| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 138/2025/00039/И |
| Дугаар | 309/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 309/ШШ2025/00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1987 оны 08 дугаар сарын 01-нд “Нэгдэлчин” рашаан амралтын газрын гал тогоонд туслах ажилтнаар анх ажилд орсон. 1988 оны 01 дүгээр сарын 05-аас тус газартаа мэргэжлийн дагуу УАЗ-752 авто машины жолоочоор, 1989 оны 01 дүгээр сараас ПАЗ-672 маркийн автобусны жолоочоор 1995 оны 08 дугаар сарын 01-н хүртэл ажиллаж байгаад өөр байгууллага руу шилжин ажилласан. Энэ ажилласан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт байгаа боловч архиваас тус амралтын газрын ямар ч бичиг баримт олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд Д.******* намайг “Нэгдэлчин” рашаан амралтын газарт 1987 оны 08 дугаар сарын 01-ээс 1995 оны 08 дугаар сарын 01-н хүртэл туслах ажилтан, жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон 084247 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар баталгаажуулсан хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх *******, ******* нарыг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Д.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байх үеийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрүүд нь архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн болон 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Техник мэргэжлийн дунд сургуулиас олгосон 084247 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч *******ийн ******* /*******/ нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал “Нэгдэлчин” рашаан амралтын газарт гал тогооны туслах ажилчин, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ыг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал “Нэгдэлчин” рашаан амралтын газарт гал тогооны туслах ажилчин, жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ