Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

          Улсын яллагч П.Энхболд,

          Гэрч С.Оюунбилэг,

          Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/,

          Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ч.Сүхбат /ҮД:1839/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г, Э.Т нарт холбогдох 1702001510063 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүрээ дээд сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 7 дугаар гудамжны 96 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Н.Г

          2. Монгол Улсын иргэн, Булган аймагт 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 63 дугаар гудамжны 751 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт ЭТ

           

          Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга:

          Н.Г, Э.Т нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай’’ конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан delta-9 tetrahydrocannabinol-н агуулга бүхий улаан өнгийн олон тооны нүхэлж цоолсон байдалтай 330 мл кока кола ундааны лааз, уутны хамт 10,3 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 11-ний орой 16 дугаар хороололд би усанд орчихоод харих гээд гудамжинд явж байтал 2 өндөр залуу нааш ир ахын дүү чамд юм үзүүлье гээд өвс үзүүлсэн. Энэ их гоё өвс, чи үүнийг мэднэ биз дээ, бид хоёрт мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Би мэдэхгүй тэгээд ч надад мөнгө байхгүй гэхэд “мэдэж байгаа байж битгий худлаа маяглаад бай” чи  хямдхан авчих гэсэн. Нилээн орой болсон, миний утас халаасанд байсан учраас утсыг маань дээрэмдчих болов уу гэж айсандаа усанд ороод үлдсэн 2.500 төгрөг л байна гэж хэлэхэд “чи ёстой гонжийн залуу юм даа” гээд надад байсан 2.500 төгрөгийг аваад ууттай өвснөөсөө жаахныг тасалж өгсөн. Тэрийг нь би халаасандаа хийгээд мартсан байсан. Маргааш нь тэр хувцастай сансарт Э.Ттай уулзаад халаасандаа гараа хийтэл нөгөө өвс гараад ирэхэд нь би нөгөөдөх чинь энэ байна гээд Э.Тд хэлсэн. Тэгээд донтох зорилгогүйгээр сонирхон сорж үзээд зогсож байтал энгийн хувцастай 2 цагдаа гараад ирсэн. Тиймэрхүү зүйл болсон. Эхний мэдүүлгэн дээр би олсон гээд худлаа хэлчихсэн. Айгаад сандраад олсон гээд хэлчихвэл гайгүй байх гэж бодсон. Дунд нь үнэнээ хэлж болох байсан ч яагаад эргэж буцаад байгаа юм бэ гэх байх гэж бодоод үнэнгээ хэлж чадаагүй. Хуулийн мэдлэггүй байснаас болж ийм хэрэгт холбогдчихлоо. Эрүүгийн хэрэг үүсдэг гэж мэдсэн бол би тэр дор нь хаячих байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тын өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 12-нд Очирпүрэв найзынхаа төрсөн Гантулга бид 2 хамт явахаар болоод би гэртээ ирж хувцасаа солин гараад явж байгаад Тэмүүлэн, Норовсүрэн гэх 2 найзтайгаа тааралдаад би тэр хоёроос намайг дөхүүлээд өгөөч гээд дөхүүлж өгөхөөр болоод найзууд дээрээ очтол байгаагүй. Тэгэхээр нь Тэмүүлэн, Норовсүрэн Гантулга бид 4 ойрд уулзаагүй гээд гарахаар болцгоосон. Тэгээд Сансарын “Моника” бааранд ороод 0.75 граммын “Гоулд Чингис” архи аваад хуваан ууж байгаад би найзыгаа авахаар гарчихаад иртэл миний гэдэс эвгүйрхээд бие засах өрөө орох гэтэл хаалгагүй байсан. Тэгээд гадаа гарахаар явж байтал Гантулгатай үүдэнд тааралдаад Гантулгыг хамт бие засаад ирье гээд бид 2 нилээн хол алхаад байрны харанхуй буланд сууж байтал Гантулга “надад инээлгэдэг өвс байна, хоёулаа хэрэглэж үзье” гээд би түүнийг донтох зорилгогүйгээр танин мэдэх зорилгоор хэрэглэсэн.  Гантулга гаргаж ирээд би нэг сороод Гантулга сороод би дахин сортол хоолой гашуун оргиод нулимс гарсан. Тэгтэл цаанаас энгийн хувцастай 2 хүн гарч ирээд гэрэл тусгаад наадах чинь юу юм бэ гэхэд нь би тамхи татаж байсан юм гээд гартаа байсан лаазаа шидтэл тэр 2 хүн дагаад явнаа гэж хэлээд дагаж явсан. Өвсийг хэрэглэсэндээ маш их харамсаж байна. Гэхдээ би өвсийг биедээ хадгалж авч яваагүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Оюунбилэгийн өгсөн: “2 хүүхдийг энэ хэрэгт холбогдоод батлан даалтанд авахаар хамт дэслэгч Батжаргалтай уулзах гээд байж байх хооронд би 2 хүүхдээс наад зүйл чинь юу юм хэнээс, хаанаас авсан юм бэ гэж асуухад Гантулга надад байсан гэж хүлээн зөвшөөрч байсан. Би Гантулгын ээж Нямсүрэнд наад асуудлынхаа  талаараа хүүгээсээ сайн асууж лавлаарай, өдий жаахнаасаа ийм хэрэгт ахиж холбогдож болохгүй гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр прокурорын яллах дүгнэлт гарсантай холбогдуулаад 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Н.Намжилцогт өмгөөлөгчтэй уулзах хүсэлт гаргаж хүү Э.Т, Н.Гантулгын хамт өмгөөлөгчтэй уулзаж би Гантулгад энэ хэргээ үнэн зөвөөр шүүхээр хурдан шийдүүлэх хэрэгтэй байна, хичээл ном чинь хэцүүдлээ гэж хэлсэн. Н.Намжилцогт өмгөөлөгч Гантулгаас наад зүйл чинь чамд байсан юмуу гэхэд  Н.Г надад байсан гэж хүлээн зөвшөөрдөг. Үүнийг Н.Намжилцогт өмгөөлөгч гэрчилнэ” гэх мэдүүлэг,

 

Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ариунбаяр, дэд ахлагч М.Тэмүүлэн нарын үүрэг гүйцэтгэх хугацаанд хэргийг илрүүлсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн илтгэх хуудас болон эд зүйлс хураан авсан тэмдэглэл /хх.5-6/,

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.9-12/,

Н.Г, Э.Т нарын шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис илрэх эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан мөрдөгчийн тэмдэглэл, шинжилгээ авсны дараах үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх.13-16/,

Зэрлэг олсны ургамлын тархацын талаархи судалгааны материал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц, жагсаалтын хуулбар /хх.18-40/,

Хэрэгт хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.41-45/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.47-48/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэрэнноровын өгсөн: “...тэгээд Золбоо Түвшинжаргал, Гантулга хоёрыг хайхаар гарсан, тэгтэл ард хувцастай цагдаа бид хоёр дээр ирээд шар малгайтай хүүхдийг таних уу машины түлхүүрийг өгнө гэж байна лээ гээд дагуулаад постон дээр ирэхэд Түвшинжаргал, Гантулга хоёр манралтын байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг /хх.49-50/,

 

Мөрдөн байцаалтад Э.Тын гэрчээр өгсөн: “...Ууганааг аваад буцаж ирэх замд гэдэс эвгүйрхээд Гантулгыг хань татаж хойшоо нилээн алхаж байгаад харанхуй газар очиж суугаад байж байтал 2 хүн ирээд гэрэл тусгаад юу хийж байгаа талаар асуусан. Миний сууж байсан газрын дэргэд юу ч байгаагүй. Харин ундааны лааз, цагаан өнгийн гялгар уутанд боосон өвс зэргийг Гантулга гаргаж ирсэн. Би хэрэглэж эхэлж байсан. Ундааны лаазанд бага зэргийг хийгээд асаагаад сорж эхэлж байтал 2 эрэгтэй хүн гарч ирсэн. Би бие засах газар хайж байтал Гантулга надад нэг юм байгаа хэрэглэж үзэх үү? гэж асуусан...” гэх мэдүүлэг /хх.65-67/,

 

Мөрдөн байцаалтад Н.Г гэрчээр өгсөн: “... Тэгээд бие засах газар орж ирчихээд сууж байтал Түвшинжаргал над руу хүрч ирээд бие засах газар орьё, баая гэж хэлсэн. Тэгээд гараад дээшээ нэлээн алхаж байгаад 1 дүгээр байрны модон дунд очсон. Тэгээд Түвшинжаргал баах гэж сууж байсан модны доор жижигхэн ууттай зүйл харагдахаар нь асаагуурын гэрлээр тусгаад үзтэл ногоон өнгийн ургамал, тамхи шиг зүйл байхаар нь би нөгөө хүмүүсийн татдаг өвс байна гэж хэлсэн, тэгээд Түвшинжаргалд хэлэхэд хоёулаа хэрэглэж үзье гэж хэлсэн. Мөн ууттай өвсний хажууд цоолсон лааз байхаар нь тэрэн дээр өвсөө тавиад асааж хэрэглэсэн. Тэгтэл гэрэл тусгаад 2 эрэгтэй хүн хүрч ирсэн. Бид хоёр хоёулаа нэг нэг удаа өвс сорсон. Түвшинжаргал эхэлж сорсон... уг өвсний талаар интернэт зурагтаар сонсож харж байсан, хүмүүсийн хэрэглэж байгаа бичлэгийг хүртэл үзэж байсан, тэгээд тэр өвсийг олоод тэр өвстэй адилхан харагдахаар нь мөн байх гэж бодоод хэрэглэж үзэхээр шийдсэн... Түвшинжаргал уг савыг аваад цоолсон хэсэг дээр нь ууттай өвснөөс жааханыг тастаж аваад галаар асааж хэрэглэсэн, Түвшинжаргал уг өвсний талаар мэдэж байсан, бид хоёр уг өвсийг татдаг өвс, инээлгэдэг өвс гэдгээр мэддэг байсан...” гэх мэдүүлэг /хх.73-74/,

 

Мөрдөн байцаалтад Б.Ариунбаярын гэрчээр өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Цохилт арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгээд шөнө 02 цагийн үед 1 дүгээр байрны орчим харанхуйд асаагуур асаах чимээ 2- 3 удаа гарсан, тэгээд очиход 2 залуу 1 нь суучихсан, 1 нь зогсож байсан, тэгээд цагдаа үнэмлэхээ үзүүлтэл сууж байсан залуу гартаа барьж байсан улаан өнгийн ундааны лаазаа бариад босч ирсэн бөгөөд наадах чинь юу юм бэ гэхэд юу ч биш гээд хойшоо шидчихсэн, тэгээд лааз руу гэрэл тусгаад үзэхэд олон тооны жижиг цоолсон, хиншүү үнэртэж байсан, газарт ууттай өвс байсан лаазнаас үнэртэж байсан үнэр тэр хоёроос үнэртэж байсан, ойр орчимд нь өөр хүн байгаагүй, тэр хоёр 2-лаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.75-76/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 9728, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9731 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх.80-86/,

 

Мөрдөн байцаалтад Н.Г яллагдагчаар өгсөн: “... Тэгээд бид хоёр баарнаас гараад 1 байрны буланд байх модон дунд орсон, тэгээд Түвшинжаргал бие засахаар суусан, тэнд ууттай өвс, кока коланы сав зэргийг олоод хэрэглэсэн, урьд нь уг өвсний талаар болон хэрхэн хэрэглэж байсан талаар интернэтэд харж байсан учир нөгөө өвс чинь мөн юм шиг байна гээд лаазны цоолсон хэсэгт өвсөө тавиад шатаагаад утааг нь сорж хэрэглэсэн, би тэр өвсийг олоод Түвшинжаргалд олсон талаараа хэлтэл Түвшинжаргал суусан чигээрээ өвсийг асаагаад хэд сороод надад өгсөн би нэг сороод байж байтал цагдаа нар ирээд бид нарыг баривчилсан...” гэх мэдүүлэг /хх.155-156/,

 

Мөрдөн байцаалтад Э.Тын яллагдагчаар өгсөн: “... Би тэр 00-оос гарч явтал өөдөөс Гантулга ирж таараад хамт гадаа гарч бие засахаар болсон. Би Гантулгыг хань татаж гарсан юм. Баарнаас гараад булан эргээд нэг байрны буланд очиж өмдөө тайлаад бие засахаар суутал хүмүүс ойр орчим яваад байсан. Гэтэл Гантулга гар утасныхаа юмуу асаагуурын нэг гэрэл тусгаад нэг ууттай зүйл газраас аваад намайг дуудсан. Тэгэхээр нь би өмдөө татаад явж очоод наадах чинь юу юм гэтэл Гантулга өвс юм шиг байна гэж хэлсэн. Сордог өвс инээлгэдэг өвс юм шиг байна гэж ярьсан. Би өмнө сургууль дээр, интернет орчиноос сонсож байсан. Гэхдээ өөрөө хайж сонирхон зорьж хайн сонсож мэдээлэл авч байгаагүй. Би уг өвсний талаар сайн мэдэхгүй. Гантулга уутны амсарыг нээгээд надад үзүүлээд энэ нь дүнсэн тамхи шиг юм байна хажууд нь лааз байна гэхээр нь бид 2 ярилцаад хэрэглэж үзэхээр болоод газар байсан цоолсон лаазыг аваад үзтэл урьд нь уг лаазан дээр өвс тавьж шатаасан байхаар нь уг савыг ашиглаж хэрэглэсэн байна гэж бодсон. Тэгээд би уг лаазан дээр өвснөөс нь бага зэргийг аваад лаазны цоорхой дээр тавиад хажууд нь байсан асаагуураар өвсийг нь асаагаад би эхлээд лаазны амсараар нэг сороод ханиалгаад Гантулгад өгсөн. Гантулга бас нэг сорохоор нь би дахиад нэг сорж үзье гэж хэлээд аваад сортол хажууд 2 энгийн хувцастай хүн гэрэл тусгаж ирээд юу хийж байгаа юм та 2 гэхээр нь би лаазтай өвсөө барьж босоод тамхи татсан юм гэж хэлээд лаазаа газар хаятал намайг лаазаа ав дагаж явнаа гэж хэлсэн. Тэр үед ууттай үлдэгдэл өвс нь газар байсан. Би лаазыг нь аваад Гантулгад хандаж өө энэ саван дээр тавьж сорж байсан юм байна шүү дээ гэтэл Гантулга хараад бид 2 хамт сорохоор шийдсэн юм. Бид нарыг сороод байж байхад цагдаа ирээд би сууж байсан учир босоход лаазан дээр байсан дутуу шатсан өвс газар унасан. Би 2 удаа сорсон, Гантулга нэг удаа сорсон. Цагдаа ирэхээр нь би тамхи татаж байсан юм гээд лаазаа шууд газар шидсэн юм, Тухайн үед Гантулга нилээн согтуу байсан. Би бол ер нь эрүүл байсан. Бүгдийг мэдэж байгаа үнэн зөвөөр мэдүүлж байсан. Уг ууттай өвс газар байсан. Лаазтай сорж байсан өвс бол надад байсан, намайг босход лаазан дээр шатааж байсан өвс газар унасан” гэх мэдүүлэг /хх.161-162/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Батгэрэлийн өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нь амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр байсан. Намайг өглөө ажилдаа ирэхэд Гантулга, Түвшинжаргал нар нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэх гомдол, мэдээллийг шалгасан. Намайг материал хүлээн авахад хэргийн газар үзлэг хийж дээрх этгээдүүдээс тайлбар авсан байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө би Түвшинжаргал, Гантулга нарын шээсний дээжинд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгах тест тавьсан. Тэгэхэд Гантулгын болон Түвшинжаргалын шээсний дээжнээс ТНС буюу каннабисын агууламж илэрсэн. Би хуулийн журмын дагуу тестийг тавьж тэмдэглэлээ үйлдэж дууссан. Тэр өдөр би жижүүрт гарч байсан учир дуудлага ирэн гарч яваад тухайн өдөр хэргийн газраас жижүүрийн бүрэлдэхүүний хураан авсан улаан өнгийн лааз, шатсан өвс, ууттай ногоон өнгийн өвс, Гантулга, Түвшинжаргал нарын шээсний дээжийг шинжилгээнд хүргүүлж чадаагүй... Мөрдөгчийн тэмдэглэлд тодорхой тусгаж бичсэн байгаа. Тэмдэглэлээс харахад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 25 минутанд Э.Тын, мөн өдрийн 09 цаг 40 минутанд Н.Гантулгын шээсний дээжийг авч тест тавьсан байна. Би уг шээсний тесттэй зориулалтын савны амсарыг чангалж дээр нь шээсний дээж өгсөн этгээдийн нэрийг бичин скочоор битүү битүүмжлэн шинжилгээнд хүргүүлсэн. Шээс бусад шээстэй солигдох, дээрээс нь өөр ямар нэгэн эд зүйл орох ямар ч боломжгүй байсан. Би шээсний дээжийг зориулалтын саванд битүүмжлэн аваад дуудлаганд гарахдаа өөрийн сейфэнд хийн цоожлон гарсан юм...” гэх мэдүүлэг /хх.174-175/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нямдоржийн өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд би Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэсэн. 2017 оны 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад тус цагдаагийн хэлтсийн жижүүрт Нийслэлийн цагдаагийн газрын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нараас хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх этгээдүүдийн талаарх дуудлага мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 1 дүгээр байрны ойролцоо очиж уг хэргийг илрүүлсэн. 2 алба хаагчтай холбогдож уг 1 дүгээр байрны зүүн урд буланд байх хэргийн газар очиж үзлэг явуулсан. Би үзлэгииг явуулахдаа тухайн орчин болон тухайн газар сэжигтэй этгээдүүдийг дүрслэн бичсэн бөгөөд байрны буланд шар малгайтай, улаан өнгийн куртиктэй залуу гартаа улаан өнгийн ундааны лааз бариад сууж байсан. Нөгөө залуу нь урд талд нь зогсож байсан санагдаж байна. Тэгээд ойр орчимд үзлэгийн ажиллагааг явуулахад уг залуугийн хажууд байх модны доор буюу голд нь цагаан өнгийн ууттай өвс мэт зүйл байсныг хураан авсан. Мөн улаан өнгийн лааз болон шатсан мэт тамхи шиг зүйл байхаар нь хураан авсан. Хэрэг болсон гэх газрын ойр орчимд үзлэгийг явуулахад хэрэгт өөр ач холбогдол бүхий зүил илрээгүй...” гэх мэдүүлэг /хх.176-177/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Тэмүүлэнгийн өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газраас зохион байгуулж байсан “Цохилт” арга хэмжээний хүрээнд цагдаагийн дэд ахлагч Ариунбаярын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны орчим эргүүл хийж явтал уг байрны зүүн урд буланд хүмүүс дуугарах чимээ гарч асаагуур асаах гэж оролдож байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь Ариунбаяр бид 2 гар чийдэн тусгаад яваад очтол 19-20 насны 2 залуу байсан. Нэг нь буюу улаан өнгийн куртиктэй залуу нь явган суучихсан, нөгөөх нь буюу хар бараан өнгийн хувцастай нилээн согтуу залуу нь урд талд нь зогссон байрлалтай байсан. Ариунбаяр бид 2 цагдаагаас явж байгаагаа хэлээд тэр 2 залууг шалгах талаар хэлтэл явган сууж байсан улаан өнгийн куртиктэй залуу нь дээшээ босохдоо нэг юмаа доош унагаасан. Тийш нь гэрэл тусгаад хартал улаан өнгийн коко кола ундааны лааз байсан. Наадах чинь юу вэ гэж Ариунбаяр асуутал нөгөө залуу дуугарахгүй байсан. Ариунбаяр уг савыг аваад тойруулж харж байснаа энэ 2 хар тамхи хэрэглэсэн юм шиг байна гэж надад хэлээд бид 2 жижүүрийн бүрэлдэхүүнээр уг 2 залууг шалгуулахаар болж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрт мэдэгдэхэд жижүүрийн бүрэлдэхүүн удалгүй ирж хэргийн газрын үзлэг хийж ажилласан. Тэр хүртэл бид 2 ойр орчим хэргийн газрыг хамгаалж, нөгөө 2 залууг түр саатуулаад зогсож байсан. Жижүүрийн бүрэлдэхүүн уг газраас цагаан өнгийн уутанд боосон ургамал мэт зүйл, улаан өнгийн ундааны лааз, бас шатсан өвс шиг 1 зүйл хураан авсан... Цагдаа байна гэж өөрсдийгөө танилцуулахад сууж байсан залүу нь босохдоо улаан өнгийн лаазыг газар хаясан. Тэр лаазыг газар хаях үед дээр нь байсан шатсан өвс нь газар унасан байх. Харин ууттай өвсийг хэн хаясныг хараагүй, уг 2 залуугийн дунд газар байсан... Ариунбаяр илтгэх хуудсандаа хураан авсан эд зүйл болон 2 этгээдийн биеийн байцаалтыг авч бичсэн байгаа. Бид 2 тухайн үед өөрсдийн аюулгүй байдлыг ханган тухайн 2 этгээдийн биед үзлэгийг гаднаас нь тэмтэрч хийхэд биед өөр ямар нэгэн эд зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх.178-179/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч А.Батбаярын өгсөн: “... Гантулгын шээсийг мөрдөгч зориулалтын саванд шээлгэн скочоор битүүмжлэн манайд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлснийг хулээн авч шинжилгээг явуулсан, 3 хоногийн хугацаанд шээсэнд агуулагдах мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис арилахгүй, найрлаганд өөрчлөлт орохгүй, бид тестэнд хөтлөгдөж дүгнэлт гаргадаггүй, хүний биеийн онцлогоос хамаарч шээсэнд хадгалагдах бодисын хугацаа харилцан адилгүй, одоо дахин шинжилгээ хийх дүгнэлт гаргах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх.180-183/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Н.Г нь 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай’’ конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агуулга бүхий улаан өнгийн олон тооны нүхэлж цоолсон байдалтай 330 мл кока кола ундааны лааз, уутны хамт 10,3 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ариунбаяр, дэд ахлагч М.Тэмүүлэн нарын үүрэг гүйцэтгэх хугацаанд хэргийг илрүүлсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн илтгэх хуудас болон эд зүйлс хураан авсан тэмдэглэл /хх.5-6/,

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.9-12/,

Н.Г, Э.Т нарын шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис илрэх эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан мөрдөгчийн тэмдэглэл, шинжилгээ авсны дараах үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх.13-16/,

Зэрлэг олсны ургамлын тархацын талаархи судалгааны материал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц, жагсаалтын хуулбар /хх.18-40/,

Хэрэгт хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.41-45/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.47-48/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэрэнноровын өгсөн: “... тэгээд Золбоо Т, Г хоёрыг хайхаар гарсан, тэгтэл ард хувцастай цагдаа бид хоёр дээр ирээд шар малгайтай хүүхдийг таних уу машины түлхүүрийг өгнө гэж байна лээ гээд дагуулаад постон дээр ирэхэд Түвшинжаргал, Гантулга хоёр манаралтын байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг /хх.49-50/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 9728, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9731 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх.80-86/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Батгэрэлийн өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө би Түвшинжаргал, Гантулга нарын шээсний дээжинд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгах тест тавьсан. Тэгэхэд Гантулгын болон Түвшинжаргалын шээсний дээжнээс ТНС буюу каннабисын агууламж илэрсэн... Би уг шээсний тесттэй зориулалтын савны амсарыг чангалж дээр нь шээсний дээж өгсөн этгээдийн нэрийг бичин скочоор битүү битүүмжлэн шинжилгээнд хүргүүлсэн. Шээс бусад шээстэй солигдох, дээрээс нь өөр ямар нэгэн эд зүйл орох ямар ч боломжгүй байсан. Би шээсний дээжийг зориулалтын саванд битүүмжлэн аваад дуудлаганд гарахдаа өөрийн сейфэнд хийн цоожлон гарсан юм...” гэх мэдүүлэг /хх.174-175/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нямдоржийн өгсөн: “... байрны буланд шар малгайтай, улаан өнгийн куртиктэй залуу гартаа улаан өнгийн ундааны лааз бариад сууж байсан. Нөгөө залуу нь урд талд нь зогсож байсан санагдаж байна. Тэгээд ойр орчимд үзлэгийн ажиллагааг явуулахад уг залуугийн хажууд байх модны доор буюу голд нь цагаан өнгийн ууттай өвс мэт зүйл байсныг хураан авсан. Мөн улаан өнгийн лааз болон шатсан мэт тамхи шиг зүйл байхаар нь хураан авсан...” гэх мэдүүлэг /хх.176-177/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Тэмүүлэнгийн өгсөн: “... Цагдаа байна гэж өөрсдийгөө танилцуулахад сууж байсан залуу нь босохдоо улаан өнгийн лаазыг газар хаясан. Тэр лаазын газар хаях үед дээр нь байсан шатсан өвс нь газар унасан байх. Харин ууттай өвсийг хэн хаясныг хараагүй, уг 2 залуугийн дунд газар байсан...” гэх мэдүүлэг /хх.178-179/,

Мөрдөн байцаалтад шинжээч А.Батбаярын өгсөн: “... Гантулгын шээсийг мөрдөгч зориулалтын саванд шээлгэн скочоор битүүмжлэн манайд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч шинжилгээг явуулсан, 3 хоногийн хугацаанд шээсэнд агуулагдах мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис арилахгүй, найрлаганд өөрчлөлт орохгүй, бид тестэнд хөтлөгдөж дүгнэлт гаргадаггүй, хүний биеийн онцлогоос хамаарч шээсэнд хадгалагдах бодисын хугацаа харилцан адилгүй, одоо дахин шинжилгээ хийх дүгнэлт гаргах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх.180-183/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 11-ний орой 16 дугаар хороололд би усанд орчихоод харих гээд гудамжинд явж байтал 2 өндөр залуу нааш ир ахын дүү чамд юм үзүүлье гээд өвс үзүүлсэн. Энэ их гоё өвс, чи үүнийг мэднэ биз дээ, бид хоёрт мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Би мэдэхгүй тэгээд ч надад мөнгө байхгүй гэхэд “мэдэж байгаа байж битгий худлаа маяглаад бай” чи  хямдхан авчих гэсэн. Нилээн орой болсон, миний утас халаасанд байсан учраас утсыг маань дээрэмдчих болов уу гэж айсандаа усанд ороод үлдсэн 2.500 төгрөг л байна гэж хэлэхэд “чи ёстой гонжийн залуу юм даа” гээд надад байсан 2.500 төгрөгийг аваад ууттай өвснөөсөө жаахныг тасалж өгсөн. Тэрийг нь би халаасандаа хийгээд мартсан байсан. Маргааш нь тэр хувцастай сансарт Э.Ттай уулзаад халаасандаа гараа хийтэл нөгөө өвс гараад ирэхэд нь би нөгөөдөх чинь энэ байна гээд Э.Тд хэлсэн. Тэгээд донтох зорилгогүйгээр сонирхон сорж үзээд зогсож байтал энгийн хувцастай 2 цагдаа гараад ирсэн. Тиймэрхүү зүйл болсон. Эхний мэдүүлгэн дээр би олсон гээд худлаа хэлчихсэн. Айгаад сандраад олсон гээд хэлчихвэл гайгүй байх гэж бодсон. Дунд нь үнэнээ хэлж болох байсан ч яагаад эргэж буцаад байгаа юм бэ гэх байх гэж бодоод үнэнгээ хэлж чадаагүй. Хуулийн мэдлэггүй байснаас болж ийм хэрэгт холбогдчихлоо. Эрүүгийн хэрэг үүсдэг гэж мэдсэн бол би тэр дор нь хаячих байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тын өгсөн: “... Тэгээд Сансарын “Моника” бааранд ороод 0.75 граммын “Гоулд Чингис” архи аваад хуваан ууж байгаад би найзыгаа авахаар гарчихаад иртэл миний гэдэс эвгүйрхээд бие засах өрөө орох гэтэл хаалгагүй байсан. Тэгээд гадаа гарахаар явж байтал Гантулгатай үүдэнд тааралдаад Гантулгыг хамт бие засаад ирье гээд бид 2 нилээн хол алхаад байрны харанхуй буланд сууж байтал Гантулга “надад инээлгэдэг өвс байна, хоёулаа хэрэглэж үзье” гээд би түүнийг донтох зорилгогүйгээр танин мэдэх зорилгоор хэрэглэсэн.  Гантулга гаргаж ирээд би нэг сороод Гантулга сороод би дахин сортол хоолой гашуун оргиод нулимс гарсан. Тэгтэл цаанаас энгийн хувцастай 2 хүн гарч ирээд гэрэл тусгаад наадах чинь юу юм бэ гэхэд нь би тамхи татаж байсан юм гээд гартаа байсан лаазаа шидтэл тэр 2 хүн дагаад явнаа гэж хэлээд дагаж явсан. Өвсийг хэрэглэсэндээ маш их харамсаж байна. Гэхдээ би өвсийг биедээ хадгалж авч яваагүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Оюунбилэгийн өгсөн: “2 хүүхдийг энэ хэрэгт холбогдоод батлан даалтанд авахаар хамт дэслэгч Батжаргалтай уулзах гээд байж байх хооронд би 2 хүүхдээс наад зүйл чинь юу юм хэнээс, хаанаас авсан юм бэ гэж асуухад Гантулга надад байсан гэж хүлээн зөвшөөрч байсан. Би Гантулгын ээж Нямсүрэнд наад асуудлынхаа  талаараа хүүгээсээ сайн асууж лавлаарай, өдий жаахнаасаа ийм хэрэгт ахиж холбогдож болохгүй гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр прокурорын яллах дүгнэлт гарсантай холбогдуулаад 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Н.Намжилцогт өмгөөлөгчтэй уулзах хүсэлт гаргаж хүү Э.Т, Н.Гантулгын хамт өмгөөлөгчтэй уулзаж би Гантулгад энэ хэргээ үнэн зөвөөр шүүхээр хурдан шийдүүлэх хэрэгтэй байна, хичээл ном чинь хэцүүдлээ гэж хэлсэн. Н.Намжилцогт өмгөөлөгч Гантулгаас наад зүйл чинь чамд байсан юмуу гэхэд  Н.Г надад байсан гэж хүлээн зөвшөөрдөг. Үүнийг Н.Намжилцогт өмгөөлөгч гэрчилнэ” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г, Э.Т нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Уг гэмт хэрэгт Э.Тын үйлдэл холбогдлыг үгүйсгэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон гэрчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Э.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, Н.Гд холбогдох хэргийг бүлэглэн үйлдсэн гэж зүйлчилсэнийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй.

 

          Иймд Н.Гантулгыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

 

          Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Н.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Н.Г үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэн, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв.

 

          Н.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

         

          Шүүгдэгч Н.Гд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг түүнд мэдэгдэж байна.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинолын агуулга бүхий улаан өнгийн олон тооны нүхэлж цоолсон байдалтай 330 мл кока кола ундааны лааз, хальсан уутны хамт 10,3 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

 

Н.Г, Э.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

 

3. Найман овогт Н Г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Н.Гд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд  гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинолын агуулга бүхий улаан өнгийн олон тооны нүхэлж цоолсон байдалтай 330 мл кока кола ундааны лааз, хальсан уутны хамт 10,3 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Н.Г, Э.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Г, Э.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ӨСӨХБАЯР