| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2202 00000 0186 |
| Дугаар | 2023/ДШМ/506 |
| Огноо | 2023-05-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 18.6.2.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/506
2023 05 11 2023/ДШМ/506
С.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ууганбаатар,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2202 00000 0186 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн С-ийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... аймгийн ... дугаар баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, биеэр эдлээгүй 28 хоногийн үлдэгдэлтэй;
Нэг. С.Б нь үргэлжилсэн үйлдлээр “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн логог ашиглан Фейсбүүк олон нийтийн сүлжээнд “Хөрөнгө Оруулагч Үндэстэн”, “Кредит", “Ард санхүүгийн нэгдэл”, “АрдКойн” гэх нэртэй хуурамч цахим хаяг үүсгэн, тус цахим хаягуудаар дамжуулан Фейсбүүк олон нийтийн сүлжээнд “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ний Ард Апп гар утасны программ дээр бүртгэлтэй иргэдийг “Апьфа урамшуулалд хамруулна”, “Программын шинэчлэл хийгээд урамшуулал олгож байна”, “Холболтоо хийлгээд урамшуулал оноо аваарай” гэх цахим захидлыг олон нийтийн сүлжээн дээр хаягтай иргэдэд илгээн, холбоо тогтоосон иргэдэд өөрийгөө “Системийн ажилтан Оргил” гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож
1. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Фейсбүүк олон нийтийн сүлжээнд хохирогч Т.Бярзанааг өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Грийн Вилла” хотхоны 204 дүгээр байрны 102 тоот гэртээ байхад нь холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 318.700 ширхэг АрдКойн (АRDX), 3.456.903 ширхэг ИхКойн (IНС) виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 59.486.098 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
2. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч С.Авиддуламтай холбогдож түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 2400 ширхэг АрдКойн (АRDX) виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 355.968 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 60 дугаар байрны 19 тоотод байсан хохирогч Н.Оюунтуяатай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 5862 ширхэг АрдКойн (АRDX) виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 743.008 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 7а байрны 13 тоот гэртээ байсан хохирогч Б.Алтансувдтай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 26107 ширхэг ИхКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 115.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Цолмонтой холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 1.627 ширхэг АрдКойн (АRDX), 55685 ширхэг ИхКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 534.936 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад нь хохирогч Э.Урантөгстэй холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 7187 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 1.149.560 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч Ш.Пүрэвцэрэнтэй холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 133.383 ширхэг ИхКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 749.612 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч Г.Энхтуяатай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 182.762 ширхэг ИхКойн, 5.253 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 1.738.678.32 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байсан хохирогч Л.Цэрэндоржтой холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 1.198 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 213.370 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт байсан хохирогч П.Энхтуяатай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 5.315 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 721.298 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт байсан хохирогч С.Буяндэлгэртэй холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 1.095 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 175.506 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Л.Туяажаргалтай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 1.069 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 191.051 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 1-46 тоотод оршин суух хохирогч У.Ариунаатай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 4.900 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 658.462 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26-29 тоотод оршин суух иргэн хохирогч Т.Гүндэгмаатай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 2040 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 307.200 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоот 1-4 тоотод оршин суух иргэн хохирогч Т.Лхагвадуламтай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 3.006 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 420.800 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 75-5- 18 тоотод оршин суух иргэн хохирогч Ц.Ариунцэцэгтэй холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 1000 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 178.720 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Ган замчдын 168-03 тоотод оршин сууж байсан хохирогч И.Чулуунчимэгтэй холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 650 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 104.806 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн нутаг дэвсгэрт байхад хохирогч Н.Сосорбурамтай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 800 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 121.096 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт байхад хохирогч П.Отгонсүрэнтэй холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн үлдэгдэл 2.717 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 633.169 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Тэлмэн хотхоны 296-73 тоотод байхад нь хохирогч Т.Ууган-Одтой холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн нийт 62.491 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээгээр 2.930.658 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн үнэлгээгээр 5.873.253 төгрөг, нийт 8.803.911 төгрөгийн хохирол учруулсан,
21. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6-112 тоотод өөрийн гэртээ байхад нь хохирогч П.Бямбасайнтай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн 116.700 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 21.352.599 төгрөгийн хохирол учруулсан,
22. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 418-90 тоотод өөрийн гэртээ байхад нь хохирогч Ч.Оюунтай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн 23.538 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 4.251.198 төгрөгийн хохирол учруулсан,
23. 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төв орчим явж байхад нь хохирогч А.Алтантуяатай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн 1.816 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 320.033 төгрөгийн хохирол учруулсан,
24. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг Б39-27 тоотод гэртээ байхад нь хохирогч Г.Ариунсувдтай холбогдож, түүний “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард апп нэртэй гар утасны программ дээр нээсэн дансны нэвтрэх нэр болон нууц үгийг хууран мэхлэн хэлүүлэн авч, данс руу нь хууль бусаар нэвтрэн 2400 ширхэг АрдКойн виртуал хөрөнгийг “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаартай данс руу шилжүүлэн авч, 336.744 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 24 хохирогчид 103.662.823 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Хоёр. Мөн С.Б нь хамтран амьдарч байсан Т.Алтантовч /ТА03313009/-ын төрсөн эгч Т.Энхмаа /ОЮ01232900/-ийн нэр дээр “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаар данстай хэрэглэгчийн бүртгэлийг 2020 оны 12 дугаар сард нээлгүүлж, тус хаягийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хүлээн авах болон гэмт хэргийн замаар олсон виртуал хөрөнгийг төгрөг болгон хөрөнгийн эх үүсвэрийг өөрчилж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн С-ийн Б-ыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж эзэмшиж ашиглан “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 07 /долоо/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Бд тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 /долоо/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн С.Б-ын биечлэн эдлэх ялыг нийт 07 /долоо/ жил 06 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан 07 /долоо/ жил 06 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан С.Б-ын нийт цагдан хоригдсон 245 /хоёр зуун дөчин тав/ хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.Бас 103.662.823 /нэг зуун гурван сая зургаан зуун жаран хоёр мянга найман зуун хорин гурав/ төгрөг гаргуулж, нэр бүхий 24 хохирогчид /шийтгэх тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээгээр/ олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий Сиди 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэгт С.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт нь гэмт хэрэг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй орлогыг өөрийн болон гэр бүл, хамаатан бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт бөгөөд миний үйлдсэн гэмт хэрэг уг шинжийг агуулаагүй, нотлогдоогүй байхад зүйлчлэл хүндрүүлсэн. Мөн хуулийн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх дүгнэлтэд миний бие 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 29-нийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр 4 сарын хугацаанд залилах гэмт хэрэг үйлдэж 24 хүнд хохирол учруулсан билээ. Миний бие гэмт хэргийг өөрийн ухамсараар таслан зогсоож 2021 оны 11 сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл дээрх үйлдлийг ахин давтаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад хүндрэл саад учруулаагүй, өөрийн биеэр очиж гэм буруугаа хүлээсэн болно. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж, эрх зүйн байдлыг минь дордуулж, ар гэрийн эргэлтийн бичгээр боож, худал амлаж гарын үсэг зуруулж, надад өс санасан мэт хандаж цагдан хорисоор өнөөдрийг хүрсэн билээ. Харин шүүх бүрэлдэхүүн миний хувийн байдал, ахуй амьдрал, гэмт хэргийг өөрийн ухамсараар таслан зогсоосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг үйлдсэн зэргийг үл харгалзан “ийм төрлийн гэмт хэрэг хийх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх дүгнэлтийг хийж шийтгэсэнд гомдолтой байна. Би гэмт хэрэг хийсэн минь үнэн. Гэм буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрхөөс өөр зүйл хийж чадахгүй минь бас үнэн билээ. Мөн миний бие цагдан хоригдож байх хугацаандаа өөрийн алдаа дутагдалыг ойлгон ухаарч, өөрийгөө төлөвшүүлэн цаашид улс эх орондоо шударга замаар ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдүүддээ сайн аав, нийгэмд шударга иргэн нь байх эрхэм үүрэг зорилгыг чин сэтгэлээсээ тээж яваа билээ. Миний хувьд амьдралыг үзэж, түүний үнэ цэнийг мэдэрч, цаг хугацаа гэгч ямар үнэтэй болохыг ойлгож буй үедээ олон жилийг хоригдож өнгөрөөх гэж байгаадаа үнэн сэтгэлээсээ харамсаж байна. Иймд эцсийн итгэл найдварыг тээж, энэхүү гомдлыг гаргаж байгаа билээ. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б-ын хувьд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд цахим хэрэгсэл болох фейсбүүк ашиглан “Ард Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн лого бүхий хуурамч хаяг нээж, бусдын фейсбүүк хаяг руу цахим зурвас илгээж өөрийгөө “Ард Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн ажилтан мэтээр итгүүлж, “урамшуулалд хамруулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчдоос дижитал хөрөнгө хадгалагдаж буй харилцагчийн мэдээлэл болох бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр ирсэн 6 орон бүхий кодыг хэлүүлэн авч, өөрийн үүсгэсэн блокчейн хаяг руу АрдКойн шилжүүлж, нийт 24 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 24 хохирогчид нийт 103.662.823 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүйгээр хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Энэ ч утгаараа эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд, С.Б нь дээрх үйлдлээ 4 сарын хугацаанд хэрэгжүүлсэн буюу удаан хугацаанд үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг биш гэж маргаж байна. С.Б-ын хувьд залилах гэмт хэргийг үйлдэхдээ энэ үйлдлээ өөрийн амьдралын хэвшил, мөн хандлага, хэв маягаа болгосон. Цахим хэрэгсэл ашиглаж бусдын фейсбүүк хаяг руу хандаж хуурч, нэвтрэх нэр, нууц үгийг хэлүүлэн авч байсан. Өөрөөр хэлбэл, амар хялбар аргаар мөнгө олох, ашиг олох үйлдлийг байнга эрэлхийлж, үүнд чиглэсэн үйлдлийг тогтвортой үйлдэж байсан. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох хууль зүйн ойлголтод юуг хамааруулж ойлгох талаар Улсын Дээд шүүх тогтоолууддаа дурдаж тайлбарласан. Үйлдлийн тоо, хохирогчийн тоо, хохирлын хэмжээ, тухайн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгчийн өдөр тутмын хэв маяг болсон эсэх, амьдралынх нь хэрэгцээ шаардлага болсон эсэх, амьдрах орон сууцны түрээс төлөх, гадуур явах зэрэг бүхий л хэрэгцээнд үйлдэж олсон хөрөнгө мөнгө чиглэж буй эсэхийг харгалзаж үзэх ёстой гэж шийдвэр, магадлал, тогтоолуудад дурдсан. Энэ нөхцөл байдлуудыг С.Б-ын үйлдэлтэй субсумци хийж үзэхэд тэрээр дээрх үйлдлээ 4 сарын хугацаанд өдөр бүр байнга тогтвортой үйлдэж, мөн орж ирсэн мөнгийг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор өөр дижитал хөрөнгийн аккаунт болох тусгай эрх нээж, үүнийгээ бирж дээр худалдан борлуулж ашиг олох зорилгоор хэрэглэж байсан. Мөн олсон орлогоо шоу цэнгээн, найз нөхөдтэйгөө гадуур явахдаа үрж байсан талаараа шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэж дүгнэж үзэхэд С.Б-ын 4 сарын хугацаанд үйлдсэн гэх 24 удаагийн үйлдэл нь байнга үйлдсэн хууль зүйн шинжид хамаарна гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Хохирогч нарын хувьд авч үзэхэд шүүгдэгч нь хохирогчдыг сонгодог байсан нь харагдана. Тодруулбал, “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийн АрдКойн эзэмшигчдийн фейсбүүк групп бий. Уг групп дэх дөчөөс дээш насны, технологийн мэдлэг дутуу дулимаг, бага мэдлэгтэй, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Багануур дүүрэг дэх, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудад тус тус оршин сууж байсан эмэгтэй хүмүүс дийлэнх нь гэмт хэрэгт өртсөн. Хохирогч нарын дижитал хөрөнгө, крипто валютыг шилжүүлэн авсан үйлдлийг нь залилах гэмт хэргийн, харин хамтран амьдарч байсан хүнийхээ төрсөн эгчийн нэр дээр данс нээлгэж залилсан дижитал хөрөнгө, крипто валютаа бирж дээр худалдаалах замаар ашиг олж байсан үйлдлийг нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн энэ хоёр зүйл ангиар гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан. Түүний үйлдсэн хэрэг нь 5-12 жилийн интервалд тооцогдох ялтай бөгөөд шүүх харьцангуй хөнгөн ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэрэгт нь 6 жил, мөнгө угаах гэмт хэрэгт нь 1 жил 6 сарын хорих ял буюу тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хэмжээний багад нь дүйцүүлсэн тул ял шийтгэл хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Шүүгдэгчийн үйлдэл нотлогдон тогтоогдсон, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шалгах ёстой шаардлагуудад нийцсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн логог ашиглан Фейсбүүк олон нийтийн сүлжээнд “Хөрөнгө Оруулагч Үндэстэн”, “Кредит", “Ард санхүүгийн нэгдэл”, “АрдКойн” гэх нэртэй хуурамч цахим хаяг үүсгэн, тус цахим хаягуудаар дамжуулан Фейсбүүк олон нийтийн сүлжээнд “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард Апп гар утасны программ дээр бүртгэлтэй иргэдийг “Апьфа урамшуулалд хамруулна”, “Программын шинэчлэл хийгээд урамшуулал олгож байна”, “Холболтоо хийлгээд урамшуулал оноо аваарай” гэх цахим захидлыг олон нийтийн сүлжээн дээр хаягтай иргэдэд илгээн, холбоо тогтоосон иргэдэд өөрийгөө “Системийн ажилтан Оргил” гэж танилцуулан бусдын АрдКойн (АRDX), ИхКойн (IНС) виртуал хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч, нийт 24 хохирогчид 103.662.823 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч П.Бямбасайн /7хх 63-64/, хохирогч П.Отгонсүрэн /6хх 241-242/, хохирогч Ц.Ариунцэцэг /6хх 168-169/, хохирогч Л.Туяажаргал /5хх 206-207/, хохирогч А.Алтантуяа /7хх 184-186/, хохирогч Э.Урантөгс /3хх 239-240/, хохирогч Г.Энхтуяа /4хх 133-137/, хохирогч Н.Оюунтуяа /3хх 57/, хохирогч Т.Цолмон /3хх 173/, хохирогч У.Ариунаа /6хх 53-54/, хохирогч Т.Ууган-Од /7хх 58-60/, хохирогч Ш.Пүрэвцэрэн /4хх 77-78/, хохирогч П.Энхтуяа /5хх 113/, хохирогч Г.Ариунсувд /8хх 31-32/, хохирогч Л.Цэрэндорж /5хх 22/, хохирогч Ч.Оюун /7хх 124-125/, хохирогч С.Авиддулам /2хх 249-250/, хохирогч Н.Сосорбурам /6хх 235-236/, хохирогч И.Чулуунчимэг /6хх 229-230/, хохирогч С.Буяндэлгэр /5хх 189/, хохирогч Б.Алтансувд /3хх 114-115/, хохирогч Т.Гүндэгмаа /6хх 65-66/, хохирогч Т.Лхагвадулам /6хх 121/, хохирогч Т.Бярзана /1хх 8-9/, гэрч Т.Энхмаа /1хх 16-18/, гэрч М.Нандин-Эрдэнэ /1хх 26/ нарын мэдүүлгүүд, фейсбүүк олон нийтийн сүлжээн дэх “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” гэх хаягнаас хохирогч Т.Бярзана, Б.Алтансувд, Ш.Пүрэвцэрэн, У.Ариунаа, Т.Гүндэгмаа нартай харьцсан цахим шуудангийн хуулбар /1хх 10-13, 3хх 117-119, 4хх 80, 5хх 55, 6хх 67-72/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 34-37/, блокчейний дансанд шилжүүлэг хийсэн гүйлгээний түүх баримтууд /3хх 174-176, 4хх 81-83, 5хх 208/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч С.Баттулгыг “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын агуулга, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч С.Б-ын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын АрдКойн (АRDX), ИхКойн (IНС) виртуал хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч, нийт 24 хохирогчид 103.662.823 төгрөгийн хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Шүүгдэгч С.Б-ын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэргийн замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий харилцаатай хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл ашиг олох зорилготой бусад үйлчилгээ, үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Түүнчлэн энэ шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ шүүгдэгч С.Б-ын хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзсэн болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-ын үйлдсэн залилах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа бөгөөд улс орны санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй эдийн засгийн хямралд хүргэдэг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг хамааруулсан өргөн хүрээтэй ойлголтуудыг багтаан хуульчилжээ.
Гэтэл С.Баттулгыг хамтран амьдарч байсан Т.Алтантовч /ТА03313009/-ын төрсөн эгч Т.Энхмаа /ОЮ01232900/-ийн нэр дээр “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаар данстай хэрэглэгчийн бүртгэлийг 2020 оны 12 дугаар сард нээлгүүлж, тус хаягийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хүлээн авах болон гэмт хэргийн замаар олсон виртуал хөрөнгийг төгрөг болгон хөрөнгийн эх үүсвэрийг өөрчилж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуулийн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч С.Б нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 24 хохирогчийг залилан мэхэлж, бусдын АрдКойн (АRDX), ИхКойн (IНС) виртуал хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авахдаа хамтран амьдарч байсан Т.Алтантовч /ТА03313009/-ын төрсөн эгч Т.Энхмаа /ОЮ01232900/-ийн нэр дээр “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаар данстай хэрэглэгчийн бүртгэлийг 2020 оны 12 дугаар сард нээлгүүлж, тус хаягаар авсан нь залилах гэмт хэргийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл байсан төдийгүй “Мөнгө угаах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй байна.
Мөн шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогыг хууль бус гэдгийг залилах гэмт хэргийг үйлдэх үедээ мэдэж байсан төдийгүй түүний үргэлжилсэн нэг гэмт хэрэгт дахин “Мөнгө угаах” гэмт хэрэгт ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцсэн байна.
Иймд шүүгдэгч С.Б-ын хамтран амьдарч байсан Т.Алтантовч /ТА03313009/-ын төрсөн эгч Т.Энхмаа /ОЮ01232900/-ийн нэр дээр “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн www.trade.mn нэртэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн блокчейны 0х514f38аа3907d073е0f6660еb7b1679692а09db3 дугаар данстай хэрэглэгчийн бүртгэлийг 2020 оны 12 дугаар сард нээлгүүлж, тус хаягийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хүлээн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна гэж үзэж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б “...миний үйлдсэн гэмт хэрэг амьдралын эх үүсвэр болгосон гэх уг шинжийг агуулаагүй, нотлогдоогүй байхад зүйлчлэл хүндрүүлсэн. Мөн хуулийн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх дүгнэлтэд миний бие 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 29-нийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр 4 сарын хугацаанд залилах гэмт хэрэг үйлдэж 24 хүнд хохирол учруулсан билээ. Миний бие гэмт хэргийг өөрийн ухамсараар таслан зогсоож 2021 оны 11 сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл дээрх үйлдлийг ахин давтаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад хүндрэл саад учруулаагүй, өөрийн биеэр очиж гэм буруугаа хүлээсэн. ...Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон гэмт этгээд үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл болгож, тогтвортой ашиглан, хэвшмэл шинжтэй болгосон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.
Хавтаст хэргээс үзэхэд, С.Б нь нийт 24 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нэр бүхий иргэдийг хуурч, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн логог ашиглан Фейсбүүк олон нийтийн сүлжээнд “Хөрөнгө Оруулагч Үндэстэн”, “Кредит", “Ард санхүүгийн нэгдэл”, “АрдКойн” гэх нэртэй хуурамч цахим хаяг үүсгэн, тус цахим хаягуудаар дамжуулан Фейсбүүк олон нийтийн сүлжээнд “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Ард Апп гар утасны программ дээр бүртгэлтэй иргэдийг “Апьфа урамшуулалд хамруулна”, “Программын шинэчлэл хийгээд урамшуулал олгож байна”, “Холболтоо хийлгээд урамшуулал оноо аваарай” гэх цахим захидлыг олон нийтийн сүлжээн дээр хаягтай иргэдэд илгээн, холбоо тогтоосон иргэдэд өөрийгөө “Системийн ажилтан Оргил” гэж танилцуулан бусдын АрдКойн (АRDX), ИхКойн (IНС) виртуал хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч, нийт 103.662.823 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнийг амьдралын эх үүсвэр болгон хэргэцээндээ зарцуулсан нь нотлогдсон байх тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч С.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, учруулсан хор хохирлын гэм бурууд нь тохирсон ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний энэ өдрийг хүртэл 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт
“Нийслэлийн прокурорын газраас С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Т овгийн С-ийн Б-г “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцсугай.” гэж,
2 дахь заалтыг “С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Бд тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн С.Б-ын биечлэн эдлэх ялыг нийт 06 /зургаа/ жил 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.” гэж,
5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан 06 /зургаа/ жил 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 99 /ерэн ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ