| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01172/И |
| Дугаар | 155/ШШ2016/01103 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/01103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд Б.А -ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 155/2016/01172/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа аж ахуйн тасагт 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесараар, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт угаагчаар, 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяа Мөрөн пүүсийн барилгын тасагт тоосгочноор, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний салбар Малчин хоршоололд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэртээ орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр засвартай тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Х нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа аж ахуйн тасагт 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесараар, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт угаагчаар, 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяа Мөрөн пүүсийн барилгын тасагт тоосгочноор, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний салбар Малчин хоршоололд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Х нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа аж ахуйн тасагт 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесараар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд угаагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяа Мөрөн пүүсийн барилгын тасагт 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тоосгочноор, Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний салбар Малчин хоршоололд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь ********* 1981 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай Ажилд томилох, цалингүй чөлөө олгох тухай, 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаартай Ажилд шилжүүлэн томилох, томилох ажлаас чөлөөлж шилжүүлэх, чөлөө олгох тухай тушаалуудын хуулбар, гэрч Б.Чулуунцэцэг, Х.Таня нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **********Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа аж ахуйн тасагт 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесараар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд угаагчаар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяа Мөрөн пүүсийн барилгын тасагт 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тоосгочноор, Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний салбар Малчин хоршоололд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН