| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 138/2025/00024/И |
| Дугаар | 309/ШШ2025/00136 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/00136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн
“Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1969 онд төрсөн, 55 настай, тэтгэврээ тогтоолгох гэж байгаа. Би 1988 оны 07 дугаар сарын 02-оос Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Хивсний үйлдвэрт нэхэгчээр ажилд орж, 1999 оны 04 дүгээр сарын 01-н хүртэл ажилласан. Аймгийн архиваас ажиллаж байсан хугацааны тушаалуудаа гаргуулж автал миний эцгийн нэрийг “*******” гэж буруу бичсэн байна. Иймд Ц.******* намайг Чойбалсан хот дахь Хивсний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай “Ажилд томилох тухай”, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, Дорнод аймгийн Хивсний үйлдвэр худалдааны “Хэрлэн” хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чойбалсан хот дахь Хивсний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай “Ажилд томилох тухай”, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, Чойбалсан хотын Хивсний комбинатын харьяа Нэхэх үйлдвэрийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, Дорнод аймгийн Хивсний үйлдвэр худалдааны “Хэрлэн” хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1996 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хуулбар, төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх *******гээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******ийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь Чойбалсан хот дахь Хивсний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай “Ажилд томилох тухай”, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, Дорнод аймгийн Хивсний үйлдвэр худалдааны “Хэрлэн” хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хавсралтад овог /эцгийн нэр/-ийг нь буруу бичсэн үндэслэлээр баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: нэхэмжлэгч Ц.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Чойбалсан хот дахь Хивсний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай “Ажилд томилох тухай”, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, Чойбалсан хотын Хивсний комбинатын харьяа Нэхэх үйлдвэрийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, Дорнод аймгийн Хивсний үйлдвэр худалдааны “Хэрлэн” хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1995 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1996 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын хуулбар, төрсний гэрчилгээ, гэрч *******гийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.*******д холбогдох тушаалуудын хавсралтад овог /эцгийн нэр/-ийг нь буруу бичсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийг Чойбалсан хот дахь Хивсний үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай “Ажилд томилох тухай”, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, Дорнод аймгийн Хивсний үйлдвэр худалдааны “Хэрлэн” хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, тушаалуудын хавсралтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ