Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 309/ШШ2025/00016

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,154,639 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* нь ******* *******ны Сүмбэр тооцооны төвөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/202147067447 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 11,741,093 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан. Гэвч зээлийн гэрээний 6.1.1, 6.2,  6.4-т заасан үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй 431 хоног хугацаа хэтрээд байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 8,154,639 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ч.*******, Г. /утас / нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч Ч.*******, миний хамтран зээлдэгч Г. бид 8,154,639 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ч.*******, Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,154,639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.*******, Г. нар нь “******* *******” ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/202147067447 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 11,741,093 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн БГХ202147067447 дугаартай Барьцааны гэрээ, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 8,154,639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.*******, Г. нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,424 төгрөгийн 50 хувь болох 72,712.11 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 72,712.11 төгрөгийг, хариуцагч Ч.*******, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 72,712.11 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ч.*******, Г. нар нь зээлийн гэрээний үүрэгт 8,154,639 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,424 төгрөгийн 50 хувь болох 72,712.11 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 72,712.11 төгрөгийг, хариуцагч Ч.*******, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 72,712.11 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ