| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00219/И |
| Дугаар | 314/ШШ2025/00016 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 314/ШШ2025/00016
2025 01 10 314/ШШ2025/00016
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай ............. тоотод оршин суух, 1950 онд төрсөн, 74 настай, Ш нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... тоотод 1964 онд төрсөн, Б холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 65000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Р.Ш гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ш шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие В.Б 65000000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад В.Б нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Р.Ш нэхэмжлэлтэй В.Б холбогдох 65000000 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Ш нь “хариуцагч В.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 65000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 65000000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай нэхэмжлэгч Р.Ш гаргасан хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ÇÀÕÈÐÀÌÆËÀÕ íü:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ä¿ãýýð ç¿éëèéí 74.2-т зааснаар Р.Ш нэхэмжлэлтэй, В.Б холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 65000000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Р.Штатгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч В.Б 241475 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 482950 төгрөгний тавин хувь болох 241475 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ Ø¯¯Ã× Д.МӨНХТУЯА