Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/06017

 

*******0*******4 11 *******9 1*******4/ШШ*******0*******4/06017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Долгорсүрэн, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, Нарны замын 3*******4-00 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******76669*******/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, өнөр хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, *******1 хороолол, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар /рд:9091*******31/

Нэхэмжлэлийн шаардлага: Харилцах данс битүүмжлүүлснийг хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц., иргэдийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буянхишиг нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн *******0*******.10.*******1-ний өдрийн 5*******15 дугаартай уг нэхэмжлэлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хүчинтэй, мөн Эрүүгийн *******1040691 дугаартай хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.******* дах хэсэгт заасныг зөрчин *******019 онд шүүхээс 0*******5******* дугаартай шийдвэр гаргуулж нэхэмжлэгч болон нэхэмжлэгч компанийн харилцах болон хадгаламж картын данснуудыг битүүмжилсэн. Энэ үйлдэл нь манай аж ахуйн нэгжийн Монгол улсын ургамлыг хамгаалахад ашиглах бодис буюу пестицит-ийг импортлох, борлуулах мөн Баянхонгор аймгийн төвийн голд 50,000 м.кв талбайд цацаргана тарих ажлуудыг саатуулж цаг хугацаа болон олох ёстой байсан орлого 1,*******00,000,000 төгрөгийг саатуулж хохиролд хүргэсэн. Тус шүүхийн *******0*******3.1*******.06-ны өдрийн захирамж болон *******0*******3.10.*******-ны өдрийн шүүхийн тогтоолоор *******019 оны 0*******5******* дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Улмаар *******0*******4 оны 06 дугаар сард Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарын харилцах, хадгаламж, картын данснуудын гүйлгээг буцааж сэргээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-т заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн *******30 дугаар зүйлийн *******30.1-т "Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй", 497 дугаар зүйлийн 497.1-т ".Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", 510 дугаар зүйлийн 510.1-т: "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, эд хөрөнгө өгөх зэргээр буюу хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан. Иймд "Мон пасс *******" ХХК-ийн Хөдөө аж ахуйн банк ХХК дахь төгрөгийн 5033173796, 5705*******16400, Худалдаа хөгжлийн банк" ХК дахь ам.долларын 4*******047590, Ц./рд:ТЕ 65071671/-ын "Хөдөө аж ахуйн банк" ХХК дахь хадгаламжийн *******15*******90979, картын 43*******064 тоот данснуудыг *******0*******0.0*******.06-ны өдрөөс *******0*******4.06.05-ны өдөр хүртэл, нийт 5******* сар битүүмжлүүлсэн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох. Мөн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, ажил амьдралд учруулсан гэм хорын хохиролд "Мон пасс *******" ХХК-д 15,000,000 төгрөг, иргэн Ц.од 15,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

*******. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.*******-т заасныг баримтлан мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасныг үндэслэн дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл алдангийг гаргуулах арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байх тул ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, *******010.06.16-ны өдрийн *******1040691 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол, *******0*******.10.*******1-ний өдрийн 5*******15 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ******* ******* ХХК-ийн *******016.06.*******4-ний өдрийн 16/*******1 дугаар хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019.04.0*******-ны өдрийн 1*******4/ШШ*******019/00*******5******* дугаар шийдвэр, мөн шүүхийн *******019.0*******.30-ны өдрийн 1*******4/ШЗ*******019/0 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1*******4/ГХ*******019/010*******5 дугаар гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн *******019.09.05-ны өдрийн 551 дугаар албан бичиг, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 19360400/05 дугаар тогтоол, Хаан банкны *******0*******0.0*******.11-ний өдрийн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3.10.*******-ны өдрийн 1*******4/ШТ*******0*******3/003*******1 дугаар Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай тогтоол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3.1*******.06-ны өдрийн 1*******4/ШЗ*******0*******3/*******1415 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай *******0*******3.1*******.1*******-ны өдрийн 19360400/*******0 дугаар тогтоол, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай *******0*******4.06.05-ны өдрийн **************71769 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******01*******.11.**************-ны өдрийн 1*******1/ШТ*******01*******/00403 дугар Хүсэлт хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол, *******0**************.03.*******1-ний өдрийн 00465 дугаар гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх, зарлан дуудах мэдэгдлүүд, Сүлд-Аудит ХХК-ийн Хараат бус аудиторын тайлан, Баянхонгор аймгийн Засаг даргын *******00*******.01.**************-ны өдрийн 1/100 дугаар албан бичиг, салбарын гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн дүрэм, журам, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, *******00*******.04.0*******-ны өдрийн Уст цэгийг эзэмшүүлэх гэрээ, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019.11.*******-ны өдрийн албан бичиг, Нийслэлийн Архивын газрын *******0*******4.11.15-ны өдрийн *******74 тоот тодорхойлолт,

4. Хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газрын *******0*******4.0*******.*******-ны өдрийн 666 дугаар итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын *******0*******3.11.15-ны өдрийн №455 тоот албан бичгийн хавсралт, 455 дугаар албан бичгүүд,

5. Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын *******0*******4.11.04-ний өдрийн 950 дугаар албан бичиг, Шүүхийн тусгай архивын *******0*******4.11.04-ний өдрийн 1/6714 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019.0*******.30-ны өдрийн 1*******4/ШЗ*******019/0 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

6. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Шүүх шударга болсон, хариуцагч байхгүй, нотлох баримт дутуу гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

*******. Нэхэмжлэгч ******* ******* ХХК, Ц. нар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан харилцах данс битүүмжлүүлснийг хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр гаргажээ. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Мон пасс ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 6,059,459 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн *******0*******.10.*******1-ний өдрийн 5*******15 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон байтал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019.04.0*******-ны өдрийн 1*******4/ШШ*******019/00*******5******* дугаар шийдвэрээр хэргийг хянан шийдвэрлэж, улмаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж нэхэмжлэгч нарын дансыг битүүмжилсний улмаас олох ёстой байсан орлого 30,000,000 төгрөгөөр хохирсон гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч нарын харилцах дансыг битүүмжилсэн гэх үндэслэлийг гаргажээ.

4. Хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн *******0*******.10.*******1-ний өдрийн 5*******15 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлд 6,059,459 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг . . . Ц. нь эрүүгийн *******1040691 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байжээ. /хэргийн 7-******* дугаар тал/

4.*******. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******019.04.0*******-ны өдрийн 1*******4/ШШ*******019/00*******5******* дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, алдангид *******,430,*******44 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангажээ. /хэргийн 10-1******* дугаар тал/

4.3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******019.0*******.30-ны өдрийн 1*******4/ШЗ*******019/0 дугаар захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ. /хэргийн *******3 дугаар тал/

4.4. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс *******019.09.05-ны өдрийн 551 тоот албан бичгээр Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгөхийг хүсчээ. /хэргийн 75 дугаар тал/

4.5. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай *******0*******0.0*******.06-ны өдрийн 19360400/05 тоот тогтоолоор арилжааны банкуудад ******* ******* ХХК, захирал Ц.ын харилцах, хадгаламжийн дансны гүйлгээг *******,5*******0,6*******7 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, хасалт хийхийг даалгажээ. Худалдаа хөгжлийн банкнаас ******* ******* ХХК нь ам.долларын данстай болохыг, Хаан банкнаас тус компани ******* харилцах данстай бөгөөд шилжүүлэх мөнгөн хөрөнгөгүй болохыг тус тус мэдэгджээ. /хэргийн 76-7******* дугаар тал/

4.6. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3.10.*******-ны өдрийн 1*******4/ШТ*******0*******3/003*******1 дугаар тогтоолоор тус шүүхийн *******019.04.0*******-ны өдрийн 1*******4/ШШ*******019/00*******5******* дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгожээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид *******,430,*******44 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******3.1*******.06-ны өдрийн 1*******4/ШЗ*******0*******3/*******1415 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 19-************** дугаар тал/

4.7. Банкны төлбөр барагдуулах газрын Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай *******0*******3.1*******.1*******-ны өдрийн 19360400/*******0 дугаар тогтоол, *******0*******4.06.05-ны өдрийн **************71769 дүгээр тогтоолоор ******* ******* ХХК, Ц. нарын харилцах болох хадгаламжийн дансны мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг сэргээхээр шийдвэрлэж, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкнаас дансны зарлагын хөдөлгөөнийг нээсэн тухай хариу ирүүлжээ. /хэргийн *******3-*******6, 79-*******0 дугаар тал/

4.*******. ******* ******* ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь гадаад дотоод худалдаа, газар тариалан эрхлэх, ашигт малтмал олборлох, оёдлын үйлдвэрлэл, худалдааны зуучлал ба *******00*******.05.*******6-ны өдөр компанийн Баянхонгор аймгийн салбар нь газар тариалан эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, Баянхонгор аймгийн Засаг даргын *******00*******.04.04-ний өдрийн 1*******9 тоот захирамжаар Баянхонгор сумын Түйн гол дагуу 50,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон, *******009.05.04-ний өдрөөс *******01*******.05.04-ний өдрийг хүртэл хугацаанд ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшиж байжээ. /хэргийн *******6-94 дүгээр тал/

4.9. Д.од холбогдох эрүүгийн *******1040691 дугаартай хэргийг Шүүхийн *******019.0*******.01-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн болохыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019.11.*******-ны өдрийн 1/1095 тоот албан бичигт дурджээ. /хэргийн 95-96 дугаар тал/

5. Нэхэмжлэгч нарын тодорхойлсон харилцах данс битүүмжлүүлснийг хууль бус болохыг тогтоолгох гэх шаардлага нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой иргэний эрх зүйн хамгаалалтын арга биш байх тул бие даасан шаардлага бус харин учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл нь гэж үзлээ.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..., 510 дугаар зүйлийн 510.1-т . . . бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. . . гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар учирсан хохирлоо шаардах эрхтэй.

7. Нэхэмжлэгч нар шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл буюу гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл бол нэгдүгээрт, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байх, хоёрдугаарт, нэхэмжлэгчид хохирол учирсан бодит нөхцөл байдал байх, гуравдугаарт хариуцагчийн хууль бус үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх явдал юм.

*******. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албан бичиг өгч, нэхэмжлэгч нарын банк дахь харилцах дансыг битүүмжилсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр авагчийн эрх хэмжээний хүрээн дэх хууль зүйн дагуух үйлдэл байна.

9. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр . . . эрүүгийн хэрэгт *******00******* оноос шалгагдан *******019 онд эцэслэн шийдвэрлүүлсэн бөгөөд компани газар тариалан эрхлэх, ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх гэтэл банк дахь дансыг битүүмжилсэн тул дээрх үйл ажиллагаагаар олох ёстой байсан 30,000,000 төгрөгийн орлогоо алдсан . . . хэмээн тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Ц.од холбогдох эрүүгийн хэргийг *******019 онд шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон гэж үзэх боловч харилцах дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн нь ******* ******* ХХК, Ц. нарыг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, ашиг орлого олох боломжийг хаасан гэж үзэхэд учир дутагдалтай. ******* ******* ХХК-ийн ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл *******009.05.04-ний өдрөөс *******01*******.05.04-ний өдрийг хүртэл ******* жилийн хугацаанд хүчинтэй байсан учир *******019 оноос хойш тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагаа эрхлэн ашиг олох боломжоо алдсан гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн олох ёстой байсан орлогод 30,000,00 төгрөг шаардахдаа уг үнийн дүнг гаргасан санхүүгийн тооцоолол, холбогдох баримт хэрэгт авагдаагүй тул хохирлын үнэлгээг үнэн зөв гэж үзэх боломжгүй.

9. Хариуцагчийн үйлдэл нь хууль ёсны дагуу бөгөөд нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэж үзэх тул тэдгээрийн хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэнэ.

10. Иймд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас харилцах данс битүүмжлүүлсний улмаас учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нь ******* ******* ХХК, Ц. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

11. Иргэдийн төлөөлөгчийн шүүх шударга болсон, хариуцагч байхгүй, нотлох баримт дутуу гэх дүгнэлтийг харгалзан үзсэн болохыг дурдав.

1*******. ******* ******* ХХК-ийн *******016.06.*******4-ний өдрийн 16/*******1 дугаар хүсэлт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******01*******.11.**************-ны өдрийн 1*******1/ШТ*******01*******/00403 дугар Хүсэлт хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол, *******0**************.03.*******1-ний өдрийн 00465 дугаар гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх, зарлан дуудах мэдэгдлүүд, Сүлд-Аудит ХХК-ийн Хараат бус аудиторын тайлан, Нийслэлийн Архивын газрын *******0*******4.11.15-ны өдрийн *******74 тоот тодорхойлолт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын *******0*******3.11.15-ны өдрийн №455 тоот албан бичиг, түүний хавсралтыг тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.*******-т заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй тул тус тус үнэлээгүй болохыг дурдав.

*******. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагад ногдох 307,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-т заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.3, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас харилцах данс битүүмжлүүлсний улмаас учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нь ******* ******* ХХК, Ц. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 1*******0 дугаар дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 11*******.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН