Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/00168

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/00168

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 07-нд төрсөн хүү ******* овогт ******* ******* /РД:*******/-г ******* овогт ******* ******* /РД:*******/-д 2014 оны 05 дугаар сарын 09-нд үрчлүүлсэн ******* дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2011 оны 06 дугаар сарын 07-нд төрсөн хүү ******* овогт ******* ******* /РД:*******/-г эцэг ******* овогт /РД:/, эх ******* овогт /РД:/ нарын асран хамгаалалтад буцаасугай.

 

3. 2011 оны 06 дугаар сарын 07-нд төрсөн хүү ******* овогт ******* ******* /РД:*******/-г төрсөн эцэг ******* овогт /РД:/-аар овоглож, улсын бүртгэлд бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц., Д. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ