Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2025/00066

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г*******эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,215,141.90 /найман сая хоёр зуун арван таван мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг ерэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00651/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г******* б*******ны харилцагч Д.Г******* нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г******* б*******тай ЗГ/2705181741 дугаарт гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн авсан. Д.Г******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээл 7,728,221.92 төгрөг, үндсэн хүү 481,323.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,596.93 төгрөг, нийт 8,215,141.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Г******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нь хариуцагч Б.Г*******эд холбогдуулан 8,215,141.90 /найман сая хоёр зуун арван таван мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг ерэн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Г******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* б******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 8,215,141.90 /найман сая хоёр зуун арван таван мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Г******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 71,196 /далан нэгэн мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөг, хариуцагч Б.Г*******ээс 71,196 /далан нэгэн мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА