Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/01807

 

******* 04 05 184/ШШ*******/01807

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Батчимэг, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* овоо 3 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байр, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:НН0730/

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, Хувьсгалчид г-11 гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Орбит дугаар гудамж, тоот хаягт оршин суух, Боржигон овогт /рд:НИ741905/

Нэхэмжлэлийн шаардлага: Б.*******, Б., Б. нарын иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийхийг даалгах, зураг хөргийг өөрийн зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн болон сэтгэл санааны гэм хорын хохиролд тус бүр 2,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.гаас сэтгэл санаанд учирсан хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч Д., түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн

Иргэдийн төлөөлөгч: Ж.Бямбажав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Есүхэйбаярхүү нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нарын зураг хөргийг зөвшөөрөлгүйгээр хариуцагч Д. нь 23 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орой Д гэсэн өөрийн фейсбүүк хаягаас айл гэр үймүүлж, төрсөн охиноороо хараал хийлгэдэг жатга хийлгэн бусдын аз жаргалыг уландаа гишгэхээ хэзээ болих хүн бэ энэ хүн гэсэн агуулга бүхий байдлаар фейсбүүкт пост нийтэлж, нэхэмжлэгч нарын иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан. Д. нь тухайн фейсбүүк постыг олон нийт /public/ харах боломжтой байдлаар тохируулан фейсбүүк группүүдэд шэйр /share/ тохиргоо хийж хуваалцан олон хүнд түгээсний улмаас нэхэмжлэгч нарын сэтгэл зүйн гүн шоконд орж, нэр төр, сэтгэл санаа эрүүл мэндээр хохирсон. Мөн нэхэмжлэгч Б.г хариуцагч Д. нь 23 оны 06 дугаар сарын 02-ны өдөр .00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны 111 дүгээр хүүхдийн цэцэрлэгт өөрийн ажил дээр ажлаа хийж байх үед өөрийн нөхөр Д.тай хардаж зүй бус үг гэж хэлж, заналхийлж түүний нүүрэн тус газар самардан, зүүн гарын хурууг мушгин дарж зодсон. Д.ын үйлдлийн улмаас Б.гийн зүүн талын нүдний дээр урт 2,2 см*0,4 см харьцаатай сорви, зүүн хацар хэсэгт 3,1см*0,1см харьцаатай сорви, зүүн нүдний дээр 0,8 см*0,1 см харьцаатай сорви, мөн зүүн гарын ядам хуруунд 0,5 см*0,1 см харьцаатай сорви тус тус үүсгэн гоо сайхан, сэтгэл санаанд хохирол учруулсан. Түүнчлэн 23 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 19.00 цагийн үед 991806 дугаараас Д.ын дүү Анхаа байна, миний эгчийг шүүх цагдаад өгнө гээд байгаа юм бэ янхан авгай минь, эмгэн минь, үр хүүхэдтэй чинь эцсээ хүртэл алалцаж чадна шүү, чиний хараал чинь чиний үр хүүхэд дээр гарна шүү, таны чат болон зураг чинь байгаа шүү, миний эгчийг тайван орхивол яах ч үгүй устгана, дахиж дээрэлхэх юм бол Баянцогтын групп дээр болон бүх том сайтуудад тавьж шившиг болгож чадна шүү гэж мессежээр сэтгэл санаанд болон ойр дотнын хүмүүст хүчирхийлэл үйлдэхээр дарамт учруулан заналхийлсэн. Д.ын дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар нэхэмжлэгч нар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газарт хандсан боловч эрүүгийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчлийн хэргээр арга хэмжээ авсан болно. Иймд, Монгол Улсын Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлийг үндэслэн Б.*******гийн иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийхийг даалгах, зураг хөргийг өөрийн зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн болон сэтгэл санааны гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.гийн иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тогтоож, мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийхийг даалгах, зураг хөргийг өөрийн зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн болон сэтгэл санааны гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б.гийн иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийхийг даалгах, зураг хөргийг өөрийн зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн болон сэтгэл санаа эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б. болон манай нөхөр Д. нар нь 12 оноос хойш байнгын холбоотой байсан. Энэ талаар хүмүүс надад хэлсэн боловч би итгээгүй. Д. нь 18 онд амралтаар /2 хоног/ яваад ирсэн. Тухайн үед Б. нь Д.ыг халуун биетэй гэж ярьж байсан бөгөөд намайг хараад танай нөхрийг сайн хамгаалж ирлээ гэж хэлсэн. Түүнээс хойш манай нөхөр архи, согтууруулах ундаа хэрэглэж, гэр орондоо ирэхээ больсон. Би түүний тус үйлдлийн өөрийн гэр бүлээсээ нуудаг байсан боловч аргагүй эрхэнд мэдсэн. Үүнтэй холбогдуулан манай хүүхэд Б.тай удаа дараа очиж уулзахад Д. бид хоёр салахгүй гэж хэлсэн. Манай байгууллагын ажилчдын нийллэг 23 оны 05 дугаар сард болсон бөгөөд тухайн үед миний бие өвдсөн тул гэртээ харьсан. Гэтэл Д. нэлээн согтуу гэртээ байсан бөгөөд үндэслэлгүй хэрүүл хийж байгаад гараад явсан. Би гараас нь гарах гэсэн боловч бие өвдөөд гарч чадаагүй. Д.******* утас нь маргааш өглөө дуугарч хайртай шүү гэх мессеж ирсэн ба үүний дагуу залгахад Б. байсан. Улмаар хэрүүлж болж, би гэрээсээ явсан. Б.гийн охин Б.******* нь над руу шөнө залган чи ер нь яах гээд байгаа юм бэ? гэхэд нөхрөөсөө авч явж чадахгүй балай авгай минь гэж доромжилж байгаад салгасан. Цагдаагийн газарт байцаагдаж байхдаа 2 хүүхдээс нь уучлалт гуйхад хоёр охин нь бид ээжийнхээ тал орно гэж хэлсэн. Би танай ээжээ чинь уучлалт гуйхгүй гэж хэлсэн. Б. нь Д.ыг гэр бүлтэй болохыг мэдсээр байж, энэ талаар удаа дараа сануулсаар байхад дээрх үйлдлээ болиогүй. Би түүнд нэг бол Д.ыг ажил төрлийг нь хийлгээд яваад яв эсхүл тайван орхи гэж хэлсэн. Гэтэл Б. нь ажил дээр миний ардуур намайг муулж байна. ******* онд манай охин Б.тай очиж уулзахад Танай аав чинь та нартай хамт байгаа биз дээ, цалин мөнгөө өгч байгаа биз дээ гэж хэлсэн гэв.

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 07 онд 111 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажилд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Нэхэмжлэгч Б. нь манай цэцэрлэгт тогоочоор 14 онд ажилд орсон. Б. нь манай нөхрийн жилийн ангийн найз бөгөөд манай гэрээр орж гардаг байсан. Гэтэл сүүлийн 3, 4 жилийн өмнөөс манай нөхөр гэр орондоо ирэхээ больж, архи, согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн. Б. нь манай нөхөр Д.тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байсан. Би хариуцагч Б.тай уулзах гээд 23 оны 05 дугаар сард ажил дээр нь очиж, Д.******* хувцсыг өгсөн чинь миний зүүн мөр лүү цохисон. Дахин цохих гэхэд би гарыг нь барьж ноцолдож эхэлсэн ба ажлын газрын хүмүүс биднийг салгасан. Манай ахын охин Баянжаргал манай охин руу ярьж Танай аав чинь өөр эмэгтэй байнга согтуу ирээд байна. Ирж аавыгаа ав гэж хэлсэн. Үүний дагуу манай охин Б.тай уулзахад чи миний нэр төрд алдах эрх байхгүй гэж хэлсэн. Иймд Б.гаас сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлд .1-т Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, .3-т Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ. гэж тус тус хуульчилсан. Энэхүү харилцаа нь зөвхөн гэрлэгчдийн хооронд үүсдэг тул гэр бүлээс гадуурх харилцааны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөр Д.аас нэхэмжлэх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл нөхөр Д. нь эхнэрийнхээ өмнө хуулиар үүргээ биелүүлээгүй байна. Сэтгэл санаа, гэм хорын хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Нөхрийгөө хайр халамжаар дутааж, худал хэлж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжийг агуулж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүндэд халдсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, мөн цагдаагийн байгууллагаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж 0,000 төгрөгөөр торгосон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 23.07.*******-ний өдрийн 32 дугаартай тогтоол, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 4558 дугаартай тогтоол, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, фото зураг, мессежээр харилцсан зурвасын зургийг гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас мессежээр харилцсан зурвасын зураг, фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 23.06.14-ний өдрийн 0586586 дугаартай шийтгэлийн хуудас, Мөнгөн гүүр эмнэлгийн Компьютерт томографын оношилгоо, эмчлэгч эмчийн тодорхойлолт, Хаппи веритас Оношилгоо эмчилгээний төвийн Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Ач интернэшнл эмнэлгийн шинжилгээний хуудас, Хэвлийн хэт авиан шинжилгээ болон шинжилгээний хариу, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг гаргаж өгсөн.

7. Шүүхээс гэрч Д., Б. нарын мэдүүлгийг бүрдүүлсэн.

8. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь гэрч Д.******* мэдүүлгээр тогтоогдож байгаа тул үндсэн нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх бүрэлдэхүүн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б., Б.*******, Б. нар хариуцагч Д.д холбогдуулан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийхийг даалгах, зураг хөргийг өөрийн зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн болон сэтгэл санааны гэм хорын хохиролд тус бүр 2,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч өөрийн нүүр ном (фейсбүүк) хаягаас айл гэр үймүүлж, төрсөн охиноороо хараал жатга хийлгэн бусдын аз жаргалыг уландаа гишгэхээ хэзээ болих хүн бэ гэсэн бичвэр бүхий нэхэмжлэгч нарын зургийг нийтэлсэн нь иргэний нэр төрийг гутаасан гэжээ.

3. Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгч Б.г өөрийн нөхөртэй нь олон жилийн турш гэр бүлээс гадуурх дотно харилцаа үүсгэсэн нь үнэн гэжээ.

4. Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Б.д холбогдуулан түүний буруутай үйл ажиллагааны улмаас сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

5. Нэхэмжлэгч Б. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг гэр бүлийн харилцаанд үнэнч байх үүрэг гэрлэгчдээс бусад гуравдагч этгээдэд хамааралгүй тул буруутай үйлдэл гэж үзэхгүй хэмээн тайлбарлажээ.

6. Хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. Хариуцагч Д. өөрийн Д гэх нүүр ном (фейсбүүк)-ын хаягаас Б., түүний охид Б.*******, Б. нарын зураг бүхий айл гэр үймүүлж, төрсөн охиноороо хараал жатга хийлгэн бусдын аз жаргалыг уландаа гишгэхээ хэзээ болих хүн бэ гэх бичвэрийг нийтэлсэн гэх үйл баримтад талууд маргаагүй.

6.2. Хариуцагч Д.ын дээрх зураг, бичвэрийг 23.05.30-ны өдрийн 16 цагийн орчим нийтлээд маргааш буюу 23.05.31-ний өдрийн цагийн орчим устгасан гэх тайлбарт нэхэмжлэгч тал маргаагүй байна.

6.3. Нэхэмжлэгч Б. дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгуулахаар мэдээлснийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 23.07.*******-ний өдрийн 3932 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 111 дүгээр цэцэрлэг дээр 23.06.02-ны өдөр Д. нь Б.гийн дух, зүүн сарвуунд зулгаралт үүсгэсэн үйлдлийг Б.гийн гомдлоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаад тус дүүргийн дүүргийн прокурорын газрын прокурорын 23.07.30-ны өдрийн 4558 дугаар тогтоолоор Б., Д. нар маргалдаж, харилцан зодолдсон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. /хэргийн 12 дугаар тал/

6.4. Д.ыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед халдах зөрчил гаргасан гэж үзэн 23.06.14-ний өдрийн шийтгэлийн хуудсаар 0,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулжээ. /хэргийн 14, 33 дугаар тал/

6.5. Б. болон Д. нар дотно харилцаатай байсан болох нь гэрч Д.******* ...гэр бүлээс гадуурх харилцаа явагддаг байсан. . ., Б.ын ...Б. аавтай холбоотой, гэр бүлээс гадуурх харилцаатай гэдгийг мэдсэн... гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 90-95 дугаар тал/

6.6. Хариуцагч Д. 23.04.01-ний өдөр тодосгогч бодистой хэвлийн КТГ шинжилгээ, 23.03.*******-ний өдөр цусны дэлгэрэнгүй шинжилгээ, 23.03.14-ний өдөр биохимийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, хэвлийн хэт авиан шинжилгээ, хавдрын маркер, элэгний В, С вирус, 23.03.30-ны өдөр ходоодны дуран, 23.05.31-ний өдөр коагулограм, гематологийн шинжилгээ тус тус өгч, 23.03.*******-ний өдрөөс 23.04.05-ны өдрийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байжээ. /хэргийн 54-64 дүгээр тал/

7. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд

7.1. Нэхэмжлэгч нарын тодорхойлсон иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоох, зураг хөргийг өөрийн зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн гэх шаардлага нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой иргэний эрх зүйн хамгаалалтын арга биш байх тул бие даасан шаардлага бус харин гутаасан мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийхийг даалгах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл нь гэж үзлээ.

7.2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ,

21.5-д Иргэний дүрсийг гэрэл зураг ... болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй,

230 дугаар зүйлийн 230.2-т ...бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгана,

511 дүгээр зүйлийн 511.1-д ...бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг хүлээнэ. хэмээн нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлжээ.

7.3. Хариуцагчийн Айл гэр үймүүлж, төрсөн охиноороо хараал жатга хийлгэн бусдын аз жаргалыг уландаа гишгэхээ хэзээ болих хүн бэ гэх бичвэр, түүнчлэн нэхэмжлэгч нарын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн нь нэхэмжлэгч нарын нэр төрийг гутаасан гэж үзэж шаардах эрхээ үндэслэжээ. Нэр төр нь хүний зан төлөв, ёс зүй, ажил хэрэг, мэргэжлийн шинж зэрэг хувийн байдалтай холбоотой ба эдгээрийн талаар бодит байдалд нийцээгүй мэдээллийг бусдад тараасан бол нэр төрийг гутаасан гэж үзнэ.

7.4. Фейсбүүк хаягт нийтэлсэн бичвэрийг устгасан гэх тайлбарыг хариуцагч Д. гаргаж байх тул уг баримтыг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэх боломжгүйгээс гадна дээрх бичвэрийг бичсэн эсэх талаар талууд маргаагүй бөгөөд уг бичвэрийн хуулбар буюу хэрэгт авагдсан зургаас үзэхэд айл гэр үймүүлэх, төрсөн охиноороо хараал жатга хийлгэн бусдын аз жаргалыг уландаа гишгэх гэх тусдаа хоёр утга агуулгыг илэрхийлсэн байна.

-Эхний мэдэгдлийн хувьд нэхэмжлэгч Б. нь хариуцагч Д.ын нөхөр Д.тай дотно харилцаатай байсан нь шүүхээс хууль сануулж асуусан гэрч Д., Б. нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул үүний улмаас Д.ын гэр бүлийн амьдралд амгалан тайван байдал алдагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хүний нэр төрийг хамгаалах ба үзэл бодлын эрх чөлөөний тэнцвэрийн төв нь үнэнийг хамгаалах зарчим тул хариуцагчийн уг мэдэгдлийн төлөө түүнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

-Хоёрдугаар мэдэгдлийн тухайд бодит байдлыг хөндөөгүй харин дэвэргэсэн аястай үзэл бодлын илэрхийлэл байна. Хараал, жатга хийлгэн бусдын аз жаргалыг уландаа гишгэх гэх илэрхийлэмж бодит байдалд нийцсэн үгүйг тогтоох боломжгүй, тухайн хүний өөрийн үнэлэмж ажээ.

7.5. Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Б., Б.*******, Б. нарын хамт авхуулсан зургийг тэдгээрийн зөвшөөрөлгүй нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй боловч ийнхүү нийтэлснээс нэхэмжлэгч нарт ямар хохирол учирсан, ямар сөрөг үр дагавар бий болсон нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр шаардлага гаргаж байгаа тохиолдолд хариуцагчид нотлох үүрэг ногддог бол, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан үндэслэлээр шаардаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч уг нөхцөл байдлаа нотлох үүрэгтэй.

7.6. Иймээс хариуцагчийн өөрийн фейсбүүк хаягаар тараасан мэдэгдэл нь нэхэмжлэгч нарын нэр төрийг гутаасан шинжийг агуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4-т заасан шаардах эрх үүсээгүй байна.

8. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

8.1. Хариуцагч нь нэхэмжлэгч Б.д холбогдуулан нөхөр Д.тай дотно харилцаатай байсан буруутай үйл ажиллагааны улмаас сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

8.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 230 дугаар зүйлийн 230.2-т ...бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгана гэж зааснаар шаардах эрх тодорхойлогдоно.

8.3. Шаардах эрх хангагдах нөхцөл бол нэхэмжлэгч (сөрөг нэхэмжлэлийн)-д учирсан хохирол нь хариуцагч (сөрөг нэхэмжлэлийн)-ийн буруутай үйлдэл, эс үйлдлээс бий болсон буюу шалтгаант холбоотой байх учиртай. Хариуцагчийн буруутай үйлдэл /эс үйлдэл/ буй эсэхийг тогтоохын тулд хууль тогтоомжоор ногдуулсан үүргийг зөрчсөн эсэх нь шалгуур болно. Өөрөөр хэлбэл, Б. нь бусдын нөхөртэй дотно харилцаатай байсныг хууль бус үйлдэл гэж үзэх эсэх нь маргааны зүйл байна.

8.4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч . . . гэр бүлийн харилцаанд үнэнч байх үүрэг бол Гэр бүлийн тухай хуулиар гэрлэгчдийн хооронд үүсэх үүрэг бөгөөд Б.д хамааралгүй гэх тайлбар нь үндэслэлтэй бөгөөд Б.гийн үйлдлийг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй юм.

8.5. Түүнчлэн Б. нь хэд хэдэн эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэн, хэвтэн эмчлүүлж байсан боловч Б.гийн үйлдэл нөлөөлсөн гэж үзэх хариуцлага хүлээлгэх шалтгаант холбоогүй байна.

8.6. Иймээс хариуцагчаас сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй.

9. Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч Б., Б.*******, Б. нараас хариуцагч Д.д холбогдуулан гаргасан иргэний нэр төрийг гутаасан мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийхийг даалгах, нэр төрийг гутааснаас болон иргэний гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтэлснээс сэтгэл санааны гэм хорын хохиролд нийт 6,000,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлага, хариуцагч Д.аас нэхэмжлэгч Б.д холбогдуулан гаргасан сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

. Иргэдийн төлөөлөгчийн Гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь гэрч Д.******* мэдүүлгээр тогтоогдож байгаа тул үндсэн нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

11. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул талуудын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б., Б.*******, Б. нарын хариуцагч Д.д холбогдох иргэний нэр төрийг гутаасан мэдээллийг тараасан арга хэлбэрээр нь няцаалт хийхийг даалгах, нэр төрийг гутааснаас болон иргэний гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтэлснээс сэтгэл санааны гэм хорын хохиролд нийт 6,000,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлага, хариуцагч Д.ын нэхэмжлэгч Б.д холбогдох сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 8,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 1 дугаар дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 118.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ

 

А.ЭНХТӨР