Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2025/00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***********-н нэхэмжлэлтэй

хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: **********-тай 1973 оны 12 сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *********, ********* бид 1973 оны 12 сарын 20-ны өдөр *********** сумын ********* багт хурим найраа хийж өрх тусгаарласан. Тухайн үед албан ёсны гэрлэлтийн гэрчилгээ аваагүй байсан. 1974 онд том хүү ***********-г, 1976 онд охин ********-г, 1977 онд хүү *********-г, 1980 онд хүү **********-г, 1982 онд хүү ********-г, 1984 онд хүү ********-г, 1994 онд хүү *******-г тус тус төрүүлж, 1 охин 6 хүүтэй болсон. Эхнэр ********* 2024 оны 10 сарын 20 өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Иймд биднийг албан ёсны нэг гэр бүл, хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/6528, 03-06/6529 дугаартай лавлагаанууд,

-тус архивын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03-02/21 дугаар лавлагаа,

-тус архивын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03-02/59 дугаар лавлагаа,

-***********-н 2021-2023 онуудын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтууд,

-**********, ********* нарын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл, мөн өдрийн MN********** дугаар тэтгэврийн зээлийн гэрээ,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20241212000197 дугаар иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн CVL2482000001002883, CVL2482000001002885, CVL2482000001002886, CVL2482000001002887 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанууд,

-**************-н 83 дугаар төрсний гэрчилгээний хуулбар,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн CVL2411960001204472 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн CVL2482000001002882 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа,

-********* аймгийн ********* сумын 3-р багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тодорхойлолт,

-гэрэл зургууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ***********нь ***********-тай 1973 оны 12 сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

3. **********, *********** нар нь 1973 оны 12 сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:

эцгийн нэр ********, эхийн овог нэр ***********, хүүхдийн овог нэр *******, эрэгтэй, 1974 оны 08 дугаар сарын 14 өдөр төрснийг 1974 оны  09 сарын 15-ны өдөр ******** аймгийн *********** сумын 83-р бүртгэсэн төрсний гэрчилгээний хуулбар,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн CVL2482000001002887 дугаар эцгийн нэр *********, эхийн овог нэр *******, хүүхдийн овог нэр **********, эмэгтэй, 1976 оны 08 дугаар сарын 27 өдөр төрснийг ******** аймгийн *********** сумын 73-рт 1976 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-тус газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн CVL2411960001204472 дугаар “эцгийн нэр ********, эхийн овог нэр ********, хүүхдийн овог нэр ********, эрэгтэй, 1977 оны 12 дугаар сарын 06 өдөр төрснийг ******** аймгийн *********** сумын 114-рт 1977 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-тус газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн CVL2482000001002886 дугаар эцгийн нэр *********, эхийн овог нэр *********, хүүхдийн овог нэр ************, эрэгтэй, 1980 оны 11 дүгээр сарын 11 өдөр төрснийг ******** аймгийн *********** сумын 107-рт 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-тус газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн CVL2482000001002885 дугаар эцгийн нэр **********, эхийн овог нэр *********, хүүхдийн овог нэр ********, эрэгтэй, 1982 оны 08 дугаар сарын 12 өдөр төрснийг *********** аймгийн *********** сумын 66-рт 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-тус газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн CVL2482000001002883 дугаар эцгийн нэр ********, эхийн овог нэр *********, хүүхдийн овог нэр ********, эрэгтэй, 1984 оны 04 дүгээр сарын 15 өдөр төрснийг ******** аймгийн *********** сумын 47-рт 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн “******** 1994 оны 07 сарын 20-ны өдөр төрснийг ******* аймгийн *********** сумын 85-рт бүртгэсэн” төрсний бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/6528 дугаар “1989 оны хүн ам, орон сууцны тооллогод ******** аймгийн *********** сум ******* тэргүүлэгч өөрөө, 39 настай, эрэгтэй, ********** эхнэр, 32 настай, эмэгтэй, ******** хүү, 4 настай, эрэгтэй, ********** хүү, 6 настай, эрэгтэй” гэх лавлагаа,

-тус архивын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/6529 дугаар “2000 оны хүн ам, орон сууцны тооллогод ******* аймгийн *********** сум ******* тэргүүлэгч өөрөө, 1948 оны 05 сард төрсөн, 51 настай эрэгтэй, ******** хүү, 1984 оны 04 сард төрсөн, 15 настай эрэгтэй” гэх лавлагаа,

-тус архивын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03-02/21 дугаар “Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 77 дугаар хуудсанд: ******* аймгийн *********** сумын ********* багийн ********* өвөлжөөний оршин суугч, Өрхийн тэргүүн ***********, эрэгтэй, 1984 оны 06 дугаар сард төрсөн, 62 настай, эхнэр ********* 1956 оны 10 дугаар сард төрсөн, 54 настай, хүү ********** 1994 оны 07 дугаар сард төрсөн 16 настай, ач/зээ ********* эмэгтэй, 2007 оны 12 дугаар сард төрсөн, 2 настай гэж бүртгэгдсэн” гэх лавлагаа,

-********-н 2021-2023 онуудын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтуудад ******* аймгийн *********** сум, ******* баг, ам бүл 2, 1.********, 2.********* гэж бүртгэгдсэн

-********-н ********* банкинд гаргасан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл, мөн өдрийн MN******** дугаар тэтгэврийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр ********** гарын үсэг зурсан,

-***********, ********* нарын гэр бүлийн гэрэл зургууд зэргээр нотлогдож байна.

4. Гэвч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн CVL2482000001002882 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

5. Иймд ***********-г **********-тай 1973 оны 12 сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ***********-г ********-тай 1973 оны 12 сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА