| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2024/0149/З |
| Дугаар | 126/ШШ2024/0145 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 126/ШШ2024/0145
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь намайг Т**********, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т**********, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн захиргааны акт гаргахыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай шаардлага бүхий Ц.Чимэдмаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Ч**********, хэрэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би тус шүүхэд хандан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь намайг Т**********, ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т**********, ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн захиргааны акт гаргахыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар харьяалалын бус гэж үзэж хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 221/ШТ2024/0705 өдрийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь уг тогтоолыг зөвшөөрч Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо намайг нэр дэвшигчээр бүртгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ч**********, нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь намайг Т**********, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т**********, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн захиргааны акт гаргахыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч Ц.Ч**********, нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Чимэдмаагийн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь намайг Т**********, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т**********, ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн захиргааны акт гаргахыг Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР