| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00685/И |
| Дугаар | 314/ШШ2025/00007 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 314/ШШ2025/00007
| 2025 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 314/ШШ2025/00007 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “...................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ............ дүгээр баг, .......... тоотод оршин суух, Ё..............н Б................т холбогдох
“3,038,464.71 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.............” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Б нь ..................тай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1110027777 дугаартай зээлийн байгуулан 7,600,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлдэгч Ё.Б................н ...................дахь ................. дансанд 7,600,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,304,688.76 төгрөг, зээлийн хүүнд 1.482,343.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 27,582.08 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ................ дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 09 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 456 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу -өлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110027777 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,295,311.24 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаарх хүү 640,783.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,369.48 төгрөг, нийт 3,038,464.71 төгрөгийг Ё.Б.................с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ё.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ................ ХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цалингийн зээл авсан. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш төлөлт хийж чадахгүй. Ар гэрт хүндэтгэх үзэх шалтгаанаас болоод одоо байнгын ажилтай болоод 2 сар болж байна. Хас банктай цалингийн зээлийн үлдэгдэл болон 3,038,464.71 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-нд 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-нд 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-нд 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-нд 538,464.71 төгрөгийг төлж дуусгана. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж дээрх хугацааг товлож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “................” ХК нь хариуцагч Ё.Б............т холбогдуулан “3,038,464.71 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ё.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “................” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “..................” ХК-ийн нэхэмжлэлтэй Ё.Б....................т холбогдох “3,038,464.71 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,565 төгрөгийн тавин хувь болох 31,781.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 50,601.5 төгрөг, хариуцагч Ё.Б...............с 31,781.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “...............” ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА