| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00838/И |
| Дугаар | 312/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/00157
| 05 оны 01 сарын 4 өдөр | Дугаар 31/ШШ05/00157 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум 5 дугаар баг 18 дугаар байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг задгай ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туул тоотод, овогт /РД:ФА111*******406/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.*******,
Хариуцагч Г.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хувьтөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******, Г. нарт холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ж.******* 019 оны 10 сарын 05-ны өдөр иргэн Б.*******, Г. нартай Орхон аймаг Баян-Өндөр сум 19 дүгээр баг Их залуу баруун задгай 1 дүгээр гудамж 0 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай байшин, газрын хамт 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдээгүй бөгөөд одоогоор бэлэн мөнгө байхгүй байна, 019 оны эцэс хүртэл сарын хугацаанд төлбөрөө дуусгана гэж тохиролцсон. Байшин, хашааны урьдчилгаа болгон 3,000,000 төгрөгийг 019 оны 10 сарын 07-ны өдөр Ж.******* миний тоот дансанд Б.*******оос шилжүүлсэн бөгөөд 019 оны 10 сарын 09-ний өдөр Г. энэ долоо хоногт ББСБ-аас зээл авахаар болсон, байшингийнхаа түлхүүрийг өгөөч, байшингийн доторхийг нь цэвэрлэе гээд түлхүүрийг нь авсан. /үнэхээр төлбөрөө төлөх юм байна гэж бодоод/. Гэвч тухайн өдрөөс хойш утас нь холбогдохгүй, хаягаар очиход хаягандаа оршин суухгүй, Орхон аймаг Баян-Өндөр сум 19 дүгээр баг Их залуу Баруун задгай 1 дүгээр гудамж тоот хаяганд оршин суух ах, эгч нар нь Б.*******, Г. нарыг говьд ажиллаж байгаа гэж мэдэгдсэн. 00 оны 6 сард дээрхи хашаа, байшиндаа очиход байшингийн дотор талыг нь буулгасан байдалтай хашаанд гэр барьчихсан Б.*******, Г. нар амьдарч байсан. Ингээд төлбөр, тооцоогоо дуусгаагүй байж байшинг өөрчилж, доторхыг буулгасан байна гэхэд бид заавал авна, зээл хөөцөлдөөд байна гэсэн. Түүнээс хойш 7 хоног бүр очиж уулзаж, утсаар ярьж байж 00 оны 9 сарын -ны өдөр Ж.******* миний 586*******4949 тоот дансанд Б.*******оос 5,000,000 /таван сая/ төгрөг шилжиж орсон. Түүнээс хойш үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө гэсээр бүтэн 5 жил гаруй хашаа, байшинд амьдарч байна. Б.*******, Г. нар 019 онд хашаа байшин худалдах зарын дагуу ярьж байна гээд Булган аймгийн Булган суманд ирж уулзаж та хашаа байшин зарах зараа больчих гээд болиулсан. Ингээд бид амаар хашаа байшинг худалдах, худалдан авах тухай харилцан тохиролцсон юм. Гэтэл одоог хүртэл төлбөрөө гүйцэд хийгээгүй, миний байшинд засвар өөрчлөлт хийхээр буулгасан байдалтай ашиглаж байна. 03 оны 08 сарын -ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 03 оны 1 сарын 7-ны өдрийн шүүх хуралдааны үеэр Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 03 оны 1 сарын 30-нд ,000,000 төгрөг, 04 оны 01 сарын 0-нд ,000,000 төгрөг, 04 оны 01 сарын 1-нд 1,000,000 төгрөг нийт 5 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд үлдэгдэлийг мөн л 04 оны 0 сарын 0-ны өдөр төлж дуусгахаар тохирч байсан. Иймд төлбөрийн үлдэгдэл 1,000,000/ арван хоёр сая/ төгрөгийг Б.*******, Г. нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. ...Миний бие Б.*******, Г. нартай Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг задгай ******* тоотод байрлах хувийн сууц газрын хамт худалдахаар 019 онд амаар 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч 00 оны 09 дүгээр сар хүртэл нэхүүлсээр байж 5,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл одоог хүртэл мөнгөө гүйцэд өгөхгүй байгаа тул шилжүүлсэн мөнгийг нь буцааж өгөөд өөрийн байшингаа анхны байсан байдлаар нь буцааж авах хүсэлтэй байна гэжээ.
3. Хариуцагч Г., Б.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ :...Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хариуцагч нар харилцан тохиролцох эвийн журмаар шийдвэрлүүлэх санал гаргасныг хүлээн авч 9,000,000 төгрөг дээр хугацаа тогтоож өгөөд өөрийн дансаар авахаар илэрхийлснээр хариуцагч тал тохирсон хугацаанд 5,000,000 төгрөгийг тухайн өгсөн дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд бэлэн болгоод нэхэмжлэгчийг ирж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд гэрчилгээ шилжүүлэх баримт бичгийг бүрдүүлж өгнө үү гэтэл ирэхгүй таг болсон. Улмаар шүүх хурал зарлах үед ч ирэхгүй нэхэмжлэлийг 04 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1970 дугаартай шүүгчийн захирамжаар буцаасан. Ингээд бид тохирсон хугацаанд төлбөл зохих 4,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл бэлэн хадгалж байгаа болно. Харин түүний нэхэмжилж байгаа 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид анх тухайн хашааг 13,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 8,000,000 төгрөгийг нь өгөөд хашаандаа амьдрахаар болсон. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг зээлээр авах гэсэн боловч бидэнд барьцаа байхгүй болохоор зээл гарахгүй их удаан хүлээгдсэн. Бид байшин хашааг барьцаанд тавих гэж зээлийн эдийн засагчтай уулзсан боловч байшин хөгц мөөгөнцөртэй гээд хүн амьдрах боломжгүй, засварлах шаардлагатай гэсэн юм. Гэтэл санхүүгийн боломж болохгүй байсан тул удааж байж зассан. Энэ хүнтэй хэзээ ч 5,000,000 төгрөгөөр тохироогүй. Надад бидний хооронд ярьж байсан бичлэг бий, үүнийг шинжилгээнд явуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн дүнгээс өмнө тохирсон 4,000,000 төгрөгийг төлөхөөр бэлэн байгааг илэрхийлж байна.............Нэхэмжлэгч нь хариуцагч нараас төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байх ба үүнийгээ өөрчилж, зээлээр худалдах худалдан авах хэлцлээсээ татгалзаж, хариуцагч нарыг тус хашаа байшингаас албадан гаргуулж, уг байшинг анхны шинж байдалд оруулахыг даалгахаар шаардлагаа өөрчилсөн байдаг. Тус хашаа байшинг бид шударгаар эзэмшээд 5 жил болж байгаа бөгөөд хашаа байшинг 13,000,000 төгрөгөөр харилцан ярилцаж бид хоёрт худалдахаар тохирсон юм. Энэ хашаа байшинг авах хүсэл зорилго минь миний эмээгийн хөрш айл нь тул өвчтэй өндөр настай эмээгээ харах, ах Мөнхсайхан маань байнгын асаргаанд байдаг тул хэн хэнтэйгээ дэм тустай, хүүхдүүдтэй минь хань бараатай байх гэж уг хашааг зарагдахгүй удаад байхаар нь эзэнтэй нь уулзаж зээлээр худалдан авсан. Анх ярихдаа мөнгийг нь хэд хэд хувааж төлж барагдуулсны дараа миний өмчлөлд гэрчилгээг шилжүүлж өгөхөөр болсон. Тухайн үед төлбөрийг нь төлөх гэхэд корона өвчин гарч бүх ажил зогсож мөнгө олох боломжгүй болсон. Энэ тухай түүнд хэлж байсан бөгөөд удахгүй төлөхөө илэрхийлсэн. Тус байшин нь хуучны тул чийгэнд идэгдэж хөгцөрсөн, хүн шууд ороод амьдрах боломжгүй байдалтай байсан учраас шинээр байшин барих ч юм уу дахин засварлахгүй бол амьдрахад бэрх. Гол нь эмээгийнхээ хажууд байхад ойрхон гэдэг утгаар л авсан. Гэтэл Ж.******* нь сүүлийн үед хашаа байшингаа үнэ нь өсөж байна гэсэн утгаар надаас илүү мөнгө нэхэж шаардлага гаргасан гэж бодож байна. Иймд бид хоёр тус хашаа байшингийн шударга эзэмшигч тул өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.
8. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг Шанд Баруун задгай 1 гудамж ******* тоот газрын гэрчилгээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу Баруун задгай 1 гудамж, тоотод байрлах 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9-10/,
хариуцагчаас: байшингийн гэрэл зураг 17 ширхэг /хх-8-3/, Хаан банкны дансны хуулга /хх-33-35/, шүүх хуралдаанд Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 03 оны 11 сарын 0-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04 оны дугаар сарын 6-ны өдрийн 57 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Б.*******, Г. нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар, Г.Мишээлийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.*******ын эрүүл мэндийн карт, шилбэний рентген зураг авахуулсан баримт, маргаан бүхий газар байшингийн дээрээс болон гадна, дотно талын байдлыг харуулсан гэрэл зураг 8 хуудас, Б.*******ын Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэргийн оролцогчдын хүсэлтээр:Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын04 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-43-47/-ийг гаргуулсан байна.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Б.*******, Г. нараас 1,000,000 төгрөг тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж хашаа байшинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гаргасан.
. Хариуцагч Б.Гэрэл-Од, Г. нар нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас зарим хэсгийг нь эс зөвшөөрч, мөн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.*******од холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг Шанд Баруун задгай 1 гудамж ******* тоот 1100 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу Баруун задгай 1 гудамж, тоотод байрлах 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, уг хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...019 оны 10 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг Шанд Баруун задгай 1 гудамж ******* тоот 1100 м.кв талбайтай газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу Баруун задгай 1 гудамж, тоотод байрлах 87 м.кв талбайтай байшинг 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Эхлээд 3,000,000 төгрөгийг аваад, үлдэгдэл мөнгийг 019 оны эцэс хүртэл сарын хугацаанд төлж дуусгана гэж тохиролцсон. 00 оны 9 сарын -ны өдөр Ж.******* миний 586*******4949 тоот дансанд Б.*******оос 5,000,000 төгрөг шилжиж орсон. Түүнээс хойш үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө гэсээр бүтэн 5 жил гаруй хашаа байшинд амьдарч байна. Ингээд бид шүүхэд нэхэмжлэл гаргаж Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 03 оны 1 сарын 30-нд ,000,000 төгрөг, 04 оны 01 сарын 0-нд ,000,000 төгрөг, 04 оны 01 сарын 1-нд 1,000,000 төгрөг нийт 5 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд үлдэгдлийг мөн л 04 оны 0 сарын 0-ны өдөр төлж дуусгахаар тохирч байсан боловч төлөөгүй. Иймд төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг Б.*******, Г. нараас гаргуулж өгнө үү... хариуцагч нар 019 оноос хойш уг хашаа байшингийн төлбөрийг төлөх ямар ч хүсэл сонирхолгүй байсан бөгөөд одоог хүртэл миний хашаа байшинд амьдарсаар байна. Иймд тэдэнтэй 019 онд байгуулсан худалдах, худалдан авах хэлцлээс татгалзаж хариуцагч нарыг хашаа байшингаас албадан гаргаж уг байшинг анхны шинж байдалд оруулан хүлээлгэж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна... гэсэн.
3. Хариуцагч Б.*******, Г. нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. ...Ж.******* мөн урьд нь шүүхэд уг хашаа, байшингийн үлдэгдэл төлбөрт 17,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж бид хэрэг хянан шийдвэрлэх явцад 9,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч бид хоёр 5,000,000 төгрөгийг төлж, үлдэх 4,000,000 төгрөгийг гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч ******* холбогдохгүй алга болж, нэхэмжлэлээ буцаалгасан. Бид анх тухайн хашааг 13,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 8,000,000 төгрөгийг нь өгөөд хашаандаа амьдрахаар болсон. үлдэх мөнгийг ковид цар тахал болон эрүүл мэндийн байдал, гэр оны нөхцөл байдлаас шалтгаалан төлж чадаагүй тул одоо нэхэмжлэгчид 4,000,000 төгрөгийг нэмж өгөх хүсэлтэй байна. Иймд бид анх худалдаж авсан цагаас эхлэн уг хашаанд гэр барин амьдарч ашиглаж байгаа тул бид шударга өмчлөгч болсон. Иймд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээг бидний нэр дээр гаргаж өгөхийг нэхэмжлэгчид даалгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.******* болон хариуцагч Б.*******, Г. нарын хооронд 019 оны 10 сарын 05-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг Шанд Баруун задгай 1 гудамж ******* тоот 1100 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу Баруун задгай 1 гудамж, тоотод байрлах 87 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан байна.
Дээрх хэлцлээр нэхэмжлэгч хашаа, байшинг 5,000,000 төгрөгөөр хариуцагч нар 13,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж мэтгэлцэж байх боловч худалдах, худалдан авах гэрээр бичгээр байгуулаагүй. Хариуцагч нараас нэхэмжлэгчид хашаа, байшингийн үнэд 019 оны 10 сарын 7-нд 3,000,000 төгрөг, 00 оны 9 сарын 3-нд 5,000,000 төгрөг, 03 оны 1 сарын 30-нд ,000,000 төгрөг, 04 оны 01 сарын 0-нд ,000,000 төгрөг, 04 оны 01 сарын 1-нд 1,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг төлсөн, эхлээд 3,000,000 сая төгрөгийг төлөөд хариуцагч нар хашаа, байшинг эзэмшилдээ авсан, төлбөрийг бүрэн шилжүүлсний дараа улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нарын нэр дээр шилжүүлнэ гэж талууд тохиролцсон, энэ талаар зохигч маргаагүй.
43.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Гэж заасан гэрээний харилцаа үүссэн.
Нэхэмжлэгч Ж.******* дээрх хугацаанд хариуцагч нарт холбогдуулан 03 оны 08 сарын 3-нд төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг 03 оны 1 сарын 11-нд гэрээнээс татгалзаж, хашаа байшингаас албадан гаргаж, уг байшинг анхны байдалд оруулан хүлээлгэж өгөхийг даалгах тухай гэж өөрчилж гаргасан бөгөөд уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Тольдох оюуны өгөөж ХХК-ийг шинжээчээр томилж 03 оны 11 сарын 0-ны өдрийн үнэлгээний тайлангаар маргаан бүхий газар, хашаа, байшинг 15,445,785 төгрөгөөр үнэлсэн байна.
Иймд дээрх үнэлгээний тайлан болон хариуцагч нарын тайлбарт үндэслэн талуудын байгуулсан гэрээ хэлцэлийн үнийн дүнг 13,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд газар, хашаа байшингийн үнийг хариуцагч нар нэхэмжлэгчид бүрэн төлсөн бөгөөд үнийг бүрэн төлснөөр уг хөрөнгийн өмчлөгч болсон байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан.
196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;
Гэвч талууд дээрх гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, учир нь хашаа, байшингийн үнийг хариуцагч нар нэхэмжлэгчид тодорхой шалтгааны улмаас цувуулж төлсөн бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрч төлбөрийг хүлээж авч байсан бөгөөд дээрх тохиролцсон үнийн дүн дээр 4,000,000 төгрөгийг хариуцагчид нэмж төлөх саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хариуцагч нарт гэрчилгээг шилжүүлэн гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй татгалзсан байна.
Цаг хугацааны хувьд нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийн үнийг цувуулж төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчихөөд дансаараа мөнгөө хүлээгээд аваад байж байсан байж одоо татгалзаж байгаа нь Иргэний хуулийн *******5.4.4.үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол. Зааснаар гэрээнээс татгалзах эрхгүй болсон байна.
11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.*******ын Г., Б.******* нарт холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшинг анхны байдлаар буцаан авах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.*******, Б.******* нарын өмчлөлд Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг задгай ******* тоотод байрлах хувийн сууц, газрыг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Ж.*******од даалгах нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,950 төгрөг, хариуцагч Г., Б.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,00 төгрөгийг гаргуулж хариуцагч Г., Б.******* нарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, *******4 дүгээр зүйлийн *******4..3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ын Г., Б.******* нарт холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хашаа байшингаа анхны байдлаар буцаан авах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.*******, Б.******* нарын өмчлөлд Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг задгай ******* тоотод байрлах хувийн сууц, газрыг шилжүүлж улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,950 төгрөг, хариуцагч Г., Б.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,00 төгрөгийг гаргуулж хариуцагч Г., Б.******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7, 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ