| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00040/И |
| Дугаар | 309/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 309/ШШ2025/00047
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,540,574.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.******* нь 2023 оны 10 сарын 12-ны өдөр “Токи *******” ХХК-тай ЗГ2023101200343 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, Samsung А54 маркийн гар утсыг 1,538,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10 сарын 12-оос 2025 оны 09 сарын 25-н хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 88,448 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 04 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үрдүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлан, шүүхэд хандаж байна. Иймд А.*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,225,776.24 төгрөг, хүү 262,330.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,467 төгрөг, нийт 1,540,574.14 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******”-д зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байгаа минь үнэн. Иймд надаас нэхэмжилж буй 1,540,574.14 төгрөгийг тус байгууллагад төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,540,574.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.******* нь “******* *******” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2023101200343 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,538,000 төгрөгийг сарын 2.90 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,540,574.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,540,574.14 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,600 төгрөгийн 50 хувь болох 19,800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 19,800 төгрөгийг, хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 19,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ