Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 142/шш2024/01410

 

 

 

 

 

 

 2024 11 14 142/ШШ2024/01410

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: *******/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ******* тоотод оршин суух, ******* овогт /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ******* 8 дугаар гудамж тоот хашаа байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхнаран

Хариуцагч Ш.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр

Гэрч Ш., Ш., А.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Раднаабазар овогтой ******* миний бие 2023 оны 12 дугаар сард Аптанхуяг овогтой эс Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ******* 8-р гудамж тоот хашаа байшинг худалдаж авсан бөгөөд тухайн хашаанд гэр барин амьдарч байгаа авга эгч болох овогтой нь өнөөдрийг хүртэл уг хашааг чөлөөлж өгөхгүй байх тул албадан чөлөөлж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Ш. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 7-12 тоотод байрлах хашаа байшинг 2004 онд эмэгтэй дүү нар маань талийгаач аавд минь барьж өгөн аав маань насан эцэс болтлоо амьдарсан. 2003 онд талийгаач дүү ийн эхнэр өөр эрэгтэйтэй амьдарсан тул дүү маань аавтай хамт амьдарч байгаад 2021 онд хотруу шилжсэн. Миний бие энэ хашаандаа 2010 оноос хойш гэр барин аавыгаа асарч амьдарсан /одоог хүртэл/ 2022 онд дүү гэнэт зүрхний өвчнөөр нас барж хүү аавынхаа буяны ажилд оролцооч гэхэд татгалзсан. Ядаж оршуулганд нь зургийг нь бариад аавыгаа эцсийн замд нь үдээд өгөөч гэхэд оршуулгад оролцох шалтгаан байхгүй гээд оролцоогүй. Үүнээс харахад эцэг үрийн холбоогүй харагдаж, ойлгогдож байсан. Талийгаач дүү, охин, хүү хоёртой охин ээж нь хоёр дахь нөхрийнхөө овгоор сольсон. Буяны ажил дуусахад том эгч охин Улаанбаатар хотод амьдрахад хэцүү байвал Эрдэнэтийн энэ байшинд амьдарч болно. Засвар хийж өгье бид нар аавынхаа гал голомтыг зарахгүй гэсэн. Талийгаач дүү 2021 онд хот руу шилжиж 2022 онд машин авах хэрэгтэй байна гэхэд нь энэ байшингийн бичиг баримт дүү Ш.гийн нэр дээр байсан тул бэлэглэлийн гэрээгээр гэрчилгээг шилжүүлж өгсөн. Гэрчилгээ эх хувиараа байсан болохоор байшинг худалдаж авна гэж хүн ирэхэд нь удаа дараа бид нар зарахгүй гэдгээ хэлж байсан. Гэсэн ч зарчихна гэж санаагүй. Гэтэл худалдаж авсан суллаж өг гэсэн хүү нь талийгаач дүүтэй маань нас барахад нь хүртэл хүүгийн ёсоор хандаагүй тул бас дүү нарын маань аавдаа барьж амьдруулж байсан гал голомтыг худалдахыг зөвшөөрөхгүй... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол ******* 8 дугаар гудамж тоот хаягт байршилтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000815552 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-4/, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол ******* 8 дугаар гудамж тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001180307 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-5/, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4369 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-21-22/, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0019 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-23-26/, нэхэмжлэгчийн Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 01-нээс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-140-142/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол ******* 8 дугаар гудамж тоот хаягт байршилтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000722075 дугаартай гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-12/, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол ******* 8 дугаар гудамж тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000978088 дугаартай гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-13/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-14/, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0358 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар /хх-16-19/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-36-43/, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0359 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-44-47/, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол ******* 8 дугаар гудамж тоот хаягт байршилтай хашаа байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, материалыг хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулсан баримтууд /хх-54-120/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Р.*******гийн Ш.д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ******* 8 дугаар гудамж тоот хашаа байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Би 2023 оны 12 дугаар сард ийн эс Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ******* 8-р гудамж тоот хашаа байшинг 20,0 сая төгрөгөөр худалдаж авсан. А. авга эгч Ш. нь өнөөдрийг хүртэл уг хашааг чөлөөлж өгөхгүй байх тул албадан чөлөөлж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ: ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 7-12 тоотод байрлах хашаа байшинг 2004 онд эмэгтэй дүү нар маань талийгаач аавд минь барьж өгсөн. 2003 онд талийгаач дүү ийн эхнэр өөр эрэгтэйтэй амьдарсан тул дүү маань аавтай хамт амьдарч байгаад 2021 онд хотруу шилжсэн. Миний бие энэ хашаандаа 2010 оноос хойш гэр барин аавыгаа асарч амьдарсан. Талийгаач дүү 2021 онд хот руу шилжиж, 2022 онд машин авах хэрэгтэй байна гэхэд нь энэ байшингийн бичиг баримт дүү Ш.гийн нэр дээр байсан тул бэлэглэлийн гэрээгээр гэрчилгээг шилжүүлж өгсөн. Гэрчилгээ эх хувиараа байсан болохоор байшинг худалдаж авна гэж хүн ирэхэд нь удаа дараа бид нар зарахгүй гэдгээ хэлж байсан. Гэсэн ч зарчихна гэж санаагүй. Гэтэл худалдаж авсан суллаж өг гэсэн. Хүү А. нь талийгаач дүүтэй маань нас барахад нь хүртэл хүүгийн ёсоор хандаагүй, бас дүү нарын маань аавдаа барьж амьдруулж байсан гал голомтыг худалдахыг зөвшөөрөхгүй... гэсэн тайлбар гаргасан.

4. Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ******* 8-р гудамж тоот хашаа байшин нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаас ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан байна.

5. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276.3.-т хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж зааснаар нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр бүртгэлийн 0358 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг, уртын гол 9 дүгээр гудамж 53 тоот /шинэ хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, *******ын 8 дугаар гудамж тоот/ үл хөдлөх эд хөрөнгийг т бэлэглэсэн байх ба бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

6. нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нас барсныг /хх-80 дахь тал/ 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барсны бүртгэлд бүртгэсэн, түүний хүү ийн нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Тойргийн нотариатад хандан эцэг Ш.ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ******* 8-р гудамж тоот хашаа байшингийн өвийг хүлээн авах хүсэлт гаргаж бүртгэлийн 0021 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ /хх83/ авснаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000814944 дугаартай гэрчилгээ ийн нэр дээр шилжсэн, А. нь Ш.ийн хүү бөгөөд өөр өвлөгч бүртгэгдээгүй байна. Улмаар Р.*******д худалдсан үйл баримт тогтоогдсон.

7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1.-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан, А. нь талийгаач Ш.ийн хүү бөгөөд маргаан бүхий хашаа байшинг өвийн журмаар хүлээн авсан нь нотлогдож байна.

8. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан, А. нь дээр дурдсанаар шударга эзэмшигч.

9. Р.******* болон А. нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ******* 8-р гудамж тоот хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба газар, үл хөдлөх хөрөнгө Р.*******гийн өмчлөлд бүртгэгджээ.

10. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3.-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш этгээд болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэснээр нэхэмжлэгч Р.******* худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгч болжээ.

11. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

12. А. өвийн журмаар шилжүүлэн авсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, *******ын 8 дугаар гудамж тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр Р.*******д шилжүүлсэн.

13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар А., Р.******* нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна.

14. Хариуцагч нь 2004 онд эмэгтэй дүү нар маань талийгаач аавд минь байшинг барьж өгсөн, аав маань насан эцэс болтлоо амьдарсан, миний бие энэ хашаандаа 2010 оноос хойш гэр барин аавыгаа асарч амьдарсан гэсэн татгалзал үндэслэлгүй.

15. Харин хариуцагч Ш.ыг уг хашааг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй, учир нь хашаа байшин А. өмчлөлд шилжихээс өмнө тухайн газарт амьдарч байсан нь нотлогддог.

16. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар Р.*******гийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.

17. Иймд Ш.ыг Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг *******ын 8 дугаар гудамж тоот хашаа байшинг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэв.

18. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.аас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг ******* 8 дугаар гудамж тоот хашаа байшинг албадан чөлөөлөхийг Ш.д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА