Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/01106

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчХаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

ХариуцагчУлаанбаатар хотод **** оршин суух Б.А

ХариуцагчХөвсгөл аймгийн Мөрөн суманд ***оршин суух Б.А  нарт холбогдох,

Зээлийн төлбөр 45.330.425 /дөчин таван сая гурван зуун гучин мянга дөрвөн зуун хорин тавтөгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 201оны 0дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 155/2016/01085/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааГ.Х нь Хаан банкны Хөвсгөл салбараас 44.000.000 /дөичн дөрвөн саятөгрөгийн зээлийг 2015 оны 07 сарын 06-ны өдөр ЗГ-15/1197 дугаартай Зээлийн болон барьцаабаталгаат ипотекийн гэрээ байгуулан Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтааршугамаар ашиглажтөлөх хуваарьтай авсанЗээлийн барьцаандБизнесийн бараа материал /хүнс болон хувцас/, 2001 онд үйлдвэрлэгдсэн 66-88 ХӨВ улсын дугаартай Toyota Land Criuser-100 маркийн сувдан цагаан өнгийн суудлын автомашинМөрөн сумын 08 дугаар багт байрлах Ганзам ХҮТ-ийн Ү-1723001082 дугаартай, 328,2 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгыг 937 м.кв талбайтайэзэмших эрхтэй газрын хамт барьцаалсанЗээлийн гэрээний 2.5.1-д заасны дагуу 2015 оны 07-р сарын 25-ны өдрөөс 2016 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл хүүгийн төлбөрийг 1-4 хоног хугацаа хэтрүүлэн төлж байсан ба зээлийн гэрээний 2.5.2-т заасан нөхцөлөөр 2016 оны 06-р сарын 25-ны өдөр зээл бүрэн төлөгдөж дуусах байтал төлөлт хийгдэлгүй өнөөдрийг хүртэл 67 хоног хугацаа хэтрүүлэнзээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйзээлийн төлбөрийг барагдуулаагүй байнаИймээс зээлдэгч Г.Х Г.Х  нараас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байнаҮүндҮндсэн зээлийн төлбөр 41,860,517.82 төгрөгзээлийн хүүгийн төлбөр 2,865,483.52 төгрөгнэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 575,748.26 төгрөгкоммитмент хүүгийн төлбөр 28,676.31 төгрөгнийт 45,330,425.91 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Х Г.Х  нар шүүхэд гаргасан хариу тайлбартааИргэн Г.Х миний бие 2015 оны 07 сарын 06-ны өдөр хөвсгөл Хаан банкнаас 44.000.000 /дөчин дөрвөн саятөгрөгний шугамын зээл авч эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж Турк улс болон Хятад улсаас бараа татан авчирсан юмУг зээлийг төлөх хугацаанд эдийн засгийн хямрал болж барааны гүйлгээ эрч муудажорлого орохгүй болжзээлээ төлж чадахгүйд хүрсэн юмУлс оронд эдийн засгийн хямрал гайгүй болоод орлого маань хуучин шигээ орвол зээлийг төлөх болноМанай Ганзам дэлгүүр нь барааны үлдэгдэл маш ихтэй байгааБараагаа зарж орлогоо оруулж байж л зээлийг төлнө гэжээ.

Хариуцагч Г.Х Г.Х  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартааЗээл авсан учир зээлийг төлж барагдуулнаМанайд 200.000.000 төгрөгийн бараа байгаа ба хямралын үе ирсэн учир зарагдахгүй байнаХэрвээ бараа зарагдаж байсан бол зээлийг хугацаанд нь төлөх байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Г.Х Г.Х  нарт холбогдох 45.330.425 /дөчин таван сая гурван зуун гучин мянга дөрвөн зуун хорин тавтөгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Г.Х Г.Х  нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 45.330.425 /дөчин таван сая гурван зуун гучин мянга дөрвөн зуун хорин тавтөгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба энэ нь бусдын эрхэрх чөлөөхуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталжхэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384.602 /гурван зуун наян дөрвөн мянга зургаан зуун хоёртөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч Г.Х Г.Х  нараас 384.602 /гурван зуун наян дөрвөн мянга зургаан зуун хоёртөгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн45.330.425 /дөчин таван сая гурван зуун гучин мянга дөрвөн зуун хорин тавтөгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Х Г.Х  нар зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталжхэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384.602 /гурван зуун наян дөрвөн мянга зургаан зуун хоёртөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Х Г.Х  нараас 384.602 /гурван зуун наян дөрвөн мянга зургаан зуун хоёртөгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдаххяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахтухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН