Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/02014

 

 

 

 

            2022      06        28  

        182/ШШ2022/02014

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................... òîîòîä оршин суух,  Ш овогт Ц.Г /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: .................. өөрийн байранд байрлах, “Т” ХХК /РД:0000000/-д холбогдох 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Аæèëä ýã¿¿ëýí òîãòîîëãîõ, àæèëã¿é áàéñàí õóãàöààíû öàëèí ãàðãóóëàõ, ýð¿¿ë ìýíäèéí áîëîí íèéãìèéí äààòãàëûí äýâòýðò áè÷èëò õèéëãýõийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хàðèóöàã÷èéí итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Н.Б,

Гэрч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г нь “Т” ХХК-д холбогдуулан тус ......... салбарын харьяа “Б” тооцооны төвийн ахлах теллерийн àæèë àëáàí òóøààëä ýã¿¿ëýí òîãòîîëãîõ, àæèëã¿é áàéñàí õóãàöààíû öàëèí ãàðãóóëàõ, ýð¿¿ë ìýíäèéí áîëîí íèéãìèéí äààòãàëûí äýâòýðò áè÷èëò õèéëãýõ тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Ц.Г нь 2006 оноос хойш “Т” ХХК-д ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал нэг ч удаа гаргаж байгаагүй байхад хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Тны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.28.3, 5.28.5, 5.28.17, 5.28.21, 5.28.35, 5.28.47, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.5, 7.4.7, 7.4.21, 7.4.35, 7.4.47 äýõ çààëòûã òóñ òóñ çºð÷ñºí ãýõ ¿íäýñëýëýýð ò¿¿íèéã àæëààñ íü ÷ºëººëñºí.

1.2. Энэ тушаал гарах үед 3 нас хүрээгүй хүүхэдтэй, хүүхдээ эмнэлэгт асарч байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасныг зөрчин ажлаас нь халсан учраас “Т” ХХК-ийн ................ дүүрэг салбарын харьяа “Б” тооцооны төвийн ахлах теллерийн àæèë àëáàí òóøààëä ýã¿¿ëýí òîãòîîж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан òàéëáàðòàà: “...Т-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1387 тоот тушаалаар Ц.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д зааснаар ажил олгогчийн итгэлийг алдсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх 3 үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан.

Мөн Ц.Г нь Бүтээгдэхүүн үйлчилгээний журмын 3.5.4-т заасныг зөрчиж, 127 харилцагчийн дансны төлөв өөрчлөх гүйлгээг хийсэн, ажлын бус цагаар 214,500,000 төгрөгийн зээл олголтыг хийсэн.

“Т” ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 5.4.2, Хөдөлмөрийн дотоод журмын 12.3 дахь заалтыг зөрчин өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан түрээсийн орон сууцад зуучилж өгнө гэх залилангийн шинжтэй үйлдэл хийж 5 харилцагчид 23,600,000 төгрөгийн хохирол учруулах үйлдэл хийсэн.

Энэ нь “Т” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон Ц.Г-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.5, 7.4.17, 7.4.21, 7.4.35 дах заалтуудыг зөрчсөн.

Мөн теллерийн үйлчилгээнд гүйлгээ хийх дараалал алдагдсан байхад түүнд хяналт тавьж ажиллаагүй, зөрүү үүсгэсэн. Теллерийн системийн дагах журмын 3.5.15.4, 3.6.23-т заасныг тус тус зөрчсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2020.01.09-ний өдрийн 2054 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 1-ийн 2-5 х/,

-2019.07.08-ны өдрийн Б/1039 дугаартай “Т” ХХК-ийн захирлын Ц.Г-ийг ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалын хуулбар /хх 1-ийн 6 х/,

-2020.09.30-ны өдрийн Б/1387 дугаартай “Т” ХХК-ийн захирлын Ц.Г-тэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалын хуулбар /хх 1-ийн 7 х/,

-№А000188020 дугаартай Ц.Г-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 1-ийн 8-10 х/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /хх 1-ийн 11 х/,

-2020.12.07-ны өдөр Д.Б-өд олгосон 2 жилийн хугацаатай итгэмжлэл /хх 1-ийн 23 х/,

-2015.06.09-ний өдөр Т-наас олгосон Өргөмжлөлийн хуулбар /хх 1-ийн 50 х/,

-2015.05.12-ны өдөр Т-наас олгосон Өргөмжлөлийн хуулбар /хх 1-ийн 51 х/,

-2015.07.08-ны өдрийн Т-наас олгосон Талархлын бичгийн хуулбар /хх 1-ийн 52 х/,

-2019.10.29-ний өдөр Монгол банкнаас олгосон Хүндэт жуух бичгийн хуулбар /хх 1-ийн 53 х/,

-2014.07.10-ны өдөр Т-наас олгосон Эрхийн бичгийн хуулбар /хх 1-ийн 54 х/,

-Гэрэл зургууд /хх 1-ийн 55 х/,

 

Хариуцагч нь Улсын бүртгэлийн 0000000000 тоот хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх 1-ийн 21 х/,

-Б тооцооны төвийн дотоод хяналт, шалгалтын тайлангийн хуулбар /хх 1-ийн 58-72 х/,

-2014.06.10-ны өдрийн Т-ны гүйцэтгэх захирлын №А/284 дугаартай тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх 1-ийн 73-86 х/,

-2019.04.22-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №41 дугаартай тогтоолоор баталсан Ёс зүйн дүрмийн хуулбар /хх 1-ийн 87-90 х/,

-2013.11.29-ний өдөр Т-ны гүйцэтгэх захирлын №А/398 дугаартай тушаалаар баталсан Теллерийн системийн багц журмын хуулбар /хх 1-ийн 91-103 х/,

-2019.05.10-ны өдрийн Т-ны гүйцэтгэх захирлын №А/206 дугаартай тушаалаар баталсан Бүтээгдэхүүн үйлчилгээний журмын хуулбар /хх 1-ийн 104-119 х/,

-2020.09.30-ны өдрийн Б/1387 дугаартай “Т” ХХК-ийн захирлын Ц.Г-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын хуулбар /хх 1-ийн 120 х/,

-2019.12.06-ны өдрийн Б/1892 дугаартай Т-ны захирлын Ц.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар /хх 1-ийн 121 х/,

-Зээлийн хорооны хурлын шийдвэрүүдийн хуулбар /хх 1-ийн 122-128 х/,

2019.09.12-13-ны өдрийн Банкны салбарын ТВ болон Сонингийн мониторингийн тайлангийн хуулбар /хх 1-ийн 154-164 х/,

-Дотоод хяналт, шалгалтын газрын 2019 оны Б тооцооны төвд ээлжит, иж бүрэн шалгалтын тайлангийн хуулбар /хх 1-ийн 165-185 х/,

-2019.11.08-ны өдөр гаргасан Ц.Г-ийн тайлбарын хуулбар /хх 1-ийн 186 х/,

-Ц.Г-ийн ирцийн мэдээллийн хуулбар /хх 1-ийн 188-191 х/,

-Б.Д-гийн Т дахь дансны хуулга /хх 2-ын 57-58 х/,

-Б.Б-ын Т дахь дансны хуулга /хх 2-ын 59 х/ зэрэг баримтуудыг,

 

Талуудын хүсэлтээр 2021.01.29-ний өдрийн 27-2/621 дугаартай ................ дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх 1-ийн 49 х/,

-Нийслэлийн ................ дүүргийн прокурорын газрын 2022.05.11-ний өдрийн 1/1893 дугаартай албан тоот болон хавсралт нотлох баримтууд /хх 2-ын 138-159 х/,

-Нийслэлийн ................ дүүргийн прокурорын газрын 2022.05.26-ны өдрийн 1/2113 дугаартай албан тоот болон хавсралт нотлох баримтууд /хх 2-ын 160-166 х/,

-Ц.Г-ийн Хаан банкны дансны хуулга /хх 1-ийн 225-230 х/ зэрэг материалыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “Т” ХХК-д холбогдох ................ дүүрэг салбарын харьяа “Б” тооцооны төвийн ахлах теллерийн àæèë àëáàí òóøààëä ýã¿¿ëýí òîãòîîëãîõ, àæèëã¿é áàéñàí õóãàöààíû öàëèí ãàðãóóëàõ, ýð¿¿ë ìýíäèéí áîëîí íèéãìèéí äààòãàëûí äýâòýðò áè÷èëò õèéëãýõ тухай Ц.Г-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу Ц.Г нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1387 дугаар “...Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлах тухай” тушаалд гомдлоо 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

3. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Ц.Г нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/1039 тоот “Ц.Г-ийг ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар Б тооцооны төвийн ахлах теллерээр томилогдож, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2054 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулан ажиллаж байхад 2020 îíû 9 äүгээр ñàðûí 30-íû ºäðèéí Б/1387 äóãààð òóøààëààð Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Т-ны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.28.3, 5.28.5, 5.28.17, 5.28.21, 5.28.35, 5.28.47, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, 7.4.5, 7.4.7, 7.4.21, 7.4.35, 7.4.47 äýõ çààëòûã òóñ òóñ çºð÷ñºí” гэсэн үндэслэлээр ажлаас нь халжээ. /1 хх-ийн 2-5, 5 х/

 

Хариуцагч нь “Бүтээгдэхүүн үйлчилгээний журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5.4 дэх заалтыг зөрчиж 127 харилцагчийн нийт 17,445,667 төгрөгийн үлдэгдэлтэй дансны төлөв өөрчлөх гүйлгээг хийсэн, ажлын бус цагаар 6 зээлдэгчид нийт 214,500,000 төгрөгийн зээл олголтын гүйлгээг хийсэн, “Т-ны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.4.2, Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж өөрийн ажлын байрны давуу байдал, мэдээлэл зэргийг ашиглан “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хамруулж өгнө гэсэн залилангийн шинжтэй үйлдэлд 5 харилцагчийг зуучилж, харилцагчид нийт 23,600,000 төгрөгийн хохирол учруулсан залилангийн шинжтэй үйлдэл гаргасан, шууд удирдлагад нь ажиллаж буй теллерүүд нь засварын гүйлгээ хийхдээ гүйлгээ хийх дараалал алдагдуулсан буюу засварын гүйлгээг хийхдээ урт хугацааны дараа залруулсан, касст зөрүү байхад хяналт тавьж ажиллаагүй нь “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5.17.4, 3.6.25 дахь заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон учраас Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 îíû 9 äүгээр ñàðûí 30-íû ºäðèéí Б/1387 дугаар тушаал хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан гэж маргаж байна. 

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл:

-“Бүтээгдэхүүн үйлчилгээний журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5.4 дэх заалтыг зөрчиж 127 харилцагчийн нийт 17,445,667 төгрөгийн үлдэгдэлтэй дансны төлөв өөрчлөх гүйлгээг хийсэн,

-ажлын бус цагаар 6 зээлдэгчид нийт 214,500,000 төгрөгийн зээл олголтын гүйлгээг хийсэн,

 “Тны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.4.2, Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж өөрийн ажлын байрны давуу байдал, мэдээлэл зэргийг ашиглан “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хамруулж өгнө гэсэн залилангийн шинжтэй үйлдэлд 5 харилцагчийг зуучилж, харилцагчид нийт 23,600,000 төгрөгийн хохирол учруулсан залилангийн шинжтэй үйлдэл гаргасан,

-шууд удирдлагад нь ажиллаж буй теллерүүд нь засварын гүйлгээ хийхдээ гүйлгээ хийх дараалал алдагдуулсан буюу засварын гүйлгээг хийхдээ урт хугацааны дараа залруулсан, касст зөрүү байхад хяналт тавьж ажиллаагүй нь “Теллерийн системийн багц журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5.17.4, 3.6.25 дахь заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон” гэжээ.

 

Ц.Г-ийн гаргасан зөрчлүүд нь нь “Т” ХХК-ийн Дотоод  хяналт, шалгалтын газрын “................ дүүрэг салбарын харъяа Б тооцооны төв болон Хотын гааль тооцооны кассанд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан, гэрч Б.Б, Ж.Т нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, харилцагч Б.Ц, Г нарын банкинд гаргасан хүсэлт, Д-гийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Дотоод  хяналт, шалгалтын газрын “................ дүүрэг салбарын харъяа Б тооцооны төв болон Хотын гааль тооцооны кассанд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын 2020 оны тайланд “... ахлах теллер Ц.Г нь 127 харилцагчийн нийт 17,445,667 төгрөгийн үлдэгдэлтэй дансны төлөв өөрчлөх гүйлгээг хийсэн, ажлын бус цагаар 6 зээлдэгчид нийт 214,500,000 төгрөгийн зээл олголтын гүйлгээг хийсэн, шууд удирдлагад нь ажиллаж буй теллерүүд нь засварын гүйлгээ хийхдээ гүйлгээ хийх дараалал алдагдуулсан буюу засварын гүйлгээг хийхдээ урт хугацааны дараа залруулсан, касст зөрүү байхад хяналт тавьж ажиллаагүй...” гэсэн байх боловч энэхүү үйлдлүүд нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй.

 

Тодруулбал Ц.Г нь 127 харилцагчийн нийт 17,445,667 төгрөгийн үлдэгдэлтэй дансны төлөв өөрчлөх гүйлгээг өөрчилсөн”, “ажлын бус цагаар 6 зээлдэгчид нийт 214,500,000 төгрөгийн зээл олголтын гүйлгээг хийсэн”, “шууд удирдлагад нь ажиллаж буй теллерүүд нь засварын гүйлгээ хийхдээ гүйлгээ хийх дараалал алдагдуулсан буюу засварын гүйлгээг хийхдээ урт хугацааны дараа залруулсан, касст зөрүү байхад хяналт тавьж ажиллаагүй” гэх боловч хэзээ, хэрхэн яаж өөрчилсөн, хэдэн цагт зээл олголтын гүйлгээг хийсэн, касст ямар зөрүү хэрхэн яаж үүсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн “Т-ны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.4.2, Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж өөрийн ажлын байрны давуу байдал, мэдээлэл зэргийг ашиглан “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хамруулж өгнө гэсэн залилангийн шинжтэй үйлдэлд 5 харилцагчийг зуучилж, харилцагчид нийт 23,600,000 төгрөгийн хохирол учруулсан залилангийн шинжтэй үйлдэл гаргасан гэх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.

 

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан.

 

................ дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 27шг-2/621 тоот “...Ц.Г-ийг залилангийн гэмт хэрэгт холбогдуулан гэрч, сэжигтэн, яллагдагчаар татагдсан хэрэг, материал шалгагдаагүй болно” гэх,  албан бичиг /1 хх-ийн 49 х/, гэрч Г.Т-ийн  “...Г-тэй хуурай эгч, дүүсийн харилцаатай байсан тул хувиараа л мөнгө өгч авалцдаг байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 84-85 х/, гэрч Б.Б-ын “...миний хамгийн том итгэлцэл бол Г эгч байсан учраас түрээсийн орон сууцанд оруулах боломжтой хүн байна гэхээр нь итгээд зээл авч өгсөн. ................... дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа Д-д холбогдох хэрэгт би хохирогчоор тогтоогдсон байгаа...” гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан”, мөн хуулийн 40.1.5-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлүүдийг 7.4.1-ээс 7.4.60 хүртэл зааж өгсөн байх боловч ажилтан Ц.Г-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ц.Г нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 23, 9 дүгээр сарын 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.А-ыг асарч байсан болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна. /1 хх-ийн 196-200 х/

 

Иймд ажил олгогчийн санаачлагаар Ц.Г-ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ц.Г-ийг “Т” ХХК-ийн ................ дүүрэг салбарын харьяа “Б” тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

4.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан.

 

Ц.Г-ийн ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 1,335,923 /4,007,769 : 3 сар = 1,335,923/ төгрөг,  нэг өдрийн дундаж цалин хөлс нь 62,135 /1,335,923 төгрөг : 21.5 хоног = 65,469/  төгрөг болох нь ННД№А000188020 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /1 хх-ийн 8-10 х/

 

Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу ННД№А000188020 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 5, 6, 7 дугаар саруудын цалингаас тооцсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно” гэж заасны дагуу Ц.Г-ийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны буюу ажлын 432 хоногийн  цалинтай тэнцэх хэмжээний олговорт 26,842,320 / 62,135 х 432 хоног =26,842,320/ төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч “Т ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн цалинтай тэнцэх хэмжээний олговор 26,842,320 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Ц.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

 

6.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учраас Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.5-ä çààñíààð íýõýìæëýã÷ íü óëñûí òýìäýãòèéí õóðààìæààñ ÷ºëººëºãääºã áîëîõûã äóðäàæ, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар õàðèóöàã÷ “Т” ХХК-иас 292,161 òºãðºãèéã ãàðãóóëàí òºñâèéí îðëîãîä оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                         

ТОГТООХ нь:

 

1.Õºäºëìºðèéí òóõàé õóóëь /1999 он/-èéí 128 äóãààð ç¿éëèéí 128.1.2-т заасныг баримтлан íýõýìæëýã÷ Ц.Г-ийг “Т” ХХК-ийн ................ дүүрэг салбарын харьяа “Б” тооцооны төвийн ахлах теллерийн àæèëä ýã¿¿ëýí òîãòîîсугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 26,842,320 /хорин зургаан сая, найман зуун дөчин хоёр мянга, гурван зуун хорь/ òºãðºãèéã õàðèóöàã÷ “Т” ХХК-иас ãàðãóóëæ íýõýìæëýã÷ Ц.Г-т îëãîñóãàé.

  

3.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 26,842,320 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Ц.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т” ХХК-д даалгасугай.

 

4.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.5-ä çààñíààð íýõýìæëýã÷ íü óëñûí òýìäýãòèéí õóðààìæààñ ÷ºëººëºãääºã áîëîõûã äóðäàæ, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар õàðèóöàã÷ “Т” ХХК-иас 292,161 òºãðºãèéã ãàðãóóëàí òºñâèéí îðëîãîä îðóóëñóãàé.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Х.ДАШДЭЧМАА