| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/00963/И |
| Дугаар | 184/ШШ2024/01387 |
| Огноо | 2024-03-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/01387
2024 03 13 184/ШШ2024/01387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, өөрийн байранд байрлах, ******* ******* ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Амины орон сууц ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 31,307,738 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сэлэнгэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Есүхэйбаярхүүг нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* ХХК-тай ММТ/2023/*******, ММТ/2023/12, ММТ/2023/13 тоот машин ******* түрээслэх гэрээ байгуулан Hyundai Robex2900LC-3, Hyundai Robex380LC экскаватор Steyr автомашинаар-Дархан авто замын төслийн нэгжид 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг дуустал ажил хийсэн болно. Энэ хугацаанд нийт 92,263,006 төгрөгийн ажил хийсэн бөгөөд дээрх ажлын хөлсөнд Тас хүлэг компани 61,558,621 төгрөг төлсөн бөгөөд түрээсийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл 30,704,385 төгрөг болно. Түрээслэгч ******* ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны 37,589,000 төгрөгийн нэхэмжлэлээс 8,589,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 08 сарын 08-ны өдрийг дуустал ажилласан түрээсийн төлбөрийн 22,*******5,385 төгрөг нийт 30,704,385 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн түүнчлэн, ******* ******* түрээслэх гэрээний 9.6-д заасны дагуу хугацаанд нь төлөөгүй түрээсийн төлбөрийн 8,589,000 төгрөгт ногдох алданги 206,136 төгрөг, 22,*******5,385 төгрөгт ногдох алданги 397,217 төгрөг нийт алданги 603,353 төгрөг болсон. Иймд машин ******* түрээслэгч Тас хүлэг ХХК-аас төлөгдөөгүй түрээсийн төлбөр 30,704,385 төгрөг, алданги 603,353 төгрөг нийт 31,307,738 төгрөгийг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарыг хүртэл ажил гүйцэтгэж, нийт 71,933,620 төгрөгийг ******* ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс 2023 оны 05 дугаар сар, 2023 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлж дууссан ба 2023 оны 07 дугаар сард 181 цаг, 2023 оны 08 дугаар сард 88 цаг ажилласан нийт 20,374,099 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Үүнээс ******* ******* ХХК-д 2023 оны 05 дугаар сард илүү төлсөн 2,975,000 төгрөгийг хасаж, үлдсэн 17,999,375 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023.04.04-ний өдрийн №ММТ/2023/******* дугаартай ******* ******* түрээслэх гэрээ, 2023.04.04-ний өдрийн №ММТ/2023/12 дугаартай ******* ******* түрээслэх гэрээ, 2023.04.04-ний өдрийн №ММТ/2023/13 дугаартай ******* ******* түрээслэх гэрээ, Тоног төхөөрөмжийн түрээсийн бүртгэлийн маягт, нэхэмжлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Төрийн банк дахь ******* ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Тас хүлэг ХХК-д холбогдуулан гэрээний төлбөр 30,704,385 төгрөг, алданги 603,353 төгрөг нийт 31,307,738 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ 3 төрлийн тээврийн хэрэгсэл автозамын төсөлд түрээслүүлж, төлбөрт 30,704,385 төгрөгийг дутуу төлсөн тул алданги 603,353 төгрөгийн хамт гаргуулна гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 17,399,377 төгрөгийг хүлээн зөвшөөрөн үлдэх хэсгээс татгалзаж, үндэслэлээ түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 20,374,990 төгрөг төлөхөөс өмнөх сард илүү төлсөн 2,975,000 төгрөгийг хасаж тооцуулна гэжээ.
3. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талууд 2023.04.04-ний өдөр №ММТ/2023/******* тоот ******* ******* түрээслэх гэрээ байгуулж, гэрээнд Хьюндай робэкс 2900LC-3 /Hyundai Robex2900LC-3/ маркийн 3564УН улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг 1 сарын 25,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тусгажээ. /хэргийн 5-7 дугаар тал/
3.2. Талууд 2023.04.04-ний өдөр №ММТ/2023/12 тоот ******* ******* түрээслэх гэрээ байгуулж, гэрээнд Стэер /Steyr/маркийн 2319 УНӨ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг 1 сарын 10,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тусгажээ. /хэргийн 8-10 дугаар тал/
3.3. Талууд 2023.04.04-ний өдөр №ММТ/2023/13 тоот ******* ******* түрээслэх гэрээ байгуулж, гэрээнд Хьюндай робэкс 380LC /Hyundai Robex380LC/ маркийн 0081УБ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг 1 сарын 30,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тусгажээ. /хэргийн *******-13 дугаар тал/
3.4. Дээрх 3 тээврийн хэрэгслийг 2023.04.05-ны өдрөөс 2023.08.08-ны өдрийн хугацаанд Тас хүлэг ХХК ашигласан, төлбөрт нийт 61,558,621 төлсөн, маргаанд хамаарах хугацаа болох 2023.07-2023.08-ны хооронд Хьюндай робэкс 2900LC-3 маркийн тээврийн хэрэгсэл ажилласан гэх үйл баримтад маргаагүй.
4. ******* ******* ХХК-аас Тас хүлэг ХХК-д үйл ажиллагаа явуулах, дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж 3 төрлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээж байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсжээ. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурцгаасан, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулсанд тооцох ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.
5. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч . . .Тас хүлэг ХХК нь 2023.04.05-ны өдрөөс 2023.05.17-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 37,589,000 төгрөгөөс 8,589,000 төгрөгийг төлөөгүй, 2023.07.17-ны өдрөөс 2023.08.08-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 22,*******5,385 /(25,000,000:26 хоног)*23 хоног/ төгрөгийг төлөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч . . . 2023 оны 04-05 дугаар сар, 2023 оны 05-06 дугаар сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба 2023 оны 07 дугаар сард 181 цаг, 2023 оны 08 дугаар сард 88 цаг ажилласан төлбөрт 20,374,099 төгрөг төлөхөөс 2023 оны 05 дугаар сард илүү төлсөн 2,975,000 төгрөгийг хасаж, үлдэх 17,999,375 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гаргажээ.
Талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2023.07.17-ны өдрөөс 2023.08.08-ны өдрийг хүртэл хугацаанд Хьюндай робэкс 2900LC-3 маркийн тээврийн хэрэгсэл ашигласны төлбөрийг нэхэмжлэгч өдрөөр тооцон 22,*******5,385 төгрөг, хариуцагч цагаар тооцон 20,374,099 төгрөг гаргасан нь маргааны зүйл болжээ.
6. Талуудын байгуулсан №ММТ/2023/******* тоот гэрээний 6.1-т Гэрээний 2.1-д заасан үзүүлэлт бүхий *******ын нэг сарын түрээсийн төлбөр 25,000,000 төгрөг байна., 2.3-т Түрээсийн зүйлийн нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа 10 цаг байна гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар үгийн шууд утгыг анхааран тайлбарлахад 1 өдрийн үргэлжлэх хугацааг 10 цагаар тооцож, сараар хөлс тохирчээ.
Энэ аргачлалаар тооцоход хариуцагч талын тайлбарласнаар 269 цаг буюу 26,9 өдөр ажилласан гэж үзвэл 22,416,657 ((25,000,000:30хоног)*26.9 хоног) төгрөг боловч нэхэмжлэгч 22,*******5,385 төгрөг шаардсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчим ёсоор нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарлах нь зөв юм.
7. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2023.04.05-ны өдрөөс 2023.05.17-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрөөс 8,589,000 төгрөгийг төлөөгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 05 дугаар сарын түрээсийн төлбөрт 2,975,000 төгрөгийг илүү төлсөн тул хасаж тооцно хэмээсэн боловч талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул талуудын тайлбарыг үнэн зөв гэж үзэхгүй.
8. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 6.4-т Түрээслэгч тал нь 100 хувь төлбөрийг ажил дууссан талууд харилцан тооцоо нийлсний дараа түрээслүүлэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийн дагуу тухайн сарын эхний 10 хоногт багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэж тохирсон ба ийнхүү биелүүлээгүй нь алданги шаардах урьдчилсан нөхцөл болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлж, гэрээнд анз төлөхөөр заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй байхаар хуульчилжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0.01%-ийн алданги тооцохоор заасан байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Алдангийг 2023.10.23-ны өдрөөс 2024.01.16-ны өдөр хүртэл 85 хоногоор тооцоход 187,980 ((22,*******5,385*0.01%)*85 өдөр) төгрөг байна.
9. Иймд дээр дурдсаныг нэгтгэвэл хариуцагч Тас хүлэг ХХК-аас түрээсийн төлбөрт 22,*******5,385 төгрөг, алдангид 187,980 төгрөг, нийт 22,303,365 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдэх 9,004,373 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Тас хүлэг ХХК-аас 22,303,365 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдэх 9,004,373 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,689 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269,466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН