Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/492

 

 

 

 

 

 

  2023            5               9                                         2023/ДШМ/492           

 

 

Б.М, М.Э, Н.Т, Э.Т

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

өсвөр насны шүүгдэгч Э.Т,

өсвөр насны шүүгдэгч Н.Т, Э.Тнарын хууль ёсны төлөөлөгч Д.Должинсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/379 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, өсвөр насны шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Д.Мөнх-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М, М.Э, Н.Т, Э.Тнарт холбогдох эрүүгийн 2206000003217 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн Б.М, 2002 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ..........................оршин суух, ял шийтгэлгүй, /.................../;

2. Дархан овгийн М.Э, 2005 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ерөнхий боловсролын 102 дугаар дунд сургуульд суралцдаг, ам бүл 4, эцэг, хойд эх, эгчийн хамт ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /....................../;

3. Шарнууд овгийн Н.Т, 2009 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ерөнхий боловсролын 102 дугаар дунд сургуулийн 8г ангид суралцдаг, ам бүл 4, эмээ, эх, ах нарын хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /.................../;

4. Боржигон овгийн Э.Т, 2005 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Гандийн нэрэмжит Политехникийн коллежийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 4, эмээ, эх, дүү нарын хамт ...................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УК05280652/.

Өсвөр насны шүүгдэгч М.Э, Н.Т, Э.Тнар нь 2022 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Барилгачдын талбай дээр бүлэглэн хохирогч Б.Мын эд зүйлсийг буюу Самсунг галакси А-52 загварын гар утас, бэлэн 20.000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны виза карт, иргэний цахим үнэмлэх зэргийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М, өсвөр насны шүүгдэгч Н.Т, Э.Тнар нь 2022 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бүлэглэн хохирогч Х.Мгийн эд зүйлсийг буюу Айфонь 11 про макс загварын гар утас, пүүз, өмсөж явсан хувцас, чихэвч, борооны шүхэр зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч Б.М, өсвөр насны шүүгдэгч М.Э, Н.Т нар нь 2022 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Механик авто сервис”-ийн хойд талд байх блокон гараж дотор бүлэглэн хохирогч Д.Тын эд зүйлсийг буюу Самсунг А-73, Самсунг А-11 загварын гар утаснууд, хэтэвч зэргийг дээрэмдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Тын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч М.Эийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Э.Тыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, өсвөр насны шүүгдэгч М.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нь 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, өсвөр насны шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч М.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн Б.Мын нийт эдлэх ялыг 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн М.Эийн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн Э.Тын нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч М.Эт оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Э.Тд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тус тус сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мын урьд шүүхийн зөвшөөрөлгүй, шүүхийн зөвшөөрлөөр тус тус баривчлагдсан 4 хоног, цагдан хоригдсон 155 хоног, нийт 159 хоногийг, өсвөр насны шүүгдэгч М.Эийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 155 хоног, нийт 157 хоногийг, Э.Тын урьд шүүхийн зөвшөөрлөөр баривчлагдсан 2 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулсан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Маас 127.806 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Э.Таас, хүрэлцэхгүй тохиолдолд иргэний хариуцагч Д.Эрдэнээгээс 127.806 төгрөгийг, мөн өсвөр насны шүүгдэгч Н.Тын учруулсан хохиролд иргэний хариуцагч Д.Эрдэнээгээс 127.806 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Боржигон овогт Хайдавринчингийн Мөнххүслэн /УП94111311/-д, шүүгдэгч Б.Маас 1.271.250 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч М.Эээс, хүрэлцэхгүй тохиолдолд иргэний хариуцагч Р.Мөнх-Эрдэнээс 1.371.250 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Н.Тын учруулсан хохиролд иргэний хариуцагч Д.Эрдэнээгээс 1.271.250 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чойжамц гэлэн овогт Онхорын Даваадулам /ИД75061701/-д тус тус олгож, хохирогч Х.М, хохирогч Д.Тын хууль ёсны төлөөлөгч О.Даваадулам нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, гэм .хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй шүүрний хэсгүүд, цус мэт зүйлээр бохирлогдсон хамер, шүдэнзний хайрцаг, асаагуур, сим картны үүр, цээж зураг, хөрсний дээж, гутлын ул, 56 см урттай, 7 см өргөнтэй мод, 60 см урттай төмөр, куртикний малгай, хар өнгийн куртик, саарал өнгийн цамц, цайвар өнгийн футболк, саарал өнгийн ноосон өмд, хар саарал өнгийн жинсэн өмд, бор шар өнгийн гутал зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь хохирогч Б.Мд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг саатуулагдаж байх хугацаандаа бүрэн төлж барагдуулсан билээ. Миний бие ан удаа гэмт хэрэгт холбогдож байгаа,  мөн хохирлыг бүрэн төлсөн, өөр ямар нэгэн гомдол саналгүй болно. Би эх, дүүгийн хамт амьдардаг. Эх маань чонон хөрвөс буюу ядаргааны төрлийн өвчтэй, бие нь гайгүй үедээ хааяа цэвэрлэгээний ажил хийдэг. Дүү маань 9 дүгээр ангид сурдаг, мөн унадаг өвчтэй бөгөөд би эх болон дүүгээ асрах, эм тариа гэх мэт бусад зүйлсийг хар ажил гололгүй хийж авч явдаг байсан болно. Иймд миний хувийн байдал болон, хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

    Өсвөр насны шүүгдэгч Н.Т, Э.Тнарын өмгөөлөгч Д.Мөнх-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 9 дэх заалтад заалтад зааснаар шүүгдэгч Б.Маас 127.806 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Э.Таас 127.806 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Н.Таас 127.806 төгрөгийг нийт 383.418 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан. Э.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хөгжлийн бэрхшээлтэй группт байдаг эрүүл мэндийн хувьд сонсголын бэрхшээлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд....хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно...” гэж хуульчилсан байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно ” гэсэн хуулийн заалтын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2, 3 дах хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Э.Тд 2 жил 3 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Ттус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Н.Т, Э.Тнарын хууль ёсны төлөөлөгч Д.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хоёр хүүхэд ийм буруу үйлдэл хийсэнд харамсаж байна. Цаашдаа хүүхдүүддээ анхаарал сайн тавих болно. Хохирлыг бүгдийг барагдуулсан. Э.Тын хорих ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Б.Мын хувьд урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Б.Мад анхан шатны шүүхээс нийт 9 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Б.М нь бүх хохирлыг барагдуулсан. Одоо төлөх төлбөргүй. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй болохоо илэрхийлсэн. ...” гэв.

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжид тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Э.Тд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан боловч хохирогч Түмэнжаргалын эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн сэргээгдсэн нөхцөл байдал байхгүй байгаа. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Өсвөр насны шүүгдэгч М.Э, Н.Т, Э.Тнар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбай дээр хохирогч Б.Мын эд хөрөнгийг авахаар зодох зэргээр биед нь хүч хэрэглэж, улмаар түүний өмчлөлийн Самсунг галакси А-52 загварын гар утас, бэлэн 20.000 төгрөг, “Худалдаа хөгжлийн банк”-ны виза карт, иргэний цахим үнэмлэх зэргийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар довтолж авсны улмаас бусдад 595.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М, өсвөр насны шүүгдэгч Н.Т, Э.Тнар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Гэсэр сүмийн гэрлэн дохиотой уулзварын ойролцоо хохирогч Х.Мгийн эд зүйлсийг авахаар түүний толгой тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүч хэрэглэж, улмаар түүний өмчлөлийн Айфонь 11 про макс загварын гар утас, пүүз, өмсөж явсан хувцас, чихэвч, борооны шүхэр зэрэг эд зүйлийг хууль бусаар авсны улмаас бусдад 2.855.300 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М, өсвөр насны шүүгдэгч М.Э, Н.Т нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Механик авто сервис”-ийн хойд талд байх блокон граж дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцож хохирогч Д.Тын өмчлөлийн эд зүйлсийг авахаар илээр, толгой тус газарт модоор  цохиж, хөлөөрөө өшиглөх, шүүрээр цохих зэргээр хүч хэрэглэж, хууль бусаар хохирогчийн Самсунг А-73, Самсунг А-11 загварын гар утаснууд, хэтэвч зэрэг зүйлсийг авч явсны улмаас бусдад 1.664.600 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн болох нь:

хохирогч Х.Мгийн “...Гэсэр сүмийн гэрлэн дохиотой уулзвар хүрээгүй байсан, автобусны буудал өнгөрөөд явж байх үед өөдөөс 3 залуу хүрч ирсэн. Хамт явж байсан гурван залуугийн намхан биетэй нь намайг мөрлөсөн. Тэгснээ араас нь нөгөө хоёр залуу нь хүрч ирээд “яагаад байгаа юм бэ” гэж хэлээд намайг барьж аваад малгайтай цамцаар доош нь дарсан бөгөөд тэр гурван залуугийн царайг хальт харсан. Яг тийм царай зүстэй байсан гэж дүрсэлж хэлж мэдэхгүй байна. Тэгээд барьцалдаад, ноцолдож байгаад доошоо хажуу талынх нь жалга руу дөрвүүлээ унасан. Жалганд унасны дараа нэг нь миний хүзүүн дээр өвдөглөөд дарчихсан байсан бөгөөд өвдөглөөд дарчихсан байсны нөгөө хоёр нь миний нүүрэн тус газар өшиглөж гараар цохисон. Хүзүүн дээр өвдөглөчихсөн байсан залуу нь толгой, тархи руу гараараа цохиж байсан. Би жалган доор уначихсан байсан учир яг аль зүг рүү гарч зугтаасан эсэхийг ч харж чадаагүй. Миний Айфонь 11 про макс загварын гар утас, гэрийн түлхүүр болон дугуйн цоожны түлхүүр, автобусны карт болон төрийн банкны карт, мөн халаасанд байсан шүхэр, чихэвч гэх мэт зүйлсийг авсан. Өмсөж явсан хар өнгийн нимгэн куртка, levi's малгайтай хар өнгийн цамц,  саарал өнгийн футболк, хар даавуун өмд, тэлээ, дотуур өмсдөг давхар нимгэн өмд байсан. Бүгдийг нь тайлж аваад явсан. Өмсөж явсан гееbok брэндийн пүүзэн гутал нэг ширхэг нь байхгүй болчихсон байсан. Би тухайн үед дээгүүрээ шалдан зөвхөн дотуур хувцас болон оймстойгоо үлдсэн. Өвдөг тохой шалбарсан, нүүрэн хэсэг тэр чигээрээ хавдсан байдалтай байна. Миний толгойн хэсэгт маш их өвдөлт мэдэгдэж байсан. Миний биеийн байдал толгой өвдөлттэй, нүүр хавдартай, нүд хөхөрчихсөн байдалтай байна.”  /1хх 197/,

                   хохирогч Б.Мын “...Би баарнаас гараад гадна нь 30 орчим минут зогсож байтал 3 залуу хүрч ирээд надтай нэг нь “хүргээд өгөх үү” гэх мэт зүйлс яриад байсан. Тэгээд байхаар нь “би та нартай хамт явахгүй, би энд хүн хүлээгээд зогсож байна” гэж хэлээд зогсож байтал хоёр нь миний хоёр талаас сугадаж аваад намайг “Хаан” банк руу аваад явж байснаа газар унагаагаад зодож эхэлсэн. Тэгээд миний халаасанд байсан эд зүйлсийг дээрэмдээд зугтаачихсан. Би тэд нарыг зугтаасны дараа согтуу байсан болохоор гэртээ харьж амарсан. Нэг нь намхан, 160 см орчим өндөртэй, амны хаалт зүүчихсэн, малгайтай алаг цамц өмсчихсөн байсан. Нөгөө хоёр нь ерөнхийдөө хар өнгийн өмд, цамц өмсөж, амны хаалт зүүсэн. 175 см орчим өндөртэй, нэг нь саравчтай малгайтай байсан. Тэд нар намайг гурвуулаа нийлээд газар түлхэж унагаасан. Би тухайн үед толгойгоороо газар унасан. Намайг газар унаад ёолоод хэвтэж байхад миний халаасыг ухаад эд зүйлс авсан. Тухайн үед миний биед хар өнгийн Самсунг Галакси А-52 маркийн гар утас нэг ширхэг, Худалдаа хөгжлийн банкны цэнхэр өнгийн виза карт, миний өөрийн иргэний цахим үнэмлэх, бэлнээр 20.000 төгрөг тус тус байсныг бүгдийг нь тэд нар дээрэмдээд аваад зугтаасан. ...”/2хх 87-88/,

                   хохирогч Д.Тын хууль ёсны төлөөлөгч О.Даваадуламын “...Д.Т нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс гэмтлийн эмнэлэгт гавал тархины яс нь бяцарсан гэх оноштойгоор эмчлүүлсэн, 1 удаа тархины хүнд хагалгаанд орж, дахиж хагалгаанд орох гэхээр эмч нар нь “одоо хагалгаа хийвэл бие нь дийлэхгүй” гэж байсан тул хагалгаанд оруулаагүй. 2022 оны 10 дугаар сарын 25-наас хойш нүд нь одоо нээгдэж, ухаан орсон юм шиг л болсон. Гэхдээ ямар нэгэн хариу үйлдэл байхгүй, нүд нь нээгдэж, хаагдаж байна. ...” /1хх 33/,

                   өвсөр насны шүүгдэгч М.Эийн яллагдагчаар өгсөн: “..Хас зах хүрээд явж байсан чинь нэг хар өнгийн малгайтай цамц өмссөн, гадуураа хар куртка өмссөн, хар жинсэн өмдтэй эрэгтэй хүнтэй таарсан. Тэгсэн чинь тэр хүн өмднийхөө арын халаасанд хайрцагтай тамхи хийсэн байсан. Тэгээд Төвшинжаргал бид хоёр очоод “уучлаарай ах аа, тамхи байвал нэгийг өгөөч” гэж хэлсэн. Ахад нь тамхи байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл ах аа, утсаараа нэг яриулаач” гэж хэлсэн. Тэгээд ярих гэж байсан дугаараа хэлээд залгуулсан. Би Зоригоо 88203559 гэсэн дугаар луу залгуулсан чинь утас нь дуудаж байгаа хэрнээ авахгүй байсан. Тэгээд би тэр ахыг “та хаа хүртэл явах юм” гэсэн чинь “ах нь хойшоо Ганц худаг хүртэл явна” гэж хэлсэн. Хойшоо зам нийлэх юм байна гээд хамт явсан. Нөгөө үл таних ах болон Төвшинжаргалын хамт явсан, Мөнхбат тэгэхэд байгаагүй, алга болсон байсан. Бид 3 хойшоо алхаж явж байгаад хуучин эцсийн 29 дүгээр хороо өнгөрөөд явж байсан чинь Мөнхбат урдаас гэнэт гарч ирсэн. Тухайн үед Мөнхбатыг байна гэж таниагүй, ямар юм гарч ирээд худлаа агсраад байгаа юм бол гэж бодсон. Тэгээд 10-15 метр замд Мөнхбаттай Төвшинжаргал бид хоёр муудалцаж явсан. Тэгээд нэг мэдсэн чинь нөгөө үл таних ах, Мөнхбат хоёр зодолдоод байсан. Тэгээд би алийг нь ч гэдгийг мэдээгүй аль нэгийг нь зодоод байсан. Сүүлд хальт ухаан орсон чинь би нөгөө үл таних ахыг зодоод зогсож байсан. Би тэр ахын элэг рүү нь баруун гараараа цохиод, шанаа руу нь бас цохиод, баруун далан дээр нь бас тохойлдоод, ард нь гараад хүзүүг нь мушгиад, доош нь дараад унагаасан. Тэгээд би тэр чигтээ тэр ахыг дараад хэвтсэн. Тэгсэн чинь Мөнхбат аймар том мод барьж ирж байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд сэрсэн чинь гэртээ ирсэн, хөнжил дотроо байж байсан, цаг харсан чинь 04 цаг өнгөрөөд 05 цаг болж байсан. Манай гэрт Мөнхбат байсан, Төвшинжаргал байгаагүй. Сэрээд харсан чинь Мөнхбат бид хоёр орон дээр хамт унтаж байсан, бид хоёрын дунд 2 ширхэг урьд нь харж байгаагүй гар утас байсан. Би хэний утас байсныг нь мэдээгүй. Бид гурав гурвуулаа зодоод байсан. Би дээр нь дараад хэвтсэн байсан. Миний баруун гарын дунд хурууны хамгийн сүүлийн үе буюу 3 дахь үе шалбарсан байна. Өөр гэмтэл байхгүй. Ямар ч байсан намайг дараад хэвтэж байхад нэг мод бариад ирж байсан. ...” /1хх 38-40/,

өсвөр насны шүүгдэгч  Н.Тын яллагдагчаар өгсөн: “Намайг уулзахад Эрдэнэбилэг, Мөнхбат хоёр том савлагаатай шар айраг уусан байдалтай гартаа барьж байсан. Бид гурав Сэлбийн далан дээр очоод, Мөнхбат, Эрдэнэбилэг хоёр уг шар айргийг ууж дуусгаад Мөнхбат “би өрөнд орсон байгаа, мөнгөний хэрэг гарсан, өнөөдөр дээрэм хийж мөнгө олно” гэж ярьсан чинь Эрдэнэбилэг хажуунаас нь “тэгвэл хуучин  эцсийн буудал оръё" гээд бид 3 цуг явсан. Хуучин эцэс дээр зогсож байтал бор өнгийн гуталтай ах хажуугаар гар утсаар яриад өнгөрсөн чинь Мөнхбат бид хоёрт хандаж “уг залууг дагая” гэж хэлээд араас нь дагаад явсан. Тэгсэн удалгүй Эрдэнэбилэг тухайн залууг дуудаад “гар утсаараа нэг яриулаач” гэсэн чинь тухайн залуу зөвшөөрч, гар утсаа өгсөн. Эрдэнэбилэг нэг дугаар луу залгаж үзээд буцааж өгсөн. Гар утсыг нь буцааж өгчихөөд араас нь дагаж явж байгаад гэрэлгүй газар ирсэн чинь Мөнхбат уг дагасан залууг араас нь “хөөе залуу, тамхи байна уу” гэж дуудсан чинь тухайн залуу “надад тамхи байхгүй” гэсэн чинь Мөнхбат “яахаараа чамд тамхи байдаггүй юм” гээд шууд нүүр хэсэгт нь гараараа цохисон чинь нөгөө залуу зөрүүлээд Мөнхбатыг бариад авсан. Тэгсэн Эрдэнэбилэг хажуугаар орж ирээд мөр, элэг, нуруу хэсэг рүү нь цохиж байгаад зам дагуу харанхуй граж руу чирээд орсон. Тэгсэн нөгөө залуу Мөнхбат, Эрдэнэбилэг хоёрын өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байсан ба тэр хоёр чирээд гражийн мухар луу аваад явсан. Тэгээд Мөнхбат унагаах гэж оролдоод унахгүй байсан чинь Эрдэнэбилэг бид хоёрт хандаж “наадахаа барьж бай” гэж хэлэхээр нь би барих гээд очтол намайг түлхсэн. Тэгсэн Эрдэнэбилэг тэврээд цаашаагаа унасан чинь Мөнхбат нуруу хэсэг рүү нь цохиж байхдаа надад хандаж “миний гар өвдөөд байна, гаднаас цохихоор юм оруулаад ир” гэхээр нь би модон иштэй шүүр, төмөр хоёр оруулж ирсэн. Модон иштэй шүүрээр Мөнхбат хөл рүү нь цохисон чинь шүүр нь хугарсан. Тэгээд төмрөөр арай болохгүй байх гээд гаднаас зузаан мод өөрөө оруулж ирээд толгойн дагз хэсэгт нь 3 удаа цохисон чинь тухайн залуу ухаан алдаад унасан. Энэ хугацаанд Эрдэнэбилэг дарж хэвтсэн хэвээр байсан. Тухайн залуу ухаан алдсаны дараа халаасанд байсан гар утас, хэтэвчийг нь Эрдэнэбилэг бид хоёр аваад, хэтэвчинд байсан иргэний үнэмлэх, бичиг баримтыг нь үлдээгээд гарсан. Авч гарсны дараа Эрдэнэбилэг, Мөнхбат хоёр тухайн утас, хэтэвчийг бид хоёр аваад явлаа, цагдаа нар бид нарыг хайж эхлэх юм бол уулзаагүй гэж хэлээрэй гээд яваад өгсөн. Тэгээд гэртээ ирж унтсан. Намайг цуг дээрэм хийе гэж дарамталсан үйлдэл байхгүй. Би өөрөө зөвшөөрсөн. Би тухайн залуугийн гуя хэсэгт 2 цохисон. Өөрөөр халдсан үйлдэл байхгүй. Мөнхбат, Эрдэнэбилэг хоёр л тухайн залууг зодоод байсан. Эрдэнэбилэг, Мөнхбат хоёр тухайн залуугийн биед хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Эрдэнэбилэг ихэвчлэн нүүр, мөр хэсэгт нь цохиод, дарж унагаасан. Мөнхбат тухайн залуугийн биений бүх хэсэгт цохисон. Толгой хэсэгт хөлөөрөө дэвсэж, прүс модоор 3 удаа цохисон.” /1хх 43-45/,

шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 13-ны 23:00 цагийн үед манайд 3, 4 хоног хамт байгаа Эрдэнэбилэг бид хоёр гэрээс гарсан. Гэрээс гараад бид хоёр шар айраг уухаар болж, зам дагуу дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй шар айрагнаас нэг ширхгийг аваад, Эрдэнэбилэгийг гэрийъх нь гадаа хүлээж байгаад гарч ирэхгүй байхаар нь хуучин эцсийн Ө325 дэлгүүрийн гадаа хүлээж байтал ирсэн. Бид 3 Сэлбийн далангийн хажууд хогийн цэг дээр уг шар айргийг ууж байгаад би тэр хоёрт хандаж надад мөнгөний асуудал байгаа талаар хэлтэл Эрдэнэбилэг “тэгвэл өнөөдөр барианд гаръя” гэж хэлэхээр нь бид хоёр зөвшөөрөөд хуучин эцсийн зам дагуу гарсан. Хуучин эцэс дээр бид гурав зогсож байгаад Эрдэнэбилэг “урдаас ирж байгааг дээрэмдье” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбилэг очоод “гар утсаараа яриулаач” гээд тухайн залуугийн гар утсыг аваад, нэг дугаар луу залгаж үзээд, буцаагаад өгсөн. Би түрүүлж урд нь гарч алхаад Эрдэнэбилэг, Төвшинжаргал хоёр араас нь дагаж алхаж байгаад харанхуй хэсэг дээр нь би тухайн залуу дээр очоод “хөөе залуу, тамхи байна уу” гэж асуусаь чинь “надад байхгүй, дуусчихсан” гэсэн. Тэгэхээр нь би нүүр хэсэгт нь цохитог намайг “яаж байна” гээд хойшоо ухарсан. Тэгэхээр нь би “гайхаад байна уу гээд заамдсан чинь Эрдэнэбилэг хажуунаас орж ирээд тухайн залууг элэг, өөр биеийнх нь хэсэг рүү цохисон. Эрдэнэбилэг бид хоёр тухайн залууг замын хажууд байсан харанхуй граж руу чирээд, би элэгдэж, Эрдэнэбилэг тэврээд харанхуй руу ороод газарт хэвтсэн. Тэгэхээр нь би гаднаас шүүр оруулж ирээд, Эрдэнэбилэг тухайн залуугийн биеийн нэг хэсэгт нь нэг удаа цохисон чинь хугарсан. Харанхуйд тэр хоёр газарт байсан болохоор хэнийг нь гэж мэдэхгүй байна. Тэгээд гаднаас зузаан прүс мод аваад толгой, дагз хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь амьсгаа нь сонин болоод ухаан алдаад унасан. Ухаан алдаж унасны дараа биед байсан гар утаснууд, хэтэвчийг Төвшинжаргал, Эрдэнэбилэг авсан. Тэгээд Эрдэнэбилэг “наадах чинь үхчихэж байгаа юм биш үү” гээд надад хандаж хэлэхээр нь би очиж алгадаж, цээжин дээр нь дартал ухаан орсон. Тэгэхээр нь бид гурав яваад өгсөн. Уг гражаас гараад гол орж, цусаа угаагаад, Төвшинжаргалд авсан эд зүйлээ өгөөгүй явуулж, Эрдэнэбилэг бид хоёр уг 2 гар утас болон хэтэвчийг авахаар болсон. Тэгээд тухайн өдөр гэртээ очиж унтсан. Би яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Ямар ч байсан нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа, толгой хэсэгт нь зузаан прүс модоор нэг удаа цохисноо санаж байна.” /1хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14516 дугаар “...Д.Тын биед дух яс, зүүн чамархай заадас ба зулайд бяцрал үүссэн хугарал, хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, тархины баруун зулай чамархайн дэлбэн, баруун чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” /1хх 52-53/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11882 дугаар “Х.Мгийн биед зовхи, нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зовхинд зулгаралт, тохойд зулгаралт, өвдөлт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...” /1хх 239-240/ гэсэн дүгнэлтүүд,

Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Самсунг галакси А-52 загварын гар утсыг 575.000 төгрөгөөр үнэлэв. ...” /2хх 97, 98/ “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-нй өдрийн 622/4432 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 241-244/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-25/ зэргээр нотлогдсон бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Хүч хэрэглэхээр заналхийлж довтлох нь хохирогчийн бие, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүйгээс гадна хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үеэс эхлэн гэмт хэрэг төгсдөг. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч М.Э, Н.Т, Э.Тнар нь хохирогч Б.Мын гар утас, бэлэн мөнгө, виза карт, цахим үнэмлэх зэргийг дээрэмдсэн, мөн Б.М, өсвөр насны шүүгдэгч Н.Т, Э.Тнар нь хохирогч Х.Мгийн гар утас, пүүз, өмсөж явсан хувцас, чихэвч, шүхэр зэрэг зүйлсийг нь дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Б.М, өсвөр насны шүүгдэгч М.Э, Н.Т нар нь хохирогч Д.Тын 2 гар утас, хэтэвч зэргийг дээрэмдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан зэргээр энэ гэмт хэрэгт хамтран оролцжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Мыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч М.Эийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Э.Тыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Н.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарт хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Б.Мын бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            өсвөр насны шүүгдэгч М.Эийн бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Э.Тын бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Мын нийт эдлэх ялыг 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, М.Эт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Э.Тын нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, өсвөр насны шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Д.Мөнх-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтдаа шүүгдэгч Э.Тыг “Э.Тэгжаргал” гэж алдаатай бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М, М.Э, Э.Тнь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/379 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, өсвөр насны шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Д.Мөнх-Очир нарын гаргасан гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М, М.Э, Э.Тнь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ

  

  ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ

 

  ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ