| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00082/И |
| Дугаар | 316/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 316/ШШ2025/00086
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар ..... тоот О.О. /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ .... тоотод оршин суух хаягтай, Б.Б. /РД:..../ Утас:99569735
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 5,923,200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Хариуцагч Б.Б-с үлдэгдэл мөнгө болох 4,800,000 төгрөг болон гэрээний 3.5-т заасны дагуу алдангийн хамт бодуулж авахыг хүсэж байна. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 117 хоногийн алданги болох 1,232,200 төгрөг нийт 5.923.200 төгрөг гаргуулж өгнө...” гэжээ.
Хариуцагч Б.Б. нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...О.О нь 5,923,200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 54,861 төгрөгийг төлөхийг ойлголоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
О.О нэхэмжлэлтэй Б.Б холбогдох “5,923,200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,721 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 54,861 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 54,861 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар О.О. нэхэмжлэлтэй Б.Б. холбогдох “5,923,200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,721 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 54,861 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 54,861 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ