Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/01108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга ажилтай, Мөрөн сумын ****оршин суух Б.А  нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн Б.А /,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****оршин суух Б.а холбогдох

Үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги, нийт төлбөрт 11.254.132 /арван нэгэн сая хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Батлхагвын гуйлтаар түүний ХААН банкны 5890238862 тоот дансанд 2013 оны 3 дугаар сарын 12-нд 7.000.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр түүний төрсөн охины Халиуны ХААН банкны Г.Х  тоот дансанд 860.000 төгрөг, нийт 7.860.000 төгрөг шилжүүлэн өгч зээлийн гэрээ байгуулан 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн боловч 2013 оны 7, 8, 9 сарын хүү гэж нийт 680.600 төгрөг цувуулж өгсөн. Г.Х нь гэрээний үүргээ зөрчиж, надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан юм. Батлхагвын шүүхэд гаргасан тайлбартай танилцсан худлаа зүйл бичсэн байна лээ. Батлхагваар хонины гэдэс авахуулсан ч гэх шиг зөндөө ор үндэслэлгүй зүйл бичсэн ба авсан гэж байгаа бол өөрөө нотлох ёстой байх гэж бодож байна.

Зээлдэгч **** үндсэн зээлийн үлдэгдэл 7.860.000 төгрөг, хүү 2.358.000 төгрөг, нийт 10.218.000 төгрөг, үүнээс хүү гэж өгсөн 680.600 төгрөгийг хасаад үлдэгдэл 9.537.400 төгрөг болж байгаа ба үүний гэрээнд заасны дагуу алданги нийлээд төгрөг болж байгаа боловч би одоо алдангинд 1.716.732 төгрөг нэхэмжлэж байна.

Иймд үндсэн зээл 7.860.000 төгрөг, хүү 1.677.400 төгрөг, алданги 1.716.732 төгрөг, нийт төлбөрт 11.254.132 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул уг төлбөрийг хариуцагч Б.Батлхагвааас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сарангэрэлээс 7.860.000 төгрөгийг зээлж авсан. Бид мөнгө өгч авалцах үедээ зээлийн гэрээ байгуулаагүй байж байгаад зээлийн гэрээг бол дараа нь нөхөж 2013 оны 6 дугаар сарын сүүлээр гэрээ гэх бичилт хийгдээгүй маягт цаасан дээр намайг гарын үсэг зур гэж шаардаж гарын үсэг зуруулсан. Сарангэрэл надад өгсөн мөнгөнөөсөө дараах байдлаар буцаагаад авч эхэлсэн. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөгийн үнэ бүхий хивс, дрож, ширээний бүтээлэг, хулдаас зэрэг эд зүйлийг надаар Идэр-Ундраа гэх дэлгүүрээс авахуулсан. Би өөрөөсөө мөнгийг нь төлж авч өгсөн.

2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 46.000 төгрөгийг бэлнээр манай ажил дээр ирж авсан.

2013 оны 6 дугаар сарын 21-ний 100.000 төгрөг бэлнээр ажил дээр ирж авсан.

2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 250.000 төгрөг бэлнээр ажил дээр ирж авсан.

2013 оны 6 сараас 9 сар хүртэл Сарангэрэлийн цалингийн зээл гэж нэхэж ирэхээр нь нийт 400.000 төгрөгийг ХААН банкны эдийн засагч Нарангэрэлд өгсөн.

2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр ажил дээр ирж авсан.

2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 115.000 төгрөгийг бэлнээр ажил дээр ирж авсан.

2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 700.000 төгрөгийг бэлнээр ажил дээр ирж авсан.

2013 оны 10 сард Сарангэрэл нь 59.800 төгрөгийн үнэ бүхий сүлжээний бүтээгдэхүүн /шар буурцаг/ авсан.

2014 оны зун Сарангэрэл нь намайг хонины гэдэс авах гэсэн юм мөнгө өг гэхээр нь би 10.000 төгрөгөөр хонины гэдэс авч өгсөн.

Сарангэрэл нь надад мөнгө зээлэхээс өмнө мөнгө, эд зүйл зээл авчихаад мөнгийг нь өгөөгүй. Үүнд: 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сарангэрэл нь гадаад хүнд өгөх гэсэн юм гэж модон түлээний авдар /60.000 төгрөг/, хөнжил 1 ширхэг /үнэ 30.000 төгрөг/, нийт 90.000 төгрөгний эд зүйл зээлээр авсан. Төлбөрийг төлөөгүй учир түүний зээлсэн 7.860.000 төгрөгнөөс нь суутгасан.

2009 оны 3 дугаар сард Сарангэрэл нь Цогоо гэх хүнтэй ирээд энэ хүнд бензиний мөнгө өгөх гэсэн юм зээлээч гэж ирсэн учир би өгсөн. Уг мөнгийг би надад зээлсэн мөнгөнөөс суутгана.

2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сарангэрэл нь медаль угааж байна тооцоо хийгээд юм аваад өгчих, би дараа нь мөнгийг нь өгье гэхээр нь би 100.000 төгрөгөөр 3 ширхэг 0.7 литрийн алтанчингис гэх архи, хоол, 2 вино гэх зэрэг нийт 100.000 төгрөгийн архи вино авахуулсан. Энэ мөнгийг би түүний дээрх мөнгөнөөс хассан. Ингээд би Сарангэрэлд 7.860.000 төгрөгийг зээлж авснаас дээрх байдлаар цувуулж өгсөн мөнгө нийт 7.300.600 төгрөгийг Сарангэрэлд өгсөн байна.

Би хүү, алданги, хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Сарангэрэл нь зээлсэн мөнгөө маргаашнаас нь эхлээд цувуулаад аваад байсан. Өмнө нь надаас зээлж авч байсан мөнгөө өгөхгүй, нэхэхээр наад 7.000.000 төгрөгнөөсөө суутгачихаарай гэдэг байсан учир би суутгасан. Өөрөө ч мөнгөө хүлээгээд авсан. Би зээлийн гэрээний хугацааг сунгаагүй төлсөн гэжээ.

ؿ , болон зохигчдын :

Нэхэмжлэгч Г.Х  нь хариуцагч *** үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нийт төлбөрт 11.254.132 /арван нэгэн сая хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Г.Х  нь: ....Батлхагвын хүсэлтээр түүний ХААН банкны 5890238862 тоот дансанд 2013 оны 3 дугаар сарын 12-нд 7.000.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр түүний төрсөн охин Халиуны ХААН банкны Г.Х  тоот дансанд 860.000 төгрөг, нийт 7.860.000 төгрөг шилжүүлсэн.... гэх тайлбар, мэдүүлэг,

Хариуцагч Г.Х нь: ....**** 7.860.000 төгрөгийг зээлж авсан.... гэж хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн, зохигчид нь 7.860.000 төгрөг өгсөн, авсан дээр маргахгүй байна.

Харин хариуцагч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.254.132 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага 11.254.132 төгрөг-ийг төлөхгүй гэдгээ нотлож чадахгүй байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн зээлийн гэрээ байна гэж үзлээ. Учир нь: Хуульд мөнгө зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд бэлэн мөнгө шилжүүлэн өгсөн байх тул зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн зээлийн гэрээ авагдсан хэдийч 44 дүгээр зүйлийн 44.1-д бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульд заасан, уг зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар байх тул хариуцагчаас зээлийн хүү, алданги гаргуулах боломжгүй, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, хүү, алданги нийт 11.254.132 төгрөг-ийг гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна.

Иймд хариуцагч **** зээлдүүлсэн 7.860.000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн авсан гэх 680.600 төгрөгийг хасаж 7.179.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж ирүүлсэн доорхи баримтуудыг үнэлээгүй болно. Тухайлбал: ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь ьд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульд заасан, уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хариуцагчаас гаргаж ирүүлсэн Г.Х д 2013 оны 9 дүгээр сарын 12-нд 5.000.000 /таван/ сая төгрөг эргэн төлөв гэх баримтыг үнэлгээгүй учир нь Хөвсгөл аймаг шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 23-ний өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлтээр өөр өнгийн будагч зүйлээр засварласан, Г.Х ийн гарын үсэг мөн болохыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт ирсэн байх тул дээрх баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй байна гэж үзлээ.

Хариуцагчид шїїх хуралдааны товыг түүний 99388654 дугаарын утасруу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Батлхагвын эзгїйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Х ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 195.016 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Х  7.179.400 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 129.820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Х д олгох. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д зааснаар хариуцагч ** 7.179.400 /долоон сая нэг зуун далан есөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.074.732 /дөрвөн сая далан дөрвөн мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195.016 /нэг зуун ерэн таван мянга арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х  129.820 /нэг зуун хорин есөн мянга найман зуун хорь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х д олгосугай

3119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар  д шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ