| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2025/00014/И |
| Дугаар | 304/ШШ2025/00034 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00034
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Э*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 949,153.67 /есөн зуун дөчин есөн мянга нэг зуун тавин гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 132/2025/00014/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай компанитай БҮГ-0234/23+4 тоот Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан самсунг А23 загварын гар утас, 97078800 дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 97,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч М.Э******* нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж 632,769.11 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.
Иймд багцын үлдэх төлбөр 632,769.11 төгрөг, алданги 316,384.56 төгрөг, нийт 949,153.67 төгрөгийг М.Э*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч М.Э*******т холбогдуулан 949,153.67 /есөн зуун дөчин есөн мянга нэг зуун тавин гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Э******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 949,153.67 /есөн зуун дөчин есөн мянга нэг зуун тавин гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Э******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 13,665 /арван гурван мянга зургаан зуун жаран тав/ төгрөг, хариуцагч М.Э*******ээс 13,665 /арван гурван мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА