| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01056/И |
| Дугаар | 309/ШШ2025/00085 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2025/00085
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох,
Хариуцагчийн нэр дээрх 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Д.*******д даалгах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тоот 18м2 талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч байсан. Гэтэл манай хамаатан уг байрыг маань 2006 оны 04 сарын 14-нд худалдах, худалдан авах гэрээ хийн өөрийн охины нэр дээр шилжүүлж, улмаар Д.*******гийн нэр дээр шилжүүлэн Зоос банкны барьцаанд тавьж зээл аваад төлөөгүй, залилан мэхэлж О.******* намайг хохироосон хэргээр шалгагдаж байгаад 2017 оны 12 сарын 19-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Д.******* нь банкны зээлийг би төлсөн, мөнгөө авч байж байрыг чинь нэр дээр чинь шилжүүлнэ гээд одоо болтол байрыг минь миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. Иймд Д.*******гийн нэр дээрх тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, О.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.******* миний бие тус байрыг барьцаалж Зоос банкнаас авсан зээлийг гийн өмнөөс төлсөн бөгөөд үүнийг О.******* нь надад төлсөн учир маргах зүйлгүйгээр энэхүү тоот байрны гэрчилгээг нэхэмжлэгч О.*******гийн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хариуцагчийн нэр дээрх Дорнод аймаг, тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Д.*******д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хариуцагчийн нэр дээрх Дорнод аймаг, тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Д.*******д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.*******гийн “хариуцагчийн нэр дээрх Дорнод аймаг, тоот 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Д.*******д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ