| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01214/И |
| Дугаар | 309/ШШ2025/00063 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 309/ШШ2025/00063
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох,
“Эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,820,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр миний 07-72 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг моринд хэрэглэнэ гээд гуйж авч яваад 08 дугаар сард эвдэрсэн гээд чирч авчирсан. Би 11 дүгээр сард Улаанбаатар хот явж шинэ мотор авчраад машинаа засуулсан. Улаанбаатар хот явахад С.******* надад 4,000,000 төгрөг өгсөн. Би 4,800,000 төгрөгөөр мотор авч, 650,000 төгрөгөөр мотороо боолгож, 100,000 төгрөгөөр Улаанбаатараас ачуулж, замын зардалд 200,000 төгрөг, бусад зардалд 170,000 төгрөг, нийт 5,820,000 төгрөгийн зардал гаргасан. Үүнээс надад өгсөн 4,000,000 төгрөгийг хасаад 1,820,000 төгрөгийг С.*******аас нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.*******аас 1,820,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан “эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,820,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.******* нь “гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад С.*******аас 1,820,000 төгрөгийг нэхэмжлэхээ больсон” хэмээн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан гаргасан “эд хөрөнгөд учруулсан хохиролд 1,820,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,070 төгрөгийн 50 хувь болох 22,035 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 22,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ