Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/478

 

      2023         05           04                                         2023/ДШМ/478

Г.Гөд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сэргэлэнбаатар,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Сэргэлэнбаатарын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Г.Гөд холбогдох 2205 00000 1978 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Г-ийн Г, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 161 дүгээр магадлалаар 5 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 08 сар, 01 хоногоор тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 353/А дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 06 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон;

            Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Режис палас” төвийн 6 давхарт байрлах “Степпе линк холдинг” ХХК-ийн оффисын өрөө рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Арple” брендийн нөүтбүүк 1 ширхэг, “Dell” брендийн нөүтбүүк 2 ширхгийг хулгайлж 7.862.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамжны 133 тоотод байнга үйл ажиллагаа явуулдаг “Барловорлд Монголиа” ХХК-ийн төв байрны 1 дүгээр давхрын 105, 108 тоотуудын цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Леново” брэндийн 3 ширхэг зөөврийн комьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.768.333 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GB” плазагийн 3 давхарт байрлах 302 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ворд медиа” ХХК-ийн “Өрөг.мн” сайтын албан тасалгааны цонхоор нэвтэрч, камер, нөүтбүүк, микрофон, дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Т.Болортуяад 19.687.540 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 32.317.873 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Г-ийн Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 353/А дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ сар 07 /долоо/ хоногийн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 01 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 07 /долоо/ сар 07 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Гаас 14.767.200 төгрөгийг гаргуулж, “Степпе линк холдинг” ХХК-д 7.862.000 төгрөгийг, “Ворд медиа” ХХК-д 2.155.200 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Бүдсэд” ХХК-д 700.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Мягмарсүрэнд 1.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Бат-Очирт 850.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Өсөхбаярт 1.700.000 төгрөгийг олгож, шүүгдэгч Г.Гаас хохирогч “Барловорлд Монголиа” ХХК-д төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сэргэлэнбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Г.Гийг гэм буруутайд тооцож... нийт эдлэх ялыг 3 жил, 07 сар, 07 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Г.Гийг гэм буруутайд тооцож 4 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж, мөн хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхий ерөнхий шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 353/А дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ сар 07 /долоо/ хоногийн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 01 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 07 /долоо/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэж бичсэн нь шүүхийн шийдвэр нь “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Г нь яг хэдэн жилийн ял эдлэх нь ойлгомжгүй байдлыг бий болгосон байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Мөн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад хохирол, төлбөр гаргуулахад шүүгдэгчийн нэрийг бичихдээ овгоор нь Г.Г-с гэснийг зөвтгүүлэх, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар 1 жил, 1 сар, 16 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн гэдэг нь 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1 жил, 1 сар, 6 хоног буюу 10 хоногийн зөрүүтэй бичсэн байгааг мөн зөвтгүүлэх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Гөд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Режис палас” төвийн 6 давхарт байрлах “Степпе линк холдинг” ХХК-ийн оффисын өрөө рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Арple” брендийн нөүтбүүк 1 ширхэг, “Dell” брендийн нөүтбүүк 2 ширхгийг хулгайлж 7.862.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамжны 133 тоотод байнга үйл ажиллагаа явуулдаг “Барловорлд Монголиа” ХХК-ийн төв байрны 1 дүгээр давхрын 105, 108 тоотуудын цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Леново” брэндийн 3 ширхэг зөөврийн комьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.768.333 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GB” плазагийн 3 давхарт байрлах 302 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ворд медиа” ХХК-ийн “Өрөг.мн” сайтын албан тасалгааны цонхоор нэвтэрч, камер, нөүтбүүк, микрофон, дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Т.Болортуяад 19.687.540 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 32.317.873 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Тулгын “...2022 оны 7 дугаар сарын 29-ний өглөө 09 цагт ирсэн чинь манай байгууллагын ...оффисын өрөөнд хулгай орж, зөөврийн нөүтбүүк хулгайд алдагдсан байсан. 2022 оны 7 дугаар сарын 28-ны орой манай байгууллагын ажилтан Сайнзаяа ажлаа хийж байгаад явсан байсан. Явахдаа тагтны хаалгыг хаагаад явсан байсан. ...“Аррlе” брэндийн зөөврийн нөүтбүүкийг 2020 оны 9 дүгээр сард 1.000 доллараар авч байсан. “Dell” брэндийн зөөврийн “Laptop”-ыг 2020 оны 2 дугаар сард 2.657.000 төгрөгөөр авч байсан. “Dell” брэндийн зөөврийн нөүтбүүкийг 2020 оны 9 дүгээр сард 2.308.000 төгрөгөөр авч байсан. ...” /1хх 128-129/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баттөмөрийн “...2022 оны 8 дугаар сарын 4-ний өглөө манай ажил 07 цаг 30 минутад цугласан. Тэгтэл “105 тоот, 108 тоотын 3 ширхэг зөөврийн компьютер алга байна” гэж ажилчид хэлсэн. Тэр үед очиж шалгахад уг тоот өрөөнүүдийн цонх онгорхой байсан. Тэгээд камер шүүж үзэхэд 02 цаг 01 минутад манай байрыг чиглээд нэг хүн явж байгаа бичлэг олдсон тул цагдаад хандсан. ...цагдаагийн байгууллагаас алдагдсан байсан зөөврийн компьютерыг олж өгөөд хүлээлгэн өгсөн байгаа. ...” /1хх 21-22, 110-111/,

гэрч Х.Аюушмаагийн “...2022 оны 8 дугаар сарын 04-ний өглөө 07 цаг 15 минутад ажил дээр ирж цагаа бүртгүүлээд 105 тоот өрөөний хаалгаар ортол ширээнд байдаг ажлын зөөврийн компьютер алга байхаар нь би нэг нь тоглож байна гэж бодоод цонх руу хартал цонх нь онгорхой байсан бөгөөд хажуу талын 104 тоотын цонх мөн адил онгорхой зөөврийн компьютер нь байхгүй байсан тул харуулдаа очиж хэлээд шалгаж үзсэн чинь 104 тоот өрөөний зарим шүүгээ онгойсон, цонхны тавцан дээр байсан эд зүйл унасан байсан тул хулгай орсон байна гэж мэдээд цагдаад хандсан. Мөн 108 тоот өрөөний цонхоор орж зөөврийн компьютер авсан байсан. ...” /1хх 13-14/,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангэрэлийн “...би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүртэй 2” барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийгээд сууж байхад гаднаас 30 орчим насны залуу манайд орж ирээд барьцаанд зөөврийн компьютер тавихаар асуусан. Би тухайн хүнд “иргэний цахим үнэмлэхтэй хүнд үйлчилнэ” гэхэд тухайн хүн өөрийн цахим үнэмлэхийг гаргаж ирээд манайд “Леново” брэндийн нөүтбүүкүүдийг 700.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тухайн хүн манайд тавьсан эд зүйлээ сунгалт хийх болон буцааж аваагүй. Манайх дотоод дүрмийнхээ дагуу тухайн эд зүйлийг нь хураан авсан. Тэгээд удалгүй Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдаа нар ирээд хулгайн эд зүйл гээд хураагаад авсан. ...тухайн хүн Ганхуяг овогтой Гантөгс РД:УП94101575 гэсэн бичиг баримтаар манайхаас үйлчилгээ авсан. ...” /1хх 98-99/,

иргэний нэхэмжлэгч М.Мягмарсүрэнгийн “...2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр намайг ажил дээрээ байхад Ганхуяг овогтой Гантөгс гэх хүн ирээд “өөрийн найзын ажлын зөөврийн компьютер байгаа юм, мөнгөний хэрэг гараад байгаа юм, өөрөө покер тоглоод найзын мөнгийг алдсан байгаа, одоо нэмж тоглоод мөнгийг нь олох гээд байгаа юм” гэж хэлээд “1.600.000 төгрөгт хоёр ширхэг зөөврийн компьютер тавимаар байна” гэж хэлсэн. Тухайн авч ирсэн зөөврийн компьютерийг нь үзэхэд I-5, 11 дүгээр үе, нөгөө нэг нь I-5, 8 дугаар үеийн зөөврийн компьютер байсан бөгөөд би тухайн зүйлийг нь үзээд “1.500.000 төгрөг болно” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн зөвшөөрөөд манай байгууллагад 2 ширхэг зөөврийн компьютерийг 7 хоногийн хугацаатай тавьсан юм. ...тухайн эд зүйл барьцаанд тавихдаа надаас 1.500.000 төгрөг авсан. ...” /1хх 105-107/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болортуяагийн “...Манай байгууллагын оффист 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хулгайч орж З ширхэг камер, 2 ширхэг микрофон, 2 ширхэг зөөврийн компьютер, камерын цүнх 1 ширхэг тус тус алдагдсан. ...” /2хх 65-66/,

иргэний нэхэмжлэгч Г.Бат-Очирын “...Би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” төвийн 1 дүгээр давхарт байрлах “Юни” сервис гэх компьютерийн худалдааны дэлгүүртээ байж байхад цагийг нь сайн санахгүй байна 20-30 орчим насны эрэгтэй гаднаас 3-4 орчим насны хүүхэд дагуулаад орж ирсэн. Тухайн эрэгтэй гаднаас 2 ширхэг нөүтбүүк /“НР” нөгөөх нь “АСЕR” брэндийн зөөврийн компьютер/ авч орж ирээд надаас “худалдаж авах уу” гэж асуусан. Би тухайн хүнээс “энэ яасан компьютер вэ” гэж асуухад тухайн залуу “байгууллагаас акталсан компьютерууд байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа” гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн залуугаас “наадах чинь хулгайн эд зүйл биш биз дээ” гэж тодруулж асуухад тухайн залуу надад “би яалаа гэж хүүхдээ дагуулаад хулгайн эд зүйл зараад явж байх юм бэ” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь итгээд “за тэгээд хэдээр зарах юм бэ” гэж асуухад тухайн залуу “Хоёуланг нь нийлүүлээд 2 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “арай үнэтэй байна, ер нь боломжгүй ээ, би нийлүүлээд 1 сая 700 мянган төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгэхэд тухайн залуу надад “би нэг хүнтэй яриад хэлье, би мөнгөө тэр хүнтэй хувааж авах юм” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу гарчихаад удалгүй орж ирээд “за за 1.700.000 төгрөгөөр аваа” гэж надад хэлэхээр нь би тухайн 2 ширхэг зөөврийн компьютерийг нь шалгаж үзээд авсан. Мөнгийг нь би Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Би тухайн 2 ширхэг зөөврийн компьютерийг нэгийг нь 850.000 төгрөгөөр бодож худалдан авсан. ...” /2хх 71-72/,

иргэний нэхэмжлэгч Ц.Өсөхбаярын “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед миний 88098683 гэсэн дугаар луу үл таних хүн залгаад “танайх камер авдаг уу” гэсэн. Тэгэхээр нь “авна, зургийг нь пэйж рүү явуулчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь Гантөгс гэсэн хаягнаас 1 том камер, 2 зургийн аппарат, 2 дуран, 1 микрофоны зураг явуулсан. Тэгэхээр нь би “маргааш авч ирээд уулз, үзье” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай ажил дээр буюу “Юнион Буйлдинг” дээр намхандуу бондгор шар залуу хүүхэд тэвэрсэн ирээд хар цүнхнээс зургийг нь өмнө өдөр явуулсан зүйлүүдээ харуулаад “зарна” гэхээр нь би үзээд “ямар учиртай камер юм бэ, яагаад зарах гэж байгаа юм” гэсэн чинь уг залуу “би нэг хүнээс 15 сая төгрөгийн авлагатай байж байгаад тэр хүнээсээ авсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь уг зүйлсийг үзэж байгаад цагаан өнгийн нэг ширхэг дуранг 1.700.000 төгрөгөөр аваад үлдсэнийг нь мөнгөтэй болохоор хэд хоногоос авъя гэж хэлсэн. Тэгээд уг залуу яваад орой нь утсаар яриад “та энэ камернуудыг зараад өгөөч, би байрны зээлд хамрагдах гээд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлсэн. Би уг залууг дуудаад эд зүйлсийнх нь зургийг дараад өөрийнхөө ажиллуулдаг “Камер хэрэгсэл худалдаа” гэсэн пэйж хуудсандаа “зарна” гээд байршуулсан. Тэгсэн “хүн авъя” гэж холбогдохоор нь би уг Гантөгс гэх залуутай хамт үзүүлэхээр очиход цагдаа нар ирээд уг эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн. Би уг Гантөгс гэх залууг огт танихгүй, цагаан өнгийн 1 ширхэг дуран 1.700.000 төгрөгөөр худалдаж авч хохирсон. ...” /2хх 94/ гэсэн мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...автомашины цементэн зогсоол байх ба ...бичлэгийн 58 дахь секунтэд буюу 2022/08/04 02:01:07 секунтэд зүүн талаас хар өнгийн цагаан канттай өмдтэй, хар саравчтай малгайтай, хар бараан өнгийн хүрэмтэй эрэгтэй хүн гарч ирж хоёр талаа харж алхаж байгаад замаас гарч баруун талын модтой хэсэг рүү алхаж ороод буцаж гарч ирэхгүй байж байтал баруун талаас машин гарч ирээд бичлэг дуусав. ...” /1хх 36-37/ гэх тэмдэглэл,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-10, 117-123, 205-209/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 85-88, 89-93, 2хх 37-40, 56/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 101, 2хх 57/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Гийг үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Гийн үргэлжилсэн үйлдлээр “Степпе линк холдинг” ХХК-ийн оффисын өрөө рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Арple” брендийн нөүтбүүк 1 ширхэг, “Dell” брендийн нөүтбүүк 2 ширхгийг хулгайлж, 7.862.000 төгрөгийн хохирол учруулсан,

            “Барловорлд Монголиа” ХХК-ийн төв байрны 1 дүгээр давхрын 105, 108 тоотуудын цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Леново” брэндийн 3 ширхэг зөөврийн комьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.768.333 төгрөгийн хохирол учруулсан,

“GB” плазагийн 3 давхарт байрлах 302 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ворд медиа” ХХК-ийн “Өрөг.мн” сайтын албан тасалгааны цонхоор нэвтэрч, камер, нөүтбүүк, микрофон, дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Т.Болортуяад 19.687.540 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 353/А дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 06 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ сар 07 /долоо/ хоногийн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 01 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 07 /долоо/ сар 07 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Гөд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...4 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж оногдуулсан ялыг,

3 дахь заалтад “...01 жил, 01 сар, 16 хоногийн...” гэж өмнөх эдлээгүй үлдсэн ялын хэмжээг,

7, 8 дахь заалтад “...шүүгдэгч Г.Гаас...” гэж шүүгдэгчийн нэрийг тус тус буруу бичсэн байх тул зөвтгөх нь зүйтэй бөгөөд цаашид хайнга, хариуцлагагүй алдаа гаргахгүй байх талаар хатуу анхаарвал зохино.

Иймд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Г нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 4-ний энэ өдрийг хүртэл 78 /далан найм/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “...4 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “...эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 16 хоногийн хорих ялыг...” гэснийг “...эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 06 хоногийн хорих ялыг...” гэж,

7, 8 дахь заалтын “...шүүгдэгч Г.Гаас...” гэснийг “...шүүгдэгч Г.Гөөс...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ц.Сэргэлэнбаатарын бичсэн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 4-ний энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР        

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ