| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2025/00027/И |
| Дугаар | 304/ШШ2025/00038 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00038
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Ц*******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дугаар багт байрлах 82м2 байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай 132/2025/00027/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Ц*******
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ганболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1.Нэхэмжлэгч Ц.Ц******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дугаар багт байрлах 82м2 байшингийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн ажилдчдын байрыг 1991 онд хувьчлах үед 2 айлын блокоор барьсан байшингийн баруун тадын байрыг тухайн үед 42,000 төгрөгөөр тооцон хувьцааны ягаан тасалбараа өгч авсан. Тэр үеэс хойш одоог хүртэл 33 жил амьдарч байна. Тухайн үед байшингийн өмчлөгчөөр тогтоолгоогүй байсан. Энэ жил гэрчилгээгээ авахаар Улсын бүртгэлд хандахад шүүхээр өмчлөгч мөн эсэхээ толгоолго гэсэн тул Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дугаар багт байрлах 82м2 байшингийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа маргаан бүхий орон сууц нь эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу өмчлөгч гэдгийг нотлох баримтыг хавсаргаж өгсөн тохиолдолд бүртгэж авдаг. Гэтэл өмчлөгч мөн гэдгийг нь нотолсон нотлох баримт байхгүй байсан. Нотлох баримт нь бүрдэхгүй байгаа тул бүртгэх боломжгүй, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай талаар тайлбарласан. Өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа тохиолдолд бүртгэх бүрэн боломжтой гэв.
3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэр гаргуулах тухай албан бичиг /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, .......... тоот хаягт байршилтай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар ......... гэрчилгээ /хэргийн 5-р хуудас/,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, ....... тоот хаягт байршилтай газрын кадастрын зураг /хэргийн 6-р хуудас/,
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, .......... тоот хаягт байршилтай газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт /хэргийн 7-р хуудас/,
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, ........ тоот хаягт байршилтай байшингийн гэрэл зураг, /хэргийн 8-р хуудас/,
-Ц.Ц*******ы 2012, 2015 оны ЭБЦТС ТӨХК-ийн байцаагчийн бүртгэлийн гэрэл зураг, 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 9--16-р хуудас/,
4.Хариуцагчаас хариу тайлбар гаргасан бөгөөд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Ц******* Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, .......... тоот хаягт байршилтай 82м квадрат байшингийн өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хариуцагч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгчийн гаргаж байгаа маргаан бүхий орон сууц нь эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу өмчлөгч гэдгийг нотлох баримтыг хавсаргаж өгсөн тохиолдолд бүртгэж авдаг. Нотлох баримт нь бүрдэхгүй байгаа тул бүртгэх боломжгүй, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай гэжээ.
3.Нэхэмжлэгч Ц.Ц*******ы эзэмшиж, ашиглаж байгаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, ......... тоот хаягт байршилтай 82м квадрат орон сууцны зориулалттай байр нь анх Магсаржав сангийн аж ахуйн ажилчдын байр бөгөөд сангийн аж ахуйн ажилчид амьдарч байгаад өмч хувьчлалаар хувьчлагдаж, хувьчлагдсанаас хойш буюу 1991 оноос хойш Ц.Ц******* нь амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, ........... тоот хаягт байршилтай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар ........... гэрчилгээ,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, ............. тоот хаягт байршилтай газрын кадастрын зураг,
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, ............... тоот хаягт байршилтай газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт,
-Байшингийн гэрэл зураг,
-Ц.Ц*******ы 2012, 2015 оны ЭБЦТС ТӨХК-ийн байцаагчийн бүртгэлийн гэрэл зураг, 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа,
-Хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдож байна.
4.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэжээ.
Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, ........тоот хаягт байршилтай 82м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байшингийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.Ц*******ыг тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Ц.Ц*******ыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, .......... тоот хаягт байршилтай 82м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА