| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00041/И |
| Дугаар | 309/ШШ2025/00084 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2025/00084
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ,
Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, регистрийн дугаартай, Эцээд овогт гийн нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Доржготовын хамт Х.Баатараас 1000 боодол өвч авахаар найз Э.Чимэгсанаагаар дамжуулан утсаар ярьж өвсний үнэ болох 5,500,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Х.Баатарын эхнэр болох Ү.гийн дансанд шилжүүлсэн. Тухайн үед өвсөө авах гэхэд өвс гараагүй гэх шалтгаанаар өгөөгүй. Би хүйтэрсэн тул өвс авах боломжгүй болсон талаараа хэлж мөнгөө буцааж авъя гэсэн. Гэвч өгөхгүй байгаа тул 5,500,000 төгрөгийг Х.Баатар, Ү. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. /утас /, Ү. /утас / нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анхнаасаа Булган аймгаас л өвс авна, 9 сард авна гэж захичхаад ирж аваагүй. 09 дүгээр сарын сүүлээр бол өвс байсан. Тэгээд цасгүй болоод ирэхээр холоос өвсөө татаж авч чадахгүй боллоо, мөнгөө авъя гэсэн. Тухайн үед нь бид мөнгөгүй байсан. Одоо ч авсан өвс байна. Борлогдох муутай байгаа учир мөнгө орж ирэхгүй байна. Нэгэнт энэ хүнээс 5,500,000 төгрөг авсан учир 5,500,000 төгрөгийг нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б., Ү. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б., Ү. нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б., Ү. нар нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийн 50 хувь болох 51,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 51,475 төгрөгийг, хариуцагч Б., Ү. нараас улсын тэмдэгтийн хураамжид 51,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ