Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/05911

 

2024 11 27 184/ШШ2024/05911

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суудаг, ******* овогт ******* ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******г эрэн сурвалжлуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Буянхишигийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 6 сард Ч.*******тэй хамтран амьдарч 2016.08.01-нд хүү Мөнхдалай төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүү ээж *******гээр овоглосон. .06.06-нд хүү төрж бид хоёр хүүтэй болсон боловч ******* нь бага хүүг төрснөөс хойш 6 сартайгаас нь архи ууж, гэр орноосоо дайжин 2020 оны 4 сараас хойш өнөөдрийг хүртэл гэртээ ирээгүй. Удаа дараа холбогдох гэж оролдсон боловч холбогдож чадаагүй. Түүний сургийг сонсоход Ч.******* нь өөр хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн гэсэн. Бага хүү өнөөдөр 5 нас 3 сар хүрч байгаа боловч төрсний гэрчилгээ авч байгаагүй. Миний бие энэ асуудлыг хөөцөлдсөн боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Хүү гэрчилгээгүй учир цэцэрлэг, сургуульд хамруулж чадахгүй байна. Хүүхдийн 100,000 төгрөгийг хоёр хүү авдаггүй. Эх ******* нь гэрээсээ явахдаа Мөнхдалайгийн төрсний гэрчилгээг авч явсан ба Мөнх-Эрдэнийн ягаан дэвтрийг алга болгосон. 2025 онд хүү нь сургуульд орох учраас төрсний гэрчилгээ авах шаардлагатай болоод байна. Хүү Мөнх-Эрдэнийн хувьд төрсөн цагаас нь хойш Улсын бүртгэлийн газар бүртгэгдээгүй бөгөөд төрсний гэрчилгээ огт байхгүй. Миний бие улсын бүртгэлийн газар болон 3-р амаржих газар удаа дараа хандсан боловч гэрлэлтийн баталгаа байхгүй, төрсөн эцэг гэх баримт байхгүй гэдэг үндэслэлээр төрсний гэрчилгээ авч чадахгүй байна. Миний бие өрх толгойлсон эцэг хүний бүхий л хүндрэлийг туулан өөрт тохирсон ажил хөдөлмөр хийж 2 хүүгээ өсгөж байна. Иймд Ч.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******г эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Ч.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу хүү д төрсний бүртгэлийн гэрчилгээ авч, асрамж тогтоолгох шаардлагатай болох нь, мөн оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, хүү Х.Мөнхдалай эрүүл өсөж бойжиж буй тодорхойлолт, хүү Х.Мөнх-Эрдэнийн төрсний бүртгэлгүйн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-7, 16-17 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Ч.*******г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Өндөрийнхөн овогт Чулуунбаатарын ******* /рд:/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч Б.******* /утас:86960709/-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН