Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2025/00087

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *********** ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***********-д холбогдох

үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,083.28 төгрөг, хүүгийн төлбөр 4,489,342.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,998.10 нийт 7,416,424.14 төгрөгийг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

1.1. Нэхэмжлэгч *********** ХК нь ***********-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,083.28 төгрөг, хүүгийн төлбөр 4,489,342.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,998.10 нийт 7,416,424.14 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...***********-с 2015 онд *********** нөхрийн хамтаар зээл авсан. Энэ зээлийг төлүүлэхээр ***********-с удаа дараа шаардаж өөрсөдтэй нь холбогдож байсан. Тухайн үедээ ******** төлөхгүй болоод сүүлдээ огт холбогдохоо ч байсан. Тэгээд энэ талаар шүүхэд гомдол гаргасан шүүхээс эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. *******-г эрэн сурвалжлуулж байх явцад 1 удаа эрүүлжүүлэхээс манай банкны Улаанбаатар хотод байдаг тусгай активийн хэлтсийн ******* гэдэг хүн очиж хүлээж авч уулзаж байсан. Тухайн үед би одоо зээл төлөх боломжгүй. Надад тогтсон хаяг байхгүй. Эргээд шүүхээр тогтсон хаягийг нь тодорхойлж өгнө гэхээр цагдаагаас ирж байгаа тоотууд нь 1 тогтсон хаяг байдаггүй. Үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байгаа гэсэн агуулгатай албан тоот бичгийг 2 удаа ирүүлсэн. 2023 онд билүү, 2024 онд нас барсан тухай бичиг нь эцсийн байдлаар цагдаагаагийн газраас ирсэн. ******* аймгийн нэг сумд нас барсан юм байна. Банкны байгуулсан гэрээгээр хамтран зээлдэгч үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээнэ гэсэн байна. Энэ заалт гэрээн дээрээ байж байгаа болно. Хамтран зээлдэгчээс зээлийг төлүүлэхээр нэхэмжлэлийг гаргасан…” гэж тайлбарлажээ.

2. Хариуцагч *********** нь шүүх хуралдаанд “...10 жил болж байхад хаагуур эрэн сурвалжлаад яваад байсныг би мэдэхгүй байна. ***********-ы ******** эгчид удаа дараа очиж ах дүүсийнх нь утсаар болон би 1 удаа хотод уулзаад бас яриулж байсан. Энд тэнд байна гээд байнга мэдээлж байсан сүүлд ******* сумд байна гээд би ********** эгчид хэлээд ээжийнх нь дугаарыг өгч байсан. Миний тухайд би энэ зээлийг төлж чадахгүй тийм орлогын эх үүсвэр байхгүй. Энэ олон жил болж байхад энд тэндээс олоод шүүх хуралд бид хоёрыг дуудаад хуваагаад төлүүлчих боломж бололцоо байгаагүй юм болов уу? 10 жил болж байхад шүүх хурал хийж байхгүй, тэр хүнийг амьд байхад нь асуудлыг хөндөж, эрэн сурвалжилж байхгүй яасан юм бэ…” гэж татгалзжээ.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч *********** ХК нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч **********, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нартай 7,000,000 /Долоон сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, ****** дугаар барьцаат зээлийн /цалингийн зээл/ гэрээг байгуулж, уг зээлийн барьцаанд Цалин 36 сар, зурагт ком антена, угаалгын машиныг барьцаалжээ.

Уг гэрээгээр зээлдэгч нар нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд сар бүр зээл, хүүгийн төлбөрт 250,217.07 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зээл буцаан төлөх хуваариар тогтоогдож байна.

4. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь дээрх зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

5. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар барьцаат зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтаар баталсан зээл буцаан төлөх хуваарьт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусчээ.

Зээлдэгч нар нь 2016 оны 02 сараас зээл төлөх хуваариа зөрчсөн болох нь ***********-ны 2016 оны 02 сарын 29-ний өдрийн мэдэгдлээр тогтоогдож байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,083.28 төгрөг, хүүгийн төлбөр 4,489,342.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,998.10 нийт 7,416,424.14 төгрөг гаргуулна гэж шаардаж байх бөгөөд хариуцагч *********** нь үндсэн зээл төлөгдөж дуусаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй.

Харин үндсэн зээлдэгч буюу *******-г нас барсны дараа түүнээс зээл, хүүг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

6. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж,

242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж зааснаар хариуцагч *********** нь үндсэн зээл, хүүг *********** ХК-д төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь энэхүү шаардлагыг гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байх шаардлагатай.

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”

Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах байжээ.

*********** ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд ***********-г эрэн сурвалжлуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 25-ны 134 дугаар шийдвэрээр хангаж, ***********-г эрэн сурвалжлахаар шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35/797 дугаар албан бичгээр ***********-г ***********-ны тусгай активын мэргэжилтэн ********-д хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү хүлээлгэн өгснөөс хойш *********** ХК нь зээлийн гэрээтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд *********** нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь CVL2582000001000011 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж, 79.7-т Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж гэж тус тус зааснаар *********** ХК нь ***********-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Харин Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 35/797 дугаар албан бичгийг *********** ХК-д хүргүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан шалтгаан арилсан тул хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох бөгөөд ийнхүү тооцоход 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *********** ХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******** дугаар барьцаат зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ.

8. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *********** ХК-иас *********-д холбогдуулан гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,083.28 төгрөг, хүүгийн төлбөр 4,489,342.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,998.10 нийт 7,416,424.14 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *********** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *********** ХК-иас ***********-д холбогдуулан гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 2,812,083.28 төгрөг, хүүгийн төлбөр 4,489,342.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 114,998.10 нийт 7,416,424.14 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *********** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.МӨНХТУЯА