| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00024/И |
| Дугаар | 305/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2025/00089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ************-н нэхэмжлэлтэй
**********-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгч ********* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: **********-г эрэн сурвалжлуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *********-тай гэр бүл болсноос хойш олон удаа хууртаж тоглуулж явжээ. Гадуур явж гэр орондоо ирэхгүй хэд хоногоор алга болох, авгай хүүхэнтэй явалдах, худлаа ярих гэх мэтээр амьдарч байгаад хот явахдаа 2 удаа 2 мотоцикль зарж үрээд алга болсон. Сүүлд нь *******-с цалингаа аваад ********* явж алга болсон. Энэ хүнд ямар ч хүн чанар сэтгэл гэж байхгүй. 3 жил хүлээсэн, ирэх болов уу, амьдрах болов уу гэж, одоо больё. Энэ хүнээс салж хүүхдийнхээ тэтгэврийг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-*********, ******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-**********-н төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-**********-н иргэний үнэмлэхийн хуулбар,
-******** аймгийн ********** сумын ********** багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02, 03 дугаар тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч **********-н хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ********** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ... **********-тай гэр бүл болсноос хойш олон удаа хууртаж тоглуулж явжээ. Гадуур явж гэр орондоо ирэхгүй хэд хоногоор алга болох, авгай хүүхэнтэй явалдах, худлаа ярих гэх мэтээр амьдарч байгаад хот явахдаа 2 удаа 2 мотоцикль зарж үрээд алга болсон. Сүүлд нь ********-с цалингаа аваад ********* явж алга болсон. Энэ хүнээс салж хүүхдийнхээ тэтгэврийг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд эрэн сурвалжилж өгнө үү … гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж заажээ.
4. Нэхэмжлэгч ********* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь ********, ********* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *********-н төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч ********** нь *********-н байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ************-г Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
/ ***********, хаяг: ********** тоотод оршин сууж байсан, утас: ******** болно./
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд *********-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар *********-г эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч **********-т /Утас: **********/ мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА