| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00431/И |
| Дугаар | 304/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2025/00043
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: С.С*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Г*******,
Хариуцагч: Б.Х******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн ... дугаар байрны ... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг С.Г*******, Б.Х******* нарт даалгах тухай 132/2024/00431/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие С. С******* нь 2024 оны 02 дугаар сард Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, ******* дугаар байрны ... тоот, ... мкв бухий орон сууцыг С.Г*******эс худалдаж авсан ба тухайн уед байрны бичиг баримтыг шилжүүлж аваагуй. Одоо шилжүүлж өгөх талаар удаа дараа Г*******д мэдэгдэхэд шилжүүлж өгөх талаар хугацаа товлосон боловч уг хугацаандаа шилжүүлж өгөөгүй, одоо утсаа авахгуй нөхцөл байдал үүсээд байна. Миний бие одоо байрандаа амьдарч байгаа ба ус, тогны асуудлаар гэрээ хийхэд хундрэлтэй өнөөдрийг хуртэл зурагт тавиулж чадахгуй нөхцөл байдал үүсээд байна. Би Г*******д дээрх байрны төлбөрт 150,000,000 төгрөгийг өгсөн одоо үлдэгдэл 30,000,000 төгрөг байгаа ба байраа шилжүүлж авсны дараа улдэх мөнгийг шилжсэн гэж аман байдлаар надад хэлсэн. Иргэний хуулийн 110 дугаар зуйлийн 110.1-д "үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг ул хөдлөх эд хөрөнгийн буртгэлийн газар бүтгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно" гэж заасан байдаг.
Иймд Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн ******* дугаар байрны ... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг С.Г*******, Б.Х******* нарт даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.С******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн ******* дугаар байрны 2 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг С.Г*******, Б.Х******* нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар уг байрны өмчлөх эрх нь Б.Х*******д байгаа нь тогтоогдож байх тул хариуцагч С.Г*******эс татгалзаж байна. Нэхэмжлэгч нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хариуцагчаа тодорхойлдог тул С.С******* намайг Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн ******* дугаар байрны ... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг Б.Х*******д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...С.С******* нь Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн ******* дугаар байрны ... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С******* нь хариуцагч С.Г*******, Б.Х******* нарт холбогдуулан Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн ******* дугаар байрны ... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг С.Г*******, Б.Х******* нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч С.Г*******эс татгалзсан хүсэлтээ шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч Б.Х******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул ннэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.С*******ын нэхэмжлэлтэй С.Г*******, Б.Х******* нарт холбогдох Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн ******* дугаар байрны 2 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг С.Г*******, Б.Х******* нарт даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч С.Г*******эс татгалзаж, хариуцагч Б.Х******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Х*******гээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА