Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00048

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт гийн нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,131,472 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.*******, Б. нар нь ******* *******ны Дорнод салбарын Сүмбэр тооцооны төвөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/201843407461 тоот зээлийн гэрээ байгуулан 18,822,629.16 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан. Гэвч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3-т заасан үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл төлбөрийг барагдуулаагүй 1287 хоног хугацаа хэтрээд байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 20,131,472 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.******* /утас /, Б. /утас / нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ******* *******ны нэхэмжилсэн 20,131,472 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Цалингаас өөр орлогогүй тул хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Ц.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,131,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.*******, Б. нар нь “******* *******” ХК-тай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/201843407461 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 18,822,629.16 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн БГХ201843407461 дугаартай Барьцааны гэрээ, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 20,131,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.*******, Б. нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц.*******, Б. нар нь зээлийн гэрээний үүрэгт 20,131,472 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,607 төгрөгийн 50 хувь болох 129,303 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 129,303 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Ц.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 129,303 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ