Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00056

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 371,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Ц.*******тай 2023 оны 12 сарын 19-ний өдөр 20231219-23220 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. Үүний үндсэн дээр Ц.******* нь 2024 оны 02 сарын 19-ний өдөр 215,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэй z000168088 тоот зээлийг, 2024 оны 04 сарын 03-ны өдөр 55,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэй z000242571 тоот зээлийг, 2024 оны 05 сарын 20-ны өдөр 53,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэй, z000328752 тоот зээлийг тус тус авсан. Ц.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул ...нийт 371,295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* /утас 88768975/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ******* *******”-д 371,295 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 371,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь “******* ******* *******ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 43201 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 02 сарын 19-ний өдөр 215,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэй, 2024 оны 04 сарын 03-ны өдөр 55,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэй, 2024 оны 05 сарын 20-ны өдөр 53,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэй буцаан төлөхөөр тус тус тохиролцон зээлж авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 371,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 371,295 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,789 төгрөгийн 50 хувь болох 5,894 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 5,894 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 5,894 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ