| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00050/И |
| Дугаар | 309/ШШ2025/00081 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2025/00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч Т.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Т.******* нь 1987 оны 06 дугаар сард Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд цахилгааны инженерээр томилогдон ажиллаж, 1990 оноос үйлдвэр, аж ахуйн газрууд зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнтэй холбоотойгоор Гантиг пүүст хуваарилагдан ажилласан. Одоо 60 нас хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл түүний ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байна. Иймд Т.*******г 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд цахилгааны инженерээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэгч нь 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр овгоо өөрчилж *******ын ******* байсныг *******ын ******* болгон өөрчилсөн болно.
Т.******* нь сургуулиа төгсөөд Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд мэргэжлээрээ буюу цахилгааны инженерээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оноос үйлдвэр, аж ахуйн газрууд хувьчлагдаж эхэлсэнээр Гантиг пүүст хуваарилагдан ажиллах болсон. Иймд ******* /*******/-ын *******г 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд цахилгааны инженерээр ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон Хөдөлмөрийн дэвтэр, 0013893 дугаартай овог нэр өөрчилсөн тухай гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1987 оны 7-р сарын 16-ны өдрийн 243 дугаар “Ажилд авах тухай”, Улсын барилгын хорооны харьяа Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1988 оны 04-р сарын 28-ны өдрийн 134 дугаар “Шагнах тухай”, Дорнод аймгийн Техник туслалцааны брилга трестийн даргын 1991 оны 03 сарын 28-ны өдрийн 29 дугаар “Нөхөн тушаал гаргах тухай” тушаалуудын хуулбар, 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 0013 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Б.Базаргүр, Б.Төмөрбаатар нарыг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Т.*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.******* нь ажиллаж байх үеийн зарим тушаал, шийдвэрүүд нь архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Хөдөлмөрийн дэвтэр, 0013893 дугаартай овог нэр өөрчилсөн тухай гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1987 оны 7-р сарын 16-ны өдрийн 243 дугаар “Ажилд авах тухай”, Улсын барилгын хорооны харьяа Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1988 оны 04-р сарын 28-ны өдрийн 134 дугаар “Шагнах тухай”, Дорнод аймгийн Техник туслалцааны брилга трестийн даргын 1991 оны 03 сарын 28-ны өдрийн 29 дугаар “Нөхөн тушаал гаргах тухай” тушаалуудын хуулбар, гэрч Б.Базаргүр, Б.Төмөрбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч ******* /*******/-ын ******* нь 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд цахилгааны инженерээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* /*******/-ын *******г 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестэд цахилгааны инженерээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ