| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1161/и |
| Дугаар | 155/ШШ2016/01105 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/01105
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** оршин суух Б.А -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** оршин суух Б.А -д холбогдох 702.000 /долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2016/1161/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Г.Төмөртогоотой зээлийн гэрээ байгуулж 9759 ХӨВ улсын дугаартай **** маркийн автомашиныг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 20016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэрээ байгуулж өгсөн. Г.Х нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2.900.000 төгрөгийг өгөөд үлдсэн 600.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Утсаар ярихад мэдэж байгаа гэдэг. Иймд 600.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5%-иар алданги тооцон 34 хоногийн алданги болох 102.000 төгрөгийг тооцон 702.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...Г.Төмөртогоогоос нэхэмжилсэн 702.000 төгрөгөөс 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдсэн 402.000 төгрөгийг 2016 оны 10 сарын 25-ны дотор өгөхөөр харилцан тохиролцлоо гэжээ.
Хариуцагч Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ******** нэхэмжилсэн 702.000 төгрөгөөс 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөгийг бэлнээр өгч 402.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор өгөхөөр харилцан тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Г.Төмөртогоод холбогдох, 702.000 /долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 702.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг өгч, 402.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Х нэхэмжлэлийн шаардлага 702.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.398 төгрөгийн тавин хувь болох 10.699 төгрөгийг хариуцагч Г.Төмөртогоогоос, улсын орлогоос 10.699 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Х д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **** холбогдох, 702.000 /долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 300.000 төгрөгийг бэлнээр өгч, 402.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.398 төгрөгийн тавин хувь болох 10.699 төгрөгийг хариуцагч ****, улсын орлогоос 10.699 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Х д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ