Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/05358

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр                       Дугаар 183/ШШ2024/05358                 Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..............оотод байрлах, Л ХХК /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................. тоотод оршин суух, Ц-ийн Б /РД:............./-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 507.080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Л  ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Л  ХК  2023  оны 09 сарын 22-ны өдөр зээлдэгчийн  Lendmn  аппликейшнээр дамжуулан гаргасан 2 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 359.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 3.99 хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс доош хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Зээлийн хуримтлагдсан хүүнд 148.080 төгрөг,  нотариатын зардал 13.000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.”

 

Хариуцагч Ц.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Б  нь Л  ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 507.080  төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л  ХК нь хариуцагч Ц.Б-ад холбогдуулан гэрээний үүрэгт 507.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь зээлийн гэрээний үүрэгт 507.080  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.300 төгрөгийн 8.150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 8.150 төгрөгийг хариуцагч Ц.Б-агаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. л ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Б-ад холбогдох гэрээний үүрэгт 507.080 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.300 төгрөгийн 8.150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 8.150 төгрөгийг хариуцагч Ц.Ба-гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч И  ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.                   

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО

 

 

 

 

2024 оны 12 сарын 19 өдөр                       Дугаар 183/ШШ2024/05358                 Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Олимпын гудамж-4, Ньв Хоризонс оффис 5-р давхар, 503 тоотод байрлах, Лэндмн ББСБ ХХК /РД:5039754/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 1 Бөхөг гудамж 60 тоотод оршин суух, Цэцгээгийн Баярмаа /РД:ЗП81052101/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 507.080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Лэндмн ББСБ ХК  2023  оны 09 сарын 22-ны өдөр зээлдэгчийн  Lendmn  аппликейшнээр дамжуулан гаргасан 2 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 359.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 3.99 хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс доош хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Зээлийн хуримтлагдсан хүүнд 148.080 төгрөг,  нотариатын зардал 13.000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.”

 

Хариуцагч Ц.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Баярмаа нь Лэндмн ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 507.080  төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Лэндмн ББСБ ХК нь хариуцагч Ц.Баярмаад холбогдуулан гэрээний үүрэгт 507.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Баярмаа нь зээлийн гэрээний үүрэгт 507.080  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.300 төгрөгийн 8.150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 8.150 төгрөгийг хариуцагч Ц.Баярмаагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Лэндмн ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Баярмаад холбогдох гэрээний үүрэгт 507.080 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Баярмаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.300 төгрөгийн 8.150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 8.150 төгрөгийг хариуцагч Ц.Баярмаагаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.                   

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО