Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 09 өдөр          Дугаар 226/МА2020/00026                              Хэрлэн сум

 

“А” ББСБ*******ын нэхэмжлэлтэй,

Т******* д холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00026/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н******* нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21*******ний өдрийн 779 дугаар шийдвэртэй “А” ББСБ*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т*******д холбогдох “зээлийн төлбөрт 11715944.32 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Т*******ы давж заалдах гомдлоор 2020 оны 11 сарын 24*******ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч “А” ББСБ*******ын захирал Ө.Галцог шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 8 дугаар сарын 29*******ний өдөр “А” ББСБ нь Т*******тай харилцан тохиролцсоны дагуу 19/296 дугаартай зээлийн гэрээ байгуулж 8000000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр 14 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Т******* нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар LBZ446DB9BA029042 арлын дугаартай “BEIBEN ND4251” маркийн цагаан өнгийн автомашин барьцаалсан. Гэрээнд зааснаар зээлдэгч нь сар болгоны 26*******нд зээлээ төлөхөөр тохиролцсон бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 26*******нд хийх төлөлтөө 2019 оны 10 дугаар сарын 02*******ны өдөр төлсөн буюу 6 хоног хугацаа хэтрүүлсэн. Үүнээс хойш төлөлт хийгээгүй. Т******* нь залгахаар утсаа авдаггүй, зээлийн төлбөрийг барагдуулах шаардлагыг өөрийн биеэр хүргэсэн боловч арга хэмжээ аваагүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1*******д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,  мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1*******д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг. 2020 оны 8 дугаар сарын 12*******ны өдрийн 19/296 тоот зээлийн гэрээний 7.2.13*******т “Гэрээний заалтуудыг болон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бол гэрээг нэг талын буюу банк бус санхүүгийн байгууллагын санаачилгаар цуцална” гэж заасны дагуу гэрээг цуцалж байгаа бөгөөд гэрээнд нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар заасны дагуу үндсэн төлбөр 7541156.76, зээлийн хүү 3478988.48, нэмэгдүүлсэн хүү 695799.08, нийт 11715944.32 төгрөгийг Т*******аас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 2019 оны 10 дугаар сард цар тахлын үе эхлээгүй байсан учраас “А” ББСБ нь эвлэрэх буюу нэмэгдүүлсэн хүүг хөнгөлөхгүй нэхэмжилсэн дүгнээ бүрнээр нь гаргуулах хүсэлттэй байна гэжээ.    

            Хариуцагч Т******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 8 дугаар сард “А” ББСБ*******аас LBZ446DB9BA029042 арлын дугаартай “BEIBEN ND4251” маркийн автомашин барьцаалж 8000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Цар тахлын улмаас ажил зогсож зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Одоо ажил эхэлж хэвийн үргэлжилж байгаа бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн үндсэн төлбөр болон зээлийн хүү, нийт 11020145.24 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн дотор төлж барагдуулна. Харин алданги 695799.08 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

   Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1*******д заасныг баримтлан хариуцагч Т*******аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11715944 /арван нэгэн сая долоон зуун арван таван мянга есөн зуун дөчин дөрөв /төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ББСБ*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т*******аас улсын тэмдэгтийн хураамж 202405 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ББСБ*******д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.  

Хариуцагч Т******* давж заалдах гомдолдоо: Миний бие “А” ББСБ*******аас 8000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Ковид*******19 цар тахал гарсны улмаас ажил зогсож зээлээ төлж чадаагүй. Би үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин улс орон даяар зээлийн алданги зогсоосон шийдвэр гарсан учраас 695799 төгрөгийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар Засгийн газар болон Монгол банкнаас бүх банк, банк бус санхүүгийн байгууллагад чиглэл өгч ажилласан байхад зээлийн алдангийг нэхэмжилсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн алданги 695799 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “А” ББСБ нь хариуцагч Т*******д холбогдуулан  “зээлийн төлбөрт нийт 11715944.32 төгрөгийг гаргуулах”*******аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т******* нь үндсэн зээл болон зээлийн хүүг төлнө, нэмэгдүүлсэн хүү 695799 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч “А” ББСБ хариуцагч Ю. Т******* нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 29*******ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 8000000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 14 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээл хүссэн өргөдөл, зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ /хх*******6*******12х/.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.2, 2.2.3, 2.6*******т зааснаар нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцож үндсэн зээлийн төлөөгүй үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно. Зээлдэгч “зээлийн эргэн төлөлтийн хуваар”*******ын дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж үзнэ. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваариас зээлийг урьдчилан төлж болох бөгөөд энэ нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх дараагийн саруудын хуримтлагдсан хүүгийн төлбөрүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд зээлийг төлж дуусах эцсийн хугацаа богиносож хүүгийн зардлаа бууруулах нөхцөл болно гэж тус тус тохиролцжээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг төлөх, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1*******д зааснаар нэхэмжлэгч “А” ББСБ нь хариуцагч Т*******аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Т******* нь 2019 оны 10 дугаар сарын 02*******ны өдөр зээлийн төлбөрт 834310 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч “А” ББСБ*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116*******р зүйлийн 116.2*******т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Хариуцагч Т*******ы “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсож зээлээ төлж чадахгүй болсон, зээлийн хүүг бууруулах, нэмэгдүүлсэн хүүг зогсоох тухай хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргаагүй байх тул түүний нэмэгдүүлсэн “хүү 695799 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                 1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21*******ний өдрийн ШШ2020/00779 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4*******д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24249 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2*******т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5*******д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО                                     

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.