| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/04582/И |
| Дугаар | 184/ШШ2024/02128 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/02128
2024 04 19 184/ШШ2024/02128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 7 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө-1, өөрийн байранд байрлах, ******* ******* ХХК /рд:2*******45149/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Өнөр хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:ЧТ510*******0578/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 201,*******0*******,098 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг
Иргэдийн төлөөлөгч: Ц.Лхагва
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ******* ХХК нь эмчтэй мэс заслын тасгийн мэс засалчаар хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өвчтөн О.Түмэнд 2013.09.11-ний өдөр цөсний хүүдийн чулууг дурангийн аргаар авах мэс засал хийж гүйцэтгэсэн. Хагалгаанд тодорхой хэмжээний хүндрэл гарсны улмаас өвчтөн Сонгдо эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон. Б. эмч компани дээр ирж уулзаад Сонгдо эмнэлэгт хагалгааны зардлыг төлөх шаардлагатай байна. О.Түмэнийн хагалгааны зардал 14,000,000 төгрөгийг би цалингаасаа төлнө гэсэн хүсэлтийн дагуу ******* ******* ХХК-аас Б. эмчээр дамжуулж олгосон. О.Түмэн нь Япон улсад хагалгаанд орж ирснийхээ дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Шинжээчийн дүгнэлт гараад, шинжээчийн дүгнэлтийг талууд эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Б. эмчийг буруутай байна гэж үзэж, ял оногдуулаад Өршөөлийн тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн. Б. эмч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын тогтоолоор хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу хохирогч О.Түмэн нь ******* ******* ХХК-ийг хариуцагчаар татаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Япон улсад 2 удаа хагалгаа хийлгэсэн, замын зардал, байрны түрээс, хоол ундны зардал, сэтгэл санааны хохирол, хөдөлмөрийн чадвар алдсан, олох ёстой байсан орлого гээд нийт 201,*******0*******,098 төгрөгийг нэхэмжилсэн. ******* ******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497.1, 498.1-д заасныг үндэслэн Б.ын гэм буруутай үйлдэл байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 230.1-д заасныг гэж өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр үлдээж бүхэлд нь хангасан магадлал гарсан. Одоо бид Иргэний хуулийн 498.5-д өөрийн шууд санаатай буюу болгоомжгүй үйлдэлд гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байдаг. Шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдсон тул Б. эмчээс нэхэмжлэлийн шаардлага 201,*******0*******,098 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Түмэн гэх эмэгтэй манай ******* ******* ХХК-ийн ******* эмнэлэгт хэвтсэн. Цөсний хүүдийг дурангийн аргаар авах хагалгаанд орсон. Тухайн үед 4 сартай нялх хүүхэдтэй байсан. Өвчтөн талаас хагалгаа удаан явагдсан гэж гомдолтой байдаг. Гэхдээ хагалгаа цаг гаран хугацаанд хийгдсэн, өмнөх бэлтгэлийн өрөөнд, дараа нь сэрээх өрөөнд болсон хугацааг нь тооцоод яриад байдаг. Хагалгаа амжилттай явагдсан надтай хамт 3 эмч орсон. Хагалгааны явцад ямар нэг хүндрэл гараагүй. Хоёр хоногийн дараа нүд шарласан байсан. Энэ талаар холбогдох шинжилгээ хийсэн. Өвчтөний ээж эмч байсан ба өөрийн таньдаг хүнээр дамжуулж Халдвар судлалын үндэсний төвөөс эмч авчирч үзүүлээд тэр эмнэлэгт эмчлүүлэхээр гарсан. Бид өвчтөний сторийг хаахгүй байлгаж байя, болохгүй бол ирээрэй гэсэн. Гэтэл мэс засалтай холбоотой гэдэг үндэслэлээр Халдвартын эмнэлэг хүлээн аваагүй юм билээ. Гэрээрээ 5 хоног болоод өвдөлт, шар нь ихсээд ээжийнхээ таньдаг эмч байдаг Сонгдо эмнэлэгт хэвтсэн байсан. Сонгдо эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Хэвлийг нь цэвэрлээд нарийн гэдэстэй залгасан. 2 удаа давтаж орсон. Дахин орохдоо дахин залгах боломжгүй тул нимгэн зөөлөн 2-3 гуурс элгэн дор нь тавигдсан. Эмч нар нь гадагшаа явж дараагийн эмнэлэг рүү явж хагалгаа хийлгэ гэсэн. Эмч хүнд хагалгаа хийлгэхдээ хамгийн сайнаар хийж, болгоомжгүй хандах эрх байдаггүй. Гэтэл эрүүгийн хэргийг шалгах явцад илтэд болгоомжгүй хандсан гэдэг зүйл ангиар шалгаж байсанд гомдолтой байдаг. Аливаа хагалгаанд хүндрэл гардаг. Энэ төрлийн хагалгааны хүндрэл 0,3-3,5 хувь байдаг нь олон улсын хэмжээнд батлагдсан. Энэ нь эмчийн алдаа биш юм. Тэр үед О.Түмэнийн ар гэр надтай уулзаагүй, эмнэлгийн дарга Мухар эмчтэй уулзаад эмнэлгээс 14,000,000 төгрөг гаргаад миний дансаар дамжуулан өгсөн. Би 14,000,000 төгрөгийг цалингаар төлж дуусгасан. Ер нь одоо эргээд бодоход тухайн өвчтөн эргээд манай эмнэлэгт ирсэн бол, эсвэл Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт хандсан бол цааш цаашдын хүндрэл гарахгүй байх магадлалтай. ******* эмнэлэг мэс заслын тасаггүй байхад би 8-9 залуучуудын авчирч сургаад мэс заслын тасагтай болгосон. Тухайн үед би хувь нэмрээ их оруулсан, хийсэн хагалгаанаас энэ хүн л хүндрэл гарч ийм зүйл тохиолдсон. Олон жилийн хөдөлмөр зүтгэлийг минь үгүйсгэн, эмч хүний илэрхий хариуцлагагүй үйлдлээс уг хүндрэл гаргаагүй гэдгийг мэдсээр байж бүх зардлыг хариуцуулахаар нэхэмжилж байгаад гомдолтой байна. Өмгөөлөгчийн тайлбарын дагуу 1,500,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрнө гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. 2012 онд ******* ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орж, 2020 онд дуусгавар болгосон. Тэгэхээр энэ шаардах эрхийн асуудал хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдана. Маргааны зүйл нь хөдөлмөрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үү, хязгаарлагдмал хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байна. Б. бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд биш юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний гэм бурууг зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоох ёстой. Гэмт шалгагдаж байсан эрүүгийн хэрэг нь хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Б.аас хариуцлага нэхэж байгаа бол хөдөлмөрийн гэрээнд заасан нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирлыг ******* ******* ХХК-д гаргуулах нь үндэслэлтэй юм. Хагалгаа хийгдсэний дараа, цагдаагийн байгууллагаар явагдаж байхад Б.тай хийсэн гэрээг Хамтран ажиллах гэрээ болгосон байсан. Гэтэл тухай хагалгаа хийсэн цаг хугацаанд Хөдөлмөрийн гэрээтэй байсан болохыг анхаарна уу. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ажилтнаас учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч Б. нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх субъект юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хохирол учруулснаас бусад тохиолд хязгаарлагдмал хариуцлага хүлээхээр заасан байдаг тул тухайн үед авч байсан 1,500,000 төгрөгийг гаргаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг, Ажилтнаар ажиллуулах тухай 2012.08.10-ны өдрийн 2*******/12 дугаар тушаал, ******* ******* ХХК болон Б. нарын 2013.11.01-ний өдрийн 2013/02 тоот Хамтран ажиллах гэрээ, талуудын 2014.01.20, 2015.01.1*******-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 20*******.08.14-ны өдрийн 112 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.20-ны өдрийн 102/ШШ2022/0 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.0*******-ны өдрийн 210/МА2023/00******* дугаар магадлал, Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай 2023.04.24-ний өдрийн тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт 2023.04.12-ны өдрийн 1, 2023.04.20-ны өдрийн 3 баримт, Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай 2023.04.07-ны өдрийн тогтоол, ******* ******* ХХК-ийн 2023.10.03-ны өдрийн 112/23 тоот өмгөөлөгч оролцуулах тухай албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2023.08.10-ны өдрийн 88/23 тоот итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг, гэрч Б.Баяр, М.Жаргал нарыг байцаасан тэмдэглэл, 2015.03.02-ны өдрийн *******1 дугаар шинжээчийн дүгнэлт, шинжээч байцаасан тэмдэглэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201*******.01.13-ны өдрийн *******0 дугаар шийтгэх тогтоол, 20*******.01.25-ны өдрийн 104 дугаар шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 20*******.07.2*******-ны өдрийн прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, яллагдагчаас авсан мэдүүлэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 201*******.01.13-ны өдрийн тэмдэглэлийг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас өмгөөлөгчтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг гаргаж өгсөн.
*******. Шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №23370525/02 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №23370525-149 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх хасалт хийх тухай тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтуудыг, Пума ХХК-ийн ерөнхий захирлын 2012.08.10-ны өдрийн Ажилтнаар ажиллуулах тухай №2*******/12 дугаар тушаал, ******* ******* ХХК болон Б. нарын хооронд байгуулсан 2014.01.20-ны өдрийн №*******7/14 дугаар Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар, ******* ******* ХХК болон Б. нарын хооронд байгуулсан 2015.01.1*******-ны өдрийн №1******* дугаар Хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 20*******.08.14-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №112 дугаар прокурорын тогтоол, гэрч Г.Ганзоригтыг байцаасан тэмдэглэлийг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан бүрдүүлсэн.
7. Иргэдийн төлөөлөгч Б. эмчийн илэрхий хариуцлагагүйгээс болсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэх дүгнэлт гаргасан.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 200,10*******,098 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Б.аас 201,*******0*******,098 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б. ******* ******* ХХК-ийн ******* эмнэлэгт ажиллаж байхдаа О.Түмэнд цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс засал хийхдээ алдаа гаргасны улмаас 201,*******0*******,098 төгрөгийн хохирол учирсныг шүүх тогтоож, хохирлыг нэхэмжлэгч төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэлээр буруутай этгээд болох Б.аас гаргуулна... гэж тайлбарласан.
3. Хариуцагч Б. нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлаа: ...гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирол учруулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр тохироогүй тул эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Б. 2012.07.23-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ******* ******* ХХК-ийн ******* эмнэлэгт ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмчийн албан тушаалд ажиллаж байжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар тал/
4.2. Б. 2013.09.11-ний өдөр О.Түмэнд цөсний хүүдий дурангийн аргаар авах мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор хийгээгүйн улмаас О.Түмэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт 2014.11.30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 20*******.08.14-ний өдрийн 112 дугаар тогтоолоор байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1-р хавтаст хэргийн 118-119 дүгээр тал/
4.3. О.Түмэнээс ******* ******* ХХК-д холбогдуулан хагалгааны улмаас учирсан хохиролд 201,*******0*******,098 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.20-ны өдрийн 102/ШШ2022/0 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.0*******-ны өдрийн 210/МА2023/00******* дугаар магадлалаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 230 дугаар зүйлийн 230.1-д заасан үндэслэлээр ******* ******* ХХК-аас 201,*******0*******,098 төгрөг гаргуулан О.Түмэнд олгохоор шийдвэрлэжээ. /1-р хавтаст хэргийн 38-47 дугаар тал/
4.4. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шийдвэр, магадлалаар ... Б. нь 2013.09.11-ний өдөр О.Түмэнд цөсний хүүдий дурангийн аргаар авах мэс засал хийхдээ болгоомжгүй хандсан гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хохирол учирсан... гэх үйл баримтыг тогтоосон байх тул үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.
4.5. Дээрх шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ******* ******* ХХК-аас О.Түмэнд бүрэн төлж барагдуулжээ. /1-р хавтаст хэргийн 48-53 дугаар тал/
4.*******. Хэрэгт талуудын хооронд 2013.09.11-ний өдрийн байдлаарх хөдөлмөрийн гэрээ авагдаагүй ба 2014.01.20, 2015.01.1*******-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ авагдаж, тэдгээр нь нэг ижил загвартай бөгөөд гэрээний 7.2-т Ажилтан нь ажил үүргээ биелүүлэхтэй холбогдуулан өөрт нь хүлээлгэн өгсөн ажлын техник хэрэгсэл, багаж төхөөрөмж, ажлын тусгай болон дүрэмт хувцас зэргийг өөрийн буруугаас үрэгдүүлсэн буюу эвдэж гэмтээсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн дагуу бүрэн хариуцаж барагдуулна., 7.3-т Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан бол энэ гэрээний 7.2-т зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх замаар хохирлыг барагдуулна. гэж заажээ. /1-р хавтаст хэргийн 108-1******* дугаар тал/
5. Талууд дээр дурдсан тогтоогдсон үйл баримтын тухайд маргаагүй ба ажил олгогч ажилтнаас учирсан хохирлоо шаардах эрхэд эд хөрөнгийн бүрэн, эсвэл хязгаарлагдмал хариуцлагын алинд хамаарах асуудал маргааны зүйл болжээ.
*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж зааснаар хариуцагч Б. өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д ....энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй... гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК гэм хорыг арилгасан тул өөрт учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
7. Талууд хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан тул Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1-д ...Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ... гэж зааснаар ажилтан эд хөрөнгийн хариуцлага хүлээх буюу учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д 5 үндэслэлээр заажээ. Үүнд: ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан, дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй, эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан.
Мөн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажил олгогч эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан байхыг шаардана.
Үүнээс бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага буюу ажилтны нэг сарын дундаж цалин хөлсөөр хязгаарлан хариуцлага хүлээлгэхээр дээрх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зохицуулжээ.
8.Хариуцагч Б.ын хохирол учруулсан үйлдэл гэмт хэрэг болохыг шүүхээс тогтоогоогүй, эмч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр хууль тогтоомжид заагаагүй, тухайн хохирлыг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ учруулсан талаар хэрэгт баримт авагдаагүй тул тэрээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.
Ажил олгогч, ажилтны хооронд 2013.09.11-ний өдрийн байдлаарх цаг хугацаанд хамааралтай хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй ч тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болохыг нотлох ажилд авах тухай тушаал авагдсан ба талуудын хооронд хөдөлмөрийн харилцаатай байсан үйл баримтад маргаан байхгүй. Мөн талуудын хоорондын 2014.01.20, 2015.01.1*******-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний загвар адил байх бөгөөд гэрээний 7.2, 7.3-т заасан нөхцөлөөс харахад ажилтан ажлын техник хэрэгсэл, багаж төхөөрөмж, ажлын тусгай, дүрэмт хувцсыг үрэгдүүлсэн, эвдсэн бол бүрэн хариуцлага хүлээж, бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээхээр тохирчээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд дараа нь үүссэн харилцаанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр зохицуулаагүй бол өмнөх харилцаанд мөн адил байх талтай.
Нэхэмжлэгч тал хариуцагчаас эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр буюу учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэхээр шаардахдаа мэс заслын зөвлөх эмч нь бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтад орсон болохыг, түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсвэл хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгагдсан болохыг аливаа нотолгооны хэрэгслээр нотлоогүй.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хохирол нөхөн төлүүлэх шаардлага нь эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагын хэмжээгээр буюу хариуцагч Б.ын нэг сарын цалингаар хязгаарлах нь зүйтэй байна.
9. Ажилтныг ажилд авсан тушаал, 2014 оны хөдөлмөрийн гэрээнд Б.ын цалинг 700,000 төгрөг гэж тодорхойлсон боловч тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 1,500,000 төгрөгийн цалин авдаг хэмээн тайлбарласан учир талуудын зарчмын дагуу нэг сарын цалингийн хэмжээг 1,500,000 төгрөг гэж үзэв.
10. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Б.аас 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдэх 200,10*******,098 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
11. Иргэдийн төлөөлөгч Б. эмчийн илэрхий хариуцлагагүйгээс болсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэх дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэв.
12. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Б.Баяр, М.Жаргал нарыг байцаасан тэмдэглэл, 2015.03.02-ны өдрийн *******1 дугаар шинжээчийн дүгнэлт, шинжээч байцаасан тэмдэглэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201*******.01.13-ны өдрийн *******0 дугаар шийтгэх тогтоол, 20*******.01.25-ны өдрийн 104 дугаар шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 20*******.07.2*******-ны өдрийн прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, яллагдагчаас авсан мэдүүлэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 201*******.01.13-ны өдрийн тэмдэглэл, гэрч Г.Ганзоригтыг байцаасан тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлээгүй болохыг дурдав.
13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.2-т заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг баримтлан хариуцагч Б.аас 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдэх 200,10*******,098 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,1*******5,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 118.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Ч.НЯМСҮРЭН
Д.УРАНЗУЛ