Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/00959

 

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/00959

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, *******01 тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, үйлдвэрийн эвлэлийн гудамж, ******* хотхон, ******* дүгээр байр, 2 дугаар орц, ******* дугаар давхар, 15******* тоот хаягт оршин суух, овогт /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: Байрны урьдчилгаа төлбөрт тооцсон 15,*********************,542 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ишжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэвээнжав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бүрэнжаргал нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь гарден резиденс ХХК-тай 2019.09.03-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу гарден резиденс төслийн барилгын талбайд ус, дулаан дамжуулах төвийн дулаан механикийн ажил хийж гүйцэтгэх болон материал нийлүүлэх, хэвийн ажиллагааг хангахтай холбоотой ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Харин захиалагч гарден резиденс ХХК-ийн хувьд энэ гэрээний 2.4-т заасны дагуу бартераар Сонгинохайрхан дүүргийн 3******* дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******* хотхон хорооллын ******* дүгээр байрны 2 дугаар орц, 15******* тоот хаягт байрлах, 2*******.94 м.квадрат талбай бүхий 1 өрөө байрыг 52,555,140 төгрөгт тооцож, шилжүүлж өгөхөөр тохиролцож, 2020.03.04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Бартераар ирсэн орон сууцны байрны шаардах эрхээ тухайн үед манай байгууллагад гагнуурчин албан тушаалтай байсан Г.т байрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцож, Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу ажилтан нь манай байгууллагад 10 жил хүртэл хугацаагаар тогтвор, суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах үүргийг хүлээж, манай компанийн зүгээс бартераар шилжиж ирсэн орон сууцны урьдчилгаа төлбөр 15,*********************,542 төгрөгийг хөнгөлж өгөхөөр болсон. Гэтэл Г. нь тодорхой шалтгаангүйгээр дээрх гэрээний үүргээ зөрчиж, үүрэгт ажлаа орхиж явсан. Бидний зүгээс байгууллагын үйл ажиллагааны орлого болж, хөнгөлөлттэй үнээр орж ирсэн бартерын байрыг Г.ийг манай компанид урт хугацаанд, тогтвортой, үр бүтээлтэй ажиллана гэж итгэж, гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн боловч тэрээр гэрээний үүргийг зөрчсөн. Манай компанийн хувьд тухайн орон сууцны төлбөрийн 30 хувь буюу 15,*********************,542 төгрөгийг нэхэмжлэгч хариуцан төлсөн тул уг төлбөрийг шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл Г. нь Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-ний дагуу тухайн компанид 10 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаагүй тул уг гэрээнээс татгалзаж, өгсөн байрны урьдчилгаагаа гаргуулах шаардлага гаргаж байна. Түүнчлэн манай компанийн зүгээс Г.ийг ажиллаж байх хугацаанд цалин хөлснөөс гадна урамшуулал олгож, сургалтад хамруулах, чадавхжуулах байдлаар олон удаа тусалж, дэмжиж байсан ч бидэнд ингэж зүй, зохисгүй хандаж байгаад туйлын ихээр харамсаж байгаа. Хэдийгээр компанийн зүгээс бартераар ирсэн байраа буцааж авахаар шаардсан ч шүүх уг шаардлагыг хангаагүй ба харин Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-ний дагуу урьдчилгаагаа шүүхэд хандаж гаргуулахад саад болохгүй талаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байдаг. Иймд Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-с татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн 3******* дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******* хотхон хорооллын ******* дүгээр байрны 2 дугаар орц, 15******* тоот хаягт оршин суух, 2*******.94 м.квадрат талбай бүхий 1 өрөө байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 15,*********************,542 төгрөгийг Г.өөс гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, 2021.01.01-ний өдрийн Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ нь анх байгуулахдаа гэрээнд заасан огноогоор бус тус компаниас намайг ажлаас чөлөөлөх үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авч үлдсэн. Энэхүү гэрээний зохицуулалтыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1-т заасан тус компанийн ажилтан байх үедээ авсан цалин хөлс, урамшуулал болно. Тухайн үед миний ажил, хөдөлмөрийг үнэлэн ажил олгогчийн зүгээс ажилтандаа олгосон урамшуулал учир энэхүү үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* жи зэт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, У.Ишжамцад олгосон итгэмжлэл, 2021.01.01-ний өдрийн Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ, 2020.03.04-ний өдрийн Орон сууцны захиалгын гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.18-ны өдрийн 184/ШШ2023/0 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.0*******.03-ны өдрийн 210/МА2023/0 дугаар магадлал, 2024.02.01-ний өдрийн Хуул зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Үндсэн ажилтнаар бүртгэх хуудас, ******* жи зэт ХХК-ийн захирлын 2018.03.01-ний өдрийн 18/051 дүгээр тушаал, Г.ийн товч танилцуулга, ажилчдын цалин хөлсний бүртгэл, цалингийн урьдчилгаа олгох хүснэгт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Г.өөр Х.Цэвээнжавт олгосон 2024.01.05-ны өдрийн итгэмжлэл, ******* жи зэт ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 2022.05.12-ны өдрийн албан бичиг, ******* жи зэт ХХК-аас Тэсо констракшн ХХК-д хандсан Төлбөр тооцоог шилжүүлэн тооцох тухай 2022.05.05-ны өдрийн 22/52 дугаартай албан бичиг, ******* жи зэт ХХК-аас Голомт банк ХК-д хандсан 2021.02.08-ны өдрийн 22/10 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн Ү-22010*******4290 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архиваас 2015 оны 05 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд үйлдсэн 3 хөдөлмөрийн гэрээг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.18-ны өдрийн 184/ШШ2023/0 дугаар шийдвэртэй хэргээс тус тус бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* жи зэт ХХК хариуцагч Г.өөс 15,*********************,542 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас 13,**************4,33******* төгрөгийг хангаж, 2,102,20******* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* жи зэт ХХК шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлохдоо ажилтан Г.т орон сууц худалдан авахад зориулж төлбөрийн 30% буюу 15,*********************,542 төгрөгийг өгч, компанид 10 жил ажиллуулах нөхцөлтэй Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-г 2021.01.01-ний өдөр байгуулсан боловч хариуцагч ажлаа орхин гарсан тул өгсөн мөнгийг буцаан гаргуулна гэжээ.

3. Хариуцагч Г. нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг тодорхойлохдоо хариуцагчийн өмнө хийсэн ажлыг үнэлэн нэхэмжлэгч 15,*********************,542 төгрөгийн урамшуулал олгосон, гагнуурчны ажлын байранд 10 жил ажиллуулах тухай гэрээний заалт нь хууль зөрчсөн хэлцэл хэмээжээ.

4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. ******* жи зэт ХХК болон Тэсо констракшн ХХК нарын хооронд 2020.03.04-ний өдөр №12COИ-HU-SO-28*******1 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээнд нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг 3******* дугаар хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******* дүгээр байр, 15******* тоот хаягт байрлах, 2*******.94 м.кв орон сууц /цаашид орон сууц-ийг гэх/-ыг захиалж, орон сууцны төлбөрийн 30 хувь 15,*********************,542 төгрөгийг 2020.03.04-ний өдөр, *******0 хувь 3*******,*******88,598 төгрөгийг орон сууцыг ашиглалтад хүлээн авсны дараа буюу улсын комиссын акт гарсны дараа 21 хоногийн дотор төлөхөөр тусгажээ. /хэргийн 9-11 дүгээр тал/;

4.2. ******* жи зэт ХХК, Тэсо констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.01.19-ний өдрийн №12COИ-HU-SO-28*******1/1 дугаар Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээнд нэхэмжлэгчээс Тэсо констракшн ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр олж авсан эрхийг хариуцагчид гэрээгээр шилжүүлэхээр тохирчээ. /хэргийн 12 дугаар тал/

4.3. Зохигчдын хооронд 2021.01.01-ний өдөр Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ байгуулагдаж, гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ болон түүний үр дүн, аж ахуйн нэгжийн ажлын тасралтгүй байдал, ажилтны тогтвортой удаан хугацаагаар ажиллах нөхцөлийг бий болгох үүднээс ажилтны амьдрал, ахуйд нэн шаардлагатай орон сууцны урьдчилгаа төлбөрийн тусламж дэмжлэг олгохтой холбоотой харилцаанд талуудыг эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино., 1.2-т Урамшуулал олгох нөхцөл: Компани нь ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлснөөс гадна орон сууц худалдан авахад зориулж урьдчилгаа төлбөрийн 30%-тай тэнцэх хэмжээний мөн урамшууллыг 1 удаа олгоно., 1.4(b)-д Компанид цаашид 10 жил тогтвортой суурьшилтай ажиллана зэрэг нөхцөлийг тусгажээ. /хэргийн *******-8 дугаар тал/

4.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.12.11-ний өдрийн 5/11*******59 дугаар албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22010*******4290 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтаар Сонгинохайрхан дүүрэг 3******* дугаар хороо, ханын материал үйлдвэрчний эвлэлийн гудамж ******* дүгээр байр, 15******* тоот хаягт байршилтай, 2*******.94 м.кв, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.ийг бүртгэж, 2022.05.0*******-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000985504 дугаар гэрчилгээ хариуцагчийн нэр дээр гарчээ. /хэргийн 3*******-93 дугаар тал/

4.5. Хариуцагч Г. нь 2015 оны 5 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд ******* жи зэт ХХК-д гагнуурчны ажлын байранд, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажиллагчдын цалин хөлсний бүртгэл, үндсэн ажилтнаар бүртгэх хуудас, талуудын тайлбараар мөн тус шүүхийн 2023.05.18-ны өдрийн 184/ШШ2023/0 дугаар шийдвэрээр тогтоогдсон. /хэргийн 113-120, 130-132, 138-18*******, 13-1******* дугаар тал/

4.*******. Г. 2022 оны 5 дугаар сараас ажлаас гарч өөр ажил эрхэлж байгаа гэх үйл баримтад маргаагүй, мөн нэхэмжлэгч ******* жи зэт ХХК нь Г.ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байна. /хэргийн 119 дүгээр тал/

4.*******. ******* жи зэт ХХК-аас Голомт банканд явуулсан 2022.02.14-ний өдрийн №22/15 тодорхойлолтод ... орон сууцны урьдчилгаа 15,*********************,542 төгрөгөөр шагнуулсан нь үнэн болно ... гэжээ. /хэргийн 193 дугаар тал/

4.8. ******* жи зэт ХХК-аас Г.т холбогдуулан гаргасан орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлага бүхий маргааныг тус шүүхийн 2023.05.18-ны өдрийн 184/ШШ2023/0 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2023.0*******.03-ны өдрийн 210/МА2023/0 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хэргийн 13-20 дугаар тал/

5. Зохигчдын хооронд Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ байгуулагдсан, гарын үсэг зурсан, нэхэмжлагч орон сууцны урьдчилгаа 30% болох 15,*********************,542 төгрөгийг хариуцагчид өгсөн үйл баримтад маргаагүй, харин 15,*********************,542 төгрөгийг Г.ийн өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн ажилд зориулж өгсөн үү, эсвэл ирээдүйд 10 жил тогтвортой ажиллахад зориулж олгосон аль нь болох, мөн ажил олгогчийн зүгээс гагнуурчны ажилтай хүнтэй 10 жил ажиллуулах гэрээ байгуулсан нь хуульд нийцэх эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

*******. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ нь ажилтан, ажил олгогчийн нарын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгуулагдсаны хувьд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.*******-д Талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно гэж заасныг үндэслэсэн хөдөлмөрийн гэрээнд дагалдах нөхцөлийг тусгасан гэрээ гэж үзлээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хөдөлмөрийн гэрээний дагалдах нөхцөлийг тусгайлсан гэрээгээр зохицуулах боломжтой.

*******. Гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ болон түүний үр дүн . . . бий болгох үүднээс, 1.4.(а)-д Компанид тасралтгүй 3 жилээс доошгүй хугацаагаар тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажилласан байх 2.1.1-т Компани нь ажилтны орон сууц худалдан авахад зориулсан тусламж дэмжлэг авах тухай бичгээр гаргасан өргөдөл, хүсэлт болон түүнд хавсаргасан баримтыг хүлээн авч 30 хоногийн хугацаанд судалж үзнэ. Судалж шаардлагад нийцсэн тохиолдолд ажлын хоногт багтаан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй, 2.1.2-т Компани нь ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн болон хувийн байдлыг бодитой үнэлэх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд Г.ийн өнгөрсөн хугацаанд ажилласан байдал нь урамшуулал олгох нэгэн хүчин зүйл болжээ.

8. Гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь ... аж ахуйн нэгжийн тасралтгүй байдал, ажилтны тогтвортой удаан хугацаагаар ажиллах нөхцөлийг бий болгох үүднээс. . . , 1.4(b)-д Компанид цаашид 10 жил тогтвортой суурьшилтай ажиллана, 2.2.5-д Ажилтан энэхүү гэрээний даруу урамшуулал авсан өдрөөс хойш компанид 10 жил тогтвор суурьшилтай, идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах үүрэгтэй . . . гэж тусгаснаас мөн үзэхэд ажилтан цаашид компанид 10 жил тогтвор суурьшилтай ажиллах үүргийг баталгаажуулжээ.

9. Хариуцагч талын татгалзалд урамшууллыг Г.ийн өмнө хийж гүйцэтгэсэн ажилд зориулж олгосон болох нь ******* жи зэт ХХК-аас Голомт банканд явуулсан 2022.02.14-ний өдрийн №22/15 тоот албан бичигт ... Г. орон сууцны урьдчилгаа 15,*********************,542 төгрөгөөр шагнуулсан нь үнэн болно ... гэснээр нотлогдоно гэх боловч талуудаас гуравдагч этгээдэд чиглэсэн аливаа мэдэгдэл талуудын хоорондын тохиролцооноос илүү хүчин чадалтай эх сурвалж болохгүй учир татгалзал үндэслэлгүй.

10. Мөн хариуцагч тал ажилтанд 10 жил ажиллах үүрэг ногдуулах нь хүний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн, улмаар гагнуурчны ажил үүрэг бол 10 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаардаг байтал ******* жил гагнуурчнаар ажилласан хүнийг дахин 10 жил ажиллуулах нь хууль бус гэжээ.

11. Монгол Улсын Үндсэн хуулийн 1******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хуульчлан баталгаажуулжээ. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1948 онд баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал -ын хорин гуравдугаар зүйлд Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс сэргийлэн хамгаалуулах эрхтэй гэж заасан бол Нэгдсэн үндэстний байгууллагаас 19*******4 онд баталсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүр аж төрөхдөө ажил хөдөлмөрөө өөрөө чөлөөтэй тохиролцох бололцоог олгосон хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохистой алхам хийнэ гэж заагаад энэ эрхийг хэрэгжүүлэх хэлбэрүүдийг тодорхойлон заажээ. Хөдөлмөрлөх эрхийн тухай эдгээр суурь зарчмын үүднээс ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь бусдын шахалт дарамтгүй ажил хөдөлмөрөө өөрөө чөлөөтэй тохиролцох бололцоог ойлгох тул ажил олгогч мөнгөн урамшуулал өгч, ажилтан тодорхой хугацаанд ажиллах үүрэг хүлээж буйг хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг харилцан ашигтай тохирсон хэлцэл гэж үзлээ.

12. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.*******-д заасан хөдөлмөрийн гэрээний дагалдах нөхцөлийн талаарх тусгайлсан гэрээг дээр дурдснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний талууд гэрээг биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

13. Г. 2022 оны 04 дүгээр сард ажлын байрыг өөрөө орхин явсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3******* дугаар зүйлийн 3*******.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагдсан гэж үзнэ. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээний 3.2-ын дагуу гэрээний хугацаа хөдөлмөрийн гэрээтэй нэгэн адил бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноор мөн гэрээ дуусгавар болжээ.

14. Хөдөлмөрийн гэрээний дуусгавар болсноор Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээгээр хүлээсэн ажилтны үүрэг зөрчигдсөн ба үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 22******* дугаар зүйлд 22*******.1-д зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй. Тус хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.3-т зааснаар ******* жи зэт ХХК-аас олгосон урамшуулал нь түүнд учирсан хохирол гэж үзэн бодитоор эд хөрөнгийн алдагдлыг тооцохдоо Г.ийн ажилласан хугацаанд ногдох үнийн дүнг хасах нь зүйтэй байна. Тодруулбал, Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээний үүргийг хариуцагч 2021.01.01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарыг дуустал 1 жил 4 сарын хугацаанд биелүүлсэн байх тул ногдох 2,102,205 (((15,*********************,542/10 жил)/12 сар)*1******* сар) төгрөгийг хасаж, үлдэх 13,**************4,33******* төгрөгийг хохиролд тооцон гаргуулах нь зөв байна.

15. Иймээс хариуцагч Г.өөс 13,**************4,33******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* жи зэт ХХК-д олгож, үлдэх 2,102,205 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1*******. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасантай холбоотой нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23*******,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22*******,2*******1 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.*******, Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.1-т заасныг баримтлан хариуцагч Г.өөс 13,**************4,33******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* жи зэт ХХК-д олгож, үлдэх 2,102,205 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 23*******,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22*******,2*******1 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН