| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00566/И |
| Дугаар | 145/ШШ2025/00002 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 145/ШШ2025/00002
| 2024 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 145/ШШ2025/00002 | Арвайхээр сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................ сумын ............ дугаар баг, ............ тоотод оршин суух, Б..................н Э.................н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ..............дугаар баг, .............. дүгээр байрны ..............тоотод оршин суух, Ш...................н О..................д холбогдох
“3,000,000 төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Гэрээ цуцалсны хохирол 3,000,000 төгрөг, оюуны өмчид халдсан болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ш.О, хариуцагчийн өмгөөлөгч П.А, иргэдийн төлөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Ш.О...................тай 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0035 дугаартай Эрх худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 0036 бүртгэлийн дугаартай Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулж нотариатаар баталгаажуулсан. Энэхүү гэрээний нийт үнийн дүн 80.000.000 төгрөг байхаар, уг мөнгийг төрийн банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон. Банкны зээлийг хөөцөлдөхөд тодорхой хугацаа орох, энэ хугацаанд яаралтай 3.000.000 хэрэг болсон талаар хариуцагч надад хэлсэн тул миний бие хадгаламж барьцаалсан 2,970,000.00 төгрөгийн зээлийг Хаанбанкаас 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 17.40 минутад авсан. Ингээд хариуцагч Ш.О...............н Хаанбанкны .................. тоот дансанд мөн өдрийн 18.13 минутанд шилжүүлсэн. Энэхүү 3.000.000 төгрөгийг хариуцагчид урьдчилгаа болгож шилжүүлсний дараа зээл удахгүй бүтэх учир үйлдвэрийн тоног, төхөөрөмжөө хүлээлцэхээр талууд аман тохиролцоонд хүрсэн. Энэ үед хариуцагч тал 0036 бүртгэлийн дугаартай Хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2.1-д заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээстатгалзсан. Уг шалтгаанаас үүдэн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дээрх хоёр гэрээг цуцалсан. Үүнийгээ баталгаажуулан мөн өдрийн 10 цагийн үед Өвөрхангай аймгийн Тойргийн нотариатч А.Т дээр очиж Бүртгэлийн дугаар .......... дугаар “Гэрээг цуцлах” тухай, Бүртгэлийн дугаар ........... дугаар “Гэрээг цуцлах” тухай гэрээг тус тус байгуулсан. Ийнхүү гэрээг цуцалсан атал хариуцагч Ш.О 3.000.000 сая төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлээр хариуцагч Ш.О.................с гэрээ байгуулах үед шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг шаардаж байна. Нэр төр, алдар хүндэд халдсан үйлдлийг таслан зогсоож, иргэдээс уучлалт гуйлгуулах, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх. Миний бие 2024 оны 1 дүгээр сард хариуцагч Ш.О...................н тавьсан саналын дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авах гэсэн боловч түүний өөрийн буруутай үйлдлээс болж уг тохиролцоо бүтэлгүйтсэн. Тухайн үед үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан гэсэн итгэлээр нөхөр бид хоёрын хувьд үйлдвэрлэл явуулах түрээсийн байр олчихсон, тоног төхөөрөмжөө шилжүүлчихвэл ажлаа эхлэхэд бэлэн байсан. Гэвч Ш.О..................н хувьд анх байгуулсан гэрээнд тусгасан зүйлийг өгөхөөс татгалзсан тул гэрээг цуцалсан. Ингээд нөхөр бид хоёрын хувьд өөрсдийн үйлдвэрийг шинээр нээж, үйл ажиллагаа мөн оны 3 сараас эхлэн явуулж эхэлсэн. Тэр үеээс эхпэн хариуцагчийн хувьд чатаар хэл амаар доромжлох, нөхөр бид хоёрын зургийг фэйсбүүк дээр оруулан ор үндэсгүй худал мэдээлэл бичих, түүнийгээ хүмүүс рүү явуулах зэргээр бидний болон байгууллагын нэр төрд халдах нь нэмэгдсэн. Тодруулбал, манай компанийг стандартын бус материалаар чанаргүй үйлдвэрлэл хийдэг, захиалга өгвөл эрүүл мэнд болон санхүүгээр хохирно гэсэн агуулгатай постыг удаа дараа оруулан, аймгийн групп тогтмол түгээж байсан. Хүнд төрсөн цагаас нь эхлэн заяасан үнэт зүйл бол нэр, нэр төр байдаг. Хүний нэр төрийг хуулиар хамгаалсан байдаг ба энэ нь Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь Монгол Улсын иргэн бүрийн үндсэн үүрэг гэж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” хуульчилсан. Иймд хариуцагч Ш.О нь хүний нэр төрд халдсан үйлдлийнхээ зөвийг нотолж чадахгүй тул уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэлээр дамжуулан няцаах, иргэдээс уучлалт гуйлгах, цаашид ийм үйлдэл дахин гаргахгүй байх, нөхөр бид хоёрын болон компани нэр төр алдар хүндийг сэргээлгэхийг шаардаж байна гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Э үндсэн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгнөөсөө, хариуцагч Ш.О................н нэхэмжилсэн 3,000,000 төгрөгнөөсөө 1,000,000 төгрөгийг авахаар тохиролцож буюу 2,000,000 төгрөгийг хариуцагч Ш.О нь нэхэмжлэгч Б.Э..............д 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны ................ тоот данс руу төлж барагдуулахаар, нэхэмжлэгч, хариуцагч нар бусад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь “3,000,000 төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх” тухай нэхэмжлэл, хариуцагч Ш.О “Гэрээ цуцалсны хохирол 3,000,000 төгрөг, оюуны өмчид халдсан болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэл тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ш.О...................тай харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Э үндсэн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгнөөсөө, хариуцагч Ш.О................н нэхэмжилсэн 3,000,000 төгрөгнөөсөө 1,000,000 төгрөгийг авахаар тохиролцож буюу 2,000,000 төгрөгийг хариуцагч Ш.О нь нэхэмжлэгч Б.Э.............д 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны ................... тоот данс руу төлж барагдуулахаар, нэхэмжлэгч, хариуцагч нар бусад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Э............н нэхэмжлэлтэй Ш.О.............д холбогдох “3,000,000 төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ш.О..........н нэхэмжлэлтэй Б.Э............д холбогдох “Гэрээ цуцалсны хохирол 3,000,000 төгрөг, оюуны өмчид халдсан болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ш.О................с 23,475 төгрөг, орон нутгийн орлогын данснаас 66,575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Э..............д, орон нутгийн орлогын данснаас 32,825 төгрөг гаргуулан хариуцагч Ш.О нарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА