Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  И******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Э*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,270,824 /нэг сая хоёр зуун далан мянга найман зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00604/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч И******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Г.Э*******т холбогдуулан 1,270,824 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Г.Э******* нь тус компаниас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 1,360,000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээл хүүгийн төлөлтийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Иймээс үндсэн зээл 567,313 төгрөг, зээлийн хүү 598,911 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,600 төгрөг, нийт 1,270,824 төгрөгийг Г.Э*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ Хаан монгол инвест ББСБ-тай хийгдсэн байдаг. Хаан монгол инвест ББСБ-аас Их мөнх барьцаалдан зээлдүүлэх газар луу уг барьцаалдан зээлдүүлэх гэрээг шилжүүлсэн байдаг. Нэг эзэнтэй байгууллага учраас И******* банк бус байгууллагад шилжүүлсэн байдаг. 1,368,700 төгрөгийн үнэт эдлэл худалдан авах зорилгоор 1,360,000 төгрөгийн зээлийг 3.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай гэрээ хийж авсан байдаг. Гэрээний хугацаанд нийтдээ 1,252,692 төгрөг төлсөн байдаг. Үүнээс үндсэн зээлд 792,687 төгрөг, үндсэн зээлийн хүү 399,885 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,818 төгрөг суутгагдсан байна. Нийт нэхэмжлэлийн дүн 1.270.824 төгрөг, үндсэн зээлд 567,313 төгрөг, зээлийн хүү 598,911 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

  1. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4-р тал/,

-И******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-аас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 774 дугаартай Б.Э*******т итгэмжлэл олгох тухай албан бичиг /хэргийн 5-р хуудас/,

-Х******* ББСБ ХХК, Н.Х******* нарын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №02/03/21/06/36 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Зээлийн эргэн төлөх хуваарь /хэргийн 7-р хуудас/,

-Зээлийн хүүгийн тооцоолол /хэргийн 8-р хуудас/,

-И******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 9-р хуудас/,

-И******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 10-р хуудас/,

-Х******* ББСБ ХХК, И******* ХХК нарын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/10 дугаартай зээлийн багц шилжүүлэх гэрээний хуулбар /хэргийн 22-24-р хуудас/,

-салбаруудын үнэт эдлэлийн лизингийн багц шилжүүлэх зээлийн үлдэгдэл /хэргийн 25-30-р хуудас/,

Хариуцагч талаас хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    И******* барьцаалан зээлдүүлэх газар нь Х******* ББСБ ХХК-ийг төлөөлөн хариуцагч Г.Э*******т холбогдуулан 1,270,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч талаас Х******* ББСБ ХХК нь Г.Э*******тэй 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Сарын 3,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 1,360,000 төгрөгийн зээл олгосон. Г.Э******* нь гэрээний хугацаанд нийтдээ 1,252,692 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүрэг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс зөрчигдөж тул 1,270,824 гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Х******* ББСБ ХХК, И******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн багц шилжүүлэх гэрээ байгуулж, Г.Э******* болон бусад нэр бүхий хүмүүст холбогдох зээлийн багц, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг тус тус шилжүүлсэн байна. /хэргийн 22-24-р тал/

4.2. Мөн И******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 774 дугаартай албан бичгээр Б.Э*******т итгэмжлэл олгосон байх ба тус байгууллагыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

5.Х******* ББСБ ХХК нь Г.Э*******тэй 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 02/03/21/06/36 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,368,700 төгрөгийн үнэт эдлэл худалдан авах зориулалтаар 1,360,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр талуудын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан гэх боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Х******* ББСБ ХХК нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч Г.Э******* нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргах өгөх гэж заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй байна.

6.Хариуцагчийн төлсөн төлөлтийн графикаас үзэхэд үндсэн зээлээс 792,687.63 төгрөг, үндсэн хүү 399,885.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,118.96 төгрөг төлсөн байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 567,312.37 төгрөг, үндсэн хүү 598,910.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,600.59 төгрөгийг төлөөгүй байна.

7.Иймд хариуцагч Г.Э*******ээс 1,270,823.55 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И******* ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс түүний эзгүйд хэргийн шийдвэрлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэл болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүд, 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Э*******ээс 1,270,824 /нэг сая хоёр зуун далан мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,050 /гучин таван мянга тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Э*******ээс 35,050 /гучин таван мянга тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА