| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01131/И |
| Дугаар | 155/ШШ2016/01101 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/01101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд *****ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 155/2016/01131/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Х нь 1981 онд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Сэлэнгэ аймгийн Шаамарын техник мэргэжлийн сургуульд суралцаж 1983 онд төгсөөд Номгоны сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оноос 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд ирж саальчнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдоогүй тул 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оноос 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Номгоны сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Х нь тус шүүхэд Сэлэнгэ аймгийн Номгоны сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оноос 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Х нь Сэлэнгэ аймгийн Номгоны сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оноос 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Номгоны сангийн аж ахуйн даргын 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 179 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд авах, буцалтгүй тусламж олгох тухай тушаалын хуулбар, Эрх чөлөө сонины 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №87/4109/ дугаарт нийтлэгдсэн Зорилго нэгтэй бүсгүйчүүд нэртэй сэтгүүлчийн тэмдэглэл, гэрч Л.Эрдэнэчимэг, Ц.Эрдэнэбат нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Армагууд овогт Халтарын Гэрэлмаагийн Сэлэнгэ аймгийн Номгоны сангийн аж ахуйд 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оноос 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Гэрэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН