Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 309/ШШ2025/00116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* ******* хүсэлттэй,

*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******

Гуравдагч этгээд *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь тус шүүхэд “*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн ******* эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.

******* нь 2016 оноос 2025 оныг хүртэл 9 жилийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэрэглэж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ар гэртээ агсам согтуу тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Иймд эрүүлжүүлэгдсэн хуулбар болон ар гэрийнхний хүсэлтийг шинжлэн судлуулж зүүн бүсийн албадан эмчилгээний төвд хамруулах саналыг гаргаж гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хариу тайлбартаа: ******* би 1990 оны 07 дугаар сарын 03-нд төрсөн. Ам бүл 3. Ажил маань улирлын чанартай учир одоогоор зогссоны улмаас ажилгүй байгаа. Би найз нөхөдтэйгээ нийлж, жилд 2-3 удаа эрүүлжүүлэх байранд орж байсан нь үнэн. Гэхдээ өөрийн ухамсраар архи дарс хэрэглэхгүй байж чадна. Энэ удаад албадан эмчилгээнд явуулахгүй байж өгнө үү. Учир нь удахгүй ажил төрөлдөө орох юм.

Надад хэлэх зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт, *******гийн эхо оношилгоо, цусны ерөнхий шинжилгээ, бусад шинжилгээ оношилгоо, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, 2016 оноос хойшхи гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Дорнод аймгийн ******* ******* Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахлах дэслэгч *******ийн “...*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах санал”, Дорнод аймгийн ******* ******* дарга, цагдаагийн дэд хурандаа *******ын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39/126 тоот Төлөөлөгч томилох тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гаас: өөрийн төрсөн ах ******* бичгээр гаргасан өргөдлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс *******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь Дорнод аймаг, оршин суух, регистрийн дугаартай, ...... овогт ын г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн ******* эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарладаг.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хүсэлтийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...би өөрийн ухамсраар архи дарс хэрэглэхгүй байж чадна. Энэ удаад албадан эмчилгээнд явуулахгүй байж өгнө үү. Учир нь удахгүй ажил төрөлдөө орох юм” гэж тайлбарласан.

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт, *******гийн эхо оношилгоо, цусны ерөнхий шинжилгээ, бусад шинжилгээ оношилгоо, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, 2016 оноос хойшхи гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Дорнод аймгийн ******* ******* Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахлах дэслэгч *******ийн “...*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах санал”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 - Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архидан согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлд орсон байна.  

- Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр *******г согтуурах, мансуурах донтой болохыг тогтоосон байхаас гадна түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж болно гэж дүгнэсэн байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь эмчилгээ хийлгэх хүсэлт гаргаж байгаагүй, албадан эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгаагаас үзвэл түүнийг сайн дураар дээрх эмчилгээг хийлгэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан эмнэлгийн дүгнэлтээр түүнийг дээрх эмчилгээг хийлгэхэд биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэж дүгнэсэн байхаас гадна Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхэд хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар *******г гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэх эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т тус тус  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг баримтлан регистрийн дугаартай, ...... овогт ын г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулсугай.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ шийдвэрийн талаар *******гийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа ******* нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* *******т даалгасугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******г албадан эмчлэх *******т хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ