| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00576/И |
| Дугаар | 314/ШШ2025/00009 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 314/ШШ2025/00009
| 2025 01 08 | 314/ШШ2025/00009 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “...................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............... сумын Т.Намнансүрэн, ..............тоотод оршин суух, А..............н Э.............,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын Т.Намнансүрэн, ................. тоотод оршин суух, Б..................н А....................,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ............. дугаар баг, ............... тоотод оршин суух, С..............н М...............,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын .................дугаар баг, ............. тоотод оршин суух, Э.................н Э................... нарт холбогдох
“60,107,835.29 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч А.Эг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...............” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Гончигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Э нь ................тай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр .................. дугаартай зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч А.Э.................н ХасБанк дахь ............... дансанд 80,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 28,452,259.70 төгрөг, зээлийн хүүнд 16,470,136.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 88,007.31 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1110084776 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 207 хоног хугацаа хэтрүүлээд байна. ................. нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110084776 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 51,547,740.30 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү 8,257,333.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,761.64 төгрөг, нийт 60,107,835.29 төгрөгийг А.Э, Б.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Манай банкнаас гаргасан А.Э, Б.А, С.М, Э.Э нарт холбогдох нэхэмжлэлд хариуцагч нар нь зээлийн хугацаа хэтэрсэн дүн болох 31,328,547.14 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нөхцөлтэйгөөр эвлэрч байна гэжээ.
Мөн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай банкнаас гаргасан А.Э, Б.А, С.М, Э.Э нарт холбогдох нэхэмжлэлд хариуцагч нар нь зээлийн хугацаа хэтэрсэн дүн болох 31,328,547.14 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх, үлдэгдэл 31,111,111.16 төгрөгийн үндсэн зээлийг хуримтлагдсан хүүтэйгээр 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хаах нөхцөлтэйгөөр эвлэрэх хүсэлттэй байгаа тул хүлээн авна уу. Дээрх нөхцөл биелэгдээгүй тохиолдолд эргэн шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөх болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “..............” ХК нь хариуцагч А.Э, Б.А, С.М, Э.Э нарт холбогдуулан “60,107,835.29 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э, Б.А, С.М, Э.Э нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А...............тай харилцан тохиролцож 31,328,547.14 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор “..................” ХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “................” ХК-ийн нэхэмжлэлтэй А.Э, Б.А, С.М, Э.Э нартхолбогдох “60,107,835.29 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч А.Э, Б.А, С.М, Э.Э нараас 314,593 төгрөг, орон нутгийн орлогын данснаас 157,296.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “....................” ХХК-д, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 458,489 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА