Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 12

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Ж.Ц , түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч Б.Л , түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бундаг овгийн Ж.Ц , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөндийн овгийн Б.Л   нарт холбогдох 1726000880033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бундаг овогт Жа.Ц

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Хөндий овгийн Б.Л ,

Шүүгдэгч Ж.Ц  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 48-95 ӨВА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 7.6 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана." гэснийг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж иргэн Г.Н  амь нас хохирсон,

Шүүгдэгч Б.Л  нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Н  зүүн

талын нүдэнд гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.Л  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач бид хоёр хар багын найзууд. Бид хоёр 2017 оны 09 дүгэр сарын 04-ний өдөр аймаг явах ажилтай байсан. Аймгаас буцаж явах замдаа талийгаачийг Гучин-Ус суманд хүнтэй уулзах ажилтай гэж хэлж байсан тул Гучин-Ус орох үед талийгаач унтаж байсан. Сэрээх гээд “сэр” гээд гарынхаа араар нүд рүү нь цохьсон. Би тухайн үед эрүүл, талийгаач бага зэрэг халамцуу байсан. Талийгаачийн эхнэр над руу утсаар яриад 1000000 төгрөгний хэрэг байна, туслаач” гэхээр нь би 1000000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ч.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Ж.Ц тай садан төрлийн холбоо байхгүй. Талийгаач Г.Н  манай нөхөр байгаа юм. Би талийгаачтай 2006 онд гэр бүл болоод дундаасаа дөрвөн хүүхэдтэй болсон. Би 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр талийгаачийг нас барсан талаар Ж.Ц ын эхнэр Бямбасүрэнгээс

мэдсэн. Тэгээд би тухайн өдрөө Богд суманд очиход нас барсан байсан.
Талийгаач 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Богд сум руу барьж байсан
шатахуун түгээхийн барилгаа дуусгах гээд замын унаагаар гарсан. Би аймгаас явснаас нь
хойш огт холбоо бариагүй. Залгахаар утас нь холбогдохгүй байсан. ...Миний хувьд
химийн шинжилгээний хариуг бол хүлээн зөвшөөрч байна. Харин задлан
шинжилгээний дүгнэлттэй танилцлаа. Автомашинд мөргүүлсний улмаас нас барсан
гэж дүгнэлт гарсныг хүлээн зөвшөөрч байна. ...Ц  нь хохиролд 7000000
төгрөг төлсөн. ..Би болон Талийгаач Н  бид хоёр нийгмийн даатгал төлж
байгаагүй учраас өнчирч үлдсэн 5-11 насны 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж
олдохгүй тул хохирлын хэмжээгээ өөрчилж 30000000 төгрөг болгож хүүхдүүдийнх
нь дансанд хийж, алс ирээдүйд нь сургууль соёлд нь зарцуулахаар нэхэмжилж
байна. ...Гэхдээ одоо үлдсэн 23000000 төгрөгийн хохирлыг барагдуулчихвал гомдол
санал нэхэжлэх зүйлгүй болно..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42, 44-47 хуудас/

Гэрч Д.Г ын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Талийгаач Н  ах бол манай ээжийн төрсөн дүү нь байгаа юм. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчим найз Ч ы хамт баруун талын хорооллын хойно АнарЧ  гэдэг найзтайгаа

уулзчихаад зүүн хороолол руу гэртээ харих гээд явж байтал "Баян" колонкийн хойно
Ө  ах машинтайгаа Ц  өөрийнхөө Ланд-80 маркийн машинтай зогсож
байхаар нь бид хоёр очсон юм. Бид хоёрыг очиход Ц , Ө , Р ,
Д , талийгаач Н  ах, нэрийг нь сайн мэдэхгүй нэг залуу энэ хэд
халамцуу Ө  ахыг гаргаж өгөх гэж байгаа гээд зогсож байсан. Тэгээд
Ө  ахыг гаргаж өгөх гээд эхлээд би мотоцикльтой яваад дэлгүүрээс 0.75
литрийн “Сүлд” нэртэй архи авч ирж уусан. Түүний дараа Ч , Ө  ахын
машиныг унаж яваад дахиад 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи авчирч хувааж
уусан. Би цагийг нь сайн санахгүй байна. Ойролцоогоор 14 цаг л болж байсан байх,
Ц  машинаа асаагаад зогсчихсон машинд нь Д , Р , нэрийг нь
мэдэхгүй залуу гурав сууж байгаа харагдсан чинь л Ц  гэнэт машинаа
хөдөлгөөд Н  ахыг дайрчихаар нь би орилоод "чи хүн дайрчихлаа шүү дээ гэж
Ц ад" хэлэхэд Ц  ухарч зогссон. Машины доор нь талийгаач Н
ах биеийн зүүн талаараа хэвтсэн байдалтай байхаар нь гүйж очиж босгоод
Ц ыг "чи урд чинь хүн байхыг хардаггүй юм уу" гээд нэг удаа хамар руу
цохиод, машиныг нь нэг удаа өшиглөсөн чинь манангийн шар гэрлийнх нь гадна
талын хамгаалалт унасан. Тухайн үед Ц ын хамарнаас надад цохиулснаас
болоод цус гарсан. ...Бүгд их согтуу байсан. ...Машин нь их огцом хөдөлсөн.
Гэнэт л түр хийх чимээ гарсан тэр үед талийгаач машины урд талд газар хэвтэж
байсан. Би тэр үед нь хүүе хүн мөргөчихлөө гээд орилтол Ц  машинаа хойш
нь ухраагаад талийгаачаас 2-3 метр орчим зайд очиж зогссон. Тэгээд машинд
байсан Ц , Р  гуай, Д  гуай, бас нэг залуу гэсэн хүмүүс бууж
ирсэн. Тэд нарыг бууж ирэхэд талийгаач газар хэвтэж байсан. Бид нар бүгдээрээ
зэрэг шахуу талийгаач дээр очоод би талийгаачийг босголцсон. Надтай хамт хэн
босголцсон болохыг анзаарч харж чадаагүй. Их сандарсан байсан болохоор
анхаарах завдал гараагүй. Тэр үед талийгаач ёолоод л байсан. Хаана нь өвдөж
байгаа талаар тэнд байсан хүн болгон л шахуу асуусан. Тэгэхэд юм хэлэхгүй ёолоод суугаад байсан. Тэгээд бид нар өргөөд Ц ын машины арын суудал дээр суулгасан. Р  гуай, Д  гуай, Хуягаа гэж залуу Ц  нар машинд суугаад, Ц  машинаа унаад хөдөлсөн. Тэгэхээр нь би араас нь мотоцикльтой хөдлөөд замдаа Ч ыг гудамжинд буулгачихаад тэр мотоцикльтойгоо Ц  гуайн хашааны гадаа очсон. Тэгээд би Ц ын гэрт ороход эхнэр нь байж байсан. Тэр үед эхнэр нь энэ хүмүүсийг одоо яв гэж хэлж явуулахаас гэж байсан. Ц , талийгаач Н  ах хоёр Ц ын гэрт орчихсон, хамт явсан хүмүүс нь гэрийнх нь гадаа машин дотор сууж байсан. Тэр үед талийгаач Н  ах Ц ын байшингийн том өрөөнд орон дээр нь сууж байсан. Надтай юм яриагүй, Ц  дусал залгуулах гэж байгаа бололтой байсан. Талийгаач ямар нэг эм тариа хийлгэж байсан зүйл байхгүй байсан. Би тэнд нэг их удалгүй гараад гэр рүүгээ явсан. Гэртээ байж байтап Ц ын эхнэр нь нэг сувилагчийн хамт манайд орж ирээд "ахын чинь хөлөнд шарх байх юм, эмнэлэг дээр хүрээд очооч" гэхээр нь би эмнэлэг дээр очсон. Тэнд байх хугацаанд би ослын талаар яриагүй. Ц  ахыг хэлчихсэн байх гэж бодсон юм. Биед нь ил харагдах гэмтэл бол байгаагүй. Өмсөж байсан биеийн тамирын цамц нуруу хэсэгтээ цуураад урагдчихсан байсан. Талийгаачийн нэг нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Өөр гэмтэл бэртэл гэх юм мэдэгдээгүй. ...Тэгээд өнөөдөр 10 цагийн орчим эмнэлгийн гадуур мотоцикльтой явж байсан чинь Ц ын эхнэр Б эмч Н  ах чинь манай гэрт ухаан алдаад ойчсон гэнэ, чи очоод үзээдэх гэхээр нь би Ц ынд очоод үзэхэд арын өрөөнд газар хивсэн дээр хөнжил дэрлэчихсэн хэвтэж байсан. Удалгүй араас Бямбадолгор эмч орж ирээд Н  ахыг үзчихээд зүрх нь цохилохгүй байна гээд эмнэлгийн машиныг дуудаад эмнэлэгт хүргэж ирсэн. Эмнэлэгт ирэхэд нас барчихсан байна гэж хэлсэн. Н  ахын биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Цамц нь л урагдсан байгаа харагдсан. Хэрүүл зодоон болоогүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-51 хуудас/

Гэрч Д.Ө ын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Талийгаач Н  бид хоёр Богд суманд баригдаж байгаа колонкийн барилга дээр хамт ажиллаж байгаад би гагнуурын ажлаа дуусчихаад өчигдөр өглөө Өмнөговь аймаг руу буцахаар болсон юм. Тэгээд 11 цагийн орчим колонк дээрээс багажаа аваад баруун хороонд байдаг хадмын хашаанаас гагнуурын цэнэглэгч, запас дугуй зэрэг эд зүйлээ аваад гарах гэж байхдаа талийгаач, Н , Ц , Д , Хуягаа, Р  бид хэд нэг шил 0.5 литрийн "Сархад" архи хувааж уучихаад би сумын төвийн хойно байдаг "Баян" колонкоос бензин аваад зогсож байтал араас Ц ын машинд суугаад ард үлдсэн хэд маань хүрээд ирэхээр нь гар барьчихаад явъя гэж бодоод колонкоос жаахан цааш гараад зогсож байтал Ч , Д.Г  хоёр мотоцикльтой хүрээд ирсэн. Тэгтэл Г  "ах явах гэж байгаа бол дүү нь нэг шил архи аваад ирье" гээд мотоцикльтойгоо яваад 0.75 литрийн “Сүлд” нэртэй архи аваад ирснийг бид хэд хувааж уучихаад байж байтал Ч  миний машинаар яваад 0.75 литрийн “Соёрхол” архи авчирсан. Түүнийг нь хувааж уучихаад би цаашаа явах болоод машинаа асаатал "хүүе хүн дайрчихлаа" гээд орилохоор нь машинаасаа буугаад хартал талийгаач Н  Ц ын машины өмнө хөлөө жийчихсэн сууж байхаар нь яасан юу болов, чи зүгээр үү гэсэн чинь зүгээр, зүгээр гээд өөрөө босоод ирэхээр нь Г  бид хоёр түшиж Ц ын машинд суулгаад явуулсан. Би цаашаа ганцаараа яваад сумын төвөөс хойш 15 км Зараа гэх газарт байх хадам аав Жаргалсайханынд очиж хоносон. Тэгтэл сумын төвөөс Гозон Лхагваа гэх манай найз Н  өөд болчихсон байна гэж хэлэхээр нь би сумын төвд ирсэн. Н  биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Цамц нь л урагдсан байгаа харагдсан. Хэрүүл зодоон болоогүй. Харин хэд хоногийн өмнө Гозон Л маргалдаж зодолдсон гээд баруун нүд нь хөхөрсөн байсан. ...Бүгд нэлээн согтуу байсан. Осол болсны дараа машинд түшээд суулгасан болохоор хөл нь доголж байсныг анзаараагүй. Өмдний түрий нь урагдсан байсан. Аль тал нь урагдсан байсныг санахгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө барилга дээрээ хоносон. Бусад өдөр нь бол ээжийндээ хонож байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Гэрч Ж.-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Ц  ахын машин шинээр барьж байгаа клонк дээр байгаа харагдахаар нь очиход Ө  ах, Р тогтох ах, Д  ах, талийгаач Н  ах нар машиндаа багаж ачаад байж байсан. Тэгээд багажаа ачиж дуусаад Ө  ахын гэрт очоод 0.5 литр Сархад нэртэй архи уусан. Тэгээд Ө  ах айл руу явж хувцсаа аваад доошоо гарлаа гэж хэлээд машинаа асаагаад ганцаараа явсан. Тэгээд бид хэд Ц  ахын Ланд 80-тай "Баян" колонк дээр очиж Ө  ахын машинд бензин хийчихээд цаашаа хөдлөөд ойрхон зогсож байтал араас Г , Ч  хоёр мотоцикльтой ирсэн. Тэгээд байж байтал Ч , Г  хоёр Ө  ахад нэг шил архи авч өгье гэж дэлгүүр рүү яваад нэг шил "Сүлд" нэртэй 0.75 литрийн архи авчирсныг хувааж уучихаад дахиад Ч  ах нэг шил 0.75 литрийн Соёрхол архи дэлгүүрээс авчирсныг хувааж уучихаад Ө  ах цаашаа явах болоод Ц  ахын машинд Д , Р  ах бид дөрөв суусан. Тэгээд Ц  ах гэнэт машинаа хөдөлгөсөн чинь гадаа зогсож байсан Г  "хөөе хүн дайрчихлаа шүү дээ" гэсэн чинь Ц  ах машинаа ухраачихаад буугаад харсан чинь талийгаач Н  ах машиных нь өмнө хөлөө жийгээд сууж байсан. Тэгтэл Г  Ц ыг "чи хүн дайрч аллаа шүү дээ" гээд хамар руу нь гараараа цохиод хамрынх нь цусыг гоожуулчихаар нь хамрын цусыг нь тогтоочихоод Ц  ахынд Д , Р , талийгаач Н  ах, Ц  ах бид хэд ирсэн. Би Ц  ахын гэрийн гадна буугаад гэр рүүгээ явган алхаад орсон. Манай гэр Ц  ахын урд талд ойрхон байдаг юм. Тухайн үед 13 цаг л өнгөрч байсан байх. Цагийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Тэгээд өнөөдөр үдээс өмнө Н  ах нас барсныг манай ээж Хорлоо утсаар залгаад Н  ах чинь нас барсан байна гэж хэлсэн. Н  биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Хэрүүл зодоон болоогүй. Харин аль нүд нь билээ нэг нүд нь жаахан хөхөрчихсөн байсан. ...Бүгд л бага зэргийн согтолттой байсан. Хэрүүл маргаан хийгээгүй. ...Хөл нь доголохгүй байсан. Өмдийг нь ямар байсныг анзаараагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

Гэрч Д.Ч ы мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө найз Г ын хамт баруун хороонд байдаг Анар Ч  гэдэг найзындаа оччихоод зүүн хороо руу явж байтал "Баян" колонкийн цаад руу Ц ын Ланд-80 машин, саарал өнгийн жижиг тэрэгтэй хамт явж байхаар нь араас нь давхиад очтол Ц , Р , Ө , Д , Хуягаа /Алтанхуяг/ энэ хэд халамцуу зогсчихсон Ө  ахыг гаргаж өгч байгаа гэхээр нь Г  эхлээд нэг шил 0.75 литрийн "Сүлд" нэртэй архи авчрахаар нь тэрийг нь хувааж уучихаад би дараа нь 0.75 литрийн нэг шил Соёрхол нэртэй архи авч ирж хувааж уусан. Тэгээд Ө  ах цаашаа явах гээд машиндаа суусан. Ц  ах ч гэсэн машиндаа суугаад машинаа асаачихсан Д , Р , Хуягаа эд нар суучихсан Г  бид хоёр явах гээд мотоцикль дээрээ байж байтал түр няр хийгээд явчихсан чинь Ц  ax талийгаач Н  ахыг мөргөчихсөн. Тэгээд Г  бид хоёр “хөөе зогсоорой хүн дайрчихлаа” гэж хэлээд машиныг зогсооход талийгаач машин доороос өндийж босч ирж байсан. Тэгтэл Ц  машинаа ухраачихаад буугаад ирэхэд "чи миний ахыг дайрч аллаа шүү дээ" гэж хэлээд Г  2-3 удаа Ц ыг цохиод хамрынх нь цусыг нээчихээр нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд Ц  ахын хамрын цусыг тогтоочихоод талийгаач Н г Ц  ахын машинд суулгаад явуулсан. Тэгээд өнөөдөр өглөө Г ын эхнэр Тунгалагцээл над руу утсаар залгаад Н  ах нас барсан байна гэж хэлсэн. Н гийн биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Хэрүүл зодоон болоогүй. Харин аль нүд нь билээ нэг нүд нь жаахан хөхөрчихсөн байсан. ...Бүгд л бага зэргийн согтолттой байсан. Машинд дайруулсныхаа дараа хөл нь жоохон эмзэг байсан. Гэхдээ тэгтлээ сүртэй доголохгүй байсан. ...Яг осол болох үед би Ө ын машины хажууд Ц ын машины ойролцоо зогсож байсан. Тэр үед талийгаач Ц ын машины зөв талын урд талд газар сууж байсан. Тэгээд байж байтал Ц  машинаа хөдөлгөх үедээ талийгаачийн баруун гар талаас хажуугаас нь мөргөсөн. Талийгаач машинд мөргүүлээд машины урд талд зүүн талаараа хажуулдаад унасан. Тэр үед машинаараа нэдрээд авах шиг болсон. Бүр дээгүүр нь гараагүй. ...Тэгээд Г  талийгаачийг өргөөд Ц ын машинд суулгасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-61 хуудас/,

Гэрч У.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амралтын өдөр байсан тул 14 цагийн орчим гэртээ хоол хийгээд байж байтал Ж.Ц , талийгаач Г.Н  хоёр бие биенээ хөтлөөд сугадаад ороод ирэхээр нь би энэ хоёр хамт нийлж яваад ирж дээ гэж бодож байтал Ж.Ц  надад хэлэхдээ Г.Н г машинаар шүргэчихлээ үзээдэх гэж хэлж байсан. Би Ж.Ц ыг ингэж хэлэхээр нь л мэдсэн. Түүнээс өмнө мэдээгүй. Манайд анх ирэхэд ухаан санаа зүгээр, юм яриад л, өөрөө зүгээр яваад л байсан. Мөн архи уусан байсан. Тэгтэл талийгаач хөл шүргэгдчих шиг боллоо. Өөр газар өвдөж барьсан зүйл алга байна, зүгээр зүгээр гэж хэлж байсан. Талийгаачийн биед тухайн үед баруун нүд нь хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би наад нүдээ яачихсан юм гэж асуутал талийгаач Г.Н  энэ яахав урьд нь хүнд цохиулчихсан байсан юм гэж хэлсэн. Тэгээд хөлийг нь үзтэл зүүн хөлийнх нь өвдөг хэсэгт зулгарсан шарх байхаар нь би бага эмч Ичинхорлоо руу утсаар яриад эмнэлгээс шарх цэвэрлэх материал аваад ир хамт хүн үзэх хэрэгтэй байна гэж дуудсан. Тэгээд удалгүй Ичинхорлоо эмч ирээд бид хоёр Н гийн өмдийг нь доошлуулаад хартал зүүн гуяны урд талын дунд хэсэгт гаднаасаа 2 см орчим хатгагдсан шарх байсан. Уг шархны талаар нь асуухад яагаад ийм шарх үүссэнээ мэдэхгүй байсан ба сая машинд л мөргүүлэхэд ийм шарх үүссэн байх гэж хэлж байсан. Ингээд би эмнэлэг рүү талийгаач Н г 48-95 ӨВА улсын дугаартай Ланд-80 маркийн машины арын суудал дээр суулгаад Ж.Ц , И нарын хамт эмнэлгийн хүлээн авах дээр очоод амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байсан. Ингээд шархыг нь тамидины уусмалаар цэвэрлээд, хатгагдсан байж болох шарханд боолт хийсэн, мөн өвдөлт намдаах эмчилгээ, цус тогтоох эмчилгээ хийсэн. Мөн витамин С-тэй шингэн хийж халдвараас хамгаалах антибиотек эмчилгээ хийсэн. Эмнэлэг дээр авч ирээд цуг архи уусан гэх Г , Чука гэж хоёр хүнийг нь дуудаж авч ирсэн ба сумын цагдаа Ч баяр, Д хоёр руу залгатал утас нь болохгүй байхаар нь Г ыг цагдаагийн хэсэг рүү явуулж дуудуултал сумын цагдаа Ч баяр ирээд талийгаач Н гаас юу болсон талаар асуухад мэдэхгүй гэж хариулсан. Тэгтэл сумын цагдаа Ч баяр биеийн байдал нь гайгүй дээрээс нь архи уучихсан байсан болохоор нь маргааш учрыг нь олъё одоо жаахан эрүүлжээдхэг гэж надад болон талийгаачийн эгч Тэгшээд хэлсэн. Тухайн үед мөн талийгаачийн ар гэрээс Тэгшээ гэж эгчийг нь дуудаж ирүүлсэн байсан юм. Тэгээд сумын цагдаа Ч баяр ч гэсэн яваад өгсөн ба удалгүй талийгаач Н  би эмнэлэгт хэвтэхгүй, зүгээр, хөлийн шарх яавал гэж боочихно, маргааш ажлаа дуусгаад гэр рүүгээ харина, ээж энэ тэрд битгий хэлээрэй даралт нь ихэсчихнэ гэж надад, мөн Тэгшээ эгчид хэлсэн. Тэгээд талийгаач Г.Н  манайд очиж хононо гээд байхаар нь Тэгшээ эгч за тэгдээ маргааш өглөө би очъё гэж хэлээд эгчээрээ ганц хайрцаг тамхи авахуулаад манайд очсон. Тэгээд манайд 20 цаг өнгөрч байхад ирээд хоол хийлгэж идчихээд унтацгаах гэж байтал 22 цагийн үед Зоригоо гэж талийгаачийн эгчийнх нь хүүхэд ирээд уулзаад явсан юм. Ингээд 23 цагийн орчим унтацгаасан ба унтаж байхдаа шөнө ямар нэг өвдөж шаналсан зүйл байхгүй зүгээр л унтацгаасан. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн орчим босоод цай хоол идчихээд байж байтал талийгаач Н  төрсөн эгч Тэгшээ, хүргэн ах Батмөнх нар нь манайд ирж талийгаачтай уулзаад юм ярьж байгаад гараад явсан. Ингээд би араас нь шахуу ажилдаа явсан. Гэрт Ж.Ц , Г.Н  нар болон манай хоёр хүүхэд үлдсэн. Намайг ажилдаа явахад Г.Н  нь үг яриа зүгээр хөл өвдөж байна гэхээс өөр шаналал үгүй хэвийн байдаг шигээ л үлдсэн. Ингээд ажил дээрээ байж байтал 11 цагийн орчим манай охин Сүндэрмаа гүйж ирээд Г.Н  ах орон дээрээс уначихлаа, таныг аав дуудаж байна гэж хэлсэн. Ингэж хэлэнгүүт нь би эмнэлгийн машинтай Ичинхорлоо эмч бид хоёр жолоочийн хамт замд Г  таарахаар нь хэлээд бид хэд манайд очсон. Ингээд гэрт очоод хойд өрөөнд ороод хартал талийгаач газар дээшээ харсан царай нь цонхийж, хөхөрсөн байдалтай хэвтэж байхаар нь Ичинхорлоо эмч бид хоёр амьсгал, пульс, судасны лугшилт зэргийг нь үзэхэд мэдрэгдэхгүй нас барсан байсан. Тэгээд Г , Тэгшээ эгчийг нь дуудаад оруулаад ирсэн байсан. Ингээд шууд эмнэлгийн машинд өргөж оруулаад хүлээн авах дээр аваачсан. Ингээд би эмнэлгийн ажилчдад талийгаачийн ар гэр болон цагдаад мэдэгд гэж хэлсэн ба хэн мэдэгдсэн талаар нь би мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65 хуудас/,

Гэрч Ш.Р-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед би шинээр барьж байгаа колонк дээр очиход Ө , талийгаач Н  хоёр ирээгүй байсан. Тэгээд 10 минутын дараа Ө , талийгаач Н , Д  гурав ирсэн. Тэгээд Ө ын эхнэр утасдаад байна, Өмнөговь аймаг явахаар болоод зарим багажаа өөрийнхөө машинд хийгээд үлдэгдэл ажлаа та хийгээд дуусгачих гэж хэлсэн. Тухайн үед Ө ын хадмын хашаа руу Д , Алтанхуяг, Ц , талийгаач бид хэд очоод 0.5 литрийн Сархад архи хувааж уусан. Тэндээс Ө  явахаар болоод ганцаараа машинаа унаад явсан чинь талийгаач араас нь очоод гаргаад өгчихье гээд Ө ыг "Баян" колонк дээр бензин авах гээд байж байхад нь Ц ын Ланд-80 машинтай бид хэд очоод клонкоос цаашаа жаахан хөдлөөд зогстол Г , Ч  хоёр мотоцикльтой хүрээд ирсэн. Тэгээд юм яриад зогсож байтал Г  дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн Сүлд нэртэй архи авчирсан. Түүнийг ууж дуусчихаад байж байтал Ч  дэлгүүр ороод дахиад нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авчирсныг хувааж ууж дуусчихаад Ө  явахаар болсон. Тэгээд бид согтоод тэнд юу болж байгааг мэдээгүй. Орой 17 цагийн үед сэрэхэд би гэртээ унтаж байсан. Яаж гэртээ харьснаа санадаггүй. ...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шинээр барьж байгаа колонк дээр гагнуурын ажлаа хийж байтал 16 цагийн үед Ч  гэдэг залуу мотоцикльтой ирээд цагдаа нар ирчихсэн байгаа та хөдөө гадуур явахгүй байж байгаарай өчигдрийн бид нартай хамт архи уусан Н  гэх хүн нас барчихсан байна. Танаас мэдүүлэг авах байх гээд хэлээд явсан. Н  бол манай сумын иргэн болохоор сайн мэдэж нөхөрлөж найзалдаг байсан. ...Талийгаач Н  1 нүд нь хөхөрчихсөн байсан, өөр мэдэгдэх шарх сорви байгаагүй..." гэсэн мэдүүлэг /xx-ийн 68-71 хуудас/,

Гэрч Ж.И мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед би гэртээ хувцсаа угаагаад байж байхад манай их эмч Бямбасүрэн 99037237 гэсэн дугаараас миний дугаар болох 99329246 дугаарын утас руу залгаж би гэртээ байна гарах завгүй байна, эмнэлгээс та цэвэрлэх материал, эм тарианы хайрцаг аваад ирээч, хүний шарх цэвэрлэх гэсэн юм гэхээр нь би угааж байсан хувцсаа орхиод эмнэлэг рүү очиход Бямбасүрэн эмч өөрөө ирчихсэн хүүхэд үзээд сууж байсан. Ээлжийн сувилагч Саранчимэгээс эм тарианы хайрцаг шархны цэвэрлэгээний бинт аваад, эмч Бямбасүрэнгийн гэр рүү цуг явсан. Тэгээд бид 2 гэрт нь ороход талийгаач Н  газар хивсэн дээр дэр дэрлээд хэвтэж байсан. Эмч Бямбасүрэн бид хоёулаа нийлж байгаад шархыг нь цэвэрлэе, гаднаас орж ирэхдээ зүүн хөлийн шилбэ зулгарсан урагдсан шархтай гаднаас доголж хөл өвдөөд байна гэж орж ирсэн гээд надад хэлсэн. Талийгаач Н г сэрээрэй хөлийг чинь цэвэрлээд өгье гэхэд талийгаач Н  сэрээд зүгээрээ гээд өмдөө тайлуулахгүй байсан. Н д “болохгүй чи яагаад хөлөө урчихсан юм бэ" гэж асуухад би мэдэхгүй гээд тайлахгүй байсан. Эмч Бямбасүрэн бид хоёр хүчээр шууд өмдийг нь доошлуулж өвдөг хүртэл тайлсан. Тэгээд зүүн талын зузаан гуян дээр үзүүртэй юмаар хатгасан шарх өмд нь нэвт цоорсон байсан. Тэгээд эмч Бямбасүрэнгийн хар ногоон Ланд-80 маркийн 48-95 ӨВА гэсэн машинд Ц ын хамт машинд суулгаж бид хэд эмнэлгийн хүлээн авах өрөөнд ирээд Богд сумын цагдаа Ч баяр, талийгаач Н  ар гэрээс төрсөн эгч Тэгшээ нар ойролцоо орж ирсэн. Дуудлагаар ирсэн цагдаа, талийгаачийн ар гэрээс нь ирсэн эгч Тэгшээ нарт шархыг харуулж, их эмч Бямбасүрэн, жижүүрийн сувилагч Саранчимэг бид хэд хөлийн бүх шархыг нь цэвэрлэсэн. Тэгээд надад дуудлага ирээд би явсан. Дуудлага шалгаад ирэхэд жижүүрийн сувилагчаас өөр хүн байгаагүй. Тэгээд би дуудлагад авч явсан эм тарианы хайрцгийг сувилагчид хүлээлгэн өгөөд би гэртээ харьсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-74 хуудас/,

Гэрч Ч.Д гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 11 цагийн үед Ө  гэх айлын гэрт нь орсон чинь талийгаач Н , Ө  хоёр ирээгүй машинд юм ачаад байж байсан. Тэгээд би ачааг нь хамт ачилцаад байж байтал Ц  Ланд-80 машинтайгаа Алтанхуяг, Р тогтох нарыг суулгачихсан ирсэн. Бид нар Ө ын гэрт 0,5 литрийн Сархад архи хувааж уучихаад бид нар Өлзийжаргалыг гаргаж өгөхөөр Өлзийжаргал машинаа жолоодоод, Ц  бас машинаа жолоодоод би Ц ын машинд суугаад Баян ШТС дээр очиж Өмашиндаа бензин хийчихээд Баян ШТС-аас зүүн тийш гараад бид нарыг юм яриад зогсож байтал мотоцикльтой Г , Ч  нар хамт ирээд Н г таньдаг, ахад архи авч өгнө гээд эхлээд 1 яваад 0.75 архи 1 шилийг авчирч уусан. Тэрийгээ ууж дуусаад нөгөө залуу нь ахиад 0.75 литрийн 1 шил архи авч ирээд хувааж ууж байгаад би согтоод байхаар нь Ц ын машины арын суудал дээр унтчихсан. Тэд нар Ц ын машины хажууд бүгдээрээ газар суучихсан архи уугаад үлдсэн, би унтаж байгаад сэрсэн чинь Ц ын хашаан дотор ирчихсэн, би ганцаараа байсан. Тэгээд гэр рүүгээ алхаад харьсан. Маргааш өглөө эрт босоод хөдөө яваад Н г нас барсан гэдгийг 09 дүгээр сарын 12-ны өдөр хүнээс сонсоод тэгээд би өчигдөр хөдөөнөөс ирсэн юм. ..2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шинээр барьж байгаа колонк дээр гагнуурын ажлаа хийж байтал 16 цагийн үед Ч  гэдэг залуу мотоцикльтой ирээд цагдаа нар ирчихсэн байгаа та хөдөө гадуур явахгүй байж байгаарай өчигдрийн бид нартай хамт архи уусан Н  гэх хүн нас барчихсан байна. Танаас мэдүүлэг авах байх гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,

Гэрч Г.Ч баярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчим кабон байрандаа байж байтал Г  нь "Н  гэдэг манай ах сумын эмнэлэг дээр хөлөндөө шархтай ирсэн байна, эмч нар таныг хүрээд ир гэж хэлүүлж байна" гэж хэлсэн. Ингээд би Г тай хамт сумын эмнэлэг дээр яваад очтол эмнэлгийн хүлээн авахын өрөөнд орон дээр талийгаач Н  нь баруун ташаа талаараа хажуу тал руугаа харсан байдалтай, зүүн гуяны шархтай хэсгийг эмч нар /Бямбасүрэн эмч байсан гэх харин Ичинхорлоо эмч байсан үгүйг санахгүй байна/ цэвэрлэж байсан. Тухайн үед Ц  болон талийгаач Н  төрсөн эгч Тэгшээ гэж хүн ар гэр талаас нь байсан ба ар гэрээс нь өөр хүн байгаагүй. Тэгээд би Г , Ц  нараас юу болсон талаар асуухад "тэр хоёр мэдэхгүй, зүгээр бид нартай хамт байж байгаад салсан юм" гэж хэлснээс өөр зүйл яриагүй. Тэгээд би хүлээн авахын өрөөнд талийгаач Н  талаар Бямбасүрэн эмчээс ухаантай байгаа юм уу гэтэл Бямбасүрэн эмч талийгаачийг нэрээр нь дуудтал талийгаач Н  нүдээ нээгээд над руу харахаар нь би Н гаас юу болсон юм бэ, та зүгээр үү гэж асуухад талийгаач Н  нь би зүгээрээ, юу болсноо мэдэхгүй байна гэж хариулсан. Тэгэхээр нь би талийгаач Н гаас та нар хоорондоо зодоон нүдээн хийсэн юм уу, цагдаагийн байгууллагаар шалгуулах уу гэж асуухад Н  нь ямар нэг зодоон болоогүй, би цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй, би зүгээр гээд байснаас өөр зүйл хэлээгүй. Тэгээд би Тэгшээ гэж эгчийг нь дагуулж гараад эмнэлгийн гадаа үүдэнд уулзаад Тэгшээ эгчээс одоо яах вэ, танд гомдол санал байна уу, юу болсон талаар нь асуухад Тэгшээ эгч хариуд нь "би юу болсон талаар нь мэдэхгүй байна, өөрөө зүгээр, юу болсон талаараа мэдэхгүй гээд байна, архи уусан болохоороо согтуурхаад байх шиг байна гэхээр нь би "за тэгвэл та эмчилгээг нь хийлгэчихээд өнөөдөртөө биеийн байдлыг нь хараад маргааш өглөө эрт өргөдлөө бичээд хүрээд ирээрэй" гэж хэлсэн. Тэгтэл Тэгшээ эгч за тэгье гэж хэлээд эмнэлэг рүү орсон ба би кабон байр руугаа явсан. Ингээд маргааш өглөө нь 11 цагийн үед Бямбасүрэн эмч миний гар утас руу залгаад өчигдрийн Н  гэдэг хүн чинь нас барчихлаа, хүрээд ир гэж хэлснийх нь дагуу би эмнэлэг дээр яваад очиход Н  нь хүлээн авахын өрөөнд нас барсан байсан. Талийгаач Н  нь намайг эмнэлэг дээр очиход зүүн гуяны гадна хэсэгтээ шархтай байсан ба би энэ талаар нь Бямбасүрэн эмчээс асуухад "ямар нэг биетэд хатгагдаж, үрэгдсэн байж болзошгүй, шууд чиглэлтэй биш, харин доороосоо дээш хатгаж орсон байдалтай байна гэдгийг хэлсэн. Мөн зүүн хөлийн шилбэний гадна хэсэг болон тухайн гуяны хатгагдсан шархны эргэн тойронд зулгарч хөхөрсөн байдалтай байсан. Баруун нүд хэсэг нь хөхөрсөн байсан. Би тэгэхээр нь тэнд байсан хүмүүсээс яагаад нүд нь хөхөрсөн юм гэхэд Ц , Г  хоёр надад хэлэхдээ "нэлээд хэд хоногийн өмнө хүнд нүд рүүгээ цохиулчихсан байсан юм" гэж хэлж байсан. Тэгээд талийгаачийг нас барсных нь дараа Л аас талийгаачийн нүд юунаас болж хөхөрсөн талаар асуухад Л  нь "би гарынхаа ар хэсгээр цохьчихсон юм" гэж хэлсэн. Бямбасүрэн эмч эмчилгээ хийж байсан. Өөр эмч байгаагүй шиг санагдаж байна. Би яг сайн мэдэхгүй байна. Талийгаач Н  нь надад өөрт учирсан шархаа хэн учруулсан талаар хэлээгүй, мөн Ц ыг машинаар дайрсан талаар хэлээгүй болно. Би Ц ыг машинаар талийгаач Н г дайрсан талаар мэдээгүй бөгөөд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө талийгаач Н  нас барсных нь дараа 12 цагийн орчим Ч  гэж залуу надад хэлсэн. Талийгаач Н  төрсөн эгч Тэгшээ нь байсан. Өөр ямар нэг хүн байгаагүй. Эхний өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр надад мэдээлэл ирэхдээ хөлөндөө шархтай хүн байна гэж ирсэн. Мөн тэр хүн согтуу архи үнэртэж байсан ба энэ талаар эмч нар ч хэлсэн. Машинаар дайрсан талаар ямар нэг хүн хэлээгүй, талийгаач Н  өөрөө би зүгээр ямар нэг зодоон болоогүй, цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэсэн. Тэгэхээр нь би төрсөн эгч Тэгшээд нь та маргааш өглөө, архийг нь гарахаар нь биеийн байдлыг нь харж байгаад шаардлагатай бол өргөдлөө бичээд хүрээд ирээрэй асуудлыг нь шалгаж өгнө гэж хэлсэн. Маргааш нь 11 цагийн үед нас барсан гэж Бямбасүрэн эмч над руу дуудлага өгөхөөр нь би эмнэлэг дээр очиж шалгахад нас барсан нь тодорхой болсон тул цагдаагийн газрын шуурхай алба руу энэ талаар нь утсаар мэдэгдэж мэдээллээр хангасан. Мөн бүрэлдэхүүн иртэл хэргийн газар болон цогцсыг хамгаалалтад авч, холбогдох шаардлагатай хүмүүсийг цуглуулж бэлэн байлгах зэрэг ажиллагааг хийсэн. Мөн нэмж хэлэхэд Тэгшээ эгч надад хэлэхдээ 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө эрт Ц ын гэрт Батмөнхийн хамт очиж  Н г цагдаа руу явж шалгуулъя гэхэд талийгаач Н  нь би цагдаа дээр очихгүй,

шалгуулахгүй гэж хэлэхээр нь тэнд нь орхичихоод явсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79 хуудас/,

Гэрч Г.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: "...Талийгаачийн гэр нь бол аймагт байдаг. Нас барах үедээ бол Богд суманд байсан. ...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орой хамт ажиллаж байсан Ө  гэж хүнтэй хамт ээжийнд ирж хоносон байсан. Тэр үедээ бага зэрэг юм уусан байсан. Тэр үед нүдний хөхрөлт нь байснаас өөрөөр гэмтэл бол байгаагүй. Тэгээд маргааш өглөө нь 07 цагийн үед ажилдаа явлаа гээд гэрээсээ гарсан гэсэн. Тэгээд 09 сарын 10-ны өдрийн орой 17 цагт би ажлаасаа буугаад гэртээ хариад байж байтал Ичинхорлоо эмч над руу утсаар залгаад "Н  хүнд зодуулчихсан эмнэлэг дээр ирчихсэн байна. Хэнд зодуулсан нь тодорхойгүй байна. Эмнэлэг дээр хүрээд ирээч" гэж дуудсан. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очсон. Эмнэлэг дээр очиход талийгаач маань эмнэлгийн хүлээн авах дээр байж байсан. Зүүн гуяндаа шархтай, шархыг нь боочихсон хамт байж байсан юм. Тэгээд Ц  нь бид хоёр хамт явж байтал траншейны нүх рүү ойчсон гээд байсан. Талийгаач болохоор мэдэхгүй гээд юм хэлэхгүй байсан. Тэр үед нь аваар энэ тэр асуудал болсон гэж мэдээгүй. Ч баяр цагдаа эмнэлэг дээрээс явах үедээ надтай уулзаад "танай дүү одоо уучихсан байх шиг байна. Тэгээд юу болсноо мэдэхгүй байгаа юм чинь маргааш өглөө 09 цаг гээд манай ажил дээр хүрээд ир” гэж байсан. Тэгээд би Гучин-Ус суманд байдаг эгчтэйгээ утсаар яриад байж байтал Бямбасүрэн эмч эмнэлгээс гарч ирээд Ц  бид хоёр Н г аваад гэр рүүгээ явчихъя, эмчилгээ хийгээд хоноё гэхээр нь ээж даралт өндөртэй болохоор бас бие нь өвдчих байх гэж бодоод тэднийх рүү явахыг зөвшөөрсөн. Тэр үед Г  надтай эмнэлэг дээр байсан. Тэгсэн хирнээ ослын талаар юм яриагүй байсан. Маргааш нь талийгаачийг өнгөрсний дараа Г  "өчигдөр Н  ах Ц ын машинд мөргүүлсэн юм. Би тэр үед нь хамт байсан, тэр үедээ бол гайгүй байсан. Хөл нь гэмтсэн доголсон зүйл байхгүй л байсан даа. Тэд нарыг машинтай хөдлөөд явахаар нь араас нь очиход бүгдээрээ Ц ын хашаанд машинтай нь орчихсон байхаар нь гэртээ харьсан" гэж ярьсан юм. ...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд би Ц ын гэрээр орж талийгаачийн биеийг асуухад Бямбасүрэн эмч "өвчин орж хоносон, би одоо эмнэлэг явж эм тариа авчирч хийх гэж байна" гэж байсан. Талийгаач босоод унтлагын өрөөний орны өмнө сандал дээр суучихсан байж байсан. Биеийг нь асуухад гайгүй ээ, цээжээр өвдөөд хөл гишгэж болохгүй байна" гэж байсан. Тэгээд хэн яасан талаар нь асуухад талийгаач юм хэлэхгүй байсан. Юм хэлэхгүй болохоор нь би "ер нь хаагуур юу хийж явсан юм, аль траншейнд унасан юм, тэр ухсан нүх чинь хаана байна, би учрыг нь олно, Хорлоо гуайн хүү хамт явсан юм бол очиж уулзъя" гэхэд Ц  нь ухсан нүхэнд унасан юм байхгүй гэж байсан. Тэгээд би тэндээс Хорлоо гуайнд очсон чинь хүү нь гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би эргээд Ц ынд очоод "тэр залуу чинь гэртээ алга өөр хэн байсан бэ" гэж асуухад талийгаач "Ц  л намайг ийм болгосон байна" гэж хэлсэн. Яг юунаас болсон, яаж байгаад гэмтсэн талаараа бол хэлээгүй. Би тэр үед нь Ц аас "яагаад хөл гар нь гэмтдэг юм, юу болсон юм бэ" гэж асуухад Ц  "Би хутга шөвөг бол бариагүй, би хөл гарны өвчинг нь намдаах эм, төмрийн хор авчих соронз ч болсон олж ирье гээд Ц ынхаас гарсан. Тэр үед 09 цаг нэлээн өнгөрч байсан байх. Тэгээд би тэндээс шууд гэртээ ирсэн. Тэгээд байж байтал Г ын эхнэр нь над руу залгаад Н  ах Ц ынд ухаан алдчихсан байна гэнээ, та хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би шууд Ц ын гэрт очсон. Нас барсан талаар нь эмнэлэг дээр намайг тэдний гэрт очихтой зэрэгцээд шахуу эмнэлгийн машин ирээд талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан юм. Урд өдөр нь эмчтэй уулзах үед хөлийн гэмтлээс өөр гэмтлийн талаар ерөөсөө яриагүй байсан. Тэгээд задлан шинжилгээнд орсны дараа л биед нь хөлийн гэмтлээс гадна өөр гэмтлүүд байсан талаар нь мэдсэн. Хөлөндөө гэмтэлтэй юм чинь гайгүй байх гэж бодоод явсан чинь ийм зүйл болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-84 хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: "... Энэ оны 09 дүгээр сарын эхээр  04, 05-ны өдрөөс эхлэн Богд сумын төвд байдаг колонкийн байр засварлах ажил дээр талийгаачтай хамт ажиллаж эхэлсэн. Бид хоёроос гадна 3 хүн ажиллаж байсан. Ажил эхлэх үед талийгаач аймгаас Богд суманд ирчихсэн байсан. Талийгаачийн гэр аймгийн төвд 2-р хороонд байдаг юм. Тэнд ажил гараад Богд суманд очсон. Суманд очоод ээжийндээ байсан. Ээжийнх нь сумын төв дээр байдаг юм. Ажил эхэлснээс хойш талийгаач аймаг руу нэг удаа явж ирсэн. Тэр үедзэ Лхагваа буюу Л тай хамт явж ирсэн. Тэгэж яваад ирэх үедээ баруун нүд нь хөхрөөд бага зэрэг хавдсан байсан. Яагаад гэмтсэн талаар нь бол би мэдээгүй. Би тэр талаар асуугаагүй, талийгаач ч тэр талаар юм яриагүй. Тэгж нүд нь хавдаж ирэх үед нь өөр гэмтэл мэдэгдээгүй. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа талийгаачийг ажил дээрээ байж байх үед нь өглөөний 10 цагийн орчимд Ц , Ө  нар нэг нэг машин уначихсан бид нарын ажиллаж байсан колонкийн гадаа ирээд талийгаачийг аваад явсан. Тэр үед нь Ц аас бага зэрэг архи үнэртэж байсан. Ө  гэдэг нь Өмнөговь явах гэж байгаа, гаргаж өгнө гээд явцгаасан. Урд орой нь Ө  талийгаач хоёр хамтдаа талийгаачийн ээжийнд очиж хоносон байсан. Тэр өдөр нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байсан юм байна. Тэгээд талийгаач тэр өдрөө ажил дээрээ буцаж ирээгүй. Орой 17 цаг өнгөрч байх үед манай ажлыг хариуцаж ажиллаж байгаа Баагий гэж залуу гадуур явж байгаад ирэхдээ "Н  ахыг эмнэлэгт байна. Цус алдаад болохгүй байна " гэнэ гэж дуулж ирсэн байсан. Тэгээд Баагий бид хоёр сумын эмнэлэг дээр очиход Бямбасүрэн эмч, Ц , манай Тэгшдулам эгч гэсэн хүмүүс эмнэлэг дээр байж байсан. Сумын цагдаа ирчихээд явсан дуулдаж байсан. Би тэнд очоод талийгаачтай уулзаж юм яриагүй. Бие нь гайгүй гэхээр нь би буцаад ажил руугаа явсан. Орой нь ажлаа тараад хадам ээжийнд очиход талийгаач гэртээ байхгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь талийгаач ажилдаа ирээгүй. Нас барсан талаар нь 12 цаг болж байх үед Баагийгаас дуулсан. Яагаад нас барсан талаар нь мэдээгүй. ...Хөлдөө гэмтэл авсан зүйл байгаагүй зүгээр байсан.Барилгын явцад гэмтэл бэртэл авсан зүйл байгаагүй.Бид нар өндөр дээр ажиллаж барьж байгаагүй болохоор унаад бэртчих, даруулчихаар зүйл бол байгаагүй. ...Хоорондоо найзууд гээд л явдаг байсан. Нэг их муудалцаад байсан зүйл байдаггүй байх. Өр авлагатай эсэх талаар бол мэдэхгүй. Тийм юм дуулдаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ж.Ц ыг танихаас цаашгүй. Бид хоёр 2015 оны хавар 04 сард манайх Нарийнтээл сумын Баятээг багт байх үед энэ хүн надаас 48-95 ӨВА улсын дугаартай Ланд-80 маркийн автомашины наймаа хийсэн юм. Энэ машины бичиг баримт миний нэр дээр байгаа. Тэр үедээ би уурхай дээр байсан болохоор намаг аймаг орохоор машины нэрээ шилжүүлье гэж ярилцаж тохироод наймаагаа хийж би авах ёстой мөнгөө бүгдийг нь авчихсан. Бид хоёрын дунд одоо ямар нэгэн тооцоо байхгүй. Би тухайн үедээ машинаа 12800000 төгрөгөөр зарж байсан. Одоо энэ машин бүрэн Ц ын өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89 хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Л ын цохилтын улмаас тархины хоёр тал, бөмбөлөг, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан тархины зөөлөн эдийн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, тархи дарагдал, хаван үүсэх боломжгүй. Мөн талийгаач Г.Н  нь Б.Л ын цохилтын улмаас үхэлд хүрээгүй. Учир нь зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт гэмтэл авсан хүн олон хоног ямар нэг шинж тэмдэг илрэхгүй амьд явах боломжгүй байдаг. Талийгаач Г.Н  хувьд Б.Л т баруун нүд хэсэгт цохиулснаас хойш 7 хоног өнгөрсөн бөгөөд харин дээрх гэмтлийг /Тархины хоёр тал, бөмбөлөг, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан тархины зөөлөн эдийн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, тархи дарагдал, хаван/ авсан хүн 24 цаг ч амьд явах боломжгүй юм. …Талийгаач Г.Н д үүссэн тархины хоёр тал бөмбөлөг, дух зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, цээжний баруун хэсэгт 2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавирга, цээжний зүүн хэсэгт 4,5,6,7 дугаар хавирганы шууд хугарал нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байсан. Эдгээр гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цагийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, шуу, зүүн хөлийн гуя, өвдөг, шилбэ, баруун дал, баруун хөлийн өвдөг, баруун хөлийн тавхай, өгзөг хэсэгт зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд тус тусдаа авч үзвэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, шуу, зүүн хөлийн гуя, өвдөг, шилбэ, баруун дал, баруун хөлийн өвдөг, баруун хөлийн тавхай, өгзөг хэсэгт зулгаралт, цус хуралт зэрэг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..Сумын эмнэлгийн нөхцөл байдалд бол дээр дурьдагдсан олон хавирганы хугарал гэмтэл болон тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг оношлох боломжгүй. Учир нь хавирганы хугарал гэмтэл нь дүрс оношилгооны шинжилгээгээр нотлогдоно. Тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь компьютер томографийн шинжилгээгээр нотлогддог. Ер нь хэргийн цаг хугацаанд тухайн гэмтлийг оношилж чадсан байсан ч амь насыг нь аврах боломжгүй байсан. Учир нь зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт нь тархийг дарах талбай их учраас амь насыг аврах боломжгүй байдаг..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114 хуудас/,

Шүүгдэгч Б.Л ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...Миний бие талийгаач Н  хамт 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Богд сумаас Арвайхээр сум руу машин засуулахаар өглөө 09 цаг өнгөрч байхад гарч яваад 14 цагийн орчим Арвайхээрт ирсэн. Ингээд машинаа засварт өгчихөөд зах дээрээс хүний машин унаад Богд сум руу 16 цагийн орчим хөдөлсөн ба замдаа "Их богд" колонкоос шатахуун аваад хөдлөх гэж байтал Шинэбат гэж танил ахтай таарсан чинь бид хоёрт 1 шил 500 граммын Соёрхол нэртэй архи авч өгсөн. Тэгэхээр нь тухайн архинаас бид гурав уугаагүй бөгөөд бид хоёр сум руу хөдлөөд явж байхдаа талийгаач Н  архи бага багаар нь ууж явж байгаад Гучин-Ус сумаар дайраад гарна шүү гэж хэлсэн. Ингээд замдаа унтаад өгсөн ба Гучин-Ус сум руу орох үед талийгаачийг сэрээх гээд 2-3 удаа дуудтал сэрээгүй юм. Тэгээд би сэрээч дээ гээд зүүн гарын алганы ар тал хэсгээр баруун нүд хэсэг рүү нь цохичихсон юм. ...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө манай дэлгүүрт орж ирэхэд нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд надад хандаж чи өчигдөр намайг ийм болгоод хаячихсан байна, архи авч өг гээд надаас 5000 төгрөг аваад явсан. Би талийгаачийг нүд рүү цохиж гэмтээсэн үйлдэлдээ 1000000 төгрөгийг түүний эхнэр Г.Б т өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 145-146 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээнии албаны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 96 дугаартай шинжээчийн: “..Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Гавал, тархи, цээжний хавсарсан гэмтэл: Тархины хоёр тал бөмбөлөг, дух, зулай, чамархай, дагз болон суурийн хэсгийг хамарсан тархины зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, цээжний баруун хэсэгт 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга, цээжний зүүн хэсэгт 4, 5, 6, 7-р хавирганы шууд хугарал. Тархины дарагдал, хаван. Архины хордлого...” Дүгнэлт: Талийгаач Г.Н  цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд болон баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, шуу, зүүн хөлийн гуя, өвдөг, шилбэ, баруун дал, баруун хөлийн өвдөг, баруун хөлийн тавхай, өгзөг хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн гуяны гадна талд хэсэгт үүссэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгагдаж үүсгэгдсэн байх боломжтой байна. Талийгаач нь техник хэрэгслийн аль хэсэгт мөргөгдсөн, дайрагдсан, ямар нөхцөл байдалтайгаар гэмтсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Г.Н  нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн /тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой/ улмаас нас баржээ..." гэсэн дүгнэлт /хх-ийн 97-99-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт: “...2017 оны 09 дүгаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг, сумын төвийн хойд талд жолооч Ж.Ц  нь 48-95 ӨВА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын ЗХД-ийн 2 дугаар бүлгийн 2.7 дахь заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 7 дугаар бүлгийн 7.6 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана."-ыг зөрчсөний учраас осол гарсан гэж дүгнэлтийг гаргалаа” /хх-26-27/,

Техникийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №3 дугаартай: “..."3ам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь, бие эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгслийн болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. "Замын хөдөлгөөн" гэж нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэсэн нь тухайн хэрэг нь зам тээврийн осол мөн байна. Жолооч Ж.Ц ын буруутай үйлдлээс шалтгаалан уул осол, хэрэг гарсан байна. Хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, хэргийн газрын фото зураг зэргээс үзэхэд тухайн газарт МУ-ын ЗХДүрмийн 7.6 дахь заалтыг зөрчсөнөөс уул осол, хэрэг гарсан байна. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна.." гэсэн дүгнэлт /хх-ийн 104-105 хуудас/,

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн: 1. Богд сумын эрүүл мэндийн төвийн эмч У.Бямбасүрэн нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өвчтөн Г.Н д "Хөл өвдөнө" гэсэн зовиурын улмаас үзлэг хийж тусламж үйлчилгээ үзүүлсэн ба анамнезд гэмтлийн анамнез өгүүлээгүй, үзлэг хийх үед өвчтөний биеийн байдал дунд зэрэг, амин үзүүлэлтүүд тогтвортой хэвийн, зүүн гуянд Зсм урт, 5.5 см гүн шархтай байсан тул шарх цэгцэлж, өвчин намдаах, цус тогтоох, судасны хана бэхжүүлэх эмийн эмчилгээ хийн, шарх бохирлогдож хоёрдогч халдвар үүсэхээс урьдчилан сэргийлж гарааны антибиотик эмчилгээ хийж анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн нь оношлогоо эмчилгээний удирдамжид нийцэж байх тул хүчин төгөлдөр мөрдөгдөж буй оношлогоо эмчилгээний стандарт, удирдамж зерчигдөөгүй байна. 2. Гэрч Ичинхорлоогийн мэдүүлснээр "...Талийгаач Н г сэрээрэй хөлийг чинь цэвэрлээд өгье гэхэд талийгаач Н  сэрээд зүгээрээ гээд өмдөө тайлуулахгүй байсан. Н  болохгүй, чи яагаад хөлөө урчихсан юм бэ? гэж асуухад би мэдэхгүй гээд тайлахгүй байв. Эмч Бямбасүрэн бид 2 хүчээр шууд өмдийг нь доошлуулж өвдөг хуртэл тайлсан..." гэсэн нь Г.Н д анхны тусламж үзүүлэх үед эмчийн зааврыг биелүүлэхгүй, хувцсаа тайлахгүй, үзлэг хийлгэхгүй байсан тухай өгүүлсэн байна. Өвчтөн согтолттой байснаас өөрийн зовиур шаналгааг бүрэн мэдэрч, илэрхийлэх чадваргүй, гэмтлийн өгүүлэмж хэлээгүй, тусламж үйлчилгээний явцад өвчтөний зүгээс эсэргүүцсэн, эмчийг үзлэг хийх үед өвчтөний цээжний хэнхэрцэг, толгойн хэсэгт арьсны өнгө, бүтэн байдал алдагдаагүй байсан нь лавшруулсан үзлэг хийж оношлох боломжийг олгоогүй байж болохоор байна. 3. Гэрч Г , Алтанхуяг, Ичинхорлоо нарын мэдүүлснээр Г.Н  нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13-14 цагийн үед машинд мөргүүлсэн ба 14 цагийн үед их эмч Бямбасүрэн нь бага эмч Ичинхорлоо руу утсаар ярьж эмнэлгээс анхны тусламжид шаардлагатай эм хэрэгслийг авч гэрээр анхны тусламж үзүүлж эхэлсэн. Гэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх явцад шарх гүн байсан тул 15 цагийн үед сумын эрүүл мэндийн төвд тээвэрлэн авч ирж, эмнэлгийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлсэн байна. Эмнэлэгт ирсний дараа өвчтөний амин үзүүлэлтүүд тогтвортой, хэвийн байсан ба цус тогтоох, судасны хана бэхжүүлэх, өвчин намдаах, гарааны антибиотик эмчилгээнүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор авсан нь шаардлагатай эмийн эмчилгээг цаг алдалгүй хийж, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмнэлзүйн удирдамжийн дагуу зөв хэрэгжүүлсэн байна. Аливаа хүнд явцтай өвчин эмгэгийн үед өвчтөний цаашдын тавиланг шууд урьдчилан таамаглах боломжгүй юм. 4. Шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн анхан шатны маягтыг судлахад Богд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч У.Бямбасүрэн нь өвчтөн Г.Н д 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай "Яаралтай тусламж үйлчилгээний хуудас"-д тэмдэглэснээр өвчтөний амин үзүүлэлтүүд хэвийн, зүүн хөлний гүн, зүсэгдсэн шархтай гэж үзэн эмнэлзүйн удирдамжийн дагуу шаардлагатай тусламж үйлчилгээг бүрэн үзүүлсэн байх тул өвчтөнд хайнга хандсан, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл нотлогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 126-129 хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-13/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17/,

Задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-25/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол: “..Ж.Ц ын эзэмшлийн 48-95 ӨВА улсын дугаартай, Ланд Круйзер-80 маркийн тээврийн хэрэгсэл” /хх-29-30/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-34/,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-178-179/,

Хохирол төлсөн баримт /хх-216/,

Шүүгдэгч Ж.Ц ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-147/, ял шалгуулах хуудас /хх-148/, Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-155/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Ц.Сүндэрмаагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-156/, охин Ц.Гүндэгмаагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 157/, хүү Ц.Лхагвадоржийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-158/,

Шүүгдэгч Б.Л ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-160/, ял шалгуулах хуудас /хх-175/,

Хохирогч Ч.Б ийн шүүхэд ирүүлсэн “Ж.Ц аас хохиролд 25000000 төгрөг, Б.Л аас 1000000 төгрөг тус тус авсан. Цаашид эдгээр хүмүүст гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Ц  нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Д.Г  /хх-48-51/, гэрч Д.Ө  /хх-54-55/, гэрч Ж.Алтанхуяг  /хх-56-57/, гэрч Д.Ч   /хх-58-61/, Ш.Р тогтох  /хх-68-71/ нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Ц ыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Ц  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 48-95 ӨВА улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх,хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Н  амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Б  /хх-41-42/, гэрч Д.Г  /хх-48-51/, гэрч Д.Ө  /хх-54-55/, гэрч Ж.Алтанхуяг /хх-56-57/, гэрч Д.Ч   /хх-58-61/, гэрч У.Бямбасүрэн /хх-63-65/, гэрч Г.Ч баяр /хх-78-79/, гэрч Г.Тэгшдулам /хх-82-Ж.Иичнхорлоо /хх-72-74/, шинжээч эмч Э.Хүрэлсүх /хх-113-114/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-26-27/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-97-99/, Техникийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №3 дугаартай дүгнэлт /хх-104-105/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-13/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17/, задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-25/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-34/ зэргээр,

Шүүгдэгч Б.Л  нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Н  зүүн

талын нүдэнд гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Д.Г  /хх-48-51/, гэрч Д.Ө  /хх-54-55/, гэрч Ж.Алтанхуяг” /хх-56-57/, гэрч Д.Ч  /хх-58-61/, гэрч У.Бямбасүрэн /хх-63-65/, гэрч Ш.Р тогтох /xx-68-71/, гэрч Г.Ч баяр   /хх-78-79/, гэрч Ц.Баяртогтох  /хх-85-86/, шинжээч эмч Э.Хүрэлсүх /хх-113-114/, шүүгдэгч Б.Л ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-145-146/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээнии албаны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-97-99/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17/, задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-25/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 Шүүгдэгч Бундаг овгийн Ж.Ц ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хөндий овгийн Б.Л ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Л т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Л ыг хуульд заасан торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэнэ гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцалтанд ялагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, хохирогч Ч.Б ийн шүүхэд ирүүлсэн “хохиролд 25000000 төгрөг хүлээж авлаа, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, хохирол төлсөн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Ц ад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Л ын өмгөөлөгч Р.Шүрхүүгийн “шүүгдэгч Б.Л  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хасах ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд  2017 оны 05 дугаар сарын 11-нna өдрийн Монгол Улсын Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 

 

Шүүгдэгч Ж.Ц ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч Б.Л  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж,

Шүүгдэгч Ж.Ц , Б.Л  нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Ч.Б т шүүгдэгч Ж.Ц  нь 25000000 /хорин таван сая/ төгрөг, шүүгдэгч Б.Л  нь 1000000 /нэг сая/ төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Хэрэгт шүүгдэгч Ж.Ц ын эзэмшлийн 48-95 ӨВА улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашиныг битүүмжилсэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч  Ж.Ц ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Л т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.Ц ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бундаг овгийн Ж.Ц ыг согтуурсан үедээ  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хөндий овгийн Б.Л ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Бундаг овгийн Ж.Ц ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөндий овгийн Б.Л ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7.  Шүүгдэгч Ж.Ц , Б.Л  нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Ч.Б т шүүгдэгч Ж.Ц  нь 25000000 /хорин таван сая/ төгрөг, шүүгдэгч Б.Л  нь 1000000 /нэг сая/ төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Ц ын эзэмшлийн 48-95 ӨВА улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер-80” маркийн автомашиныг битүүмжилсэн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Ц ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Л т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.Ц ад авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ