| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08878/И |
| Дугаар | 184/ШШ2024/05912 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/05912
*******24 11 27 1*******4/ШШ*******24/05912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байр, Ш/х-22 хаягт байрлах, Голомт банк ХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* 6 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /рд:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,490,*******24.13 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгор
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буянхишиг нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Д.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,490,*******24.13 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.
2. Шүүхийн ажилтнаар хариуцагчийн хаягт мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт *******24.11.05-ны өдөр хүргүүлэхэд эгч Ням-Осор гардан авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар тухайн өдрөөр нэхэмжлэлийг гардан авсанд тооцсон. Шүүх хуралдааныг товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдэх хуудсаар шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлж, хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар хариуцагчийн эгч *******24.11.23-ны хүлээн авсныг мэдэгдсэнд тооцсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
3. Талууд *******22.07.25-ны өдөр ЗГ*******6*******34 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 14,610,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ. /хавтаст хэргийн 9 дүгээр тал/
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсжээ.
5. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч Д.******* *******24.06.05-ны өдрөөс хойш зээлийг эргэн төлөөгүй нь гэрээний 3.3.4-т зааснаар зээлдэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг эргэн төлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/
6. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийг эргэн төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцэж байна.
7. Хариуцагч үндсэн төлбөрт 9,543,*******13.73 төгрөг, үндсэн хүү 2,*******42,960.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,164.30 төгрөг, нийт 12,406,93*******.4******* төгрөгийг төлсөн ба *******24.10.21-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 5,066,1*******6.27 төгрөг, хүүд 400,777.13, нэмэгдүүлсэн хүүд 23,*******60.73 төгрөг, нийт 5,490,*******42.13 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй.
*******. Иймд хариуцагч Д.*******аас 5,490,*******42.13 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 5,490,*******24.13 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 102,*******04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,*******04 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН