Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2025/00064

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,380,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь хэд хэдэн удаа монетон бөгж барьцаалан зээл авч, буцаан төлж байсан бөгөөд энэ үйлдэлдээ миний итгэлийг ашиглан сэнж нь хугарсан дрон авчирч “дүү нь найдвартай буцааж авна аа” гэж гуйн зээл авсан боловч нэг ч удаа сунгалт, төлөлт хийгээгүй, утсаа ч авахгүй болсон. Одоог хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул *******аас үндсэн зээл 750,000 төгрөг, хүү 630,000 төгрөг, нийт 1,380,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн хэвийн ажиллагаатай Mavic-3 маркийн дроныг А.******* гэдэг хүний ломбардад барьцаанд тавьж зээл авсан бөгөөд зээлээ төлөөгүй байгаа минь үнэн. Иймд надаас нэхэмжилж буй 1,380,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,380,000 төгрөгийг нэхэмжлэгч А.*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,030 төгрөгийн 50 хувь болох 18,515 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 18,515 төгрөгийг, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 18,515 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ