Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/528

 

 

 

А.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч А.А,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох 2106034242346 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.А  тоотод оршин суух бүртэлтэй боловч одоогоор оршин суух хаяггүй, урд ял шийтгэгдэж байсан:

1. 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар тус шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

3. 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

4. 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,

5. 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн,

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаар “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар байрны урд талд байрлах автомашины ил зогсоол дээр тавьсан байсан, иргэн Л.Б-ын эзэмшлийн 0000 УУУ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 тээврийн хэрэгслийн жолоочийн ар талын хаалганы том цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, автомашин дотор байсан цагаан шүртэй жижиг гарын мөнгөн аяга, гербор брендийн гэртэй хутга, Шведийн сивис брендийн эвхдэг олон ажиллагаатай хутга, олон ажиллагаатай бахь 1 ширхэг, аяны зориулалттай халбага сэрээ гэртэй, сундуйн жүд судар, нэг гар чийдэн, голын хайрцагт байсан хар өнгийн арьсан түрийвч, түрийвч дотор нь байсан 20 ам.доллар, 150.000 төгрөг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,206,040.4 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар байрны урд талд байрлах автомашины ил зогсоол дээр тавьсан байсан иргэн Д.Ц-ийн эзэмшлийн 0200 УУУулсын дугаартай автомашины хойд талын хаалганы том цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, автомашин дотор байсан дугуй хийлэгч, ком торцов, аккумляторын холбогч, жижиг сүх, олон үйлдэлтэй цэнхэр тонгорог зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 303.600 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Г.М-ын эзэмшлийн 0000 ОРО улсын дугаартай Сангянг маркийн тээврийн хэрэгслийн зөв талын хойд цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, автомашин дотроос үнэртэй усыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 671.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны гадна байршуулсан иргэн Д.Аийн эзэмшлийн 0000 УЦЦулсын дугаартай, цагаан өнгийн Волксваген Тигуан маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы салхины шилийг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн бор өнгийн арьсан түрийвч, түүний дотор байсан 200 ам.долларыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 946.702 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 44Б байрны зүүн талын зогсоолд байршуулсан байсан иргэн А.Б-гийн эзэмшлийн Infiniti qx56 /Инфинити/ маркийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн машины хар хайрцаг, аяны гэрэл зэргийг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч 396.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны гадна зогсоол дээр тавьсан иргэн С.И-ийн эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашины зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, эд зүйл хулгайлах зорилгоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогчид 300.000 төгрөгийг хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн М.М-ийн эзэмшлийн 0000 УККулсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос айфоне айфод про загварын чихэвч, пума загварын цүнхийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 559.600 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн М.Бгийн эзэмшлийн 0000 УККулсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашины хойд цонхыг хагалан эд зүйл хулгайлах зорилгоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч М.Мд 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирошки цайны газрын зүүн талд байрлуулсан иргэн М.Нын эзэмшлийн 0000 БӨА улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос бэлэн мөнгө 100.000 төгрөг, хар цүнхтэй Dell брендийн шаргал өнгийн нөүтбүүк, osmo pocket 2 маркийн 64gb багтаамтай хар өнгийн дүрс тодруулагч камер, ангийн хутга зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.432.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 226 байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Бын эзэмшлийн 0000 УББулсын дугаартай Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн баруун талын цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос хутга, машины хөгжим тоглуулагч, машины багаж ком, баргилт чулуугаар хийсэн хөөрөг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 217.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Бгийн эзэмшлийн 0000 ЗАА улсын дугаартай ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн заалны хаалганы цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос нэг хайрцагтай амвэй брендийн гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүн, багажны ком зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Бд 122.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Од 665.982 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 27/3 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч Б.Мийн эзэмшлийн 51-93 УНМ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн ард талын хаалганы цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос бэлэн 20.000 төгрөг, машины алчуур зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” зоогийн газрын авто зогсоолд байршуулсан байсан иргэн Н.Бийн эзэмшлийн Тоёота ланд круйзер-200 маркийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тээшний хаалганы шилийг эд зүйл хулгайлах зорилгоор хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хохирогчид 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирошки цайны газрын зүүн талд байрлуулсан, хохирогч Л.Дийн эзэмшлийн 0000 БӨА улсын дугаартай Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхны шилийг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, мэргэшсэн жолооны үнэмлэх, монетон гинж, хуримын монетон бөгж, сүлдтэй монетон бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогчид 1,026,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 85 дугаар байрны гадна талын авто зогсоолд байршуулсан иргэн Т.Улын эзэмшлийн 0000 УНН улсын дугаартай Мерседес Бенз Жи 500 загварын тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн Nike брендийн хослол, SiSi  брендийн ботинк, бугуйн цаг, дугуй хийлэгч, аяны комны 1 ширхэг сандал зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогчид 1,916,340 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Эрэлийн 40 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Оын эзэмшлийн 0000 УАА улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхны том шилийг хагалж, хууль бусаар нэвтэрч, автомашинд байсан түрийвчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогчид 268.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байрны Б1 давхрын грашид байрлуулсан иргэн М.Аын эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы том цонхыг хагалж, улмаар машин дотроос гармин жипи эс, цахилгаан тамхи 2 блок, дугуй хийлэгч, саарал өнгийн цүнх, бэлэн 60.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1,317,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 91 дүгээр байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.Оийн эзэмшлийн 0000 УНЭ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, жолооны үнэмлэх, банкны карт, жижиг гарын зэс аяга зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогчид 282.500 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нэгдэлчин зочид буудлын авто зогсоол дээр байрлуулсан иргэн Г.Оын эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, автомашин дотроос IРаd, аяны хутга, Hugo boss брендийн бэлтгэлийн хослол, хөр өнгийн бэлтгэлийн цүнх зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогчид 1,643,700 төгрөгийн хохирол учруулсан тус тус тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нэр бүхий хохирогч нарт нийт 14,563,464 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 496 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аас нийт 14,466,646 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Б-д 1,206,040 төгрөгийг, хохирогч Д.Ц-д 303,600 төгрөгийг, хохирогч Г.М-д 671,000 төгрөгийг, хохирогч Д.Аид 946,702 төгрөгийг, хохирогч А.Б-д 396,000 төгрөгийг, хохирогч С.И-д 300,000 төгрөгийг, хохирогч М.Мд 809,600 төгрөгийг, хохирогч М.Над 1,432,000 төгрөгийг, хохирогч Б.Бд 217,000 төгрөгийг, хохирогч Б.Бд 665,982 төгрөгийг, хохирогч Д.О-д 122,000 төгрөгийг, хохирогч Б.М-т 290,000 төгрөгийг, хохирогч А.Б-т 750,000 төгрөгийг, хохирогч А.Д-д 1,026,000 төгрөгийг, хохирогч Т.У-лт 1,916,340 төгрөгийг, хохирогч Д.О-т 268,000 төгрөгийг, хохирогч М.А-т 1,317,000 төгрөгийг, хохирогч Д.О-т 282,500 төгрөгийг, хохирогч Г.О-т 1,643,700 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл 4, нагац ах, 10 настай охин, 9 настай хүү нарын хамтаар Хан-Уул дүүрэгт 000 тоотод амьдардаг. Намайг өмгөөлөгчөөр хангалгүйгээр 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцож, надад хамааралгүй, миний үйлдсэн хэрэгтээ ижил төстэй 18 хэргийг нягталж, шалгалгүйгээр мөрдөгч, прокурор нарын хуурамчаар бүрдүүлсэн хэргийн материалд үндэслэн 7 жил 5 сар 9 хоногийн хугцааагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэнд гомдолтой байна.

Учир нь, миний бие 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл Төв аймгийн Жаргалант суманд нагац ах Х.Э, бэр эгч Т, найз У нарын хамтаар төмс хурааж 300.000 төгрөгийн цалинг Б гэх хүнээс авч ажилласан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Их хэт сум руу жоншны ажилд яваад ирсэн. Ирээд гэрээсээ гаралгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед гэрээсээ гараад Баянзүрх худалдааны төв орсон. Тэнд зүс таних 2 хүнтэй таарч архи уугаад тасарч, нэг мэдсэн тэр хавьд нэг байрны үүдэнд шөнө болсон хойно сэрсэн. Архи гараад даараад байсан учир тэнд байсан машины цонхыг тоосгоор хагалаад дотроос нь хөөрөг, багаж, хутга зэргийг авч байгаад машины эзэнд нь баригдаж эд зүйлсийг нь газар дээр нь буцааж өгсөн. Удалгүй эргүүлийн цагдаа ирж эрүүлжүүлэх байранд шөнийн 2 цаг өнгөрч байхад хоносон. Маргааш нь мөрдөгч нарт намайг хүлээлгэж өгсөн бөгөөд миний архи гараад хордлогонд орж, шөрмөс татаад миний бие муудаж байхад ахмад З.О “Чи нэгэнт машин ухсан юм чинь хэдэн хэрэг нэмээд авчих, ял нь адилхан, удахгүй 2022 оны 7 дугаар сард Өршөөл, тэгшитгэл гарна, тэгээд л чи гарчихна, тэгнэ гэвэл одоо архи, тамхи авч өгье, хоолонд оруулна” гэж шахаж, хуурч аргагүй байдалд оруулсан. Би зөвшөөрч өгсөн архийг нь уучихсан. “1 дүгээр хэлтэст хэдэн хэрэг байгаа, тэрийг хүлээгээд авчих, манай хэлтсийн байцаагч Д.Э гээд залуу манай дүү байгаа юм, бас чамд архи, тамхийг чинь авч өгч байна, мөрдөнд гайгүй өрөөнд оруулна” гэж хэлж мэдлэг боловсролгүй, хууль мэдэхгүй намайг хуурч, миний хийгээгүй 18 хэргийг надад тохсон. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн 2 дугаар хэлтэст авч очоод жижүүрийн цагдаад захиж үлдээгээд дэргэд нь гавтай хонуулсан. Маргааш нь дахин надад архи авч өгөөд орой нь Дэнжийн мянга дахь эрүүлжүүлэхэд өгсөн. Би “миний бие өвдөөд байна” дахин дахин гуйж байж түргэн дуудуулж эмчид үзүүлтэл эмч “авч явж эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж хэлхэд З.О “эм өгөөд яв, наад хүн чинь хэрэгт холбогдсон, явуулахгүй” гэж хэлээд эмчийг явуулсан. Ахмад З.О, Н.Ч нар нь шүүгч, прокурорын зөвшөөрөлгүйгээр намайг 3 хоног хорихдоо надад архи өгч уулган хийгээгүй 18 хэрэг хүлээлгэсэн. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээр оруулж хувцас солиулаад Цагдан хорих 461 дүгээр ангид авч ирж 48 цагийн хугацаагаар хорьсон. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.Ч нь намайг аваад ажил дээрээ авч очин архи уулгаад Дэнжийн мянга дахь эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш нь мөрдөгч Д.Э нь эзэнгүй 18 хэргийн яллагдагчаар татсан мэдүүлгийг адил утгатай зохиож бичин гүтгэж, тулгаад орой нь Цагдан хорих 461 дүгээр ангид 1 сарын хугацаагаар хорьсон.

Иргэн Б.Бын эзэмшлийн 0000 УББулсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, хөөрөг, багаж, хутга зэргийг авч газар дээрээ баригдсан нь үнэн бөгөөд бусад мэдүүлгийг би өгөөгүй, мөрдөгч нар зохиож бичсэн. Тээврийн хэрэгслүүд дээрх гарын мөр, хээ олдсон, цусны мөр олдсон зэргийг минийх мөн эсэхийг шалгаж үзэх бүрэн боломжтой байсан ч ийм ажиллагаа хийгээгүй. 18 хэргийн мэдүүлэг дээр бүгдэд нь “Би архи их уудаг учир архиныхаа халуунд машинуудын цонхыг хагалж эд зүйлсийг нь авсан” гэж бичсэн байдаг. Гэвч иргэн С.И-, М.М, Н.Б, Д.Ооо нар машинаас юу ч алдаагүй гэж мэдүүлсэн байдаг.

Шийтгэх тогтоолын 7 дугаар талд Лексус 570 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Гэвч шийтгэх тогтоолын 2 дугаар талд Лексус 570 гэсэн машин байдаггүй. Мөн хохирогч нарын мэдүүлэгт ч байдаггүй. Мөн шийтгэх тогтоолын 10 дугаар талд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “өөрийн Ланд 100 загварын машинаа” гэсэн байдаг. Мөн энэхүү машины талаар шийтгэх тогтоолын 3 дугаар талд “0000 БӨА” улсын дугаартай Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн” гэсэн байх ба 3 өөр машин юм уу, нэг хүний 2  өөр машин юм уу, нэг цаг хугацаанд нэг газар, яг ижилхэн дугаартай, ижил загвартай хоёр өөр хүний машин байж байгаад ижилхэн цонхоо хагалуулж, эд зүйлээ алдсан нь ч итгэмээргүй худал зүйл байгаа.

Мөн иргэн Т.Ул “2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр миний машинд хулгай орсон” гэдэг боловч би тухайн үед Төв аймгийн Жаргалан суманд төмс хурааж явсан. Үүнийг мэдэх олон гэрч байгаа. 2021 оны 10 дугаар сарын 10-наас 22-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Иххэт суманд ажилтай байсан учир 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөөс 22-ны өдрийг хүртлэх үйлдлүүд ямар ч боломжгүй юм.

Шийтгэх тогтоолын 12 дугаар талд шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...би тухай үед ямар эд зүйл авснаа сайн санахгүй байна. ...” гэсэн атлаа бүх алдагдсан зүйлийг нэг бүрчлэн бичсэн байна.

Мөн 6 дугаар талд иргэн С.И- “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед...” гэдэг ч 13 дугаар талд миний өмнөөс өгсөн мэдүүлэгт “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...” гэж С.И- гэх хүнийг хотод ирэхээр 1 сарын өмнөх гэж хуулж бичсэн.

Хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон миний өмнөөс бичсэн мөрдөгчийн мэдүүлэг хоёр хоорондоо зөрүүтэй байгаа нь илэрхий байна.

Мөрдөгч надад 19 хэрэг тулгасан атлаа шүүгдэгч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг гэж өөрөө зохиож 16 мэдүүлгийг бичиж, хохирогч гэх Д.О, М.А, Д.О нарын машины талаар юу ч бичилгүй орхисон нь шалгаж нягтлаагүй бичсэн нь илэрхий харагдаж байна. Мөрдөгчийн зохиож бичсэн 16 мэдүүлэгт бүгдэд нь “үл таних хүнд архины мөнгөнд өгсөн, үл таних хүнд зарсан, би архи уудаг учир согтуудаа машины цонхыг хагалж эд зүйлийг нь авсан байсан” гэсэн үгээ эд зүйлээ алдсан, алдаагүй бүх мэдүүлэг дээр хуулж бичсэн байсан.

Энэ мэтчилэн миний сул тал, эмзэг байдлыг ашиглан Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэргийг зөрчсөнд гомдолтой байна.

Энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт удаа дараа мэдэгдсэн боловч хангаагүй бөгөөд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж Эрдэнэсайхан надаас мэдүүлэг авсан ч “тухайн үед нь хэлэхгүй яасан юм бэ, шалгаад нотлогдохгүй байна” гэж уурлаж, загнасан.

Анхан шатны шүүх гэмт хэрэг болсон шалтгааныг тогтоохдоо намайг удаа дараа ял шийтгэгдэж байсан, өөрийн тогтсон хаяггүй, нийгэмд байр сууриа олоогүй гэсэн. Миний бие удаа дараа ял шийтгүүлсэн ч хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, тохирсон ялаар шийтгүүлсэн. Намайг эрүүдэн шүүж, хуурч мэхлэн, миний эмзэг байдал, биеийн эрүүл мэндийн байдлыг далимдуулж хүлээлгэсэнд гомдолтой байна. Өөрийн үйлдсэн нэг хэрэгтээ огтхон ч маргаагүй бөгөөд 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “нэвтэрч” гэдэгч тооцогдох эсэхийг анхаарч үзнэ үү.

Миний эхнэр 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр, миний ээж 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Миний араас хөөцөлдөх хэн ч байхгүй бөгөөд миний 2 хүүхэд Баянхошууд асрамжид байгаа. Надад мөнгөөр өмгөөлөгч авах ямар ч боломж байхгүй. 2015 онд хадам ах миний нэр дээр машин аваад эвдэрхээр нь төмөрт тушаасан гэсэн. Тэр нь миний нэр дээр гарч ирээд байгаа болохоор надад улсын өмгөөлөгч томилох боломжгүй гэсэн.

Би хагацал зовлон ихийг үзлээ. Би хэн нэгний үйлийн үрийг үргэлжлүүлсэн ч, хэн нэгний үүрэх ялыг би үүрэх ёсгүй. Өнчин хоцорсон хүүхдүүдийнхээ төлөө хурдан гарч, архинаас хол байж, аав хүнийхээ үүргийг биелүүлмээр байна.

Иймд миний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулж, хүүхдүүдийн минь ирээдүйг бодож, хүнлэг энэрэнгүй хандаж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.А-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхээр нь удаа дараа хангаж шийдвэрлэж байсан. Хууль зүйн туслалцааны төвийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр “улсын өмгөөлөгч томилон ажиллуулах боломжгүй байна” гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. Шүүгдэгч А.А нь “эрүүдэн шүүсэн талаарх” гомдлоо удаа дараа гаргаж байсан. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хариу өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1651 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1098 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол зэргээр шүүгдэгчээс гаргасан гомдлуудыг шат шатны прокурорууд хянаж хариу өгсөн. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч А.А-ыг эрүүдэн шүүсэн гэх баримт тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Аас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.Ад холбогдох эрүүгийн 2106034242346 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилгүй байна.

Шүүгдэгч А.А нь 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийг хүртэлх хугацаанд 19 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн цонхыг нь хагалах зэргээр зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, тээврийн хэрэгсэл дотроос нийт 14,563,464 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тухайлбал:

- хохирогч Д.Ц-ийн өмчлөлийн 0000 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, дугуй хийлэгч, ком торцов, чирэгч, аккумляторын холбогч, ажлын хувцас, жижиг сүх, олон үйлдэлтэй цэнхэр тонгорог зэргийг авч 303,600 төгрөгийн хохирол,  

хохирогч Л.Б-ын өмчлөлийн  0200 УУУулсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч цагаан шүртэй жижиг гарын мөнгөн аяга, гербор брендийн гэртэй хутга, Шведийн сивис брендийн эвхдэг олон ажиллагаатай хутга, олон ажиллагаатай бахь, аяны зориулалттай халбага сэрээ гэртэй, сундуйн жүд судар, гар чийдэн, голын хайрцагт байсан хар өнгийн арьсан түрийвч, дотор нь байсан 20 ам.доллар, 150.000 төгрөг, банкны виза картууд зэргийг нь авч 1,206,040 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь:

хохирогч Д.Ц-ийн: “...миний машин дотроос дугуй хийлэгч, ком торцов, чирэгч, аккумляторын холбогч, ажлын хувцас, жижиг сүх, олон үйлдэлтэй цэнхэр тонгорог зэргийг хулгайлсан байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17/,

хохирогч Л.Б-ын: “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө миний автомашины жолоочийн хойд талын хаалганы том цонх хагарсан, жолоочийн хажуу талын суудлын урд хайрцгийг хөшиж эвдсэн байсан. Машин дотор байсан цагаан шүртэй жижиг гарын мөнгөн аяга, гербор брендийн гэртэй хутга, Шведийн сивис брендийн эвхдэг олон ажиллагаатай хутга, олон ажиллагаатай бахь, аяны зориулалттай халбага сэрээ гэртэй, сундуйн жүд судар, гар чийдэн, голын хайрцагт байсан хар өнгийн арьсан түрийвч, дотор нь байсан 20 ам.доллар, 150.000 төгрөг, банкны виза картууд, гэрийн, ажлын, гражын түлхүүр зэрэг эд зүйл алдагдсан байна...” /1-р хх-ийн 21-22/  гэх мэдүүлгүүд,

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны гадна автобусны зогсоол ...цонх нь хагарсан гэх 0000 УНЯ дугаартай автомашины ... жолоочийн хойд талын хаалганы цонх хагарсан байдалтай, ...дараагийн 0200 УУУулсын дугаартай автомашины жолоочийн эсрэг талын хойд хаалганы том цонх нь хагарч, цонхны шил тээврийн хэрэгслийн дотор тал руу бутарч унасан байдалтай байна. ...”, хэргийн газрын байдлыг харуулж буй гэрэл зургууд /1-р хх-ийн 4-11/,

алдагдсан эд зүйлсийг үнэлсэн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн БЗД2-21-840 дугаартай Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ /1-р хх-ийн 43-45/, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-22-2005 дугаартай Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ /5-р хх-ийн 8-11/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Г.М-ын эзэмшлийн 0000 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талын хойд цонхыг хагалж, автомашины дотроос үнэртэй ус хулгайлан авч, нийт 671.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

хохирогч Г.М-ын: “...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрийнхээ хажуу талын зогсоол дээр өөрийн Сангянг маркийн 0000 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээ байршуулсан. Тэгээд би хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед машинаас бичиг баримтаа аваад гэрлүүгээ орсон. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг 42 минутад 99039677 дугаарын утаснаас залгаж машины цонх онгорхой байна гэж хэлэхээр нь гараад хартал машины зөв талын хойд цонхыг хагалаад хүн орсон байсан. Үнэртэй ус алдагдсан, өөр зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-21-1034 дугаартай “алдагдсан үнэртэй ус, автомашины шилийг 671.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ/1-р хх-ийн 117-118/  зэргээр,

- 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны гадна байршуулсан иргэн Д.Аийн эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы салхины шилийг хагалан нэвтрэн орж, 200 ам.долларыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 946.702 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 хохирогч Д.Аийн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр машинтайгаа гадуур хувийн ажлаар явж байгаад өдөр 11 цагийн үед 0000 УББ улсын дугаартай Тигуан Волксваген маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээ Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны ертөнцийн зүгээр урд талд тоглоомын талбайн ард зам дагуу байрлуулсан юм. Харин өнөөдөр 15 цагийн үед машинтайгаа гарах гэж гэрээс гарч ирээд харсан чинь баруун талын хойд цонх хагарсан, дотор нь байсан бор өнгийн арьсан түрийвч, түүний дотор байсан 200 ам.доллар алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141/,

2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: “...0000 УББ улсын дугаартай Тигуан Волксваген маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонх хагарч суудал, шалавч дээр үүрсэн, бутарсан байдалтай байв.  ...”, хэргийн газрын байдлыг харуулж буй гэрэл зургууд /1-р хх-ийн 135, 137-138/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БЗД2-21-1054 дугаартай “алдагдсан арьсан түрийвч, түүний дотор байсан 200 ам.доллар, автомашины хагарсан шилийг 946.702 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ /1-р хх-ийн 146-147/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 44Б байрны зүүн талын зогсоолд байршуулсан байсан иргэн А.Б-гийн эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн, машины хар хайрцаг, аяны гэрэл зэргийг нь нууцаар, хууль бусаар хулгайлан авч 396.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Б-гийн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед манай байрны 8 давхарт амьдардаг Тэмүүлэн манай хаалгыг тогшиж орж ирээд танай машины цонхыг хагалсан байна гэж хэлэхээр нь нөхөр Одбаярын хамт гарч харахад манай машины жолооч талын арын хаалганы том цонхыг хагалсан байсан учир цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Манай машины урд талын толь хэсэгт камер бичдэг хар хайрцаг байсан бөгөөд тухайн хар хайрцаг алдагдсан, хөдөө авч явдаг байсан аяны гэрэл алдагдсан, өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178/,

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 446 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд байх машины зогсоолын зүүн хэсэгт зүүн зүгт харуулан байршуулсан 0000 УАТ улсын дугаартай хар өнгийн Infinite QX56 загварын тээврийн хэрэгсэл байв. ... тээврийн хэрэгслийн жолооч талын эсрэг талын хойд хаалганы цонх хагарсан, цонхны хойд арын хэсэг хөшигдсөн байдалтай, ... үзлэгийг тээврийн хэрэгслийн дотор талд явуулахад ... жолоочийн суудал дээр хагарсан цонхны хэлтэрхий салфетки зэрэг зүйлс тавьсан. ... урд голын толиноос хар өнгийн зүйл өлгөсөн, тухайн хэсэгт дэлгэц байсан гэх тул 16 дугаараар дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ... үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийн ажиллагааг дуусгав. Үзлэгийн явцад жолооч талын хойд хаалганы босоо хүрээнээс гарын мөр 1 ширхэг, хойд суудал дээр байх ногоон өнгийн гэрлийн хайрцагаас гарын мөр 2 ширхэг, бээлийний мөр 1 ширхэгийг тус тус бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 167-171/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б31-21-1080 дугаартай “автомашины хагарсан цонх, аяны гэрэл, хар хайрцгийг 396.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 187-188/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны гадна зогсоол дээр тавьсан иргэн С.И-ийн эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай автомашины зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, эд зүйл хулгайлах зорилгоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогчид 300.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

хохирогч С.И-ийн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирээд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны баруун талд өөрийн 0000 УББ улсын дугаартай Тоёото ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. Улмаар 23 цаг өнгөрч байхад байрны хүмүүс хараад цагдаад дуудлага өгсөн байсан. Машинаас алдагдсан зүйл байхгүй. Би тээврийн хэрэгслийн хагарсан цонхоо 500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214-215/,

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг болсон газар нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 12 дугаар байрны автомашины ил зогсоол ... 0000 УББ улсын дугаартай Тоёото ланд круйзер-200 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг нь баруун зүгт харуулан байрлуулсан байв. ... зүүн хойд талын хаалганы шил хагарсан байдалтай байх ба ... үзлэгийн явцад хураан авсан эд зүйлгүй болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 207-210/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-21-1015 дугаартай “автомашины хагарсан цонхыг 300.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 221-222/ зэргээр,

- 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн М.М-ийн эзэмшлийн 0000 УККулсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос айфоне айфод про загварын чихэвч, пума загварын цүнхийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 559.600 төгрөгийн хохирол,

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн М.Бгийн эзэмшлийн 0000 УККулсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд цонхыг хагалан, эд зүйл хулгайлах зорилгоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч М.Мд 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

хохирогч М.М-ийн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой 21 цаг 30 минутын үед гэрийнхээ ойролцоо 4-р байрны гадна зогсоол дээр өөрийн эзэмшлийн 0000 УККулсын дугаартай Тоёото ланд круйзер маркийн машинаа байрлуулж тавиад гэртээ орсон. Өглөө сэрэхэд миний утасны дугаар руу 90000000 гэсэн дугаараас олон удаа залгасан байхаар нь хэн юм бол гэж бодоод буцаагаад би залгахад таны машины цонхыг хагалсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хартал баруун хойд талын хаалганы цонхыг хагалсан байсан. ...намхан махлагдуу бор өнгийн куртиктэй залуу байсан гэж хэлсэн. ...би машины шилийг 250.000 төгрөгөөр үнэлж байна. Чихэвчийг жилийн өмнө 700.000 төгрөгөөр авсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Гар цүнхээ 120.000 төгрөгөөр үнэлнэ...” /1-р хх-ийн 246-247/, “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны гадна авто зогсоол дээр байршуулж тавьсан миний эзэмшлийн 0000 УККулсын дугаартай автомашины жолоочийн эсрэг талын хойд хаалганы том цонхыг хагалж хулгай орсон байсан. Тэгээд тухайн үед манай дүү М.Б нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан...” /2-р хх-ийн 33/,

гэрч М.Бгийн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Мөнх-Эрдэнэ ахын 0000 УККулсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Тоёото Ланд Крузер 200 маркийн машиныг барьж яваад орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны гадна зогсоолд тавиад гэртээ орж амарсан. ...машины баруун хойд хаалганы том цонхыг хагалж хулгай орсон байсан. Энэ удаад машин дотроос алдсан эд зүйлгүй байна. Урьд нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бас энэ цонхыг хагалсан гэсэн...” /2-р хх-ийн 35/ гэх мэдүүлгүүд,

2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн урд талын машины зогсоол байв. Зогсоол дээр 0000 УККулсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Тухайн тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонх нь хагарсан байдалтай байх бөгөөд хойд талын суудал шалавчин дээр шилний үүрмэг үртэс байв. Эд зүйл байсан гэх хэсгийг 7 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. ... эд мөрийн баримт илрүүлэхээр ажилласан боловч илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 239-242/,

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 дугаар хороололын 2 дугаар байрны гадна авто зогсоол байлаа. ... 0000 УККулсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Тоёото ланд Круйзер 200 маркийн автомашин байв. ... баруун хойд хаалганы том цонх хагарсан байдалтай байв. ... машины хойд суудал хагархай шилний хэлтэрхийнүүд болон цус мэт зүйлээр бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 28-30/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн БЗД2-21-892 дугаартай “...алдагдсан айфод про чихэвч, пума загварын гар цүнх, автомашины хагарсан цонхыг 559.600 төгрөгөөр үнэлсэн” /2-р хх-ийн 3-4/, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БЗД2-21-1055 дугаартай “автомашины хагарсан цонхыг 250.000 төгрөгөөр үнэлсэн” /2-р хх-ийн 40-41/ хөрөнгийн үнэлгээнүд зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирошки цайны газрын зүүн талд байрлуулсан иргэн М.Нын эзэмшлийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос бэлэн мөнгө 100.000 төгрөг, хар цүнхтэй Dell брендийн шаргал өнгийн нөүтбүүк, osmo pocket 2 маркийн 64gb багтаамтай хар өнгийн дүрс тодруулагч камер, ангийн хутга зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.432.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Нын: “...цайны газрын зүүн талын ил зогсоол дээр өөрийн 0000 БӨА улсын дугаартай автомашин байрлуулаад гэртээ орсон. ...миний машины голын хайрцагт байсан бор өнгийн хэтэвчнээс 100.000 төгрөг, мөн арын тээшинд байсан хар цүнхтэй Dell брендийн lap top маркийн шаргал өнгийн ямар нэгэн сэвгүй нөүтбүүк, түүний хажууд байсан osmo роскеt 2 маркийн 64gb багтаамжтай хар өнгийн дүрс тодруулагч камер, ангийн хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг тус тус алдагдсан байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-71/,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүүн дөрвөн замын уулзвараар Нарантуул худалдааны төвийн замын баруун талд Хавдар судлалын замын автобусны буудлын ертөнцийн зүгээс хойш 200 метр зайд 86-00 БНА улсын дугаартай хар өнгиин Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн ... зүүн хойд хаалганы цонх хагарсан зүүн хойд дугуйнаас 1 метр зайд саарал өнгийн явган хүний зам хийхэд ашигладаг ... 1 ширхэг байсныг криминалистикийн шинжилгээ 1 гэж ... зүүн хойд хаалганы бариул, борооны хаалт зэрэгт хар өнгийн нунтаг бодис түрхэн гарын мөр илрүүлэхэд бариул дээрээс 2 ширхэг гарын мөр илэрснийг наалдамхай туузанд бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 60-64/,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн “...Пирошки цайны газрын хяналтын камерыг хохирогч тээврийн хэрэгслээ байршуулсан 23 цагаас хойш шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 30 минутын үед цагаан маск, хөх өнгийн куртиктэй 40 орчим насны эрэгтэй урд зүгээс ирээд тухайн машины шилийг хагалж ороод 20 орчим минутын дараа цүнхтэй эд зүйл бариад урд зүг рүү алхаж байгаа нь хяналтын камерын бичлэгт үлдсэн...” гэсэн танилцуулга /2-р хх-ийн 66-67/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-21-1035 дугаартай “...алдагдсан нөүтбүүк, камер, хутга болон хагарсан цонхыг 1.332.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ /2-р хх-ийн 77-78/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 226 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан, иргэн Б.Бын эзэмшлийн 0000 УББулсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос хутга, машины хөгжим тоглуулагч, машины багаж ком, баргилт чулуугаар хийсэн хөөрөг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 217.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Бын: “...Шөнийн 02 цагийн үед гадаа машины дохиолол дуугарах чимээгээр цонхоор хартал миний машины дохиолол дуугарч байхаар нь хувцасаа өмсөөд гартал цагаан малгайтай үл таних хүн ертөнцийн зүгээр хойшоо гүйж байсан. Би тэр хүний араас хөөж гүйгээд барьж автал миний машинд байсан багаж, хөөрөг, хутга зэрэг эд зүйлийг биедээ авч явж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр хүн машины баруун талын зорчигч талын хаалганы цонхыг тоосгоор хагалж дотор нь орсон байсан. Би хутга, машины хөгжим тоглуулагч, хөөрөг, багажны ком зэрэг эд зүйлээ буцааж авсан учир машины хагарсан цонхоо нөхөн төлүүлмээр байна. Машины цонхыг 320.000 төгрөгөөр хийлгэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-21-1083 дугаартай “...автомашины хагарсан цонх, хутга, хөөрөг, багаж, тоглуулагч зэргийг нийт 217.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ /2-р хх-ийн 106-107/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Бгийн эзэмшлийн 0000 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн заалны хаалганы цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос нэг хайрцагтай амвэй брендийн гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүн, багажны ком зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Бд 122.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Од 665.982 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

хохирогч Б.Бгийн: “...хүнд хайрцагтай Амвэй брендийн гэр ахуй, гоо сайхны бүтээгдэхүүн өгсөн. Тэгээд маргааш нь нөгөө хүмүүс залгаад машинд хулгай орсон, хайрцагтай эд зүйлийг чинь аваад явсан байна гэж хэлсэн” /2-р хх-ийн 130/,

хохирогч Д.Оы: “...Машинаа 2021 оны 10 дугаар сарын 19-ний 10 цаг өнгөрч байхад зогсоолд байршуулсан юм. Алдагдсан бараа нь манай байцаагч Энхсолонго гэх хүний ачаа байсан, ...дотор нь Амвэй брендийн гоо сайхны бүтээгдэхүүн байсан гэж байсан. Энхсолонго Завхан аймагт ажиллаж байгаа юм. Эндээс хүнээр дамжуулж өгүүлсэн. ...манай машинаас багажны ком алдагдсан, ...заалны хаалганы цонх ямар үнэтэйг нь мэдэхгүй байна...” /2-р хх-ийн 133-134/ гэх мэдүүлгүүд,

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, К5 байр байх ба ... үүдэнд нь ертөнцийн зүгээр урагш харуулан байрлуулсан 00-15 ЗАР дугаартай саарал өнгийн машин байлаа. ... заалны хаалганы онгойдог цонхийг хагалсан байдалтай байсныг криминалистикийн шинжилгээ гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. ... уг хаалгыг онгойлгож үзэхэд шилний үйрмэгүүд шалан дээр цацарсан. Жолоочийн эсрэг талын суудлын хажууд байсан ком багаж алдагдсан хэсгийг №10 гэж дугаарлан, хайрцагтай гоо сайхны бараа байсан гэх хэсгийг №9 гэж дугаарласан. ... хяруу буусан цантай байсан тул гарын мөр илрүүлэх боломжгүй байсныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 124-125/,

алдагдсан гоо сайхны бүтээгдэхүүнийг авсан гэх зарлагын баримт /2-р хх-ийн 138/,

“Тэнцвэр эстимэйт” компанийн хөрөнгийн үнэлгээ /5-р хх-ийн 40-43/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-21-1081 дугаартай “УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн хаалганы салхины шилийг 90.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ /2-р хх-ийн 140-141/,

Дамно хөрөнгийн үнэлгэний компанийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-22-2006 дугаартай шинжээчийн “алдсан гэх багажны комыг 32.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /5-р хх-ийн 13-14/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 27/3 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан, хохирогч Б.Мийн эзэмшлийн 51-93 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн ард талын хаалганы цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, автомашин дотроос бэлэн 20.000 төгрөг, машины алчуур зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 290.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Мийн: “...байрны гадна өөрийн эзэмшлийн 51-93 УНМ улсын дугаартай Тоёото ланд круйзер-200 маркийн автомашинаа орцны хаалганы хойд талд байршуулаад гэртээ орсон юм. ...машины жолоочийн арын хаалганы салхины шилийг хагалсан байсан бөгөөд дотроос нь 20.000 төгрөг бэлнээр алдсан, мөн машин арчдаг сэгсгэр алчуур алдсан...” /2-р хх-ийн 164-165/,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 157-160/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-21-1080 дугаартай /2-р хх 169-170/, Тэнцвэр эстимэйт компанийн 4 дугаартай /5-р хх-ийн 193-196/ хөрөнгийн үнэлгээнүүд зэргээр,

-2021 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” зоогийн газрын авто зогсоолд байршуулсан байсан иргэн Н.Бийн эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тээшний хаалганы шилийг эд зүйл хулгайлах зорилгоор хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хохирогчид 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Бийн: “...Өглөө 07:35 минутад гарч ирэхэд машины тээшний хаалганы шилийг хагалсан байсан. Арын шил ориг 1.200.000 төгрөгийн үнэтэй, уг үнээр үнэлнэ. Өөр алдагдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 196/,

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: "...ОУУИС-ийн эсрэг талд байх 9 давхар, 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд байх зоогийн газрын үүдэнд байрлуулсан хар өнгийн 0000 УББ Тоёото ланд круйзер-200 загварын машин байх бөгөөд тээврийн хэрэгслийн тээшний хаалганы шил хагарсан гэсний дагуу уг тээврийн хэрэгсэлд үзлэгийг явуулахаар тогтов. ... машины тээшний хаалганы салхины шил хагарч үйрсэн байлаа. ... шинжээч хар өнгийн нунтаг, наалдамхай тууз ашиглан тээшний хаалган дээрээс 1 ширхэг гарын мөр бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 188-191/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б31-21-1053 дугаартай хөрөнгийн үнэлгээ /2-р хх-ийн 203-204/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пирошки цайны газрын зүүн талд байрлуулсан, хохирогч Л.Дийн эзэмшлийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхны шилийг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, мэргэшсэн жолооны үнэмлэх, монетон гинж, хуримын монетон бөгж, сүлдтэй монетон бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогчид 1,026,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Дийн: “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүргэн хүү Сайнбилэгийнд ирж хоносон. Өөрийн Тоёото ланд круйзер 100 машинаа хүүгийн байрны авто зогсоолд 16:30 минутын үед тавьсан. 2021 оны 8 дугаар сарын 19-ний 09:30 минутын үед гарч шалгахад хойд талын цонх хагарсан, машин дотроос эд зүйл алга болсон байсан. Миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, мэргэшсэн жолооны үнэмлэх, монетон гинж, хуримын монетон бөгж, сүлдтэй монетон бөгж зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 232-233/,

2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ба ... 1116 УББ улсын дугаартай хар өнгийн Тоёото ланд круйзер-100 машин, ... машины хойд талын суудалны зүүн талын салхины шил хагарсан байдалтай, уг хагарсан шилний харалдаа шалавчин дээр шилний үүрмэгүүд байж байв. ... уг машины дотор талд үзлэгийг үргэлжлүүлэхэд хойд талын суудал дээр шилний хэлтэрхий үүрмэгүүд байсан ба голын хайрцаг нь онгорхой байв. ... хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 226-229/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02/474 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 238-249/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн БЗД2-21-686 дугаартай “монетон гинж, монетон бөгж, металл тодорхойгүй бөгжийг 926.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ /3-р хх-ийн 3-4/ зэргээр,

- 2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 85 дугаар байрны гадна талын авто зогсоолд байршуулсан иргэн Т.Улын эзэмшлийн 0000 УНН улсын дугаартай Мерседес Бенз Жи 500 загварын тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн Nike брендийн хослол, SiSi  брендийн ботинк, бугуйн цаг, дугуй хийлэгч, аяны комны 1 ширхэг сандал зэрэг эд зүйл хулгайлж, хохирогчид 1,916,340 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Улын: “...миний машины арын тээшнээс аяны комны 1 ширхэг сандал, найк брендийн шинэ өмд, цамц, 2021 оны 8 дугаар сарын 4-нд 400.000 төгрөгөөр авч байсан, сиси брендийн ботинк, хар өнгөтэй, 1.100.000 төгрөгөөр Гэгээнтэн худалдааны төвөөс худалдан авч байсан. Машины голын хайрцагт байсан 2020 оны Версачи брендийн 3-7 загварын бугуйн цаг, хар өнгөтэй, уг цагийг 2020 онд захиалгаар 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан, Audi брендийн дугуй хийлэгч алдагдсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-39/,

2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жульяа төвийн ертөнцийн зүгээр баруун хойд талд 0000 УНН улсын дугаартай, хар өнгийн Мерседес бенз G55 маркийн тээврийн хэрэгсэл, ... баруун хойд хаалга бага зэрэг онгойсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 27-31/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БЗД2-21-1347 дугаартай “...Nike брендийн хослол, SiSi брендийн ботинк, бугуйн цаг, дугуй хийлэгчийг 1.876.340 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ /3-р хх-ийн 44-45/,

“Тэнцвэр эстимэйт” компанийн №3 дугаартай хөрөнгийн үнэлгээ /5-р хх-ийн 189-192/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Эрэлийн 40 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Оын эзэмшлийн 0000 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхны том шилийг хагалж, хууль бусаар нэвтэрч, автомашинд байсан түрийвчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, хохирогчид 268.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Оын: “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тухайн Тоёото ланд круйзер-200 автомашиныг хүнээс худалдаж аваад, улмаар авто тээвэр орж шинэ дугаар авч гэртээ буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Эрэлийн 40-73 тоотод орой 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн худалдан авсан автомашиныг Эрэлийн 40 дүгээр байрны гадна ил зогсоол дээр байршуулан гэртээ орсон. ...миний худалдан авсан автомашины жолоочийн арын шилийг хагалсан. Дотор нь алга болохоор зүйл бараг байгаагүй бөгөөд урьд өдөр надад автомашинаа худалдсан хүүхэний түрийвч үлдсэн байсан, тэрийг л аваад явсан байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 69-70/,

0000 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 60-62/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б31-21-1078 дугаартай “...автомашины хагарсан цонх, эмэгтэй хүний түрийвчийг 268.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ /3-р хх-ийн 75-76/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байрны Б1 давхрын грашид байрлуулсан иргэн М.Аын эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы том цонхыг хагалж, улмаар машин дотроос гармин жипи эс, цахилгаан тамхи 2 блок, дугуй хийлэгч, саарал өнгийн цүнх, бэлэн 60,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1,317,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Аын: “...10 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийн хаалгыг нээхэд зүүн хойд талын хаалганы том шил хагарчихсан байсан. Тээврийн хэрэгслийн урд талд байсан garmin GPS map 64SС камертай эд зүйл, цахилгаан тамхи 2 блок байсан, дугуй хийлэгч, саарал өнгийн цүнх, хүрэн өнгийн түрийвчинд байсан 60.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 101-102/,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байрны гражийн авто зогсоол дээр тээврийн хэрэгслийг байрлуулсан байв. Хэрэг учрал болсон гэх газрын байршлын ... багажаар хэмжиж үзэхэд уртраг, өргөрөгийн.... солбилцлыг зааж байсныг үзлэгийг тэмдэглэлд тусгав. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганхүлэг, СНТ-ийн АНСХ-ийн нохойн төлөөлөгч цагдаагийн ахлагч Х.Бармид нар нь ойр орчмын хяналтын камер шүүж, биечилсэн сурвалжлага хийхээр явсан болно. Үзлэгийн явцад тээврийн хэрэгслийн эзэмшигч М.Аыг байлцуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 0000 УББ улсын дугаартай хар өнгийн Тоёото Ланд Крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр хойд зүгт харж байрласан байх ба 2 толь, дугуй, бусад эд анги бүрэн бүтэн байна. Тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалганы том шилийг гаднаас дотогш чиглэлд хагалсан байсныг криминалистикийн мэргэжилтэн хэмжихүйн гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн хаалгыг эзэмшигч М.Ааар нээлгэн дотор орж, урд болон хойд гэсэн хэсэгт хувааж үзлэгийг цааш үргэлжлүүлэхээр тогтов. Үзлэгийг тээврийн хэрэгслийн дотор үргэлжлүүлэхэд урд талын суудал дээр иргэний үнэмлэх утасны цэнэлэгч, жолоочийн суудал дээр цагаан өнгийн тор, бичиг баримтууд байв. Хойд талын шалавчин дээр бичиг баримт, суудал дээр хувцас байв. Криминалистикийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Э.Отгонцэцэг тухайн газрыг 2, 1 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авав. Криминалистикийн мэргэжилтэн ул мөр илрүүлэх чиглэлээр ажиллаж 4 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авав. Үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий өөр ул мөр илрээгүй тул тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулахад санал хүсэлтгүй гэснээр үзлэгийг 10 цаг минутанд дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 94-96, 106-107/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б31-21-1077 дугаартай “...хагарсан цонх, зам заагч, тамхи, хийлэгч, цүнх зэргийг 1.257.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ /3-р хх-ийн 114-115/ зэргээр,

- 2021 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 91 дүгээр байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.Оийн эзэмшлийн 0000 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, жолооны үнэмлэх 1 ширхэг, банкны карт 1 ширхэг, жижиг гарын зэс аяга 1 ширхэгийг хулгайлж, 282,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Оийн: “....Би 2021 оны 10 дугаар сарын 8-ны өглөө 09 цагийн үед машин хаагаад тавьчихсан байх гэж бодоод гараад машин дээрээ очиход миний машины жолоочийн эсрэг талын ар талын цонх нь хагарсан байдалтай байсан. ...миний өөрийн түрийвч байсан, дотор нь банкны карт, жолооны үнэмлэх, бэлэн мөнгө гэвэл 100-200 төгрөг л байсан байх, өөр зүйл гэвэл жижиг гарын зэс аяга байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 146-147/,

            Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б31-21-1048 дугаартай хөрөнгийн үнэлгээ /3-р хх-ийн 154-155/ зэргээр,

-2021 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Нэгдэлчин зочид буудлын авто зогсоол дээр байрлуулсан иргэн Г.Оын эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы цонхыг хагалж, автомашин дотроос IРаd, аяны хутга, Hugo boss брендийн бэлтгэлийн хослол, хар өнгийн бэлтгэлийн цүнх зэрэг эд зүйлс хулгайлж, хохирогчид 1,643,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

хохирогч Г.Оын: “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 3 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Нэгдэлчин зочид буудлын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 0000 УББ улсын дугаартай Тоёото ланд круйзер маркийн автомашинаа байрлуулсан. ...миний автомашины зүүн талын жолоочийн ард талын хаалганы цонх нь хагарсан байдалтай, мөн автомашины урд талын жолоочийн суудлын завсар байсан Аррlе брендийн Iраd 1 ширхэг, дунд талын хайрцагт байсан улаан өнгийн аяны хутга болон ард талын багажинд байсан хар өнгийн цүнхтэй бэлтгэлийн хувцас зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 176-177/,

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, РХ клубын автомашины зогсоол ... 0000 УББ улсын дугаартай саарал өнгийн Тоёото ланд круйзер маркын машины зүүн талын жолоочийн хойд талын хаалганы шил бүхэлдээ бутарч хагарсан байдалтай байв. ... тухайн автомашинаас хулгайд алдагдсан гэх эд зүйл байсан гэх газрыг шинжээч 8, 3 дугаараар тэмдэглэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /3-р хх-ийн 171-173/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн БЗД2-21-1082 дугаартай “Iраd, бэлтгэлийн хослол, аяны хутга зэргийг 1.622.700 төгрөгөөр үнэлсэн" хөрөнгийн үнэлгээ /3-р хх-ийн 186-187/ зэргээр тус тус нотлогдсон байгаагаас гадна хохирогч нарын хулгайлагдсан эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан талаараа хэргээ хүлээн мэдүүлсэн А.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 86-87, 126, 161, 200, 230, 2-р хх-ийн 19, 51, 87, 115, 148, 179, 215, 3-р хх-ийн 12-13, 52-53, 128, 162, 194-195, 4-р хх-ийн 112, 204/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн: “Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Эрүүгийн 2106034242346 дугаартай хэрэгт хохирогч Г.М-оос гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг нь 20 секунтын, 6 секунтын хоёр бичлэг байх ба энхний 20 секунтын бичлэгийг эхлүүлэн үзэхэд тухайн бичлэг дээр цэнхэр өнгийн хантаазтай, түүний дотор талаар хар бараан өгийн хувцастай, эрэгтэй хүн машинуудын дундуур машин машин руу хараад алхаж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байх ба тус хүн нь хяналтын камерт ойртох үед нь түүнийг харахад яллагдагч А.А мэт харагдаж байх эрэгтэй хүн нь гар болон энгэртээ ямар нэгэн зүйл аваагүй алхаж байгаа бичигдсэн байх тул доорх зургуудаар харуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй тул үзлэгийг дараагийн бичлэгнээс үргэлжлүүлэхээр тогтов. Дараагийн бичлэг рүү орж үзэхэд 6 секундыг бичлэг байх ба бичлэгийг үзэхэд өмнөх бичлэг дээр гарч байсан эрэгтэй хүн бичлэгт бичигдсэн байх ба энгэртээ ямар нэгэн эд зүйл хийж гараа барин явж байгаа нь хяналтын бичлэгт бичигдсэн байна.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /4-р хх-ийн 86-94/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч А.А-ын 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийг хүртэлх хугацаанд 19 удаагийн үйлдлээр бусдын эзэнгүй тээврийн хэрэгсэлд цонхыг нь хагалах зэргээр нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 14,563,464 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн...” гэмт хэргийн шинжтэй байна.  

Анхан шатны шүүхээс А.А-ын үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.А-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.А-ын гаргасан “хийгээгүй үйлдлүүдийг мөрдөгч нар нь тулгаж хүлээлгэсэн” гэсэн асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасныг Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 347 дугаар “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /5-р хх-ийн 79-80/,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 287 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /5-р хх-ийн 86-87/,

Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1651 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /5-р хх-ийн 91-93/,

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/1098 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /5-р хх-ийн 114-118/,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5352 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /5-р хх-ийн 193-195/-оор тогтоогдоогүй гэж тус тус шийдвэрлэсэн байна.

Мөн хулгайлах гэмт хэргүүдийг хэрхэн үйлдсэн талаараа А.А нь гэрчээр /1-р хх-ийн 25-26, 114-115, 144, 183-184, 217-218, 2-р хх-ийн 37-38, 73-74, 101-102, 136-137, 166-167, 199-201, 235, 3-р хх-ийн 41-42, 72-74, 110-112, 150-152, 183-184/ мэдүүлсэн байх ба түүний “...хаана оршин байсан, ямар тээврийн хэрэгсэлд хэрхэн нэвтэрч, ямар эд зүйлсийг авсан...” талаарх мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдал зэрэгтэй харилцан уялдаж нотлогдож байх тул шүүгдэгч А.А-ын “...цагдаагийн ажилтнууд хэргийг хууль бусаар тулгаж хүлээлгэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хохирогч нарт учирсан хохирлыг шүүх үндэслэлтэй, зөв хянан шийдвэрлэсэн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байх бөгөөд шүүхээс А.Ад долоон жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний “Хулгайлах” гэмт хэргийг 19 удаагийн үйлдлээр үйлдсэн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт болон түүний урд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 6 удаа шийтгүүлсэн атлаа засарч хүмүүжээгүй дахин “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохирсон байх тул А.А-ын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйл “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” заалтад “...тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх А.А-ын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шийтгэгдсэн 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн  5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, 5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах зэргээр хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан байдлыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “Тэнсэх” зохицуулалттай адилтган ойлгож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байгааг зөвтгөсөн хууль зүйн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, шүүгдэгч А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч А.А-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 9 хоногийн хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн А.А-ын биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сар 9 хоног /долоон жил таван сар ес хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ